ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нярай хүүхэддээ зориулж бэлтгэх зүйлс

Гэр бүл  | 2010 / 05 / 18

Гэр бүлд шинэ хүн мэндлэх болоход залуу хос маань юу бэлтгэхээ сайн мэдэхгүй байх нь бий. Ингээд залуу хосдоо зориулж бяцхан зөвөлгөө бичлээ. Эдгээр зүйлсийн заримыг хүүхэд төрөхөөс өмнө бэлдэж, нөгөө хэсгийг мэдсэн байх шаардлагатай.

Нярай хүүхэддээ зориулж бэлтгэх зүйлс

Хүүхдийн даавууг зөөлөн хөвөн цаасан материалан эдээр дөрвөлжилж хийнэ. Эсвэл нэг удаагийн дөрвөлжин алчуураар орлуулж болно. Хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэх хэрэгтэй. Нийт хэрэгцээндээ зориулж 24-өөс доошгүй даавуу мэлтгэнэ. Усыг сайтар шингээдэг сэвсгэр зөөлөн даавууг хүүхдийн зарим хүмүүс өлгийний даавууны дотуур хэрэглэдэг. Хөхний саалтуур, ариутгасан хөвөн, хүүхдийн арьс цэвэрлэхэд зориулсан шингэн тос, хөхний товч хагарахаас сэргийлдэг цайр, хушны тос, хөхний товч ариутгах нунтаг ба шингэн эм зэргийг бэлтгэх хэрэгтэй. Мөн нийлэг хулдаас, өлгий, өлгийний уут, хүүхдийн ор зэргийг бэлтгэнэ. Хүүхдийн ор нь хөнгөн, авсаархан, хөдөлгөхөд тохиромжтой, суурьтай байвал зохино. Гадуураа гялгар цаасаар бүрж ууталсан гудастай байх нь тохиромжтой. Гудсыг зузаан зөөлөн эдээр хийвэл сайн. Дор хаяж 3-н давхар даавуугаар бүтээнэ. Орны даавууг норох бохирдох бүрт солино. Ийм учир хуучин даавуу, дэрний уут зэргийг ашиглаж, орны даавуу хийж болно. Гол нь цэвэрхэн байх хэрэгтэй. Хүүхдэд тусгайлан дэр бэлдэх хэрэггүй. Хэрэв та хүүхдээ угжихаар шийдвэл 6-аас доошгүй угжны сав бэлтгээрэй. Угжны савыг хэрхэн бэлтгэх цэвэрлэхийг мэдсэн байх шаардлагатай. Гэхдээ болж өгвөл угжихгүй хөхүүлэх хэрэгтэй.

Өлгий

Улирлын байдалд тохируулан хүүхдийн өлгийг бэлтгэнэ. Дулаан,зөөлөн, нөнгөн байх хэрэгтэй. Хэт зузаан байж болохгүй. Мөн угааж болохуйц байдлаар бэлтгэнэ. Түүнчлэн нярай хүүхдэд тусгайлан уутан өлгий бэлтгэж болно.Гэхдээ энэ өлгийг гадуур авч явах үед хэрэглэнэ. Хүүхдийг битүүлж өлгийдвөл амьсгалахад саад учирч бүтэж магадлалтай тул битүүлж оёсон өлгийг шөнийн цаг хэрэглэж болохгүй.

Усанд оруулах сав

Хүүхдийг усанд оруулахад зориулсан тусгай сав бэлтгэнэ. Хэт халж хүүхдийг түлж магадгүй байдагтай уялдаж төмөр сав хэрэглэж болохгүй. Гэхдээ усанд оруулах сав нь хүүхдэд тохиромжгүй том байж болохгүй.

Саван

Ариун цэврийн ердийн саванг хэрэглэхэд хүүхдийн арьс цочирч болзошгүй. Иймд нярай хүүхдэд зориулсан зөөлөн саван бэлтгэх хэрэгтэй. Эсвэл шингэн саван усанд уусган хэрэглэвэл тохиромжтой.

Алчуур

Нярай хүүхдэд зориулсан зөөлөн алчуур олж бэлтгэнэ. Гагцхүү хүүхдийн алчуур цэвэрхэн, зөвхөн хүүхэддээ л хэрэглэдэг байх хэрэгтэй.

Хувцас

Хүүхдэд зориулсан маш олон янзын хувцас байдаг. Гэхдээ л нярайн хувцас ямар байхыг санаж байх хэрэгтэй. Нэг хоногт зориулж 4 ээлжийн хувцас бэлдвэл зохино. Түүний 2-г нь өдөр, үлдсэнийг нь шөнө солино. Зуны улиралд зориулж өргөн хүрээтэй малгай хэрэгтэй. Хүүхдийн хумс авахад зориулж жижиг хайч юмуу зориулалтын хумсны хутга зэхнэ. Тэрчлэн үсийг нь самнахад зөөлөн сам ч бас хэрэгтэй.

Хүүхдийн тэрэг

Энэ нь хүүхдэд зориулсан дугуйтай ор юм. Хүүхдийг машинд авч явах шаардлага гарвал дугуйг нь салгаж аваад хүүхэдтэй тэргээ хойд суудалд бэхлэж болно. Мөн хүүхэдтэйгээ салхинд явахад зориулсан тусгай түшлэгтэй сандал маягийн тэрэг хэрэглэнэ. Хагас суугаа байдалд суулгаад бэхлэгчээр бэхэлж түрж явахад нэн тохиромжтой. Түүнчлэн автобус, галт тэрэг зэрэг нийтийн унаанд хүүхдээ авч явахад зориулсан тусгай зориулалтын элгэвч байдаг. Олны дунд хүүхэд эхтэйгээ ойр байж түүний дулааныг мэдэрч байх нь чухал. Элгэвчийг хэрэглэхэд эхийн 2 гар чөлөөтэй байдаг. Элгэвчийг гэртээ байхдаа ч хэрэглэж болно. Үүнийг хэрэглэхэд хүүхдийн толгой гулжийхгүй, хүүхэд толгойгоо даахад нь дэм үзүүлдэг сайн талтай. Мөн хүүхэд эцэг эхийнхээ хийж байгаа бүхэнийг харж байх нь тархиний хөгжилд сайнаар нөлөөлнө.

  |  
Өмнөх мэдээлэл
Аз жаргалын эх сурвалжууд
Дараах мэдээлэл
Охиндоо

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(103)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Aurora.   2010-05-21
huurhun huuhedtei bolohiig yamar ih husch bnaa. huurhun bh albagui l de, hamgiin gol ni eruul l bh heregtei.

Зочин: shaa.   2010-05-19
zail

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com