ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аз жаргалын эх сурвалжууд

Ажил & Мөнгө  | 2010 / 06 / 02

Хоёр жилийн өмнө миний нэгэн танилд гэнэтийн аз тохиосон юм. Сувилагчийн мэргэжлийг эзэмшсэн тэрбээр жил гаруйн өмнө ажилаасаа халагдаж өөрийн хоёр найз бүсгүйтэй хамтран анагаахын чиглэлийн нэгэн авсаархан компанийг байгуулжээ.

Аз жаргалын эх сурвалжууд
Тэдний бизнес гэнэтийн амжилтанд хүрч жил гаруйн дараа тус компанийг нэгэн томоохон анагаахын корпораци өндөр үнээр худалдан авчээ.

Ингэснээр бүхнийг эхнээс нь эхэлсэн миний танил эмэгтэй маш богино хугацаанд хөл дээрээ босч 32 насандаа насаараа “идэх” мөнгийг олсон юм. Саяхан би түүнтэй тааралдаж, тэрнээс хэр аз жаргалтай байна вэ? хэмээн асуув. Тэрээр хэлэхдээ: “Гадаадад аялаж, хүссэнээ хийх нь маш сайхан юм. Харин аз тохиож хүсэл ханаснаас хойш бүх юм өөрийн байрандаа эргэн орж, амьдрал хэвийн болсон. Тухайн нөхцөл байдал өөрчлөгдөж, би шинэ байшин, хэрэгтэй хэрэггүй новш худалдаж авсан ч гэсэн урьдаас илүү аз жаргалтай болоогүй гэж боддог хэмээн ярив.

Энэ үеэр би ДОХ өвчин туссан нэгэн танилтайгаа учирсан юм. Энэ байдалд хэрхэн хандаж буйг түүнээс асуув.
- Эхлээд энэ аймшигт мэдээг сонсоод мэдээж хэрэг сэтгэлээр их унасан. Би эдгэршгүй өвчин туссан гэдэг бодолтойгоо эвлэрэхийн тулд нэг жил болсон. Гэвч энэ жилийн дотор бүх юм өөрчлөгдсөн. Би урьдийн адил бус амьдралыг өөр нүдээр харж амьдрах болсноор одоо хавьгүй аз жаргалтай байна. Өдөр тутмын эд зүйлийг ихээхэн үнэлж сурсан. Одоо болтол энэхүү аймшигт өвчин даамжирч хүндрээгүй тул би хувь заяандаа баярлаж явна. Иймэрхүү өвчин тусах нь сайн сайханд хүргэхгүйг би ойлгож байвч нөгөө талаараа миний амьдралыг эерэгээр өөрчилсөн мэт санагдана.
- Энэ чинь юу гэсэн үг вэ? хэмээн би асуув.
- Жишээлбэл би тууштай материалист үзэлтэй байсныг та мэднэ. Гэвч өнгөрсөн жилийн дотор миний оюуны ертөнц өөрчлөгдөж, маш их зүйлийг ухаарлаа. Би амьдралдаа анх удаа оюунлаг бүтэлд анхаарлаа хандуулж, олон арван ном уншиж, хүмүүстэй харьцах болсон. Өдөр ирэх бүр би урьд өмнө хэзээ ч бодож байгаагүй их зүйлийг өөртөө нээж байна. Өглөө сэрэхүйд энэ өдөр надад юу авчрахыг бодсоор эхлэх болсон тул би аз жаргалтай байна.
Энэхүү хоёр тохиолдлоос харахад аз жаргал нь аливаа гадны хүчин зүйлээс бус гол төлөв хүний ухамсрын байдлаас хамаардаг нь тодорхой.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(620)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nar.   2010-06-18
neeree medmeer yum hvsbel hezeed ch az 60galiig mederch bolno gej vv thanks

Зочин: happy.   2010-06-05
don`t worry the be HAPPY :)

Зочин: tseegii.   2010-06-04
az jargal gdg zuil setgel sanaand bdag, hun ooroo husvel l az jargaltai saihan amidraliig odor buriin amidraldaa bii bolgoh chadvartai bdag um.

Зочин: dol.   2010-06-02
Yahav unen l dee. Shine ogloog bayr baysaltaigaar ugtaj oort bgaa az jargal aa olj harch medrch l amidrah heregtei bh l daa. Daan ch bid odor bolgon ingej chaddaggui n haramsaltai....

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com