ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсний эхний үзлэг

Гэр бүл  | 2010 / 04 / 23

Жирэмсний эхний 12 долоо хоногтойд буюу 3 сар дотор эмчид үзүүлж шинжилгээ хийлгэн хяналтанд орвол зохино. Энэ үед жирэмслэлт төрөлттэй холбоотой мэдээ мэдээлэл уншиж судлах, жирэмсэн эхчүүдийн сургалтанд хамрагдах нь тун чухал байдаг.

Жирэмсний эхний үзлэг

Жирэмсний үед ямарваа нэг аюултай шинж илэрвээс /жирэмсний хавсарсан эмгэг, хүндрэлүүд сэдвийг унших/ даруй зөвлөгөө өгөх мэргэжлийн эмчдээ хандах хэрэгтэй.

Түүнээс гадна жирэмсний сүүлийн саруудад өрхийн эмчийн заавраар төмрийн бэлдмэл уух ба энэ нь цус багадлаас сэргийлдэг.

Жирэмсний үзлэг, шинжилгээ

Нэр Зорилго Ач холбогдол
Ерөнхий биеийн үзлэг Бүх биеийн ерөнхий эрүүл мэнд хэвийн байдлыг хянах Эрүүл эмгэг эсэхийг тогтоож эмгэгтэй бол яаж эмчлүүлэхийг заана.
Аарцаг хэмжих Хүүхэд төрөх замаараа төрөх боломжтой эсэхийг тогтоох Төрөх үед тохиолдож болох зарим ноцтой хүндрэлээс сэргийлнэ. Жишээ нь: аарцаг ясны нарийсал гэх мэт өөрчлөлтийг илрүүлж яаж төрүүлэхийг шийднэ. Хэрвээ шаардлагатай бол мэс заслын аргаар төрүүлнэ.
Жин Эхэд далд хаван хуримтлагдаж буй эсэхийг болон ургийн өсч байгааг тодорхойлох Жирэмсний хожуу үеийн хордлого ургийн өсөлтийн саатлыг эрт илрүүлж, арга хэмжээ авах.
Ургийн зүрхний цохилт Ургийн байдалд дүгнэлт өгнө Ураг амьд эсэхийг тогтоохоос гадна ургийн бүтэлтийг илрүүлнэ.
Хэвлийг тэмтрэх Ургийн байрлал, хэмжээ, түрүүлсэн хэсгийг тодорхойлох Ураг хэвлийдээ хэрхэн байрлаж байгааг тогтоож хэрвээ буруу байрласан бол засах, төрөлтийн төлөвлөгөөг боловсруулах эмчилгээ, арга хэмжээг авна. 32 долоо хоногтойдоо хүүхэд хэвлийдээ тогтвортой байрлалаа олно. Түгээмэл байрлал нь толгойгоороо доошоо харсан байрлал юм.
Цусны даралт хянах Даралт ихсэх өвчин болон хожуу хордлоготой эсэхийг тогтооно Төрөх үед даралт ихсэх нь аюултай шинж бөгөөд даралт ихсэлт хэр өндөр байгаагаас шалтгаалан зохих арга хэмжээ авч хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.
Дотуур үзлэг Төрөх замаар төрөх боломжтой эсэхийг тодорхойлно Гадна бэлэг эрхтнүүд болоод аарцгийн эрхтнүүд, үтрээ, умайн хүзүүн дэх эмгэг, гажиг, үрэвслийг илрүүлснээр эмчлэх арга хэмжээ авна. БЗХӨ илрүүлнэ. Эдгээр нь илэрвэл яаж төрүүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

Үүнд: төрөх замаар эсвэл мэс заслаар төрүүлэх гэх мэт

Шээсний шинжилгээ Бөөр, шээс ялгаруулах замын эмгэгийг илрүүлэхээс гадна жирэмсний хожуу хордлогыг илрүүлнэ Жирэмсэн болоход бөөрний аливаа далд эмгэг сэдрэх нь илүүтэй. Жирэмсний хожуу үед уураг шээсэнд илрэх нь таталт өгөхийн шинж байдаг. Иймээс эдгээрийг илрүүлж эрт эмчлэх арга хэмжээ авна.
Цусны шинжилгээ 1. Цусны бүлэг тогтоох

2. Цусны резус бүлэг тогтоох

3. Цусны улаан эсийн тоог

тогтоох, хэвийн үед 12-14 гр байна.

4. Альфа фетопротеины түвшин тогтоох

5. Тэмбүү, ДОХ гэх мэт эхээс урагт дамждаг бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх

1. Яаралтай цус солих шаардлага гарч болно.

2. Цусны үл тохироог илрүүлж хүүхэд төрмөгц цус юүлэх яаралтай арга хэмжээ авна.

3. жирэмсэн үед цусны улаан эсийн тоо багасаж болох бөгөөд цусны багатай эхчүүдийг цус алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч төрүүлнэ.

4. Удамшлын гаралтай эмгэг, согогийг илрүүлнэ. Жирэмсний үед цусанд альфафетопротеин гэгч бодис илэрдэг. Энэ нь 16-18 долоо хоногтойн хооронд бага түвшинтэй байх ба хэрвээ түвшин өндөр гарвал хүүхдийн тархины хөгжил эмгэгтэй байгааг харуулна.

Гэхдээ ихэр хүүхэд тээж яваа эмэгтэйн цусанд өндөр гарч болох талтайг анхаарах хэрэгтэй. Хэрэв хэмжээ бага гарвал Дауны өвчтэй ба ургийн усны чанар муу, халдвартай байгааг илтгэнэ.

5. Тэмбүү өвчин нь 20 долоо хоногоос өмнө сайтар эмчлүүлэхгүй бол хүүхдэд халдварлаж төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрдөг.

ДОХ-ын халдвар авсан тохиолдолд эхэсээр дамжин хүүхдэд халдах ба хүүхэд амьдрах чадваргүй төрөх магадлал өндөр байдаг.

Хэт авиан шинжилгээ Ургийн хөгжил, хөдөлгөөн, байрлал, ургийн усны хэмжээ, тогтоц зэргийг харж болно. Түүнээс гадна ургийн хэмжээ, жирэмсний хугацааг тодорхойлно Ураг эхэсийн эмгэг байдлыг эрт илрүүлж арга хэмжээ авна.
Ургийн орчмын шингэн шинжлэх Ураг орчмын шингэн гэдэг нь хэвлийд хүүхдийн эргэн тойронд байгаа усыг хэлнэ. Ургийн усыг шинжилснээр хүүхдийн тархи нугасны эмгэг, Дауны өвчин /хромосомын гажиг/, ургийн бүтэлт, ургийн хөгжил зэргийг тодорхойлно. Та өмнө нь эрүүл биш хүүхэд төрүүлж байсан эсвэл гэр бүлийн түүхэнд эмгэг хүүхэд төрж байсан бол энэ шинжилгээг хийлгээрэй. /Энэхүү шингэнд хүүхдийн арьс, бусад эрхтнүүдийн эсүүд агуулагдах ба эдгээр нь хүүхдийн талаарх нарийн мэдээллүүдийг өгнө. Эсийн хромосомыг судалсанаар 75 төрлийн удамшлын өвчинг оношлож болдог.

Шаардлагатай үед жирэмслэлтийг таслах арга хэмжээ авна

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(436)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: happy women.   2010-04-23
jiremsenii huvtsas zagvar bdaggui yumuu? oruulj ogooch

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com