ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ертөнцийг эргүүлсэн номын 4т “Алиса гайхамшигийн оронд“ орсон байна.

Чөлөөт цаг  | 2010 / 04 / 22

“Fashion Time” сэтгүүл хүн төрөлхтөнд гойд нөлөөлсөн бүх цаг үеийн уран зохиолын 10 гол номыг нэрлэсэн байна. Маргаашнаас өргөөд гарах гэж буй “Алиса гайхамшигийн оронд“ киноны зохиол энэ жагсаалтын 4т бичигдсэн байна.

Ертөнцийг эргүүлсэн номын 4т “Алиса гайхамшигийн оронд“ орсон байна.

Библи
Ертөнцийг эргүүлсэн номууд нь юуны өмнө шашных байсан нь маргаангүй. Тэдгээрийн тухай ярих шаардлагагүй, харин унших хэрэгтэй. Дашрамд дурьдахад, библитэй холбоотой маш олон сонирхолтой баримт байдаг. Жишээ нь, дэлхийд секунд тутамд библийн судар нэгээр /хэвлэлт/ нэмэгддэг байна. Библийг 2000 хэлээр орчуулжээ. Библийг XVI зуунд бичсэн, эхийг нь хамгийн сайн тайлбарласан, материалын хувьд хамгийн үнэтэй нь. Оросын хааны гэрт байсан эртний библийн нэг болох Синайн хуулийг большевикууд1920-иод оны эхээр хагас сая доллараар худалдсан нь тэр үед асар их мөнгө байлаа.

Ламанчскийн “Дон Кихот”
Энэ ном Библийн дараа орно. Номыг бичсэн Мигель Сервантес үүнд лав итгэхгүй байсан байх. Учир нь тэрбээр амьд ахуйдаа тун азгүй байжээ. Зохиолч өрөө төлөөгүйн улмаас Севильи гянданд хоригдож байхдаа бичсэн «Дон Кихот» романы эхний хэсэг 1605 онд хэвлэгджээ. Номыг хямд үнээр тааруу (хэвлэлийн эзэн ахиухан мөнгө зарахаас айжээ) хэвлэсэн ч асар их эрэлттэй болж зохиогчоо алдаршуулсан байна. Гэвч алдар нэр Сервантест мөнгө авчирсангүй. Харин ч романы хоёрдугаар хэсэг хэвлэгдэхээс нэг жилийн өмнө Авельянеде гэгч «Дон Кихотын» «хулгайн» хувийг хэвлүүлсэн байна. Луйврыг даруй илрүүлсэн ч уршиг нь үлджээ. Зохиолч ганцаардмал байдалд нас нөгчиж, бусдын мөнгөөр түүнийг оршуулсан юм. Харин 400 жил өнгөрсөн ч Сервантесын ном, юуны өмнө романы гол баатар Дон Кихот, Санчо Панса нар одоо хүртэл хүн гэдэг амьтны шилдэг мөртлөө хамгаалалтгүй талын бэлгэ тэмдэг болсоор байна.

Камасутра
Энэ номыг хүн болгон уншаагүй ч юуны тухай ном болохыг бүгд төсөөлдөг. Гэхдээ «Камасутра» дан эротикийн тухай ном биш ээ. Эротикийн тухай байдаг ч зөвхөн түүгээр зогсоогүй. Бүтэн хагас мянган жилийн өмнө зохиосон эртний энэтхэгийн энэ судар бүхэлдээ цэнгэл жаргалд ахиухан сургаж, бас бүх хүн санаа сэтгэл, бие бялдраар өв тэгш байх эрхтэй, чадвартай гэж тайлбарладаг юм. Эл номын туулсан зам тийм ч амар хялбар байгаагүй. Англичууд Энэтхэгийг эзлэх үедээ «Камасутра»-г хориглосон. Гэхдээ зориг гаргаж, түүнийг англиар орчуулсан Ричард Бертонд талархах хэрэгтэй. Номыг орчуулагчийн зөвшөөрөлгүйгээр цөөн хувь хэвлэж, бараг нууцаар тараасан. Яваандаа нөхцөл байдал өөрчлөгдөж, зан авир зөөлөрсөн ч орон оронд энэ номд янз бүрээр хандсан. Орос Улсад “Камасутра”-г хэвлэх нь зарчмын хувьд бараг боломжгүй байв. Учир нь бүр хувьсгалаас өмнө энэ судрыг балиар зүйл гэдэг байв. Ямар боловч энэ ном тогтсон заншлыг үндсээр нь эвдэж, секст хандах олон хүний хандах хандлагыг нэлээд өөрчилсөн юм.

Алиса гайхамшигийн оронд
Тим Бертоны ийм нэртэй кино тасалбарын орлогоороо дээд амжилт (орлого нь хагас тэрбум долларт дөхөж байна) тогтоож байгаа өнөө үед Льюис Кэрроллийн шилдэг зохиолыг дахиад л сонирхох болов. Ер нь «Алиса» нь цаг ямагт алдартай байсан номын нэг. Тэгээд ч түүнийг шүтэн биширч иржээ. Дашрамд дурдахад, Кэрроллийн ном 1865 онд эхэлж хэвлэгдсэн даруйдаа л амжилт олсон юм. Оксфордын коллежийн математикийн багш Чарльз Лютвиг Дожсон деканыхаа охин Алиса Лиделлд завиар зугаалж явахдаа ярьсан түүх, хожим түүний бичсэн гар бичмэл яруу найргийн бүтээл, «Эвклидийн тавдугаар номын алгебрийн задлан» номын дараа түүний гурав дахь ном болжээ. Льюис Керролл гэсэн хуурамч нэртэй хүн насаараа нарийн шинжлэх ухаан оролдож, өөрийгөө тэжээж байсан ч энэ нь түүнд төдий л таалагдсангүй.

Кэрролл гэрэл зураг, уран зохиолд бүхнээс илүү дуртай байв. Тэрбээр олон өгүүллэг зохиосон ч түүхэнд Алисагийн алдар явдлыг зохиогчийн хувьд оржээ. Энэ ном үнэхээр ертөнцийг эргүүлсэн юм. «Википеди»-д дурдсан сонирхолтой хэдэн баримт энэ байна. «Алиса» нэр ихэд түгсэн. Өвчтөн ямар нэг юмыг яг байгаагаас нь багаар юм уу их болгож харах сэтгэл санааны өвчнийг “Alise in Wonderland syndrome” гэдэг юм. Өөр бас юу хэлж болох вэ. Зохиолын баатар Шляпникийн солиорол «Эсгий малгай шиг солиотой» гэдэг англи хэллэгтэй холбоотой. Энэ нь эрт цагт эсгий малгай хийдэг эсгийг бэлтгэхдээ мөнгөн ус ашигладаг байснаас үүджээ. Тийм малгайг байнга өмссөн хүмүүс солиордог байжээ. Зохиолын гол баатар Лиделл овогтой охин Алисагийн тухайд бол, Кэрролл гэрлэе гэсэн санал тавьсан ч түүний эхнэр болсонгүй, харин шавьтай нь ханилж, дөрвөн хүүхэд төрүүлж, нас их өндөр болсон хойно нас баржээ.

Гэм зэм
Достоевский бол дэлхий дэх оросын тэргүүн зохиолч, хамгийн нөлөөтэй, зохиолоос нь байнга ишлэдэг зохиолч. Достоевский хоригдож байхдаа зохиосон «Гэм зэм» зохиол эхний санаагаараа гол баатрын өчил шиг байв. Энэ санааг зохиолч зургаан жилийн турш боджээ. Дараа нь бүр хоосорсон нөхцөлд Достоевский зохиолынхоо гурван боть түүвэр хэвлүүлэх эрхийг хэвлэлийн эзэнд худалдах алдаатай алхам хийж, дөрвөн сарын дараа бас нэг номоо өгөх үүрэг хүлээжээ. Достоевский мөнгө аваад зээлдүүлэгчидтэй тооцоо хийж, Висбаден руу явжээ. Тэнд тэрбээр өөрт байсан бүх мөнгөө мөрийтэй тоглоомд алдаж, орон байрны хөлс төлж, өөрийгөө тэжээх боломжгүй болсон учир Раскольниковын түүхийг бичихээр суужээ. Зохиолч товлосон хугацаандаа зохиолоо бичиж амжсангүй, арваннэгдүгээр сард хэвлэхээр төлөвлөж байсан номыг «Русский вестник» сэтгүүлд нэгдүгээр сард хэвлэж эхэлж, оны эцэс хүртэл сар болгон хэсэг хэсгээр хэвлэж байлаа. Достоевский романыг нь сэтгүүлд нийтлэхийн сацуу гүйцээж бичив. «Гэм зэм» роман жилийн дараа Орост тусгай ном болж, дараа нь герман, францаар олон хувь хэвлэгдэн, театрт жүжиг болгон тоглох зэргээр амжилтад хүрэв. Достоевский таван жилийн дараа хоёр дахь эхнэрийнхээ ачаар мөрийтэй тоглоомоос гарав. Тэгээд «Мөрийтэй тоглоомчин» номоо «Гэм зэм»-ийн адил хилийн чанадад Баден-Баденд бичжээ.

Харри Поттерын тухай цуврал
Жоан Роулинг Манчестерээс Лондон руу галт тэргээр явж байхдаа маш том шил зүүсэн нэг жаалыг харсаны дараа Харри Поттерын тухай бичихээр боджээ. Гэвч түүнээс хойш нэг жилийн дараа 1991 онд Португалид нүүн очиж, багшаар ажиллаж байхдаа л номоо бичиж эхэлсэн байна. Роулинг үдэш болгон хуучин бичгийн машины ард сууж, номоо бичнэ. Дараа нь тэрбээр Англид, тодруулж хэлбэл Шотландын Эдинбургт буцаж очин, ажилгүй байхдаа зохиолоо бичсээр байлаа. Роулинг бэлэн болсон романаа дөрвөн жилийн дараа «Блумсберри» хэвлэлийн газарт бүтэн хагас мянган фунтээр худалджээ. Аз таарахад, америкчууд түүний бүтээлийг нэлээд өндөр үнээр 105 мянган доллараар худалдаж авсан тул романыхаа хоёрдугаар хэсгийг бичиж эхэлсэн. «Харри Поттер, гүн ухааны чулуу» 1997 оны зун худалдаанд гарчээ. Тэгэхдээ Британид ганц мянган хувь нь чимээ шуугиангүй, түргэн борлосон бол АНУ-д энэ ном хит болов. Романы үргэлжлэл Роулингийг алдаршуулж, цаашаа юу болсныг бүгдээрээ мэднэ. Харри Поттер хүүхдийн уран зохиолд урьдын байр суурийг нь эгүүлэн авчирч, Жоан Роулингийн номоор бүхэл бүтэн үеийнхэн хүмүүжиж, зохиолч Британийн хамгийн баян эмэгтэй болов. Гагцхүү Харри Поттер хэзээ байхаа болих бол гэсэн асуудал л байна. Шидтэй жаалын адал явдлын тухай эхний номыг хэвлэлийн эзэн зөнд нь орхисон сонирхолтой баримт бий. Хэвлэгч конторын хувьд зар сурталчилгаа хийх мөнгө байсангүй. Нэг эцэг эх түүнийг өөр эцэг эхэд санал болгосон тухай радиогоор мэдээлсний ачаар эрэлт бий болжээ. Үүнээс өөр шудрага зүйл гэж байх уу?

Да Винчи код
Дэн Браун нэг удаа тэнгисийн хаялга дээр хэн нэгний мартсан Сидней Шелдоны «Шүүхийн өдрийн хуйвалдаан» ном олсон тухай домог байдаг. Тэрбээр тэр номыг уншиж эхлээд, «тийм ном юм уу бүр түүнээс илүү ном» бичихээр шийджээ. Шелдоны романы хэвлэгдсэн хувьтай жишвэл одоогоор бага (Сидней Шелдоны ном 300 сая хувь хэвлэгдсэн бол Брауных 81 сая хувь хэвлэгдээд байна) боловч англи хэлний багш асан 46 настай Браун бүх талаар алдаршжээ. «Да Винчи код» романыг уншигчид биширч, романд дурдсан Парисын газраар аялал зохион байгуулж, «Мона Лиза»-гийн ойролцоо жуулчин ердийнхөөс олон очих болов. Эл ном «Харри Поттер»-ын адил өөр бодит байдал бий болгодог буюу ердийн амьдралыг чухам хэрэг дээрээ байгаагаас нь илүү чухал болгодог юм. «Код да Винчи» номын талаар өдий төдий цуу яриа байдаг. Жишээлэхэд, романы санааг зохиолчийн эхнэр Блайт Ньюлон гаргасан гэсэн яриа бий. Браун хүүхдийн дуу зохиогчийн хувьд шоу-бизнесийн газар авахаар очоод байсан Лос-Анжелест тэр хоёр танилцжээ. Нөхрөөсөө 12 насаар ах Блайт эхлэн хөгжимчний шилэн хүзүүнээс нь барьж авч, хатуу гараараа дээш нь чангаажээ. Блайт түүний төлөөний хүн, дараа нь хамтран зохиогч болов. «Холхон байвал зохих 187 эр, романтик сэтгэлтэй эмэгтэйчүүдэд зориулсан хөтөч» гэсэн тэдний анхны ном бестселлер болжээ. Цаг ямагт ид шид, хуйвалдаан сонирхдог байсан Дэн Браун дараа нь чиглэлээ солин, «дорвитой» роман зохиох болсны дүнд «Тоот цайз» роман нь гарчээ. Тийнхүү цааш урагшлав. Браун «Код да Винчи» романаараа 260 сая доллар олж, одоо түүний жилийн орлого 76 сая болоод байна.

Атлант нуруугаа тэнийлгэв
Ерээд оны эхээр АНУ-ын конгрессын номын сангаас явуулсан санал асуулгаар «Атлант нуруугаа тэнийлгэв» ном америкчуудын амьдралыг үнэхээр өөрчилсний хувьд Библийн дараах хоёрдугаар ном болжээ. Энэ романыг АНУ-ын 12 хүн тутмын нэг нь уншсан байна. «Атлант» роман Европт ч бас алдаршжээ. Айн Ренд өөрийнхөө роман, гүн ухааны бүтээлдээ тусгасан үзэл бодлыг бараг сектант зарчмаар бичжээ. Товчоор хэлэхэд, Айн Рэнд үнэн хэрэгтээ «хэрхэн зөв аж төрөх» санаа бүхий лавлах зохиожээ. Тэгэхдээ 1925 онд зөвлөлт Оросоос далайн чанадад зугтаж гарсан Петербургийн уугуул Алиса Розенбаумын гаргасан гол санаа нь капиталист байгуулал нийгмийн шилдэг формаци, тэгэхээр капиталистууд хүн төрөлхтний гол ололт гэсэн жирийн, эл дол болсон санаа юм. Ухаалгаар хувиа бодох үзэл, өөрийнхөө амьдралыг сонирхлоороо нэмбэл Рэндийг шүтэн бишрэгчдийн бахархдаг зүйл бий болно. Ямар ч гэсэн гүн ухааны шаштир биш, уран зохиол болох «Атлант»-д иймэрхүү санаа социализмын эргүүлэгт орсон, эсрэг хүйстэй хоёр бизнесменийг аврах Америкийн тухай өгүүлэмжид тусгагджээ. Энэ ном дэлгүүрийн лангуунд тавигдсан 1957 онд коммунизмын эсрэг хэнээрхэл дэвэрч, америкчууд харь гаригийнхны (большевикууд биш үү?) халдлагын тухай кино, хошин шогийн ном үзэж байсныг харгалзан үзвэл «Атлант» роман гарах цаг, байх газраа чухамхүү олжээ. Романы санаа далайн чанадад одоо ч тулгамдсан хэвээр байна. Учир нь ийм нэртэй кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа нь үүнийг нотолж байна.

Ромео Жульетта хоёр
Ромео, Жульетта хоёрын түүхийг Шекспир бодож олоогүй аж. Түүнээс 70 жилийн өмнө Луижи Да Порто гэгч ийм нэртэй новелл бичсэн нь ихэд алдаршиж, бусад зохиогч цээжээр зохиох эхлэлийн сэдэв даруй болсон байна. Маш олон хувилбар гарсны дотор бүр гэнэтийн гэмээр ч хувилбар байна. Жишээлэхэд, жүжгийн зохиолч Лопе Де Вегийн бичсэн жүжгээр бол Розело, Жулия баатар нь ерөөс амьд үлддэг байна. Тэгэхдээ энэ сэдвийг ямар боловч Шекспир аль нэг байдлаар бичжээ. Монтекки, Капулетти гэдэг бие биеэ дайсагнасан хоёр гэр бүлийн тухай эмгэнэлт жүжиг нь сонирхолтой, урнаар бичихийн үлгэр жишээ болсон юм. Дашрамд дурдахад, «Ромео Жульетта хоёр» жүжиг итали гаралтай ч (Зохиогч баатруудаа Верон хотод суулгаснаар энэ хотод аялал жуулчлалаар байнга орлого олох боломж олгосонд нь хотын оршин суугчид хором тутамд талархаж байх ёстой) Шекспир төрөлх Англиасаа хэзээ ч явж байгаагүй гэж эрдэмтэд үздэг юм. Жүжгийн зохиолчийн хувийн амьдрал ч тийм ч сайн байсангүй. Шекспир 18 настайдаа нутгийн санваартны өөрөөс нь 8 насаар ах байсан охинтой гэрлэжээ. Тэр эмэгтэй жирэмсэлсэн учир Шекспир гэрлэсэн гэдэг. Нэгэн зүйл. Шекспирийг тэр үеийнхэн гол төлөв «Венера Адонис хоёр» шүлгээр нь мэддэг, харин түүнийг мөнхийн болгосон жүжгийн нэрийг цөөн хүн мэддэг байжээ. Харин одоо бүх зүйл өөр болсон. Шекспирийн өвийг нарийвчлан судалсан, номуудыг нь бүгдээрээ мэднэ, гэвч угтаа Шекспир байсан уу, эсвэл энэ бүх зохиолыг өөр хүн бичсэн юм бол уу гэсэн асуудал мэргэжилтнүүдийн сэтгэлийг эзэмдсэн гол асуудал болж байна. Уильям Шекспирийн эхнэрийг Энн Хатауэй гэдэг байсныг нэмж хэлье. Ертөнцийг эргүүлсэн номуудын дотор бас Владимир Набоковын «Лолита», Оскар Уйальдын «Дориан Грейн хөрөг», Толкиены «Бөгжний эзэн» зохиолыг дурдаж болно.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

  |  
Өмнөх мэдээлэл
Ондоо аялгуу
Дараах мэдээлэл
Жирэмсний эхний үзлэг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(407)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Aagii.   2013-01-05
үнэхээр гоё зохиолууд байна яаж олж унших вэ нетээс

Зочин: Aagii.   2013-01-05
үнэхээр гоё зохиолууд байна яаж олж унших вэ нетээс

Зочин: aagii.   2013-01-05
эдгээр номыг нетээс бүрэн зохиолоор нь уншиж болох болову болж өгвөл тавихы бодоорой

Зочин: aagii.   2013-01-05
эдгээр номыг нетээс бүрэн зохиолоор нь уншиж болох болову болж өгвөл тавихы бодоорой

Зочин: Оооооогий.   2011-06-02
Да Винчи код бол үнэхээр гайхалтай. Намайг лав өөрчилсөн ном.

Зочин: Nomiin sanch.   2011-04-08
ene dundaas "Don Kihot" bol yahiin argagui gaihamshigtai zohiol

Зочин: bajamun.   2010-11-08
uund bas gaihamshigt Gatsby g nemeh heregtei

Зочин: khongoroski.   2010-04-22
goy nomnuud bnaa ihenh ni kino bolood gartsin bn te

Сүүлийн сэтгэгдэл

  • Үхрийн нурууны махан стейк
    shal teneg sharsiin goe haragdahgui bna
  • Байнга салж нийлдэг харилцаагаа жинхэнээсээ дуусгах цаг болсны 5 шинж
    nadad zuvluuch busguichuudee, goolingoogiinhoo!!! nuhur bid hoer yag iim bdalrai bn, byatshaan ohintoi, yag l deer helsenchlen, salya bolii gd l butsaad l niilchihne, bngiin negen turliin umnaas bno, yaaj ch helsen tooson ch shinjgui, ohinoo l bodoj ene huniig guij bn l gj uurtuu helne,,, yag ali n zuv um be? ger bulee avch uldeh n umu? esvel uurt taivan amar amgalan bgaa n umu???
  • Сарын тэмдгийн талаархи 6 асуулт хариулт
    Асуух юм бнаа.Миний сарын тэмдэг саяхнаас ирсэн.Тэгээд 2 удаа л ирээд 3 сар огт биений юм ирсэнгүй надад зөвлөгөө өгөөч
  • Ярилцах сэдэв: Чи үйлчилгээний газруудыг юугаа сайжруулаасай гэж хүсдэг вэ?
    Өсвөр насныхан гэлтгүй өөрөөс нь жоохон л бол дандаа л ад үзэж, олигтойхон соёлтой харьцаж чаддаггүй шд. Дандаа гуйлгах гээд байгаа юм шиг дуугарч ядаад,муухай харж мараад. Тэгэхээр чинь яаж юм худалдан авах хүсэл төрөх юмбэ. Ядаж насыг нь биш үйлчлүүлэгч гэсэн бодолтойгоор үйлчилвэл аль алинд нь л хэрэгтэй шд. Зүгээр л нас ялгаж харьцдаг харьцааны доголдлыг үгүй хиймээр санагдах юм.
  • Эмэгтэй хүний хөх томрохгүй байх нь юутай холбоотой вэ?
    Сну би одооо 20нас хүрэх гэж бна. Мөн л хөх бүр юу ч бхгүй би ер нь туранхай ,хавтгай цээжтэй гэхд болно. Дөнгөж л ургаж эхэлж бга жоохон хүүхдийнх шиг Ёоо найз залуу минь хөх барих гэхээо би дургүйцдэг хүмүүсээс ичиж бнаа :'( тэгээд багадаа хөхөндөө их болгоомжгүй тоголохдоо зөндөө цохиулж байсан одоо дааврын эм хаанаас авч уухуу? Ямар мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх вэ ? Ганцхан би биш олон охид бүсгүйчүүп таны хариуг хүлээж байгаа бид нарыг авраач :'(
  • Эмэгтэй хүний хөх томрохгүй байх нь юутай холбоотой вэ?
    Сну би одооо 20нас хүрэх гэж бна. Мөн л хөх бүр юу ч бхгүй би ер нь туранхай ,хавтгай цээжтэй гэхд болно. Дөнгөж л ургаж эхэлж бга жоохон хүүхдийнх шиг Ёоо найз залуу минь хөх барих гэхээо би дургүйцдэг хүмүүсээс ичиж бнаа :'( тэгээд багадаа хөхөндөө их болгоомжгүй тоголохдоо зөндөө цохиулж байсан одоо дааврын эм хаанаас авч уухуу? Ямар мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх вэ ? Ганцхан би биш олон охид бүсгүйчүүп таны хариуг хүлээж байгаа бид нарыг авраач :'(
  • Ярилцах сэдэв: Чи үйлчилгээний газруудыг юугаа сайжруулаасай гэж хүсдэг вэ?
    саяхан нэг дэлгүүр ороод бараагаа бичүүлээд картаа уншуулах гэтэл ногоог нь бэлэн мөнгөөр хийнэ гэдэг байгаа би бэлэн мөнгөгүй явж байсан болохоор гэрлүүгээ ороод мөнгөө аваад буцаж орохдоо та нар энэ ногоогоо адилхан л уншуулах хэрэгтэй шдээ дэлгүүрт ороод энэ барааг нь уншина энэ барааг нь бэлэн мөнгөөр авна гэвэл хэцүү биздээ цаашаагаа дамжуулж хэлээрэй гэтэл чадахгүй бид нар зүгээр л худалдагч чи өөрөө хэл нтр гээл уурлаад тэгэнгүүтээ загначих юм байна л даа гэж ирээд л, Хүн санал бодлоо л хэлж байхад тэгж хүлээж авах ёсгүй биздээ. Тэр байгууллагад л ажиллаж байгаа юм чинь мэддэг хүмүүст нь харилцагч нар тэгээд байна гээд хэлчих тийм хэцүү гэжүү нэгэнт л тэр байгууллагаа төлөөлж байгаа хүмүүс байж арай л сэтгэлгүй хандах юм.
  • Шинэ жилсэг санаа №54
    ih saihan sanaanuud bnaa bayrlalaa
  • Шинэ жилсэг санаа №54
    ih saihan sanaanuud bnaa bayrlalaa
  • Шинэ жилсэг санаа №54
    ih saihan sanaanuud bnaa bayrlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com