ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мөнгөө хэрхэн хадгалж сурах талаар

Ажил & Мөнгө  | 2010 / 04 / 20

Мөнгөө хадгаламжинд хийж занших нь хувь хүнээс нэг ёсны тэвчээр, сахилга бат шаарддаг, ярвигтай зүйл билээ. Гадны орнуудын жишгээс харахад эцэг эх нь хүүхдийг багаас нь ийм дадалд сургадагаас өсвөр залуу насанд хүрэхдээ ингэж мөнгөө хадгалах ёстой гэсэн ойлголт аль хэдийн оюун ухаанд нь төлөвшсөн байдаг байна.
Тэгвэл бидний тохиолдолд мөнгөө хадгалж сурахыг юунаас эхлэх ёстой вэ?

Мөнгөө хэрхэн хадгалж сурах талаар

1. Ихэнх хүмүүс “Надад хадгаламжинд хийх мөнгө гардаггүй. Миний цалин амьдралд минь арай ядан хүрдэг” гэсэн гол шалтаг тавьж мөнгөө хадгалахаас татгалздаг. Тэр хүмүүст их цалин өгсөн ч бас л бахь байдгаараа байх болно. Яагаад гэвэл хүн гэдэг амьтан олсоныхоо хирээр үрж зарцуулах дуртай амьтан юм. Тиймээс “Бусдад төлөхөөсөө өмнө өөртөө төл” гэдэг алтан дүрмийг баримтлавал үр дүнтэй байдаг. Та авсан цалингаасаа байр, хоол, цахилгаан дулаан, утасны мөнгө гээд л байх ёстой зардлуудаа хасаад үлдсэн мөнгөө хадгаламжиндаа хийнэ гэж төлөвлөвөл танд хэзээ ч илүү мөнгө гарахгүй. Харин та гарах ёстой зардлуудаасаа өмнө өөрөөр хэлбэл хэн нэгэнд төлбөр төлөхөөсөө өмнө өөртөө, өөрийнхөө хадгаламжинд мөнгө төл. Ингэснээр та хадгаламжиндаа ч мөнгө байршуулж, амьдралдаа ч мөнгөө хүргэх боломжтой болно.

2. Сар болгон 10.000, 20.000, 50.000, 100.000 –ын алиныг хийхээ та төсвөө үзээд сонгож болно. Хамгийн гол нь энэ бүхэн сар бүр тогтмол байх ёстой. Ингэж чадсанаар таны хадгаламжин дахь мөнгөө тогтмол өсгөх болно.

3. Сар болгон төлөх 10.000, 20.000, 50.000-аа хэрхэн тогтоох вэ? Юуны түрүүнд юунд зориулж мөнгө хадгалж байгаа зорилгоо бодох хэрэгтэй. Байрны ч юм уу, автомашин авах урьдчилгаа төлбөр байж болно, хүүхдийн сургалтын төлбөр байж болно. Ямар нэгэн зорилго өмнөө тавьснаар мөнгөө хадгалах нь учир утгатай болж, илүү хариуцлагатай байдаг. Тэгээд хэзээ, хэдэн төгрөг хэрэг болохыг тооцоолж үзсэний дараа сар болгон хэдэн төгрөг хадгаламжиндаа хийх хэрэгтэй нь хялбархан гарч ирнэ.

4. Сар болгон 10.000 ч юм уу, 20.000 төгрөг төлөхөөс хэтрэхгүй байна уу? Энэ нь хичнээн таны хувьд сар болгон илүүчлэхэд их мөнгө боловч та сард зарцуулж байгаа зардлаа хэмнэхэд энэ нь хангалттай төдийгүй илүү мөнгө ч хэмнэгдэх боломжтой. Та дараах зөвлөгөөг даган мөнгөө хэмнэж үзээрэй.

  • Өдөр бүр ажилдаа таксигаар явдаг уу? Нэг талдаа л 1000 төгрөг гэж барагцаалвал та сард зөвхөн таксинд гэхэд 40.000 төгрөг зарцуулдаг юм байна. Харин автобус унаа хэрэглэвэл энэ зардлаа 28.000 төгрөгөөр хэмнэх боломжтой.
  • Өдөр бүр хажуугийн хүнсний дэлгүүр явсанаас долоо хоногтоо нэг удаа супермаркет орсон нь хамаагүй хямд тусна.
  • Өлсгөлөн байхдаа хэзээ ч битгий хүнсний дэлгүүр лүү явж бай. Өлссөн хүн заавал төлөвлөснөөсөө ихийг авдаг.
  • Өөрийн үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хичээ. Энэ нь өрсөлдөгч бүтээгдэхүүнээс арай хямд, бас илүү чанартай, найдвартай байх болно.
  • Онлайн дэлгүүрээр худалдаа хийх нь таны цаг мөнгийг илүү хэмнэнэ. Ийм үйлчилгээнүүд манай томоохон супермаркетуудад байгааг судалж үзээрэй.
  • Гэрт хэрэглэж байгаа цахилгаан, усаа аль болох хэмнэж сард зарцуулах зардлаа багасга.
  • Гар утасны урьдчилсан төлбөрт үйлчилгээг сонго. Тэгвэл та ядаж сард хэдэн төгрөг зарцуулахаа өөрөө хянах боломжтой.

5. Та сар болгон хадгаламжиндаа мөнгө хийснээр таны ажил дуусах уу? Бараг л. Гэхдээ та урьд нь хэрэглэж байсан хадгаламжийн дансаа ашигласаар байх уу? Нэгэнт хэвшил болсон дансандаа мөнгөө хадгалах нь амар ч, таны санхүүгийн хувьд ямар хадгаламжийн данс танд илүү ашигтай талаар судалж, эргэн тойрны банкууд болон хадгаламжийн дансны олон хэлбэрүүдээс өөрт тохирохыг сонгоорой.

6. Та нэгэнт өөрийн санхүүгийн хэрэгцээнд тохирсон хадгаламжийн дансанд мөнгөө хуримтлуулснаар мөнгө тань өөрөө хүүгийн хүүгээс орлого олон өсөх болно.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(508)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zz.   2010-04-27
taalagdlaa heregtei l medeelel bn ajilin amjilt husie.

Зочин: Dark Ang.   2010-04-20
thanks^^

Зочин: cender.   2010-04-20
uneheer heregjuulj chadaj bvl boloh ymaa

Зочин: tsetseg.   2010-04-20
ene argaar yvaad uzdiimuu davgui heregtei l yum

Зочин: Gloria.   2010-04-20
1st ih heregtei zuvluguu bna, goolingoodoo bayrlallaa :D:D:D

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com