ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчтэй бай

Чөлөөт цаг  | 2010 / 04 / 19

Сайн байна уу эрхэм найз минь. Шинэ долоо хоногын мэнд хүргэе. Долоо хоногын эхний өдөр бүрт тэр долоо хоногтоо эрч хүчээр дүүрэн байх урмын үгсийг захидал болгон тань явуулж байгаа билээ.

Эрчтэй бай
Хэн бүхний танил ер бусын амжилттай хүмүүсийг харахад хажуу дахь хүнээ дагуулахуйц эрчтэй байдаг. Тэд тэрхүү эрчтэй байдлаа хийж байгаа ажилдаа гаргаад зогсохгүй хажуу дахь хүнээ ч эрчилж чаддаг.-Пол В.Ивэн

Newark-ын олон улсын нисэх онгоцны буудлаас дөнгөж хөөрч байхдаа Манхэтаны гайхамшигтай тэнгэрийн хаяаг харж байлаа. "Вашингтонд өглөө буунгуутаа такси барих хэрэгтэй дээ." гэж бодохдоо New-Үогк хотод хэд хэдэн удаа таксигаар зорчиж байснаа саналаа. Манхэтанд таксигаар зорчино гэдгийг нэг талаас сэтгэл хөдлөм сайхан ч аймшигтай, тэвчээр шалгасан адал явдалтай зүйл хэмээн тайлбарлаж болох юм.
New Үогк хотын таксины жолооч сүмийн номлогч хоёрын талаар ийм нэгэн шог яриа байдаг. Тэр хоёр үхээд диваажингийн хаалгыг зэрэг татжээ. Тэгээд гэгээн Петртэй тааралдахад таксины жолоочийг тавтай морилохыг урин шууд диваажинд оруулж номлогчийг удаан шалгаажээ. Эцэст нь номлогч "Би бүхий л амьдралынхаа туршид бурхны төлөө эүтгэж ирсэн. Харин энэ таксины жолооч сүмийн цуглаанд нэг ч удаа очиж байгаагүй хүн билээ. Яагаад ийм ялгаатай хандаж байгаа юм бэ?" гэж эсэргүүцэхэд гэгээн Петр "Ням гаригт таныг номлолоо хэлж дуусахад тэнд цугласан хүмүүс бүгд унтаж байдаг. Харин хүрэх газарт нь очиж зогсоход зорчигч өмнө нь хэзээ ч үзээгүйгээрээ бурханд үнэнээсээ сөгдөн мөргөж байдаг юм." хэмээн ялгааг нь тайлбарлажээ.
Аугаа удирдагчид энгийнээр олж мэдсэн мэдээллээс өөрсдөө үйл явцад нь оролцож байж олж авсан мэдээлэл илүү амжилт авч ирдгийг ойлгосон байдаг.
АНУ-ын ерөнхийлөгч асан Абрахам Линкольн энэ зарчмыг сайн ойлгодог байсан юм. Нэг удаа сүмийн номлолын дараа "Таны бодлоор энэ номлогч агуу номлол хэлж өгч чадсан болов уу?" гэж асуухад "Энэ мэдээлэл их сайн бичигдсэн, хүмүүсийг сэргээхээр болсон ч аугаа номлол биш. Аугаа номлол бол хүмүүсийг зоригжуулдаг юм. Номлогч өнөөдөр хүмүүсийг эоригжуулсангүй." гэж хариулжээ. Бизнес, Засгийн газар болон нийгмийн удирдлага нь зөв мэдээллийг энгийнээр хүргэхээс чухал зүйл юм. Бусдын сэтгэлийг хөдөлгөн зоригжуулъя гэвэл мэдээллийг эрч хүчтэйгээр дамжуул.
Энэ долоо хоногт хамтран ажиллагсад, хавь ойрынхондоо зөв мэдээллээ энгийнээр хүргэхгүй байх талаар анхаарлаа хандуул. Та энэ мэдээллийг хийхдээ ярьж байгаа, ажиллаж байгаагаараа үлгэр дууриал үзүүлж, хүмүүст нөлөөл. Таны эрч хүч, энерги чинь халдвартай байх ба бусдыг үйл ажиллагаанд татах хүчирхэг багаж чинь болох ёстой. Тэд ажил хэрэгч, эрчтэй, зорьсондоо итгэлтэй, цогцлоон бүтээх үр дүндээ сэтгэл хангалуун байгааг тань харвал өөрсдөө ч мэдэлгүй дагах болно.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(528)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: love.   2010-04-21
Аугаа удирдагчид энгийнээр олж мэдсэн мэдээллээс өөрсдөө үйл явцад нь оролцож байж олж авсан мэдээлэл илүү амжилт авч ирдгийг ойлгосон байдаг.

Зочин: Zaya.   2010-04-18
hoorhon yumoo!shono neteer hesj btal 1dhiinhee niitleliig oruulchihsan bnshde:) bayarlaa!tanai hamt olond ajliin amjilt husii! shine 7 honogtoo erch huchtei bgarai!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com