ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулгаДэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүдОддыг хувцаслая
 

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Та найз хүүхнийхээ хархүүг өөр хүүхэнтэй явалдаж байгааг мэдвэл яах вэ?

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан

Луунуудыг ер нь хэрхэн сургадаг юм болоо

Энтертаймэнт  | 2010 / 04 / 16

Хавар болоод сэтгэл гэгэлзээд байхаар нь Гоолингоо нь "Өргөө" орж шинэ кино үзэхээр шийдлээ. Ер нь Hollywood-ийн кино гаргадаг болохоор нь тийшээ орох дуртай байдаг л даа. "Лууг хэрхэн сургах вэ" гэдэг киног үзээд амьдралд тааралддаг "Луунуудыг" хэрхэх талаар жаахан юм бодогдсоноо та бүхэнтэй хууваалцъя.

Луунуудыг ер нь хэрхэн сургадаг юм болоо

Киноны үйл явдал:
Беркийн арал дээр амьдардаг хүмүүс олон зууны туршид луутай тэмцэлдэж ирсэн бөгөөд лууг номхотгодог байлдах арга боловсруулж бага балчираас нь хүүхдүүдээ өөрсдийн туршилгаасаа зааж, сургаж лууг устгадаг баатрууд болгодог байж. Харин тосгонд амьдардаг Хиккап хэмээх өсвөр насны хүү өөрийн гэмтээсэн луугаа асарч байхдаа луугийн талаар илүү сайн мэдэх болж лууг харагдаж байгаа шигээ аймшигтай биш гэдгийг ойлгож авчээ. Лууг юунд дуртай, юунд дургүй, юунаас айдаг гээд лууны талаар мэдэх тусмаа ямарч аюултай лууг амархан "сургаж" дөнгөх бөгөөд тосгондоо нэр хүндтэй залуухан баатар болдог. Өөрөөр хэлбэл тэр лууг сургаж чаддаг.

Энэ киног хэн үзэх хэрэгтэй вэ?
Болзоонд хамгийн чухал нь инээмсгэлэл болзож байгаа хүн чинь инээж байвал + оноо тийм биздээ. Бас хүүхдийнхээ инээдийг харах нь хамгийн аз жаргалтай мөч, хайртай хүн чинь инээж байх нь амьдралын аз жаргал. Найз нөхөрлөлд ч бас инээд хэрэгтэй, инээлдэж ярих сэдэвтэй байх нь найзуудыг илүү ойртуулдаг. Болзоонд явах гэж байгаа, гэр бүлээ баярлуулах гэж байгаа, найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөхөөр шийдсэн хүмүүст лууг хэрхэн сургахыг үзээрэй.

Киног үзээд бодсон бодол:
Та яг одоо тантай ер ойлголцдоггүй хүний талаар боддоо. Та тэр хүнийг аргадаад болдоггүй, загнаад болдоггүй, учирлаад ч ойлгохгүй та ер "сургаж" чадахгүй байна уу? Беркийн арал дээр амьдардаг хүмүүс лууг буруу таньсан байдаг шиг та тэр хүнийг ч бас буруу таньсан байж болно шүү дээ. Эхлээд та тэр хүнээ яг угтаа ямар хүн болохыг мэдчих юм бол "сургахад" амар байх болно. Магадгүй сайн таниж мэдсэний дараа та 2-ын харицаа илүү хялбар болно гэдэгт итгэлтэй байна.

  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(229)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: dark angel.   2010-04-19
hue unen xuurxun kino bnlee dahij uzeh yumsaaan

Зочин: Таны нэр.   2010-04-18
http://www.fragrancemn.blogspot.com/

Зочин: buynaa.   2010-04-18
uue zurvas deer alice bgaa orood uz ene ugaasaa eer uulhun huheldei bi yg tataj uhehjiisen hehe

Зочин: bun.   2010-04-16
uneheer huurhun huuheldei bna lee., Alica hurdan garaasai.,


GOOLINGOO.mn © 2009 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 96650363 И-мэйл: goolingoo@gmail.com