ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эмэгтэйчүүдийн эмчээ хэрхэн сонгох вэ?

Эрүүл мэнд  | 2009 / 11 / 19

Эмэгтэй хүн бүр өөрийн гинеколог эмчтэй байх хэрэгтэй гэдэг. Өөрийгөө хамгийн эрүүл гэх эмэгтэйд хүртэл жирэмсний хамгаалалт, жирэмслэлт, төрөлт, цэвэршилтийн өөрчлөлт гээд заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлага гардаг тул “Даффодил” эмэгтэйчүүдийн клиникийн ерөнхий эмч, анагаахын доктор Л.Баярсайханы зөвлөгөө эмчээ сонгоход тань туслах болно.

Эмэгтэйчүүдийн эмчээ хэрхэн сонгох вэ?

Гинеколог бол эмэгтэй таны эрүүл мэндийн хамгийн чухал түшиг тулгуур. Учир нь таны хамгийн хувийн нандин эрүүл мэндийн асуудалд хэн хэнээс илүү чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөгжилтэй орны эмэгтэйчүүд шинэ газар ажиллаж амьдрахаар ирмэгц эхлээд тодорхой хугацаанд өөрийн ашиг сонирхолд тохирсон гинекологоо хайж олоод, дараа нь ажил төрлөө шийддэг. Манайд үнэндээ ихэнх эмэгтэйчүүд хаана ч үзүүлдэггүй. Эсвэл нэг эмч дээр үзүүлдэг гэх боловч ямар ч бүртгэл хяналтгүй, хааяа нэг ирсэн болоод явцгаах бөгөөд нөгөө эмч нь таарвал мэндлэхээс цаашгүй будилна. Зарим нэг нь хаана л сайн эмч байна гэнэ, тийшээ очиж үзүүлсээр, хэрэгтэй хэрэггүй эмчилгээ, эм тарианд цаг мөнгөө үрэн, өөрөө өөрийгөө хордуулсаар явна. Ерөнхийдөө эрүүл мэндээ гэхээсээ илүүтэй гоо сайхан, үс, хумсандаа санаа зовно.
Бас нэгэн эндүүрэл бол олон жил ажилласан, тийм ч нэртэй эмч гэцгээнэ. Нөгөө эмч нь олдохгүй, олдсон ч таныг сайн санахгүй дээр, нэлээн эртний аргаар тэгэж ингэсэн болно. Цаг хугацаа алдана. Үнэндээ олон жилийн эмчийн туршлага чухал хэдий ч анагаах ухаан маш хурдтай хөгжсөн өнөө үед сүүлийн үеийн ололт амжилтыг тулгуурлах нь бодит шаардлага. Нүдээр, гараар оношлох боломжгүй тийм эрт үед нь өвчин эмгэгийг илрүүлэх боломжтой эрин үе ирээд байна. Мөн зөвхөн эмчийн чадвар, туршлагаас гадна нарийн мэргэшил, ерөнхий соёл боловсрол, гадаад хэл, эмнэлгийн орчин, тоног төхөөрөмж, эмнэлгийн байршил зэрэг нь бас л таны бодолцох асуудал. Гэхдээ эмчийг сонгох стандарт аргачлал гэж байхгүй тул эмэгтэйчүүд, бүсгүйчүүд та нараас өөрөөс тань ихээхэн зүйл хамаарах билээ.

Хэзээ гинеколог эмчид үзүүлэх вэ?

Жилд нэг удаа хэрэв та 18 нас хүрсэн эсвэл бэлгийн харьцаанд орсон бол. Жирэмслэхээр төлөвлөсөн бол. Жирэмслэсэн бол аль болох эртхэн. Мөн таны хөх, хэвлийн доод хэсэг, гадна бэлэг эрхтэн, үтрээ, шээсний сүвэг зэргээр ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг илэрсэн бол. Сарын тэмдэг, мөчлөг өөрчлөгдсөн эсвэл жирэмснээс хамгаалах асуудалтай бол үзүүлнэ. Ямар ч зовиургүй байсан жилдээ 1 удаа үзүүлж, шаардлагатай шинжилгээг өгөхөө мартуузай. Урьдчилан сэргийлж үзүүлж байсан нь өвдсөн хойно эмчилгээнд гарах зардлаас хамаагүй хямд гэдгийг санаарай.

Үзүүлэх эмчээ яаж сонгох вэ?

Эмэгтэй хүн болгон эх барих эмэгтэйчүүдийн эмчээс (ЭБЭЭ) ижилхэн зүйл хүсэхгүй. Хүн болгоны амьдралд өөр өөрийн онцлог зүйл байх тул доорхи асуултанд хариулж тухайн үеийн өөрийн өвөрмөц шаардлагыг тодруулж болно. Ингэснээр ЭБЭЭ гэх мэргэжил дотор яг ямар эмчид одоогоор үзүүлэх хэрэгтэйгээ тодорхойлно уу. Таны хэрэгцээ өөрчлөгдөх хэрээр дахин доорхи асуумжийг үзэх хэрэг гарч болох юм.

Эрэгтэй эмч үү, эмэгтэй эмч үү? Нас, яс үндэс, шашин шүтлэг зэрэг бусад ерөнхий зүйлүүд бас чухал байж болно. Зарим эмэгтэйчүүд зөвхөн эмэгтэй эмчид л үзүүлнэ гэх. Зарим нь эсрэгээр эрэгтэй эмч л илүү гэнэ. Гэхдээ эмчийг та үнэлэхээс гадна эмч хэрхэн таны байдлыг үнэлж ойлгож чадах нь чухал гэдгийг санаарай.

Хаана, хэзээ үзүүлэх вэ? Та хэр хол явах боломжтой вэ? Өөрийн унаагаар уу, эсвэл нийтийн тээврээр явах уу? Таксигаар бол хэд гарах вэ? Эмчийн клиник таны гэр ажлын алинд ойр бол дээр байна? Оройн цагаар уу, эсвэл амралтын өдрүүдээр үзүүлмээр байна уу гэдгийг урьдчилан тооцоорой.
Жирэмслэхээр төлөвлөсөн үү? Хэрэв тийм бол эх барих, төрөхийн практик хийж байгаа эмчид очих нь зөв. Зарим гинекологууд хүн төрүүлж, жирэмсний хяналт хийдэггүй. Хэрэв мөд төрөхгүй бол энэ асуудал чухал биш, гэхдээ жирэмслэх үед эх барих эмчийн хяналтанд орох хэрэгтэйг санаарай.

Жирэмсэн бол жирэмсний эмгэгээр дадлагажсан эмч хэрэгтэй юу? Жирэмсний хордлого, артерийн даралт ихсэлт, бусад хавсарсан эмгэг, кесар төрөлт, зулбалт, дутуу төрөлт байсан уу? Тийм бол төвлөрсөн төрөх төвүүд дээр үзүүлж ЭБЭЭ-ийн хяналтанд байх нь зөв.

Тухайн эмнэлгийн эмч нарыг мэдэх үү? Та нэг эмч дээр хяналтанд баймаар байна уу? Ихэвчлэн эмч нар бие биенээ орлон ажиллацгаадаг. Ганцаараа ажилладаг эмч ч заримдаа байхгүй байж болно. Ийм үед хаана хэнд үзүүлэхийг урьдчилан асуугаарай.

Жирэмслэхгүй байна уу? Манай ЭБЭЭ нар үргүйдэлтийн асуудлаар харилцан адилгүй бэлтгэгдсэн байдаг. Үргүйдэлт, нөхөн үржихүйн дотоод шүүрлийн асуудлаар тусгайлан мэргэшсэн эмч гэж бас бий тул та эмчдээ үзүүлээд цааш нарийн мэргэшсэн эмчид үзүүлэх эсэх талаар асуугаарай. Үргүйдэлтийн асуудал ярвигтай тул оношлогоо эмчилгээ гээд 1-2 жил ч шаардагдаж болно.

Ямар үнээр үзүүлэх вэ? Хувийн практик хийж байгаа эмч нар ихэвчлэн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг тул эхлээд л бүх үнэ тарифтай танилцах нь зөв. Улсын эмнэлгүүд ч мөн төлбөртөй байх бөгөөд зарим нь хувийн эмнэлгийн үнэлгээтэй ижилхэн ч бий. Тодорхой шалтгаанаас болж давтан олон дахин үзүүлж болох тул давтан үзлэг, хяналтын үнийг асуу. Олон удаа ирэх хэрэг гарч болох тул эмчилгээ, тээвэр гээд нийт ямар зардал гарахыг урьдчилан тооцоолж байх нь зөв.

Зардал хэмнэмээр байна уу? Ялангуяа хувийн жижиг эмнэлгүүд өөр дээрээ шинжилгээгээ гаргадаг, өөрөөсөө эм эмчилгээг бэлэн мөнгөөр зардаг бол танаас арай илүү зардал гарах эрсдэлтэйг санаарай. Шинжилгээг хаана хэн хийдэг, хариуцдаг, эм хаанаас авах, ямар эм хаанаас ирдэг зэргийг сайн асууж тодруул. Бүх юм 1-2 хүний л хяналтанд байгаа бол тийм газраас хол явсан нь дээр байх.

Хавдрын асуудалд санаа зовж байна уу? Хэрэв та ямар нэгэн эмэгтэйчүүдийн хавдартай, эсвэл хавдраас сэргийлэхийг хүсэж байгаа бол эмэгтэйчүүдийн хавдрын мэргэшсэн тусгай эмч нар гэж бий. Мөн хөхний, өндгөвчний, гадна бэлэг эрхтний болон умайн хүзүүний хавдраар тусдаа дагнасан байх тул бас сонгож болно. Жирийн ЭБЭЭ-ийн үзлэг ба эхогоор ямар ч хавдрыг эрт үед нь оношлох боломж эргэлзээтэйг санаарай. Ялангуяа та дахин эсвэл мөд жирэмслэхгүй гэж бодож байгаа бол хавдрын эмэгтэйчүүдийн эмч дээр хяналтанд байх нь оновчтой хэрэг.
Хэрэв та эмчтэйгээ чухалчлан ярилцана гэж бодож байгаа бол урьдчилан өөрийн тухай эмчдээ мэдүүлж, тусгай үзлэгийн цаг аваарай. Ер нь эмчтэйгээ илэн далангүй, чөлөөтэй харьцаатай байх нь маш чухал. Ингэхийн тулд эхлээд зүгээр ерөнхий мэдээлэл авах зорилгоор эмчтэйгээ хэдэн хором уулзаад хэдэн үг солиод авах нь зөв. Энэ уулзалтын үеээр та ямар асуудалтай, юу хүсэж байгаагаа болон эмчийн бэлтгэл сургуулийн талаар ярилцаж болно. Энэ эмчтэй харилцаатай байх эсэхээ тодруулах эхний алхам болно.

Эмчээ сонгох 10 зөвлөмж:

  • 1. Өөрийн хэрэгцээ шаардлагыг тодорхойл. Дээрхи асуумжийг үзнэ үү.
  • 2. Бусад мэргэжлийн эмч нараас асуу. Ялангуяа эмэгтэй эмч, сувилагч, хүүхэд нярайн эмч нар ЭБЭЭ нарыг сайн мэдэж байдаг.
  • 3. Найз нөхөд, гэр бүлийн хүрээнд зөвлөлд. Хэн хаана, яагаад үзүүлдэг, ямар онцлогтой зэргийг асуу.
  • 4. Эмнэлгийн байгууллагаас асуу. Таны сонирхсон асуудлаар хаана, ямар эмч албан ёсоор ажилладаг зэргийг тодруул.
  • 5. Мэргэшсэн эмчийг сонго. ЭБЭЭ нар нь АУИС-ийг 6 жил сурж төгсөөд дахиад 3-4 жил Эх барих эмэгтэйчүүдээр сурж бэлтгэгдсэн үнэмлэхтэй байх ёстой. Мөн эмэгтэйчүүдийн хавдрын эмч нар бол үүний дээр дахиад 3-4 жил тусгайлан дадлагжсан, мэс заслын нарийн ур чадвар эзэмшсэн байдаг.
  • 6. Тусгай зөвшөөрөлтэйг тодруул. Хувийн практик хийдэг эмч нар мэргэжлийн ба хувиараа ажиллах тусгай лиценз авсан байх ёстой.
  • 7. Эмнэлгийн утас руу залга. Эмнэлгийн ажилтан, сувилагч нар тантай хэрхэн ярьж байгааг анзаар. Утсаа авахгүй байх, удах, тантай яааруу сандруу ойлгомжгүй ярих, үзүүлэх хүмүүс үүдээр нь дүүрэн мэт санагдвал сайны шинж огт биш.
  • 8. Хэзээ үзлэгийн цаг байгааг асуу. Хэрэв хэдэн 7 хоногийн дараа л цаг байгаа бол энэ эмч хэтэрхий завгүй, эсвэл давхар ажилладаг, танд нэг удаа олдсон ч дахин олдохгүйн шинж. Яаралтай үед ийм эмч танд тус болох нь эргэлзээтэй.
  • 9. Ерөнхий мэдээлэл авахаар уулзахыг хүс. Танд таарах эмч үү, үнэхээр итгэж болох мэргэжилтэн үү гэдгийг мэдэж болох анхны боломж.
  • 10. Мэдээлэл цуглуул, гэхдээ өөрийн үнэлэмжинд итгэ. Эмчийг ЭБЭЭ-ийн талаас, хувь хүний талаас, мөн түүний ажил практикийн талаар аль болох их мэдээлэл цуглуул, гэхдээ өөрийн үнэлэмж мэдрэмжиндээ итгэээрэй. Орчин үед эмч англи хэлтэй, интернеттэй байнга харьцдаг, мэдлэг чадвараа тогтмол дээшлүүлж байдаг, гадаадад мэргэжил дээшлүүлсэн байх нь сайн мэргэжилтний наад талын шинж.

Анхны үзлэг уулзалтын үед эмчээс асуух асуулт:

  • Дээр дурьдсан асуултуудад хариу аваагүй бол асууж болно.
  • Өөрийн зовиур, шинж тэмдэгтэй холбоотой болон бусад бүх асуултаа цаасан дээр урьдчилан жагсааж бичээд асуувал оновчтой.
  • Өөр юуны талаар мэдэх, анхаарах хэрэгтэйг асуу.
  • Хяналтанд орж, дэлгэрэнгүй мэдэллээ өгсөн бол хувийн нууц хэрхэн хамгаалагддаг талаар асуу.
  • Ямар нэгэн эмийн зүйл бичүүлсэн бол хэрхэн яаж уух, хэрэглэхийг дэлгэрэнгүй асууж тэмдэглэ.
  • Шаардлагатай үед ажлын бус цагаар утсаар зөвлөгөө өгөх эсэхийг асуу.
  • Хэзээ дахиж ирэхээ заавал асуугаарай.

Анхны үзлэг уулзалтын дараа та өөрөөсөө асуух асуулт:

  • Би энэ эмчийн талаар юу гэж бодож байна?
  • Надад ерөнхийдөө ямар сэтгэгдэл төрсөн бэ?
  • Эмч ба эмнэлгийн ажилчид надтай хэр хүндэтгэлтэй хандсан бэ?
  • Эмч бид хоёрын яриа хэр эвтэй найртай байсан бэ?
  • Эмч миний яриаг анхааралтай сонсож ойлгож чадсан уу?
  • Би найдвартай гарт байгаа мэт санагдсан уу?
  • Би энэ эмчтэй дахиж уулзмаар байна уу?
    Хэрэв ихэнх асуултанд та өөртөө нааштай хариулж байгаа бол энэ эмчийг өөрийн гинеколог эмч болгоход одоо харилцагаа хөгжүүлэх л үлдлээ.

Эмч та хоёрын харилцаа маш чухал. Дээхэн үед зөвхөн эмч хэлж зааж нэг талын харьцаа байсан бол орчин үед та ч санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх 2 талын харилцаа бий болсон цаг. Энэ бол хэвийн, та хэдийгээр эмнэлгийн хүн биш ч, үйлчлүүлэгч хувь хүний үүднээс өөрийн гэсэн санал бодлыг хуваалцах бүрэн эрхтэй. Аливаа харилцаа учралын адил эмчээ сонгоход бас аз ихээхэн үүрэгтэй. Ямартаа ч та сонголтоо хийнэ, гэхдээ энэ сонголт насан туршийнх байх албагүй. Энэ харилцаа хөгжих, таны шаардлага, нөхцөл байдал өөрчлөгдөх хэрээр эмчтэйгээ илэн далангүй ярилцаж байгаарай. Ямар ч харилцаа холбооны адил нөхөрсөг бүлээн дулаан харьцаа чухал гэдгийг санаарай. Энэ бүхний эцэст та өөрөө л эрүүл мэндээрээ хожно.

Эх сурвалж: Лувсандоржийн Баярсайхан
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(598)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Murun.   2017-06-23
Жирэмсэн болсон хүн бүр дауны синдромын шинжилгээ өгөх ёстой байдгым бол уу? Хэлж өгч туслаач бүсгүйчүүдээ. Хоёрлосон шинжилгээ, дөрвөлсөн шинжилгээ гээд авдаг юм уу? Өгч байсан хүмүүс байвал дэлгэрэнгүй бичээч.

Зочин: willams.   2016-09-25
Та эрүүл мэндийн зардал, эсхүл төлөх өр буюу санхүүгийн задарсны байдалд бэлэн мөнгө босгох хэрэгтэй юу? Түр хүлээнэ үү! Уг тохируулгыг өөрийн бөөр зарж авч үзье. Хэрэв та өөрийн бөөр худалдах хүсэлтэй бол бидэнд immediately.A бөөрний 808,000.00euro доллар нь хамгийн их хэмжээгээр худалдан авч байна today.Message. Үндэсний суурь одоогоор эрүүл бөөр худалдан авч байна. Миний нэр доктор Коллинз нь, бөөр Үндэсний эмнэлэгт Бөөрний эмч байна. Манай эмнэлэг Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд бид ч бас нэг нь харгалзах хандивлагч амьдарч байгаа нь худалдан авах, бөөр шилжүүлэн шийдвэрлэх. doctorcollins3@gmail.com: Та худалдах, худалдан авах бөөрний-ийн И-мэйл-ээр бидэнтэй холбогдоорой байхгүй бол уу сонирхож байгаа бол бид Энэтхэг, Канад, Их Британи, Турк, АНУ, Малайз, Өмнөд Африк гэх мэт байрлаж байна Geniune Хандивлагчид хэрэгтэй Таны хариу хүлээж байна .... Шилдэг Regards .... Доктор Коллинз

Зочин: willams.   2016-09-25
Та эрүүл мэндийн зардал, эсхүл төлөх өр буюу санхүүгийн задарсны байдалд бэлэн мөнгө босгох хэрэгтэй юу? Түр хүлээнэ үү! Уг тохируулгыг өөрийн бөөр зарж авч үзье. Хэрэв та өөрийн бөөр худалдах хүсэлтэй бол бидэнд immediately.A бөөрний 808,000.00euro доллар нь хамгийн их хэмжээгээр худалдан авч байна today.Message. Үндэсний суурь одоогоор эрүүл бөөр худалдан авч байна. Миний нэр доктор Коллинз нь, бөөр Үндэсний эмнэлэгт Бөөрний эмч байна. Манай эмнэлэг Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд бид ч бас нэг нь харгалзах хандивлагч амьдарч байгаа нь худалдан авах, бөөр шилжүүлэн шийдвэрлэх. doctorcollins3@gmail.com: Та худалдах, худалдан авах бөөрний-ийн И-мэйл-ээр бидэнтэй холбогдоорой байхгүй бол уу сонирхож байгаа бол бид Энэтхэг, Канад, Их Британи, Турк, АНУ, Малайз, Өмнөд Африк гэх мэт байрлаж байна Geniune Хандивлагчид хэрэгтэй Таны хариу хүлээж байна .... Шилдэг Regards .... Доктор Коллинз

Зочин: bb.   2011-03-31
odoo ene emneleg chin 3r emneleg, suvilagchiin surguuliin yag zuun gar tald saikhan bulgan gesen bairand bdags h dee. ene commentoor uuriinhuu uvchin huuchiig asuugaad baidag humuusiig yor oilgohgui yumaa. yun ch todorhoi bus yum bichcheed hariu huleegeed bdag, tegej l ih sanaa zovood baival emchid uzuuldeggui yumuu ugui yadaj duurgiinhee emnelegt.

Зочин: hooooooh.   2010-09-16
emchee bi odoo 14t minii biynii yum ireeguil bna ndaas tsagaan yum bainga gardag ene yuniih ve ene ni yaar 1 hortoi yum bga yu nadad helj ogch tuslaach bi nzaasaa asuusan chini tsagaaan yum garah yosgui naadah jini BZHO bh gd bhiin

Зочин: hooooooh.   2010-09-16
emchee bi odoo 14t minii biynii yum ireeguil bna ndaas tsagaan yum bainga gardag ene yuniih ve ene ni yaar 1 hortoi yum bga yu nadad helj ogch tuslaach bi nzaasaa asuusan chini tsagaaan yum garah yosgui naadah jini BZHO bh gd bhiin

Зочин: Davaa.   2010-06-03
www.drbayar.com hayagaar orj uzeerei.

Зочин: Õ¿í.   2010-05-25
ene www.emch.mn gesen site n ajillahgui, email hayag n baihgui yum baina shd.

Зочин: Uchralaa.   2010-05-13
Sain baitsgaana uu ta buhend ene udriin mend hurgey bi odoo 22 nastai. nz zaluutai bhdaa jiremsnees hamgaalah sumta em uudag bj bgaad nz zaluugaasaa salsanaasaa hoish em uuhaa bolitson tegeed 7 sar hunte untalgui bj bgaad bienii yum ireheesee 2honogiin umnu huntei untssan. Iim tohioldold jiremsen boldog bolow uu bi aigaad bn.Ene talaar utsaar yariad zuwluguu awchih emchiin dugaar bwal uguuch! Nadad chin setgeleesee zuwluguu uguuch. Ta buhend bayrlalaa

Зочин: Bee.   2010-05-06
Hi 1 asult asuh gsima. Biynii yum udaan hugatsagar irehgvi bol ymar asudaltai bn gesen vg we?

Зочин: M.   2010-04-01
Jiremsen bhdaa HERBALIFE uuj bolhuu? uuj uzsen hun bn uu?

Зочин: Bayarsaikhan emch.   2010-02-16
Saryn temdgiin omno huh hunduur boloh uvchin bish, elbeg tohiolddodg fiziologiin asuudal, herev uur zoviurtai havsraad baival anhaarah heregtei. Door manai hayag bairshil buruu bn, shine hayagiig www.drbayar.com deerees uzne uu, ene shine site hiigdej baigaa, arai duusaagui, gehdee bairshil hayag todorhoi baigaa.

Зочин: s.   2010-01-28
yagaad yum irehiin omno hoh tomorch hondvvr bldg yum be.ene yamar negen owchin vv.hariu helj ogooch emchee

Зочин: Таны нэр.   2009-12-30
hed honogiin daraa jiremsen bolson uguig testeer uzhed medegdediin boloo ?

Зочин: odgoo.   2009-12-29
sain baina uu busguichuud ee.bienii yum irehiin omno huh honduur boldog doo tee?miniih tiim bolood barag 2 doloo honoj baina.nuguu barildahaasaa taahalzana gedg shig,jiremsen boltsiim bolov uu?ta nariih tegdeg uu?bur ooroo ch hurch chadahgui honduur bolchood aimaar hetsuu baina aa...yahuu

Зочин: Zaya.   2009-12-03
3-r emnelgiin hashaand, Amin-Erdene emnelgiin bairand baidgiin

Зочин: davaa.   2009-11-26
sait ni bolj bnashuuu.huuhnuudee orood uzeere

Зочин: davaadulam.   2009-11-26
ene haana bdag emneleg yum boloo margaash utasdaj asuuyadaa.emch.mn hayagruu ni orj uzsen bish l bnadaa.ene emch uuruu tegeed uzdiin boluu.

Зочин: otgoo.   2009-11-22
emegteichuudiin emch eregtei bhr uuruu emegteileg bolchdog yaaaaaaaaaag unen. ene suuj bgag ni har da

Зочин: otgoo.   2009-11-21
baylalaa tanaikh khaana bdag ? vzleg khiideg vv? khedeer vzdeg?

Зочин: Otgoo.   2009-11-19
saihan yariltslaga bn aa, bayarlalaa, tanaih haana be? ta haana uzleg hiideg be? hedeer uzdeg be?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com