ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хайр дурлал ба гэрлэлтийн зурхай

Зурхай  | 2009 / 11 / 18

Хайр дурлал ба гэрлэлтийн зурхай

Хулгана

Эрэгтэй

Хулгана жилтэй эмэгтэй

Хулгана 2 Xулгана бие биеэ энхрий ялдам хайрлана
Үхэр Сайхан холбоо. Үхэр түүнийг их хайрлана
Бар Хэрвээ Хулгана бард адал явдалд оролцоход нь зөвшөөрвөл, энэ 2 бриллиантан хуримаа хийхэд юү ч саад болохгүй.
Туулай Хулгана байнгын аюулд байна. Туулай түүнийг устгахад хэзээд бэлэн байна.
Луу Хулгана Лууд хэрэг болно. Луу ч талархах болно.
Могой Дурламтгай Хулгана Могойтой харьцаанд орох хэрэггүй.
Морь Хэт их сэтгэлийн хөөрөл байна.
Хонь Боломжгүй холбоо. Хичээх хэрэгтэй.
Мич Хамгийн сайн холбоо. Хулгана Мичийг эрхэмлэн хайрлана. Хамтдаа аз жаргалтай байна.
Тахиа Хамтдаа гуйлгачин байдалд хүрнэ. Хулганаа зүтгэл өөрчилж болно.
Нохой Боломжийн. Хулгана харьцаандаа бодит ба эелдэг байдал авчирна.
Гахай Хамтдаа аз жаргалтай байна. Хулгана өөрийн түргэн зангаа гаргахгүй.

Үхэр

Эрэгтэй

Үхэр жилтэй эмэгтэй

Хулгана Бат бөх гэрлэлт. Эхнэр нь нөхрөө хэт барина. Гэхдээ үнэнч болохоор түүнийгээ аз жаргалтай байлгаж чадна.
Үхэр 2-улаа хуучинсаг, ахмадаас зөвлөгөө их авна.
Бар Боломжгүй гэрлэлт. Бар болгоомжтой байсан нь дээр.
Туулай Боломжийн холбоо ч өөрийг нь захирдаг хүмүүсийг Туулай доромжилдог.
Луу Эрх мэдлээс болж байнгын арцалдаантай байна.
Могой Эрх мэдлийг Үхэрт үлдээнэ.
Морь Үхэр их эрх мэдлийг хүснэ харин Морь аминч ба эрх чөлөөтэй тул яваад өгнө.
Хонь Үхэр түүнийг ямар ч харамсах зүйлгүйгээр хөөж гаргана
Мич Үхэр Мичийг хайрлана. Мич нь энэхүү эрээвэр хураавараас бие аваад гарахаа мэднэ.
Тахиа Дээрэлхүү Тахиад захирах хүсэл байхгүйсэн бол сайхан холбоо.
Нохой Хэцүү холбоо. Үхэр зөвхөн гэртээ л удирдан захирвал болно.
Гахай Гэрт нь байдаггүй таашалыг гаднаас хайх болно.

Бар

Эрэгтэй

Бар жилтэй эмэгтэй

Хулгана Тэр агуу зүйл мөрөөдөхөд Хулгана түүнд саад болно.
Үхэр Боломжгүй холбоо. Үхэр түүнийг үгүй хийнэ
Бар Хамт амьдрах хэрэггүй.
Туулай Хэцүү харьцаа. Бар нь хэцүү хүн ч Туулай арга мэх гаргаад харьцна.
Луу Боломжийн холбоо. Бард нөлөө үзүүлж зөвлөгөө өгнө, Бар нь түүний ямар ч зөвлөгөөг дагана.
Могой Эдгээр 2 тэс ондоо.
Морь Хэрвээ Бар агуу ажил олоод түүнийгээ хамгаалж чадвал тун боломжийн харин Морь өөрийнхөөрөө л амьдрах болно.
Хонь Бар хоёр тоолохын дотор л түүнийг болгож орхино.
Мич Тайван бус харьцаа. Бараар тоглоно.
Тахиа Бар Тахианы додигор занг тэвчихгүй.
Нохой Хачин ч сайн холбоо байна.
Гахай Боломжийн. Бар түүний эелдэг занг муугаар ашиглахгүй.

Туулай

Эрэгтэй

Туулай жилтэй эмэгтэй

Хулгана Тэр Хулганыг залгихыг их хүснэ. Энэ холбоогоос татгалзсан нь дээр.
Үхэр Тохироогүй хос. Гэхдээ Туулайн арга мэхийн ачаар 4 сайн болж болно.
Бар Хүйтэн харьцаа, гэвч бие биеэ ойлгоно. Туулай барын өмнө сөрж зогсч чадна.
Туулай Дагвар хүүхэдгүй бол яагаад болохгүй гэж.
Луу Маш сайн холбоо. Туулайн язгууртан чанар ба арга мэх нь Луугийн нэр хүндэд дуртай зангийг нь баясгах болно.
Могой Маш сайн холбоо. Гэрийн дулаан галд Могой маш дуртай байх болно.
Морь Маш сайн! Туулай гэрийн дулаан орчинд болон найрсаг эргэн тойрны дунд байх болно.
Хонь Хайр дурлалгүйгээр найзууд ч болж чадна.
Мич Мич хэт их юм хийгээд байхгүй нөхцөлд аятайхан гэр бүл болно.
Тахиа Хоорондоо огт тохирохгүй.
Нохой Сайн гэрлэлт. Туулай сайн зөвлөгч болно, гэрт тайван байна.
Гахай Хэрвээ Туулай сексд илүү дуртай байсан бол бүх юм сайхан байна. Гахай гаднаас таашаал хайна мөн үүнд дургүйцэх хэрэггүй гэж бодно.

Луу

Эрэгтэй

Луу жилтэй эмэгтэй

Хулгана Өөртөө бялдуучлуулах дуртай, дурласан хулгана хэнээс ч илүү түүнд бялдуучилж чадна.
Үхэр Зөрчилдөөнтэй харьцаа. Луу ямагт гялалзах дуртай харин үхэр гялалзсан болгонд итгэдэггүй.
Бар Луу нь ухаантай, болгоомжтой тул бард хэрэгтэй.
Туулай Луу уйдахгүй л бол боломжийн харьцаа.
Луу Байнга тэмцэнэ.
Могой Хэцүү харьцаа. Бардам Луу өөрийгөө эрхэмлэн хайрлуулах, түүнд санаа тавихад маш дуртай харин гинжлүүлсэн мэт байх маш дургүй.
Морь Хэцүү холбоо. Морь хэт аминч харин Луу өөрийгөө анхааруулахыг хүснэ.
Хонь Боломжгүй харьцаа. Луу өөрийгөө шагшин гайхуулах дуртай харин Xонь хэзээ ч тэгэхгүй л болов уу.
Мич Боломжийн гэрлэлт. Мич бол маш сайн хошин жүжигч, сэтгэл татам. Луугийн сэтгэл нь гонсойсон ч үүнийгээ харуулахгүй.
Тахиа Боломжийн гэрлэлт хэрвээ Луугийн байдал гялалзаж байвал Тахиа үүнийг нь ашиглаж болно.
Нохой Болохгүй. Нохой сохроор Лууг шагшин биширч чадахгүй.
Гахай Гахай Лууд сүйд майд болно тэгэх тусам өөрт нь л муу.

Могой

Эрэгтэй

Могой жилтэй эмэгтэй

Хулгана Өөрөө аз жаргалтай байна харин үнэнч биш болохоор Хулганыг аз жаргалгүй болгоно.
Үхэр Тэр гэр бүлээс гадуур байхгүй байвал бүх зүйл сайхан болж болно.
Бар Найдваргүй. Бие биеэ ойлгохгүй. Нэг нь мэргэн ухаантай, нөгөө нь урам зоригтой. Гэвч энэ 2 чанарууд нь хоорондоо таарах нь ховор.
Туулай Бие биеэ дуртайяа бясалган сууна.
Луу Маш сайн холбоо. Эхнэрийн сэтгэл татам байдал нь бусад эрчүүдэд тархсан ч Луу эхнэрээрээ бахархана.
Могой Сээтэн, адал явдал мөн байнга бие биеэ төвийг сахиулахыг хичээнэ.
Морь Хэрвээ Морь сэтгэл хангалуун байх юм бол боломжийн харьцаа.
Хонь Хэцүү харьцаа. Энэ удаа Могойн мэргэн ухаан ч тус болж чадахгүй.
Мич Могой хүсвэл сайхан болно. Эрэгтэйгээс болон Бурхнаас л шалтгална.
Тахиа Бие биедээ нэмэр болно.
Нохой Могой хэт их юм шаардахгүй бол болно.
Гахай Гахайг өрөвдөх хэрэгтэй. Ямар ч харьцаагүй байсан нь дээр.

Морь

Эрэгтэй

Морь жилтэй эмэгтэй

Хулгана Ямар ч холбоо байсан тасрана.
Үхэр Бие биеэ ойлгоход хэцүү. Эрх дураараа байдаг Морь нь үхрээ айж зовно.
Бар Барын хэт их хүссэнийг Морь биелүүлж чадна. Тэгэнгээ эрх чөлөөтэй байж чадна.
Туулай Морь ядрахгүй бол боломжийн холбоо. Туулай ойлгодог сайн найз болж чадна.
Луу Маш сайн холбоо.
Могой Дурласан Морь үнэнч байна. Хайрлахаа боливол яваад өгнө үнэнч биш Морь нь ганцаараа үлдэнэ. Тэд аз жаргалгүй байна.
Морь Аль алиных нь аминч чанарууд өөрсдийг нь аврах болно.
Хонь Хэрвээ Морь мөнгөгүй бол харьцаанд орох хэрэггүй харин баян бол аз жаргалтай байна.
Мич Хоорондоо тохирохгүй. Мич жинхэнэ мэдрэхүйг хүснэ ба хайр дурлалд заль, арга мэх байвал тэвчихгүй.
Тахиа Мориос зугтаана. Морь хайр дурлалд чухал ханддаг.
Нохой Маш амжилттай. 2-уулаа сэтгэл хангалуун байна.
Гахай Морийн аминч зангаас болж Гахай зовно.

Хонь

Эрэгтэй

Хонь жилтэй эмэгтэй

Хулгана Хэцүү харьцаа. Xулгана хэзээ ч түүний зан байдлыг нь сайшаахгүй.
Үхэр Үхэр уран сэтгэмжийг тэвчдэггүй, бүр ялангуяа урвалтыг. Аз жаргалтай байж чадахгүй.
Бар Уур хилэндээ автсан бар Хонийг барьж идчихэж магадгүй.
Туулай Хонийн уран сэтгэмжинд Туулай дуртай байна. Эдгээр 2-ыг уран чадмаг байдал дотно болгоно.
Луу Хонь аз жаргалтай байна. Тэр Лууд туслах ч болно саад ч болно.
Могой Могой хангалттай баян бол Хонь ухаарна.
Морь Сайн байна. Хамтдаа уйдахгүй, Морь дурлах ямар ч завгүй байна харин Хонь тайван хандана.
Хонь Сэхээтэн язгууртай харьцаа. Амь зуух юмгүй болно.
Мич Мич мөнгөтэй бол болно, Хонь түүнийг зугаацуулна.
Тахиа Амжилтгүй холбоо. Ажилсаг Тахиа нь Хонийг бүр ядрааж орхино.
Нохой Бие биедээ тохирохгүй улс.
Гахай Гахай баян байдаг учраас Хонь аз жаргалтай байна.

Мич

Эрэгтэй

Мич жилтэй эмэгтэй

Хулгана Хулганатай аз жаргалтай байна: дурласан Хулгана бүгдийг уучилна.
Үхэр Үхэр түүнд хайртай. Мич их юманд буулт хийнэ тэгээд зовох болно.
Бар Хэцүү ч боломжийн харьцаа. Бар адал явдалд дурлавал Мич сэтгэлийг нь татаж чадна.
Туулай Бусдын тооцоон дээр наргиж цэнгэнэ.
Луу Гэнэн Лууд маш сайн зөвлөгөө өгч харин Луу түүнийг найдвартай хамгаална.
Могой Зөвхөн эрүүл ухаан л энэ холбоог аварна.
Морь Хэзээ ч бие биеэ ойлгохгүй.
Хонь Хоньтой бат бөх холбоо болно гэж Мич бодохгүй л байх.
Мич Жинхэнэ холбоо. Хамтдаа хол явна.
Тахиа Мич Тахианаас их зүйл татан гаргаж авснаар түүнийг аз жаргалгүй болгоод өорийн ч сэтгэл ханахгүй.
Нохой 2-уулаа увайгүй зантай тул болохгүй л болов уу.
Гахай Мич нь Гахайг хүндлэнэ.

Тахиа

Эрэгтэй

Тахиа жилтэй эмэгтэй

Хулгана Хэт чалчаа ч өөрийн эрхэм чанартай, тиймээс Хулгана тэвчинэ.
Үхэр Бүрэн боломжтой. Тэр гэр бүлдээ аз жаргалыг мэдрэнэ.
Бар Бар түүнийг дарамтална, Тахиа гэрт өөрийн эрхээ олж чадахгүй.
Туулай Туулай Тахиаг арай ядан тэснэ учир нь Тахиа гарахын тулд хэрүүл хийнэ.
Луу Тахиа өөрөө амжилттай явахын тулд Луугийн амжилтыг ашиглана.
Могой Бие биеэ ойлгоно. Гүн ухаанаар тоглох болно.
Морь Тахиа нь их зовно.
Хонь Найдвар байсан ч тэд аз жаргалгүй байна.
Мич Амьралынхаа турш Мич Тахиаг шоолно харин Тахиа бүр анзаарах ч үгүй.
Тахиа Байнгын хэрүүл маргаантай байна.
Нохой Тахиа гэр ахуйн чадвараа гаргаж чадвал болно.
Гахай Болно. Гахай тэсвэр тэвчээртэй бас эелдэг.

Нохой

Эрэгтэй

Нохой жилтэй эмэгтэй

Хулгана Бүх юм сайхан болох магадлалтай, гэвч Хулгана гэртээ байх нь ховор болно.
Үхэр Нохой бол хувьсгалч харин үхэр бол хуучинсаг. Хэцүү бэйх болов уу.
Бар Тун сайн байна. Хамтдаа гаргасан саналдаа автан бүр хайр дурлалаа ч мартана.
Туулай Нохой аливаа ажилд өөрийгөө зориулахад Туулай-н амьдралыг тэвчишгүй болгоно.
Луу Маш бодит үзэлтэй тул Лууг байгаа байгаагаар нь л харна.
Могой Могой өөрийнхөөрөө л амьдрана, түүнд дассан Нохой үүнийг нь ер анзаарахгүй.
Морь Өөрийн ажилдаа завгүй Нохой Морийг эрх дураар нь байлгаж хардахгүй.
Хонь Аль аль нь гутранги үзэлтэй тул маш гунигтай холбоо болно.
Мич Гэрлэх хэрэггүй. Нохой бодит үзэлтэй тул зовох болно.
Тахиа Тахиаг арай ядан тэснэ.
Нохой Сайн холбоо ч аль алийн хомхой зан нь муу юманд хүргэнэ.
Гахай Харилцан хүндэлж ойлголцдогийн үндсэн дээр тавигдсан хайр дурлал.

Нохой

Эрэгтэй

Гахай жилтэй эмэгтэй

Хулгана Ал аль нь аз жаргалтай байж чадна.
Үхэр Урт хугацааны холбоо боломжгүй. Гахай чанга хатуу байхыг нь удаан тэсэхгүй.
Бар Барыг ойлгож хүндэлнэ. Гэхдээ бас өөрийгөө хамгаалахгүй бол Бар түүнийг зовооно.
Туулай Хэрвээ тэр өөрөө садар самуунд автахгүй бол сайн холбоо болно.
Луу Маш сайн холбоо. Лууг шагшин гайхна.
Могой Таарахгүй. Могой гахайг ороож боох болно.
Морь Хэт аминч Морь Гахайн итгэлийг муугаар ашиглаж аз жаргалгүй болгоно.
Хонь Xонь раамандаа байвал Гахай түүнийг тэсвэрлэж чадна үгүй бол буулт хийхгүй.
Мич Боломжийн холбоо. Гахайг мангартуулах амархан гэвч Мич түүнийг хүндэлнэ.
Тахиа Хэт түргэн ууртай Тахиа Гахайг бүр зовоож орхино.
Нохой Маш сайн. Амьдралын баяр баясгалантай Гахай Нохойг тэнцвэржүүлнэ. 2-уулаа агуу сэтгэлтэй хүмүүс. Гахай ихэвчлэн баян байдаг.
Гахай Маш сайн. Харилцан буулт хийнэ. Эв найртай байна.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(789)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: odnoo.   2014-06-05
Sain bnuu nadad tuslaad zowolgoo ogooch bi odoo 35 hvrch bn ene hugtsaand gants ohinoo bodood er huntei uulzaj bsangvi tgsen sayhnaas neg zaluu taalagdaad bldoggui daanch ter zaluu ger bvltei hun bi buur yaahaa medkv blchihloo nadad tuslaach guij bn

Зочин: Номин.   2014-01-05
Hudlaa bn shde shal demii unshlaa Teglee gd salah bish dee unend oirhon ym Bichsen Bol Heden Hun ch gsn jargaltai bh Blaa

Зочин: tuul.   2014-01-05
Zagasni ord yamar bh bol

Зочин: dog.   2013-01-17
нохой надад таарах бар байна уу кк

Зочин: puujee.   2013-01-17
худлаа би тэгээд таарахгүйн байна гээд хайртай хүнээсээ салж чадахгүйэээ хэрэггүй уншлааа.... бид 2 биендээ дэндүү хайртай ш дээ

Зочин: hok.   2012-10-30
harin tiimee haha bi tgd uhriig haanaaas olhiin be

Зочин: tsatsral.   2012-07-18
bichamd

Зочин: ariuka.   2012-06-24
goe yumaa nadaa talagdaj bna

Зочин: unshigch.   2012-05-20
ali hediin ger bul boljihson, esul zuirhaid itgedeggui humuus ni hudlaa geed l boldjihgui yu. gerleegui, zurhaid itgedeg ni unemshihed l boliishdee. zurhaid itgedeg hun ni taarahgui gej unshjihaad songood suujihval daraa ni taarahgui gedeg ugend ni itgeseer bgad suuldee taarahaa bolijihn shudee. hun yu bodno, ter ni l bieldeg gej boddog. tiim bolhoor oodrogoor bodoj, saihan amidartsgaay goolingoochuudaa. amjilt ;)

Зочин: erxee.   2012-03-15
yoo uramgvimaa yaj ywaad taxia jiltentei orootsoldchwoo yaj salna aa xetsvv naasan

Зочин: mihiro.   2012-03-07
taaalogdloo

Зочин: Таны нэр.   2012-03-02
shal balai yum. tgd yamar jiltentei suuhiim boljiinooooooo ai!

Зочин: nuuts.   2012-03-02
unen bxoo sain xvnteio suuxiinsan

Зочин: ganaa.   2012-03-02
shal teneg yum bna

Зочин: чимгээ.   2012-03-02
taalagdaj bnaa

Зочин: Aagii.   2011-09-30
55555

Зочин: just4life.   2011-07-12
sayxnaas ooriigoo eemr aminchxan gdgiig medeed yaj zasax we gj bodood yawsan. mori nuud chin iim aminchxan bdg ymu? zaa za zasna.

Зочин: bla.   2011-07-12
yoooooooooooo araijdee iim bj bolkueeeeeeeeeeee

Зочин: sarantuya.   2011-07-12
hi.tanai bi burteguulj bn

Зочин: nomiko.   2011-05-25
saraanka bi chamaas zuvluguu avch bolohuu nadad ynz ynziin asuudluud ih bnaa

Зочин: Secret.   2011-05-25
bi chamaig oori bolgonoo za hulej bgarai haila

Зочин: emujin.   2011-04-16
ene chini shal utgagui ymaa hunii setgeld sew hiisen teneg zuil bna iimerhuu ymnuud setgedeg ymar mangar hun bdag bn

Зочин: saraanka.   2011-03-15
лаки-д: setgel zuin unegui zuvulguu ugnu. saraanka@yahoo.com geed add hiigeerei.

Зочин: лаки.   2011-03-15
би гэр бүлтэй сайхан амьдралтай гэж найз нөхөд хэлдэг. гэтэл 3 н жилийнөмнө таньдаг байсан олон дүү залуу гарч ирээд сэтгэл санааг минь эзэмдэж сайхан үгтэй sms бичиж,бид уулздаг боллоо. үүнийг буруу гэдгийг мэдэж байгаа боловч үе үе бодогдоод хэцүү байдаг болчихлоо. одоо би 30 гарчихсан, 4 настай хүүтэй энэ асуудлаас гарах хэрэгтэй байдаг яах вэ?

Зочин: ninj.   2011-03-07
sayhan 2sariin umnu neg zaluutai uulzaj bgaad ongon bhaas zalhsan uu taalagdaad untchlaa. odoo bi ongon bish gehdee nadad yamar ch yalga alga harin sayhan tuunees salchihsan. bi ooroo salay gesen yum. nadad oor er hun bgaa gj heleed sallaa. er ni emegtei hun zaaval hairtai hunteigee suuj bj ongonoo ogno gesen oilgolt nadad bdg blaa odoo bol nadad ogt utgagui sanagdaj bn.uurdiin yum gj hesee ch bdaggui shuu dee. ariun bhad ni abch suuchhaad zodoj nudej az jargalgui blgaj bgaa tenegud zondoo l bn.etriig harahaar shal utgagui snagdah yum.

Зочин: Дэлгэрмөрөн.   2010-11-30
Нэг залуутай үерхээд сар ч болоогүй салчихлаа.Олон жил хүнтэй амьдраагүй бас хүн аргадах аргаа мартаад үнэтэй цэнэтэй гэдгээ бас хэтэрхий мэдэрсэн үү яасан юм.Хөдөө газар олон жил амьдраад эр хүмүүстэй уулзаж учраагүй явсан болоод тэр үү, энэ амьралд тэгээд яаж явах юм болоо

Зочин: dtefg.   2010-10-20
yoo tgd taarah ym bgamu

Зочин: Тамир.   2010-10-15
2 биендээ хайртай, ойлгодог л бол болоо ш дээ нэг нэгнээ уучилж, хүндэлж хамт бай ОК2

Зочин: Libra.   2010-05-29
Hair durlald unende hedi ued torson nas jil tiim ch noloolohgui gj bodoj bna .

Зочин: ma.   2010-05-28
Ynen b.h oo gaigyi yum bna

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com