ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

3 жилийн дараа дэлхий сөнөнө гэвэл та юу хийх вэ?

Чөлөөт цаг  | 2009 / 11 / 12

Энэ сарын 20 нд Өргөө кино театрт 2012 нэртэй зөгнөлт кино нээлтээ хийх гэж байна. Киноны гол агуулга нь 2012 он эртний Маяачуудын бичсэн он тооны бичиг дээрх сүүлийн жил бөгөөд энэ онд бидний соёл иргэншил хэрхэн мөхөж буй талаар юм. Би трэйлерийг нь олж үзээд киноны урлагын гайхамшигийг бишрэх, 12 онд юу болох бол гэсэн төөрөгдөл хоёр давхцлаа. Та бүхэнд сонирхолтой байх болов уу гээд киноны трэйлер, 2012 оны тухай эрдэмтэдийн таамаглал, зөгнөл г.м олж үзсэн зүйлсээ нийтэллээ. Үнэхээр ертөнц сөнөхөөр бол та юу хийх вэ?

3 жилийн дараа дэлхий сөнөнө гэвэл та юу хийх вэ?



Дөрвөн жилийн дараа дэлхий аймшиг, хүчирхийллээр дүүрнэ гэж зарим хүмүүс таамаглаж байна. Байгалийн болон хүний буруутай үйлдлээс үүдсэн гамшиг дэлхий ертөнцийг сүйрлийн ирмэгт авчирна гэж тэд үзэж буй.

Харин тэднээс илүү өөдрөг үзэлтнүүд олон зууны дайн, сөргөлдөөн эцэс болж дэлхийн хөгжлийн цоо шинэ үе эхэлнэ гэж хүлээсээр. Энэ бүх таамаг, түгшүүр эртний маяачуудын цаг тооллын бичгээс үүдэлтэй. Маяагийн төгсөшгүй хуанли буюу Месоамерикийн цаг тооллын бичиг дээрх сүүлийн өдөр 2012 оны арванхоёрдугаар сарын 21 байгаа нь хачирхалтай. Уг тайлагдашгүй нууц олон арван жилийн турш сонирхогч, судлаачдын анхаарлыг татсан бөгөөд түүхэн хугацаа ойртох тусам бүр ч илүү яригдах болов. Эл өдөр өвөл цагийн эхний өдөртэй давхцаж байгаа нь ч анхаарал татахуйц. Мөн энэ өдөр манай нарны систем Сүүн зам буюу Тэнгэрийн заадсын төвийг дайран өнгөрнө. Зарим Маяа судлаачид төгсгөлийн өдрийг 2011 оны аравдугаар сарын 28, 2012 оны арванхоёрдугаар сарын 23 гэх зэргээр тооцдог. Гэсэн ч дийлэнх нь 2012 оны өвөл цагийн эхний өдөр гэх хувилбартай санал нэгдээд буй. Харин энэ өдөр чухам юу болохыг тэд хэлж чадахгүй байна. 

Жүүд христ болон исламын шашинд цаг хугацааны “цэвэрлэгээний” тухай дурдсан байдаг. Дайн, өлсгөлөн, тахал, үхлийг тээсэн дөрвөн морьтон ирж, эцсийн шүүлтийн өдрийн дараахь их гамшгийн дараа цоо шинэ үе эхлэх тухай өгүүлсэн баримт цөөнгүй. Мөн калпа хэмээх зогсолтгүй эргэлдэх цагийн хүрдний тухай хиндү шашны номлол, шаштирт өгүүлсэн нь бий. Олон үндэстний эртний түүх домогт сүйрлийн дараа ирэх энх цагийн тухай тэмдэглэсэн байдаг. Дээрх хуанлийн эзэд маяачууд өөрсдийнхөө мөхлийг хүртэл зөгнөсөн бөгөөд тэмдэглэсэн сүүлийн өдрөө хувьслын эриний эцсийн цэг гэжээ. Тэднээс дутахааргүй одон орон судлал, мэргэ төлөгт гарамгай байсан гэх ацтекүүд хүртэл мөхлийн дараахь шинэ үеийн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөхлийн тухай бодох олон шалтгаан орчин цагийн хүмүүст бий. Шашин, газар нутаг, ашигт малтмал, эрх мэдлээс үүдсэн дайн тулаан, үймээн самуун тасрахгүй байна. Мөн хүнсний хямрал, усны гачаал, үнийн өсөлт, агаарын бохирдол, байгалийн гамшиг, эдийн засгийн донсолгоо, цаг уурын дулаарал, халдварт өвчин гээд уртаас урт жагсаалт гаргаж болно. Гэхдээ сайн мэдээ бас бий. Шинжлэх ухаан, анагаах ухаан, техник технологи гайхалтай төвшинд хөгжлөө. Хүний дундаж наслалт хэд дахин нэмэгдэж, амьдралыг хялбар болгох олон зүйлийг хүн бүтээлээ. Хувьслын эрин төгсөнө хэмээсэн нь сансрын эрин эхэлж, хүн төрөлхтний амьдралын хэв маяг өөрчлөгдөхийг зөгнөсөн ч байж болох. Гэсэн ч байгаль орчин уг өөрчлөлттэй холбоотой нь дамжиггүй. Тиймээс байгалиа хамгаалах боломжтой үе төгсөөгүй дээр аюулаас сэрэмжлэх нь зүй. Гэхдээ 2012 онд үнэхээр төгсгөл ирэх бол аливаа зүйлд бэлтгэнэ гэдэг утгагүй. Харин эртний зөнч мэргэдийн таамагласанчлан мөхөл сүйрлийн дараа үнэхээр сайн цаг ирэх бол өөрчлөлтийн золиос хэр их байх нь чухал биш.

------------------------- Бас

Сүүлийн үед бөө мөргөлчид, зөнчид нэлээд ихээр таамаг дэвшүүлж байгаа. Гэхдээ дэлхийн томоохон зөнчдийн хэлсэн зөн  тэр ондоо ихэнх нь биелэлээ олсон, тодорхой хугацаанд ямар нэгэн байдлаар биелэгдсэн гэх үнэлэлт 60-80 хувь байдаг тооцоо гарчээ. Энэ бүгдийг он дарааллийн хуудаснаас харсан байна.
2012 онд тав дахь нарны үе буюу Нарны аймаг бүхлээрээ өөр одны тойрогт орно. Энэ тохиолдолд дэлхий дээр амьд биет үлдэх магадлал 0,5 хувь гэнэ.
2013 онд Библид заасанчлан Их шүүлтийн өдөр. Төгсгөл болон эхлэлийн өдөр. Хүмүүсийн хувьд үхэл, харин бурхдын хувьд дахин амилалт. 2014 онд манай нарны системд агуу том тоосон үүл нэвтэрнэ. Энэ үүл замдаа буй бүх гаригийг арчиж хаяна.
2015 онд соёл иргэншил үгүй болно.
2016 онд цаг уурын дулаарлаас болж бүх мөс хайлж, дэлхийн ихэнх хэсэг усанд живнэ.
2017 онд Иерархичийн онолын дагуу дэлхий сөнөнө.
2018 онд Нострадамусын хэлснээр цөмийн дайн болно.
2019 онд дэлхий солиртой мөргөлдөнө.
2020 онд Исаак Ньютоны хэлснээр дэлхий сүйрнэ гэж үзжээ.
Он нь өөр боловч энэ Хавицаа л байхдаа ихэнх таамаг онолоор бол 2012 юм,

Хүн төрөлхтөн удахгүй 2012 онтой золгоно. Апо-калипсис болох тэр өдрийг майя үндэстнүүд бүр 1000 жилийн өмнө зөгнөжээ.

Энэ үед 26000 жилд ганц тохиох үйл явдал болох тул дэлхий даяар маш их ач холбогдол өгч байна. Зарим улс орон тэр өдөр хүртэл хичнээн жил, cap, өдөр үлдсэнийг ухраан тоолж эхлэв.

Энэ бүх хөл үймээн 2006 оны тавдугаар сард хэвлэгдсэн "2012 он. Кетцалькоатль буцаж ирнэ" гэсэн номноос болж дэгдсэн юм. Тус ном ганцхан сард хэдэн мянган ширхэг борлогдож, нийт 40 000 хувь хэвлэгджээ. Түүнээс гадна 2006 оны 12-р сард дэлгэцнээ гарсан, Мел Гибсоны майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн "Апокалипсис" хэмээх кино өргөн олны сонирхлыг энэ сэдэв рүү чиглүүлсэн бололтой.

2012 оны 12-рсарын 21 буюу 12.12.21 гэсэн тоо хүн төрөлхтөнд тун чухал гэнэ. Энэ онд майячуудын 5126 жил үргэлжилсэн он тоолол төгсөнө.

Сэтгүүлч Лоуренс Жозеф "2012 оны Апокалипсис: соёл иргэншлийн мөхлийн тухай судалгаа" хэмээх номондоо "Асар том сүйрэл болно" гэжээ. Анагаагч, зурхайч Эндрю Смит "Эр, эм бурханлиг эхлэлийн хоорондын төгс зохирол нь нөхөн сэргээнэ” гэж "2012 оны хувьсгал: 1-р боть. Бэлтгэл" хэмээх өөрийн номонд зөгнөв. Гэтэл Дэниел Пинчбек "Ухамсарт өөрчлөлт гарах ба энэ бүхэнд уугуул нутгийнхны далд мэдлэг болон сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисууд чухал үүрэгтэй байх болно" гэж бичжээ. Саяхан л нэгэн мянган төгсч, шинэ мянган хэрхэн айдас хүйдэс, элдэв таамаг төрүүлж, сэтгэл догдлуулан ирсэн шиг тийм хүлээлт олон түмний дунд үүслээ. Oлон нийтийн мэдээллийн хэрэгслүүд "Хүн өөрийн гараар байгаль орчноо сүйрүүлж байна" гэж шуугин, дээр нь дэлхийн бараг бүх шашин "Эх Дэлхийгээ аврахын тулд түүнтэй нэгд" гэж уриалж буй нь хүмүүст хүчтэй нөлөөлж байна.

 Харин эрдэмтэд эртний майячуудын зөгнөлийг орчин үед хар дом, шид тарнийн ёслолтой холбох гэсэн оролдлогыг няцааж байна. Майячууд маш өндөр хөгжилтэй соёл иргэншилтэй, бичиг үсэг, математик, одон орны салбарт асар их мэдлэг хуримтлуулсан гүрэн байсан. Тэд Мезоамерикт хэдэн зууны турш оршин тогтнож, манай эриний 300-900 онд хөгжил нь оргилдоо хүрчээ. Майячууд он тооллыг Испанийн колоничлолын дараахнаас хэрэглэхээ больсон юм. Тэдний хуанли 5000 гаран жилийн турш үргэлжилсэн, одоо дуусаагүй байгаа. Харин түүнийг төгсөхөд "тэг он" эхлэх аж.

3 жилийн дараа дэлхий сөнөнө гэвэл та юу хийх вэ?

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(690)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: G9R0D..   2012-12-08
sunuhgui muu yorlod bwal yachihch ym bile

Зочин: bymbadorj.   2012-12-07
delhi sonohgvi

Зочин: see.   2012-11-07
delhii sonohgui taiwan amidar za yu

Зочин: salhi.   2012-10-26
herbee delhii sunbul bid yuch hiij chadhgui hichneen laashvdenz bas hichneen goy urlsan ger bgaad abarch vldej chadhguidee huurhii tehdee bid hurs shoroo uul usaa ergvvleed baibal bidniig harin delhii hurs shoroo uul us maani ergvvleed haychij magaddaa

Зочин: batbaatar.   2012-09-29
bi law itgj bnaa vnher tm ym blh bh

Зочин: nuuts.   2012-06-20
bi lav hairtai hundee shuud hairtaigaa helne yag unendee ter bas nadad hairtai

Зочин: nuuts.   2012-06-20
bi lav hairtai hundee shuud hairtaigaa helne yag unendee ter bas nadad hairtai

Зочин: munkhdul.   2012-05-31
za ene tuhai yrih ert bna.thde yg.3jiliin dra delhii svirlee.gj batalgatai bl bi itgende

Зочин: rfwet.   2012-01-29
bi lav itgej bna aa hervee delhii 2012.12.21nd suirvel bi lav buh hairtai humuustei uulzana aa bas huslee bieluulhiig hicheene

Зочин: t1.   2012-01-15
shal t1

Зочин: Vanga.   2012-01-15
barag unen gj bdjiin ygd gevel Vanga tgj helsen gsn shdee bi bas neg nevtruuleg uzej bsn chin vanga uheheesee umnu Diana gunjiig aimshigt osloor uhne gj helsen bur on sartai ni tgsn chin yg ter helsen udur ni Diana gunj uhsen gsn bas uuriiguu bi ...oni...sariin.... uhne ta nar namaig tend orshuulaarai gd bsn tiim bolohoor Vanga tiim olon zuil helsen bolohoor bs 2012 oni 12.21 nd sununu gd bsn sh dee bi lav itgej bn tim aldartai hun helsen blhoor bi ter huneer baharhdag sohor murtluu tiim chadvarlagaar ni ta nar sanal niilj bgaa bol batmunkh_hello ruu e-mail uldeegeerei dee bi delhii sunuhuus umnu hairtai dotnii hunteigee odoonoos ehleed hamt bn bs hairlana.......ene togloom bish shuu humuusee like hiigeerei

Зочин: Vanga.   2012-01-15
barag unen gj bdjiin ygd gevel Vanga tgj helsen gsn shdee bi bas neg nevtruuleg uzej bsn chin vanga uheheesee umnu Diana gunjiig aimshigt osloor uhne gj helsen bur on sartai ni tgsn chin yg ter helsen udur ni Diana gunj uhsen gsn bas uuriiguu bi ...oni...sariin.... uhne ta nar namaig tend orshuulaarai gd bsn tiim bolohoor Vanga tiim olon zuil helsen bolohoor bs 2012 oni 12.21 nd sununu gd bsn sh dee bi lav itgej bn tim aldartai hun helsen blhoor bi ter huneer baharhdag sohor murtluu tiim chadvarlagaar ni ta nar sanal niilj bgaa bol batmunkh_hello ruu e-mail uldeegeerei dee bi delhii sunuhuus umnu hairtai dotnii hunteigee odoonoos ehleed hamt bn bs hairlana.......ene togloom bish shuu humuusee like hiigeerei

Зочин: ce.   2011-12-24
gehde herev sununu gvl bilgun sarantaigaa l hamt bmar bna

Зочин: jrb;agjgvkfd.   2011-12-24
mongolchud urtuh l bolno shu de bid delhi der bga delhi der bdg huni 80 huvi ni muu muuhai buzar zavhai humuus bdg gedgig bid medku gehde arai ch delhi sunuh bish lde delhi uur deer ni amidarch bga muu humuusig ustgaj tseverleh bolno ter hun hedi bayn bsn ch hedi uhaantai bsn ch heniig ch ylgahgu zuvhun nugeltnuudiig yaj tseverleh ve gvl ymr 1n baidlar ter hun ulsgulund uhne esvel zolgi yvdlaar tseverlene gj delhid tsogtsosiig ni uldej buzar sunsiig ni zlulah bol ene metchilen bh bolno

Зочин: batzorig.   2011-11-14
mongolchuud baga urtnu itgee

Зочин: beats.   2011-09-24
ey vheheesee omno hairtai hvnteigee uchirch delhii 3han jiliin nastaich vnheer hairtai hvnteigee uchirch vnher jargaltai bj bgaal vhmeer bn tgj vheh hvn bnuu 23tai zalu bn 99017225...88017225

Зочин: kara.   2011-09-24
bi law or tawij bgad 3jil durara amiarch hairtai hnteige hamt bhiig husne

Зочин: :PP.   2011-09-24
sunuhq shdeee hen tegjen ???? >:P ntr delhig sununu gsn hvn uru sunu ntr :P

Зочин: nakkXXX.   2011-05-31
SONOHGUI MEDUUUUUUU ALL itge itge

Зочин: booooo.   2011-05-27
dahij helehed delhii suirne geed bgaa ter l odor ni negen jiremsen busgui toroh bolno .shineer huuhed torohod ter agshind bolj bsan buh gamshiguud alga bolno . uchir ni shine huuhed torj delhii yurtuntsud shine amidral ehleh uchir ter huuhed delhiin avral burhan bolno gedegt itgeerei!!!!!!!!!

Зочин: booooo.   2011-05-27
bi 3 jiliin daraa delhii sonono gevel ogthon ch aihgui uchir ni bid yaduu bayan yamar ch hamaagui ailiin huuhed bolj dahij olon udaa torj dahij olon udaa uheh bolno.delhii yurtunts heden 1000 jiliin terte bidnii hugjluus 10 dahin hugjsun baigaad suireed dahin amidral ehelsen ch yum biluu?medeej bid uheed ergen amilah l bolno.dahin torohdoo er hun em esvel dahiad ch er hun bolj torj bolno shuu dee. itgeerei!!!!!!!!!!

Зочин: bolor.   2011-03-11
Iiim goy medeelel ugsund bayarlla, herwee bid Jesus Christ ttai yariltsaj tvvnd itgewel bid bvgd Burhnii orond ochino.Mongolchud min gantshan shanind barigdalgvi,nvdee neej chuham yun zuw yun buruu gedegig oilgoj awah n chuhal yum shvv! Delhiin svvrel zuwhun vvnteil holbootoi. (Tvvnd itgewel chi hzee ch tamlaliig vzehgvi hairtai hvmvvsteigee hamtdaa jargaltai bh bugud es itgewes chutgurvd buyu evil iin gart orno) gj Bible iin nomond duridsan bdg yum bn le shvv!

Зочин: haayadaa unshigch.   2011-02-08
Delhii sonoh n sonono. Gehdee hezee ve? gedeg l ba. Ene bol tsag hugatsaanii asuudal.

Зочин: haayadaa unshigch.   2011-02-08
Hairlaj yavdag hun baidag yum bol odoo heleh heregtei shd. Ingeed yavaad baival yavaad baina... Tiimees erthen helj result.g n uzeh heregtei. maybe ''couple'' ch boloh yum biluu? Herev nadad hairtai hun bsn bol bi heleh bsn.

Зочин: D.   2011-02-07
hairlaj yavdag hundee bi chamd hairtai gedeg ugiig zorigtoigoor helne :P

Зочин: ipoko.   2011-02-07
bi dongoj amidarch exlex gej bna shdee udaxgvi nz oxindo gerlex sanal tavina xvvxedtei bolon vr xvvxde osoj tom bolox.g xarmaar b.xad delxii sonoj boloxgvi shv

Зочин: angel.   2011-01-19
yoooo aimr ewgvi bolchloo yu we minii huwid dongoj amidral tsetseg;ej bn bi yum yum vzmeer bn ihiig bvteemeer bn hvntei suuj hvvhdtei bolmoor bn gewch ene bvhen bolhoos umnu bi vhchih yum bnldo za yahaw negent hvnvvs oorsdoo delhiigee svireh hemjeend hvrgsen gem nvgeltnvvd shvde odo yahaw vhehee dohwol bvgdl vhen ghde bi vheheesee umnu hairtai hvndee bi chamd hairtai gej zaawal helne kkkkk

Зочин: ....   2011-01-04
2012 ond mglchuud baga ortono harin 2020 onii oyunii tsewerlegeend mglchuud ih ortono gsn

Зочин: Таны нэр.   2011-01-04
2012 ond delhi sonoh bh ... vanga emee giin zognsnoor bol delhi sonhod bid bugd uhen harin odoo shin humuus torj bga.... ted nar uldeen (iq n heden 100gsn) tgd tsooo shin ertonts iren gej zogonson yum bnlee odoo vanga giin zogonson yumnudan neg negeree bielj bgan unen shu

Зочин: t1uud.   2010-12-29
tiishd hench iguisgehguishd. 3n jiliin daraa sonohgui ch hezee 1n tsagt sonojil taaraa. uurd monhiin yum gj bhguishdee. ghdee bid l sonohod hurgene gdgee mdjiine. hun torolhton ooroo ooriinhoo amiig toiruu zamaar horoojine gj bi bodjiine. tm bz dee

Сүүлийн сэтгэгдэл

  • 11 сарын зурхай
    nadad goolingogiin zurhai er ni bol taardag shuu yg odoo nadad tulgamdaad bg asuudal bsiin yagaad ch ym goolingoogiin zurhaig unshmaar ssanagdsan yg taar ch bn.bayrlaa goolingoodoo.
  • 11 сарын зурхай
    Гоолингоо зурхай үнэн бсан бол би сар болгон сайхан хайртай учирж бөөн мөнгөтэй болох блаа хаха
  • 11 сарын зурхай
    Tinmee wvvhvvvv yamar goe medee w:)
  • 11 сарын зурхай
    Tinmee wvvhvvvv yamar goe medee w:)
  • 11 сарын зурхай
    Bayrlalaa shn sar irj bgan bn aa. Vhrvvd min uragshaa. Bvgded n amjilt
  • Ярилцах сэдэв: Өөрийнхөө 10 давуу талыг нэрлээч
    Сайнуу эмэгтэйчүүдээ. За энийг ёстой сайн хэлж чадна гэдэгтээ итгэлтэй байнаа.10-аас ч илүү байна. 1.Хүмүүстэй амархан найз нөхөд болж чаддаг 2.Хүний арга эвийг олж хамтран ажиллах багийн ажиллагаа сайтай 3.Хурдан юмыг тогтоодог 4.Олон талаас харах чадвартай 5.Үргэлж өөдрөг өөдөө тэмүүлдэг 6.Ном унших дуртай ялангуяа сэтгэл зүйн талаар 7.Аливаад хариуцлагыг гэдгийг дэндүү сайн ухамсарласан үргэлж дараа нь гарч болох сайн муу талыг боддог 8.Дасан зохицох чадвар сайн 9.Мэдрэмж сайтай олон тал дээр 10.Өглөө бүр инээж сэрдэг хүчээр ч байсан хамаагүй ээ хэхэ 11.Үнэнч зантай 12.Хүний сайн тал сайхан чанар, амжилтыг чин сэтгэлээсээ тагтаж урам өгж дэмжиж чаддаг 13.Хүний тэвчээртэй сонсож чаддаг 14.Гээд л явж өгнө дөө гэхдээ дутагдалтай талаа ч бас мэдэх нь хаана нь ямар байхаа хянаж чадах давуу тал гэж бодож байна. За амжилт бүсгүйчүүдээ урагшаа2
  • Ирээдүйн хадамдаа төрүүлэх эхний сэтгэгдлийн тухай
    Хадам чинь ч хэцүү л хүн юм. Гэхдээ арай ч үхээсэй гэж бодож болохгүй ээ. Ээж гэдэг хүн байхгүй бол хайртай нөхөрт чинь ямар байхыг бодоод үзээрэй. Бас өөрийн чинь хүүгийн найз охин өөрийг чинь үхээсэй гэж боджийно гээд бод доо. Хадмын чинь талаас бодоод үзэхээр чамайг ирэхээс өмнө нэг ёсондоо гэрийн эзэн бсан бх л даа. Бүх зүйлийг зохицуулаад, өөрийнхөөрөө хийгээд хүү нь ч өөрт нь байнга анхаарал тавиад л. Тэгээд чи ирсэн чинь хүү нь өөрөөс нь илүү чамд анхаараад бгаам шиг, хүүгээ чамд алдаад бгаам шиг санагдаад эхэлсэн байх. Бас хөгшин хүмүүс юм хумыг өөрийнхөөрөө байлгах талтай бдаг шд. Энийг ингэж хий нтр гээл. Тэгээд чи юм хумыг нь өөрчлөөд эхлэхээр нь бас л өөрийнх нь эрх мэдэл гэхиймуу тэр нь хөндөгдөөд бгаам шиг санагдаж бгаа байх. Мэдээж чамд хэцүү байгаа. Нэг учир нь олдохгүй сайн ч танихгүй хөндлөнгийн хүн хамаг юманд чинь албатайм шиг оролцоод байхаар. Гэхдээ хадамтайгаа илүү ойр дотно болох хэрэгтэй бхаа. Хааяа хамт сууж сүүтэй цай уунгаа юм хум ярьж болно шд. Хөгшин хүмүүс их ганцаарддаг санагддаг. Би өөрийнхөө эмээ дээр л жишээ авч бодоод бна л даа. Манай эмээ их хэцүү зантай хүн бдийн. Өөрийнхөө 5н хүүхдийг л ялгаж харьцана шүү дээ. Тэхээр бэрдээ яаж ханддаг нь ойлгомжтой. Эмээ ганц хүүтэй болохоор хүүгийндээ бдаг. Гэхдээ бэр эгч маань эмээтэй их ойр дотно байдаг. Залуугийнх нь явдлыг яриулах, нөхрийнхөө аавын тухай асуух гэх мэтээр ойртох тусам тэр хүн чамд бас ойртох байх. Яахав хичнээн дургүй блаа гээд чи холдож чадахгүйгээс хойш бүүр ойртох хэрэгтэй л гээд бна л даа. Тэрнээс нэг гэрт амьдарч бгаа хүмүүс бие биенээ огт тоохгүй, харьцахгүй бгаад бвал ойлголцоход улам л хэцүү болох байх.
  • 11 сарын зурхай
    ene zuwhun emegteichuudiin zurhai ym u te??
  • Чи бол амьтан (зурхай)
    unen ym shig baina
  • Ирээдүйн хадамдаа төрүүлэх эхний сэтгэгдлийн тухай
    Zaya-d bayarllaa. Hen negen yadaj neg zovolgoo ogoosoi gej unuudur dahin dahin haraad bs. Hicheenee. Hicheej ch bn. Gehdee jiremsen bolsonoos hoish jiremsnii sindrom min hodlood ter yumu buur amarhan gomddog, uildag, uuraldag bolson. Nuhur maani ehendee duugui bdag. Joohon baij bgaad uurlaj eheldeg. Dara ni dahiad l zugeer boltson guij baidag. Gehdee ehiigee omoorood uuriinhniigoo bodood l bga yum shig sanagdaad uur hureed baihiin. Haayaa orovdood l. Medeh yum alga da. yaj yavad iim aild ber bolchuu, bur gaihaad baihiin. Ug ni amidraldaa gol morddog zuil maani heze ch hadamtai hamt amidrahgui, heze ch udam sudar muutai aild ber bolohgui geh met zuils bs. Getel yag huzuugeer orooj bn da. Shuud anhnaasaa l tusdaa garah heregtein bnlee de.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com