ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Найз залуутай байх сайхан

Хайр & секс  | 2004 / 05 / 23

Yргэлж хэн нэгний халамжинд байж хайрыг нь хүртэнэ гэдэг бол аз завшаантай л хэрэг. Харин энэ бүхнийг авахын хажуугаар өөрийгөө хэрхэн хүндэтгүүлж сурах вэ? Энэ л асуултын хариуг чамд өгч байна.
Чи анхны уулзалтаараа л өөрийгөө бусдаас онцгой нэгэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол гаж зан араншин гаргаж, өвөрмөц донж маягтай байна гэсэн үг биш юм. Түүний оюун ухаанд нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж төгс төгөлдөр эмэгтэй хүн гэдэг чинь би байна гэдгийг мэдүүлж өгөхөд л оршино.

Түүнтэй аль болох хамтдаа байж амралтыг нь тохь тухтай хоёулханаа өнгөрөөж байхыг хичээгээрэй. Хэр цагийг хамтдаа хөгжилтэй сайхан өнгөрөөж чадна түүний сэтгэл зүрхэнд улам тодоос тод ул мөр үлдээж нэгэнт асан бадамласан галыг улам ноцоож өгөх болно.
- Хэрэгцээтэй мөнгө, санхүүгийн асуудлаа шийдвэрлүүлж бай. Анхнаасаа л чи ойр зуурын мөнгөө түүнээс авч сурахгүй бол хожим тэр сайн дураараа өгнө гэдэг юу л бол. Цагаа тулахаараа эрчүүд биднээс ч илүү нарийн харамч улс байдаг.
- Хувцас, хунар худалдан авах үедээ хар зах уруу үнэ хямд гэж харайлгах хэрэггүй. Яваандаа чи түүнд өөрөө өөрийгөө хямдхан , аар саархан юмаар аргалчихаж болдог хялбар амьтан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Иймээс үнэтэй гэлтгүй боломжоороо дэлгүүрээс хувцаслаж, түүнийг дургүй байсан ч аяийг нь олж байгаад авахуулж сураарай.
- Түүний дэргэд үргэлж сайхан харагдаж байх хэрэгтэй. Хэдий гэртээ байгаа ч гэлээ эвтэйхэн үсээ янзалж, нүүрээ бүрэн будаж янзалдаггүй юм аа гэхэд нүдээ хөнгөн будаж байх хэрэгтэй.
- Залхтал нь өөрийн таргалж буйгаа болон тааламжгүй биен хэсгийнхээ тухай үглэх хэрэггүй. Яваандаа тэр чамайг яг л өөрийн чинь хэлж буйгаар хардаг болж сэтгэхүйд нь чи тэр л янзаар буудаг болчихдог.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(265)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: MS.   2011-02-23
Найз залуутай байх сайхан юм билээ. Бид бие биедээ үнэхээр хайртай. Дээрх зөвлөгөөний хувьд: Нэгэнт гэрлэж, хамт амьдраад ирэхээр гэр бүлийн санхүү нэг болох болохоор хэн нэгнээрээ даалгана гэсэн ойлголт байхгүй юм биш үү?

Зочин: enhvvsh.   2011-01-09
nz boy mungu awna gedeg neeh ih taalagdahgui bn shvvv.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com