ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та сэтгэл татам царайг хүсэж байна уу?

Гоо сайхан  | 2004 / 05 / 20

Та гялалзсан, эрүүл, толигор, энхрий зөөлөн арьстай байхыг хүсэж байн уу? Ер нь хүв хүйтэн ус, мөсөн жин нүүрэндээ хэрэглэх нь арьсны булчинг чангаруулж, үрчлээг багасгадаг сайн талтай. Мөс, цасаар жин тавихад ямар ч арьсанд тохирдог онцлогтой бөгөөд нүүр гараа угаахдаа халуун хүйтнээр нь ээлжлэн хэрэглэж угаалтаа хүйтэн усаар дуусгаж дадах нь нүүрний арьс он удаан жил өнгөлөг, уян хатан байлгаж чадна.

Людвик ХIҮ-ын нэгэн хүүхэн өөрийн нүд сохлом гоо арьсаар алдаршжээ. Зарим ховч амьтад түүнийг залуухан биш гэж нотолдог байв. Энэ хүүхэн өөрийнхөө зарц нарыг шөнө болгон гурван түмпэн цас авчирч орныхоо өмнө тавихыг тушаадаг байсан байна. Бид хэдийгээр дээдсийн хүрээлэнгийнхэн биш болохоор тиймэрхүү аашилж чадахгүй боловч өөрсдийн бололцооны хэрээр цасыг ашиглаж болох юм. Бүх эмчилгээ 8 минут үргэлжлэх боловч сайн үр дүн өгнө.
Арьс тэнийгээд ягаарч, гоё өнгөтэй болдог. үүнийг хийхийн тулд атгахан цэвэрхэн цас авч, алчууранд боон үзүүрийг орооно. Алчуурынхаа дундах цастай хэсгийг нүүр ба хүзүүн дээрээ тавь. Ингэхдээ дээд зовхи, эрүүгээ бүү март.
Нүүрээ хөлдтөл нь тавина. Уг эмчилгээг өглөө дөнгөж сэрсний дараахан, нүүрнээс шөнийн тосоо арилгаагүй үед юмуу шөнө унтахынхаа өмнө хийнэ. Ийм жин маш ашигтай. Гялгар уутанд гаднаас цас оруулж ирж хэрэглэ. Түүнчлэн буцалсан усыг хөргөгчиндөө хийж хөлдөөгөөд зуны цагт ч та энэ арчилгааг хийж болно.
Бүсгүйчүүд та нар минь өглөө бүр гоо сайхандаа 10-15 минут зориулж зурших хэрэгтэй. Ер нь таны гадаад төрх нүүр царай чинь хичнээн таатай байна, төдийчинээ уурлаж бухимдах, өөртөө итгэлгүй байх зэрэг элдэв гаднын нөлөөнд та орохгүй ба элдэв бухимдал ядаргаа ч арилдаг.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(696)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: miigaa.   2010-10-16
minii nvvr tolbotood bga yum l daa nadad zuwulguu ugch tuslaach. 14te

Зочин: miki_b11.   2010-07-16
ih goy zowlogo bn thanks minii nvvren deer tolbo bdg(sewh ghimuda) terig bi arilghig mash ih hvsdg nadad zowolgoo ogch tuslaach pls bayrlaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com