ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо бүсгүй болоход уруул бамбагардуу, сайтар хvрээлэгдсэн зураастай байвал сайн

Гоо сайхан  | 2004 / 05 / 22

Өдгөө телевизээр реклам сурталчилгаа гарахуйд урт хөл, нарийн бэлхүүс, намирсан үстэй гоо бүсгүйчүүд л гунхалзах болжээ. Олонх охид ингэхсэн гэж мөрөөддөг нь мэдээж.
Гоо бүсгүй болохын тулд ямар ямар хэмжигдэхүүн хэрэгтэй байдгийг уншигч охиддоо толилуулъя.

Гоо бүсгүйн тэмцээнд албан ёсны өндрийн /бага зэрэг төвийг сахисан зохион байгуулагчид заадаг/ хэмжээг тогтоодоггүй. Гэхдээ загвар өмсөх гэсэн охид 175 см-ээс намхан /энэ бол Оросын хэмжүүр/, гоо бүсгүйн тэмцээнд 170см-ээс бага бол бүтэхгүй. Гоо сайхны дэг жаяг болсон 90-60-90 хэмээх улигт хэмжээнээс гадна хөлний урт их нөлөөтэй. Урт хөл гоо бүсгүйн нэг үзүүлэлт болдог нь үнэн ч бүх юм хэмжээ хязгаартай байдаг.
Yүнээс гадна 180 см-ийн өндөртэй 90-60-90 хэмжээстэй бүсгүй, 150 смөндөртэй 90-60-90 хэмжээс бүхий хоёр бүсгүй их л өөр харагдана. Өндөр /см/-120=Х= гэсэн томъёогоор тодордог. Өөрөөр хэлбэл 170 см өндөртэй охид 50 кг-аас хэтэрсэн жин татахгүй байх ёстой гэсэн үг. Нүүр царайны хувьд түнтгэр хацар, давхар эрүү байх учиргүй. Ерөнхийдөө нүүрний яснаас тун их зүйл хамаарна. Хамар юм уу уруулыг мэс заслаар янзалчихаж болно. Харин өндөр шанаа, эрүүний зөв шугамыг хэн ч хийж чадахгүй. Мөн хүний бие хаа /арьсан доорх өөх, булчингийн зохицол/-ны хэв маяг тухайн эмэгтэйг янз янз л харагдуулдаг шүү дээ. Одоо гоо сайхандаа эргээд оръё. Уруул бамбагардуу, сайтар хүрээлэгдсэн зураастай, ам томдуу байвал зүгээр. Уруул, хамрын хоорондох зай дэндүү бага байвал онцгүй. Хамранд янз янзын хувилбар байж болох ч шулуун, тийм ч өргөн бус бол зохино. Нүд зөв хэлбэртэй, аль болох том. Дээд зовхи өндөр. Хөмсөг мөн л зөв хэлбэртэй, бүр өрөөсгөлдүү байхад болно. Сэвх, үсний өнгө, нүд, арьс нэг их ач холбогдол байхгүй. Хүзүү урт, хангалттай нарийхан, гимнастикчийнх лугаа бол аятайхан байдаг байна.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(610)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com