ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн үеийн зарим буруу ташаа ойлголтууд

Чөлөөт цаг  | 2008 / 07 / 22

1. Жирэмсэн байхдаа тамхи татах нь эхийн эрүүл мэндэд муу болохоос хэвлий дэх хүүхдэд огт нөлөөлөхгүй.
- Худал. Жирэмсэн эх тамхи татах нь хүүхдийн бага жинтэй, дутуу, эрхтэн тогтолцооны согогтой төрөх гол шалтгаан болдог.

2. Жирэмсэн эхийн сэтгэл санааны тогтворгүй байдал нь хүүхдийн сэтгэцийн байдалд муугаар нөлөөлнө.
- Үнэн. Жирэмсэн эх ямарваа нэг зүйлд санаа зовних, сэтгэл догдлох зэргээр стрэсст ороход түүний тархи, зүрх, булчинд цусан хангамж ихэсдэг. Ингэснээр эхийн умайд очих цус багасч хүчилтөрөгч, тэжээллэг бодисоор дутагдаж түүний өсөлт хөгжилд саатах ба их хэмжээний стрэссийн үеэр ялгарсан даавар хүүхдэд муугаар нөлөөлнө.

3. Бэлгийн замын халдварт өвчин үргүйдэлд хүргэнэ.
- Үнэн. Энэ нь эмэгтэй хүний умай, гуурсан хоолой, өндгөвчийг үрэвсүүлж шархлуулж, наалдац үүсгэнэ. Үүний дүнд эр бэлгийн эс гуурсан хоолойгоор дамжих боломжгүй болно. Уг өвчнөөр өвдсөн 5 эмэгтэй бүрийн нэг нь үргүй болж байна.

4. Умайн гуурсан хоолойд үр тогтож жирэмслэх нь бага аарцгийн үрэвслээс үүдэлтэй.
- Үнэн. Хэрвээ гуурсан хоолой орж өндгөн эстэй нэгдэж болно. Харин үр тогтсон өндгөн эс умайд ирж бэхлэгдэх ёстой атал үр дажуулах хоолой үрэвслийн улмаас нарийсч мушгирсанаас бөглөрч замдаа өндгөвч, үр дамжуулах хоолойд бэхлэгдэнэ.

5. Бэлгийн замын олонхи өвчин төрөөгүй хүүхдэд муу нөлөө үзүүлэхгүй.
- Худал. Мөөгөнцөр нь нярай хүүхдийн төрөлхийн нүдний үрэвсэл, хатгаа өвчинг үүсгэх ба төрөнгүүт эндэж болзошгүй. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд зүрхний гажиг, ясны хэлбэр дүрс алдагдах, бусад эрхтэн тогтолцооны өвнүүдтэй төрнө. Мөн бэлэг эрхтний хомхойтой эхээс төрсөн хүүхэд нэлээд хүндээр уг өвчнийг тусдаг. Ер нь БЗХӨ-өөс сэргийлснээр эмэгтэй та ирээдүйдд төрөх бяцхан үрээ хамгаалж байна гэсэн үг юм.

6. Хэд хэдэн төрлийн архи согтууруулах ундааг нэг мөөн нэг удаа хэрэглэснээс байнга бага хэмжээгээр нэг төрлийнхийг ууж байх нь аюул багатай.

- Худал. Жирэмсэн байх хугацаандаа ямар нэг архины төрлийн зүйл хэрэглэхийг эс хориглодог. Нэг хоёр хундага ч хүүхдийг дутуу төрөх, жин багатай төрөхөд хүргэж болно гэж эрдэмтэд үздэг.

7. Хэрвээ жирэмсэн эх хар тамхи мансууруулах бодис хэрэглэвэл эхэс хорт бодисыг шүүж, ургийг түүнээс хамгаалдаг.
- Худал. Эхийн биед орж байгаа болон хүйн судсаар дамжин урагт очиж байдаг. Эхэс нь ургийг гадны халдвар, хорт бүтээгдэхүүнээс хамгаалж байдаг ч цусаар очих эм, хорт бодисоос хамгаалж чаддаггүй. Хар тамхи, зарим эмийн бодиснууд ялангуяа өвдөлт намдаах бүлгийн эм, антибиотикууд нь хүүхдийг наад зах нь дутуу төрөхөд цаашилбал сэтгэц бие махбодын гажиг хөгжилтэй болоход хүргэнэ.

8. Цай, кофе, шоколад, хийтэй чихэрлэг ундаа нь бүрэлдэж буй хүүхдэд хортой нөлөөтэй.
- Үнэн. Судалгаагаар коффейн бодис нь төрөлтийн эмгэгийг үүсгэдэг болох нь тогтоогджээ. Тэгэхлээр жирэмсэн байх үедээ дээрхи зүйлсийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Нэмж хэлэхэд чихэр, ундаа хэрэглэснээр хоол хүнсээ идэхийн оронд хэрэгцээ багатай хүнсэнд хоосон цадаж улмаар тэжээлийн хомсдолд оруулдаг.

9. Хэрвээ эцэг хүүхдийнхээ хүйсэнд сэтгэл дундуур байх аваас өөрөө өөрийгөө л түүнд буруутгах хэрэгтэй.

- Үнэн. Хүүхдийн хүйс нь эцгийн эр бэлгийн эсээс хамааралтайг удамшил зүйчид тогтоосон байна. Харин эх үүнд яаж ч нөлөөж чадахгүй гэнэ.

10. Хэрвээ бүтэн гарсан сарын удаан ажиглах юм бол ихэр хүүхэдтэй болно.
- Худал. Ихэр хүүхэд бүрэлдэх хоёрхон л зам бий. Нэг, өндгөвч хоёр өндгөн эсийг нэгэн зэрэг боловсруулж тэдгээр нь үр тогтоно. Хоёр, үр тогтсон өндгөн эс адил тэнцүү хоёр хэсэгт хуваагдаснаар ихэр ихэр хүүхэд төрөх ажээ.

11. Жирэмсэн үед бэлгийн харьцаа хийх нь бүрэлдэж буй урагт хортой нөлөө үзүүлнэ.
- Худал. Хэрвээ эхэд ямар нэг байдлаар эвгүй биш бол бэлгийн харьцаа хийх нь хэвийн зүйл. Аль болох өөрсдөдөө тохиромжтой байрлалыг сонгох нь зүгээр.

12. Жирэмсэн үед хүүхдийн өсөлт хөгжилтөнд эцэг ямар ч нөлөө үзүүлж чадахгүй.
- Худал. Хэд хэдэн замаар хүүхдийн өсөлт хөгжилтөнд нөлөөлж чадна. Нэг, эхнэр болон хүүхдээ бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах, хоёр эхнэртээ тэжээллэг чанартай хоол хүнсийг бэлдэж өгөх, архи тамхи орт зүйлсээс зайлсхийх, гурав, эхийн сэтгэл санааг дэмжих, урам зориг өгөх, тайван амгалан байлгах, дөрөв, хүүхдээ төрөх бэлтгэл хийхэд нь эхнэртээ туслах, ингэснээр эхнэрийн ачаалал нь багасна.

13. ДОХ-ын халдвар авсан эхчүүдийн 1/3 нь халдвартай хүүхэд төрүүлнэ.

- Үнэн. Шинжилгээгээр, халдвартай эхээс төрсөн хүүхдийн 30 % нь ДОХ-ын халдвар авсан байдаг. Эдгээр хүүхдүүд уг өвчний улмаас эсвэл хүндэрлээр нь энддэг.

14. Эрүүл саруул хүүхэд төрөх эсэх нь жирэмсэн үедээ эх хэр зэрэг хооллож байснаас ихээхэн хамааралтай.
- Үнэн, ер нь жирэмсэн байх хугацаандаа тогтмол тэжээллэг хоол унд хэрэглэж байсан эхчүүд аливаа зовуурь хэлэх нь бага байдаг. Тэгээд ч хүүхдүүд нь эрүүл төрдөг. Харин тааруу хангалтгүй хооллож байсан эхчүүд жин бага, төрөлхийн гэмтэлтэй, дутуу тээлттэй хүүхэд төрүүлнэ. Эхийн хүнсэнд амин дэм, кальц, фосфор, уураг, илчлэг хангалттай байх нь ургийн өсөлт хөгжилтөнд асар их үүрэгтэй.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(293)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: haliun.   2009-01-05
gantshan ehchuud ch bish er nuhruud n unshval deer ym baina

Зочин: victory.   2008-07-28
Jiremsen bolood xeden xonogiin daraa ene xediig xergelj boloxgui ve?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com