ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн эмэгтэйчүүд кофе уух нь их муу

Чөлөөт цаг  | 2008 / 04 / 08

Жирэмсэн эмэгтэйчүүд кофе уух нь их муу ажээ. Яагаад гэвэл кофе нь үр зулбах магадлалыг хоёр дахин ихэсгэдэг юм байна. Хэрэв та кофенд үнэхээр дуртай бол нэг өдөрт хэрэглэж байгаа кофены хэмжээ 200 миллиграмаас хэтрэхгүй байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл энэ хэмжээ нь 283 грамм кофе 700 грамм цай өдөрт ууж болно гэсэн үг.

Кофенч урагт хэрхэн нөлөөлдөг талаар судалгааг АНУ-д хоёр жилийн турш, олон нийтийн Kaiser Permanente сангийн уриан дор, Де Кун Ли удирдагчтай америкийн эрдэмтэд хийсэн байна. Калифорнийн Оакланд хотын эмнэлэгт эрдэмтэд 1060 жирэмсэн эхчүүдийг ажиглалтандаа авсан. Санал асуулгын аргаар тэд 264 эмэгтэй огтхон ч кофе хэрэглээгүй, 635 эмэгтэй өдөрт хоёр аяга кофе уудаг байсан, 164 нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэрэглэсэн гэдгийг мэджээ. Ажиглалтанд оролцсон бүсгүйчүүдийн 172 нь ямар нэгэн байдлаар үр зулбасан.

Эрдэмтдийн хийсэн судалгаа нь нэгдүгээр бүлгийн эмэгтэйчүүдийн 12,5 хувь, хоёрдугаар бүлгийн эмэгтэйчүүдийн 24,5 хувь нь хүүхдээ тээж чадаагүй бол сүүлийн бүлгийн хоёр эмэгтэй тутмын нэг нь хүүхдээ алдсан гэдгийг харуулжээ. Ли эмчийн үзэж байгаагаар хэрэв эмэгтэй кофе уухаа больж чадахгүй бол ядахдаа хэрэглэдэг хэмжээгээ багасгах хэрэгтэй гэнэ. Өнөөг хүртэл эрдэмтэд кофе урагт муугаар нөлөөлдөг талаар ярьсаар ирсэн. Гэвч албан ёсоор зөвшөөрсөн хэмжээ нь өдөрт 453 миллиграмм байсан билээ. Гэвч Ли эрдэмтний хийсэн судалгааны үр дүнг үгүйсгэх эрдэмтэд ч бас байна.

Колумбиягийн их сургуулийн Анагаах ухааны төвийн эмэгтэйчүүдийн эмч доктор Каролин Вэстхоф үр зулбалтыг зөвхөн кофетэй холбож тайлбарлаж болохгүй гэж үзэж байгаа юм байнаү. "Хромосомын буруу хөгжил, гээд олон төрлийн шалтгаан бий. Санал асуулга тийм найдвартай судалгааны арга бишээ, гэвч үр дүн нь жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн л айлгаж өгсөн байна" гэж тэрбээр хэллээ.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
4 – р сарын зурхай
Дараах мэдээлэл
Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 5

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(411)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com