ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яаж залуудаа баяжиж, ажил хэргийг эрт орхих вэ?

Чөлөөт цаг  | 2007 / 09 / 15

Хэрвээ та баяжихыг хүсэх юм бол баян хүмүүсийн зуршлыг өөртөө бий болгох хэрэгтэй гэдэг юм. Хэрэв та баяжихыг үнэхээр хүсч байгаа бол энд бичигдсэн бүхнийг яг энэ цаг үеэс эхлээд дагаж мөрдөөрэй. Асуудлын гол нь маш цөөхөн хүн үүнийг хийж, дагаж мөрддөгт л оршдог байна.

Зуршил 1
Сайн нягтлан бодогчийг олж авах
Жинхэнэ бизнес өөрийн гэсэн нягтлан бодогчтой байх ёстой. Сар бүр өөрийн нябогийн хамт санхүүгийн бүх тооцоогоо шалгаж үзэх ёстой юм. Давтлага бол сурлагын эх байдаг учраас сар бүр эдгээр тоог та харснаар өөртөө сайн зуршилтай болоод зогсохгүй өөрийн орлого, зарлагаа дүгнэж, эцсийн дүндээ өөрийн амьдралын санхүүгээ хяналтандаа авна гэсэн үг. Үүнийг 3 шатлалаар авч үзье.
1. Сайн нягтлан бодогчийг хайж олоод хөлсөлж авах хэрэгтэй.
2. Ингэснээр та өөрийн санхүүгийн байдлыг харуулсан нягтлан бодогчийн тооцоотой байх болно
3. Сар бүрийн энэ тооцоог та өөрийн зөвлөгчийн хамт харж шүүн тунгаасны эцэст хурдан засвар хийх боломжтой болно гэсэн үг.

Зуршил 2
Ялагчдын багийг бүрдүүлэх

“Баян аавын хөрөнгө оруулалтын гарын авлага” номондоо би М (мөнгөөр мөнгө хийгчид), Б (бизнесийн эзэн квадратууд) бол багийн спортын төрөл юм гэж бичсэн байгаа. Харин Х (хөлсний ажилчин), Ө (өөрөө хийгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч) квадратынхан багаар ажиллаж чаддаггүй бөгөөд өөр квадратад шилжихдээ багаар ажиллах дадлагагүй байдаг.
Миний ядуу аавын санхүүгийн бүх асуудлууд түүний мөрөн дээр тохоотой байдаг байсан. Тэр энэ бүх асуудлуудаа өөрөө л шийдэхийг хичээдэг, санхүүгийн бүх хүндрэлтэй асуудлаа бид нараас аль болохоор нуудаг байв. Харин баян аав бол эсрэгээр. Тэр өөрийн багийн гишүүдийг ресторанд, дугуй ширээний ярилцлаганд урьж бүхий л хүндрэлтэй асуудлуудаа нээлттэй авч хэлэлцдэг байсан. Баян аав “Баячуудад, ядуучуудад, компаниудад, Засгийн газарт, сүмүүдэд… бүгдэд нь санхүүгийн асуудлууд байдаг. Хүмүүсийн баян байх, эсвэл ядуу байхыг тодорхойлдог гол ялгаа нь энэ бүх асуудлуудын учрыг олох чадварт байдаг юм. Ядуу хүмүүсийн ядуу байдаг шалтгаан нь өөрийнхөө мөнгөний асуудлыг муу олдогт байгаа юм” гэдэг. Баян аав “Хүн ганцаараа бүх юмыг мэднэ гэж байхгүй. Хэрвээ чи мөнгөний тоглоомд хожихыг хүсэх юм бол хамгийн шилдэг ба хамгийн сэтгэмж сайтай хүмүүсээр өөрийн багийг бүрдүүлэх хэрэгтэй” гэж байнга хэлдэг. Ийм учраас л баян аав өөрийн багаар мөнгөний хүндрэлийн асуудлаа нээлттэй шүүн ярилцаж шийддэг, харин ядуу аав яагаад мөнгөний тоглоомонд ялагдсан бэ гэхээр тэр бүх асуултанд өөрөө хариулдаг байсан, гэвч үнэндээ бол үүнийгээ мэддэггүй байсан юм. Сар бүр таны нябо санхүүгийн чинь тооцоог авчирч өгмөгц та өөрийн багийн хамт үүнийг хэлэлцэх ёстой. Магадгүй танд банкны эзэн, нарийн мэргэшсэн нябо, өмгөөлөгч, биржийн зуучлагч, үл хөдлөх хөрөнгийн брокер, даатгалын брокерууд болон бусад хүмүүс байж болно. Эдгээр мэргэжилтнүүд зөвлөгөөн дээр өөрийн үзэл бодол, мэргэжлийн онцлогийг тусгасан санаануудыг хэлж, асуудлыг шийдэхэд чинь тусална. Хамгийн чухал нь өөрийн мөнгөний асуудлыг нуух биш, харин нээлттэй ярилцаж, хүндрэлтэй асуудлаас гарах арга зам, саналуудыг сонсож, эцсийн дүндээ та шийдвэрээ гаргах ёстой.

Зуршил 3
Өөрийн үзэл бодол, мөн чанарыг байнга өргөжүүлж байх ёстой.

Одоо бид аж үйлдвэрийн зуунд биш, мэдээллийн зуунд аж төрж байна. Ийм учраас таны хамгийн том актив (ашиг авчирдаг хөрөнгө) бол хувьцаа, облигаци, үйлдвэрийн газар биш харин дээд зэргийн шинэ мэдээлэл юм. Хэт олон хүмүүс ард хоцордог нь тэд хуучирсан мэдээллийг ашигладагт байдаг. Өчигдрийн зөв байсан мэдээлэл өнөөдөр тохирохгүй байж болно. Хэрэв та залуудаа баяжиж, ажил хэргээ эрт орхихыг хүсэх юм бол та шинэ мэдээллээр өөрийгөө байнга цэнэглэж байгаарай.

Зуршил 4
Үргэлжлүүлэн өсөх хэрэгтэй

Нэг удаа миний танил хувьцааны зах зээл дээр нэлээд хэдэн сая доллараа алдсанаа гомдоллон ярилаа. 1995 он хүртэл тэр хөрөнгө оруулалт хийж байсангүй. Харин дараа нь том зээл авч хувьцаа худалдан авсан бөгөөд зах зээлийн уналтын улмаас бараг бүх зүйлээ алджээ. Өөрийн хувийн байшингаа хүртэл алдсан. Тэр өөрийн гомдлыг үргэлжлүүлсээр байсан тул энэ бүхэнд нь би хоолойгоо тултал цадаж байгаагаа мэдэрлээ. Тэгээд би түүнээс “Чиний том хүн болох цаг нь болсон. Чи одоо том жаал болсон. Зах зээл дээрх хувьцаа үргэлж өсөж байдаг гэж чи хаанаас сонсоо вэ” гэж асуулаа. Энэ асуултанд тэр өөрийгөө биш, хэн нэгнийг буруутгаж байв. Миний зэмлэл түүнийг зогсоож чадсангүй. Тэр “Хувьцааны зах зээл дээр алдагдалд орж байгаа хүмүүст зориулж холбооны засгийн газар яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Би яаж энэ бүхнийг төлөх юм бэ” гэлээ. Салахдаа би түүнд түрүүний хэлсэн “Чиний том хүн болох цаг чинь болсон” гэснийгээ давтан хэлсэн юм.
Үүнээс харахад, хэрэв та санхүүгийн найдвартай ирээдүйг хүсэх юм бол зах зээлд уналт, өсөлт гэж байдгийг зайлшгүй мэдэх ёстой. Тэнд таныг хамгаалах хэн ч байхгүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Дээрхи хүнд миний хэлсэн “Чиний том хүн болох цаг болсон” гэдэг нь ямар учиртай гэвэл, энэ нь биеээ даах чадвартай байх, өөр бусдаас улам бага хамааралтай болох ба өөрийнхөө төлөө улам илүү их санаа тавьдаг болох, өөрийн болон бусдын хэрэгцээний төлөө санаа тавьдаг болохыг хэлж байгаа юм. Хүн үргэлжлүүлэн өсөх хэрэгтэй. Энэ нь маш чухал зуршил. Хэрвээ та залуудаа баяжиж, ажил хэргээ эрт орхихыг хүсэх юм бол олонхи хүмүүсээс түрүүлж хурдан том болох хэрэгтэй.

Зуршил 5
Үргэлж тохиолддог азгүйдэлд бэлэн бай

Баян аав, ядуу аав хоёрын нэг үндсэн ялгаа бол ядуу аав маань азгүйдэлд бэлэн биш байсан юм. Тэрээр алдаа гаргах нь дампуурахын шинж гэж үздэг. Харин баян аав өөрийн мэдэхгүй салбаруудад байнгын аялал хийх дуртай. Тэр том том мөрөөдөлд итгэж, шинэ шинэ зүйлүүдийг туршдаг байсан. Баян аав “Заримдаа амьдралын эхэн үед зөв мэт байсан зүйл амьдралын эцэс рүү буруу болох нь мэдэгддэг. Маш олон хүмүүс амжилтанд хүрдэггүйн шалтгаан бол тэд өөрчлөлтөөс айдаг. Эсвэл цаг үедээ тааруулж өөрөө өөрчлөгдөж чаддаггүй. Шалтгаан нь гэвэл тэд алдахаас айдаг. Заримдаа зөв байхын тулд зайлшгүй алдаа гаргах шаардлагатай байдаг. Ихэнх хүмүүс амжилтанд яагаад хүрдэггүй вэ гэхээр тэд үргэлж зөв байхыг хүсдэг. Алдаа, зөрүү гарахад бэлэн биш байдаг. Тэдний энэ айдас нь амжилтанд хүргэдэггүй ба азгүй байдлынх нь шалтгаан болдог. Айдас бол муу зүйл бөгөөд тэднийг өөрсдийгөө муугаар мэдрэхэд хүргэдэг” гэж хэлсэн.
Баян аавын нууц нь гэвэл “Энэ дэлхий биднийг амжилтгүй, азгүй байхад зориулагдан үүссэн биш, харин биднийг ялалтанд хүрэхэд зориулагдсан юм. Гэвч ялахын тулд эхлээд бид ялагдалд бэлэн байх ёстой. Азгүй, амжилтгүй байдлаас зугатагч хүмүүс амжилт, ялалтаас мөн адил зугтаадаг. Азгүй явдал бол азнаас салгаж болдоггүй нэг хэсэг нь юм” гэдэг.
Баян аав “Чимээгүй амьдар. Өдөр бүр ямар нэгэн зоригтой, бага зэрэг эрсдэлтэй алхмуудыг хийж бай. Үүгээрээ чи баяжихгүй ч энэ зуршил чинь чамайг аятайхан өдөөгдсөн байдалд байлгаж, чиний залуу насыг олон жилээр сунгана” гэсэн юм. Төгсгөлд нь хэлэхэд баян аав өдөр бүр том биш ялагдалд бэлэн байдаг. Ядуу аав бол ерөөсөө азгүй байдлаас зугатах бүх арга хэмжээг авдаг. Хоёр аавын эдгээр жижигхэн зуршлуудын ялгаа нь тэдний амьдралын эцэст амьдралынх нь асар том ялгаагаар илэрч гарсан юм даа.

Зуршил 6
Өөрийгөө чагнаж бай

Залуудаа баяжиж, ажил хэргээ эрт орхихыг хүссэн хүмүүсийн хамгийн чухал хэрэгтэй сүүлчийн зуршил бол өөрийгөө чагнаж, сонсож сурах чадвар билээ. Баян аав “Миний хамгийн хүчирхэг хүч бол өөртөө яриад, түүндээ байнга итгэдэгт байгаа юм” гэж үргэлж хэлдэг.
Баян аав нэг удаа “Азгүй хүмүүс юу хүсч байгаа дээрээ биш, юуг хүсэхгүй байгаа дээрээ анхаарлаа хандуулдаг. Тэдний гол алдаа энэ юм. Энэ нь явсаар зуршил болдог. Мөнгөнд ч гэсэн ингэж ханддаг” гэсэн юм.
Би хариуд нь “Тэгвэл, би ядуу байхыг хүсэхгүй байна гэх эсвэл Би баян байхыг хүсч байна гэдгийн хооронд асар их ялгаа байх нь ээ?” гэхэд “Тийм ээ. Миний бодлоор хүний оюун ухаан үгүйсгэх, батлахыг сонсдоггүй. Тэр зөвхөн шүүн тунгааж буй сэдвийг сонсдог. Эрүүл саруул, ядуу, баян, азгүй, азтай гэх зэргээр чи юун тухай ярина, тийм л болно” гэлээ. Тэгэхэд нь би “Тэгвэл би мөнгөө алдахыг хүсэхгүй байна гэж ярих юм бол оюун ухаан Би мөнгөө алдахыг хүсэж байна л гэж сонсох хэрэг үү” гэж асуулаа. Баян аав “Би тэгж л бодож байна” гэсэн юм. Бид ажлыг эхэлж хийхдээ заримдаа өөрөө өөртөө итгэлгүй болж, айдас эргэлзээтэй болдог. Энэ үед өөрөөсөө Би юунаас айгаад байна вэ? гэж асуухын оронд Би юуг хүсэж байна вэ? Би өөрийн хүсэж байгаагаа олж авахын тулд юуг хийх шаардлагатай вэ? гэж асуух хэрэгтэй байна. Энэ асуултууд амьдралын шинэ боломжийн өмнө таны оюун санааг нээж өгөхийг та мэдрэх бөгөөд айдас, эргэлзээ тань орхин одохыг мэдрэх болно. Энэ бүхний дараа танд шинэ, ашигтай санаа төрж, ажил төрлөө эхлүүлдэг болно.
Алтангадас сэтгүүлээс

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(474)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. PRADHAN.   2019-06-19
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

Зочин: Аагий.   2010-06-07
Unexeer goy zowolgoo baina bi yag ingeed baisan ym baina. Nadad ny-bo awah mungu baihq ch gelee ix surguuld sursan baga saga ym bii ooroo ooriinxoo ny-bo-g hiigeed analiz hiij uzeed nz nuhduudtegee yriad baihad boloxol zuil baina bayarlalaa "Goolingoo" ajliin amjilt husie

Зочин: amaraa.   2008-02-04
sain boljoo ireedoin mongol ih ornii maani olon zaluus unshaj negiig uhaaran hoyriig bodvol zohioltoi

Зочин: Unuruu.   2007-12-25
Tiimee saihan zuwulguu bna shvv tee??? Nadad ene zuwulguu taalagdlaa Za ingeed etssiin etsest zaluusdaa handaj helehed ''Zaluu hvnd zorilgo vgvi bol Eh orond ireedvi vgvi'' Good Luck

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com