ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дээлээ хэрхэн сонгох вэ?

Загвар  | 2007 / 07 / 04

Монгол үндэсний хувцас нь өөртөө төрөл бүрийн бэлгэдлийг агуулсан хүндэтгэлтэй хувцас. Жилдээ ганц тохиодог цагаан сар, наадмаараа өмсч гангардаг. Удахгүй наадам ч болох нь. Энэ жилийн монгол дээлийн загвар, донж, түүний хэрэглэл болох малгайн загвар, бүсний өнгө ямар байх тухай “Чимбай” салоны загвар зохион бүтээгч Э.Баярзул, Т.Мөнхцэцэг нар зөвлөж байна.

Торго
Дээлийн эх бие нь яах аргагүй торго юм. Тиймээс эхлээд торгоо зөв сонгох хэрэгтэй. Торго бол тансаг бүтээгдэхүүн. Түүний гайхамшиг нь өнгө, хээ, материалдаа байдаг. Тиймдээ ч сайн торго агшдаггүй, сунадаггүй, саа гялгар багатай даавуулаг байдаг. Чанартай сайн торгыг шатаахад үнс үлддэг бол муу торго хайлдаг байна. Нэг хэсэг хээ томтой торго моодонд орж байсан бол харин энэ жилийн торгоны сонголт өнгөн дээр тогтож буй аж. Учир нь байгалийн гэгээлэг өнгө таны энэ жилийн гоёо болох юм.

Дээл
Дээл торгоныхоо өнгийг тодорхойлчихсон болохоор одоо дээлнийхээ загварыг сонгох хэрэгтэй. Энэ жилийн дээлийн загвар уужтай байх гэнэ. Залуучууд монгол дээлийн элемент орсон Европ загварыг түлхүү сонирхож байсан бол одоо энэ бүгдээс татгалзан үндэсний уламжлалт хувцасны загварыг сонгож байна. Гэхдээ үүн дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Юу гэхээр, манайхан өмсч буй дээлийнхээ нударгыг тэр бүр анзаараад байдаггүй. Ихэвчлэн том далбагар нударганы загварыг сонгодог. Тэгвэл дээлийн нударгыг дэлбэн, цомбон гэж хоёр ангилдаг. Дэлбэн нударга гэж том далбагар нударгыг хэлдэг бол жижигхэн нударгыг цомбон гэдэг. Дэлбэн нударгыг бөхчүүд ихэвчлэн хэрэглэдэг байна. Эмэгтэйчүүдийн хувьд мөн л ууж өмсөх бөгөөд харин дээл нь бүсгүй, шулуун загвартай байх аж.

Малгай
Малгай бол хувцасны таван овоо, төрийн есөн эрдэнийн нэг юм. Монгол хүн малгайгаа эрхэмлэн дээдэлдэг нь ч үүнтэй холбоотой. Энэ жил Дарьганга загварын дөрвөн талтай, орой дээрээ зангидсан сампинтай малгай зонхилно. Малгай зангидсан сампин, дөрвөн талтай байдаг нь бас л учиртай. Монголчууд манжийн эрхшээлд байхдаа шавь дөрвөн аймагтай байж. Энэ дөрвөн аймгийг илэрхийлж, малгайг дөрвөн талтай болгож түүнийг бат бөх байг хэмээн зангидсан сампинг орой дээр нь байрлуулсан байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн өмсдөг малгайг дээлэндээ зохицуулахад л болох аж.

Бүс
Бүс нь эр хүний хамгийн эрхэм хэрэглэл юм. Тиймдээ ч эр хүний бүсийг төрийн есөн эрдэнийн нэг гэдэг байна. Монголчууд бүсийг зүгээр нэг бүсэлчихдэггүй байв. Бүс бол эр хүний бат бэх байдлыг бэлгэдэж буяныг нь тогтоодог хэмээн үздэг. Эрчүүд дээлийнхээ өнгөнд зохицуулж шар, ногоон өнгөтэй даавуун, эсвэл дурдан бүсийг бүсэлдэг аж. Учир нь, ногоон бүс газрын өнгийг бэлгэддэг бол шар өнгө нарны өнгийг илэрхийлдэг. Гэхдээ сүүлийн үед эрчүүд мөнгөн бүсийг түлхүү хэрэглэх болсон. Энэ нь ч тэдэнд зохидог. Харин гэр бүлтэй эмэгтэй хүн бүс бүсэлдэггүй байна. Бүсийг нөхөрт гараагүй, охид л бүслэх бөгөөд түүнд буян тогтдог аж. Эмэгтэй хүн бүсний оронд бэл хэмээн мөнгөн тоногтой, таван өөр өнгийн алчуурыг ташаандаа зүүдэг бөгөөд үүнд буян нь тогтдог байна.

Хүүхдийн хувцас
Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг мөн л монгол дээлийн хослолоор ноён, хатан мэт хувцаслах нь таны хамгийн зөв сонголт байх болно. Гэхдээ мэдээж дээл нь уужтай байх бөгөөд охин хүүхдийг хувцаслахдаа бүс бүслүүлж үсийг нь тэгш тоотой олон салаа сүлжих хэрэгтэй гэнэ.

Гутал
Залуучууд монгол гутлыг дээлтэйгээ хослуулан өмсөх нь элбэг болсон ч хүсвэл хромон гутлаа өмсч болно. Харин бүсгүйчүүд мэдээж монгол гутлыг тэр бүр өмсөөд байдаггүй болохоор орчинтойгоо зохицсон цэмцгэр урт нарийхан хоншоортой гутал өмсөх нь зүйтэй.
Хэрвээ та бүхэн зарим нэг дээлний загварыг харахыг хүсвэл манай сайтын "Хөөрхөн Фото" буланд зочилоорой.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(541)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: aagiimaa.   2008-04-17
iimerhuu zuil bichwel zugeer l yum Undesnii huwtsaaraa goej tuuniigee sergeeh heregtei sh dee

Сүүлийн сэтгэгдэл

  • Түүнийг хайрлахын учир-2
    Ýðäýìä áîîë ìýò ç¿òãýâýë èðýýä¿éä ÷àìàéã õààí ìýò ºðãºìæèëíº. Ààâ ýýæ¿¿ä õ¿¿õäèéí õ¿ì¿¿æèëä ººðººñºº èë¿¿ àíõààðàë õàíäóóëæ áàéâàë ñàéíñàí. õ¿¿õä¿¿ä õ¿ì¿¿æèëã¿é ø¿¿. õè÷ýýë çààæ áàéõàä ìýäýãääýã. á¿õýë á¿òýí 7-8 ïàð õè÷ýýëä óòàñíààñàà ñàëäàãã¿é. òýð óòàñíààñàà õàìààðàëòàé áîë÷èõñîí ÷ þì øèã. çàãíàæ çýìëýâýë ýöýã ýõ íü àë÷èõ ãýýä áàéäàã. õýö¿¿ áàéäàã ø¿¿.
  • Түүнийг хайрлахын учир-2
    ýíý õ¿ì¿¿ñèéí óõàìñàð èíãýòëýý äîðîé áîë÷èõñîí þìóó õ¿¿õä¿¿äýý èíãýæ õýëäýã ýöýã ýõ ãýæ áàéõóó áè õààÿàäàà ôàñå ð¿¿ ýíý ñàéò ñààê.mn ð¿¿ îðäîã. ¿íýõýýð õýëýõ ÷ ¿ã àëãà òºãºëäºð õóóð òîãëîæ ñóð÷ áàéãàà. ýíý õ¿ì¿¿ñèéí ñýòãýãäýëèéã óíøèõààð íóðóóãààð õ¿éò äààäàã ø¿¿. àéìààð þìàà. á¿¿ð àé÷èõëàà.Äàõèí èéøýý îðæ èðýõã¿é ýý ÿìàð àéìààð þì õàðâàà ýý áóðõàí áàãø ìèíü
  • Түүнийг хайрлахын учир-2
    tegd huuhduudee huntei yaj zodldh hereldh mon yaj sex hiih talaar aab ni lekts orood eej ni huniig yaj alah talaar zaaj ogno ingd huuhduud ni super biye unelegj har tamhijin aluurjin bolj osoh bolnoo nad dr hurdn hurrd ir eerei hoyulaa huudeti bolood tegj huumujulne orhiod zugtaana gbll sanasniij garz
  • Асуулга: Миний сексийн хөгжилтэй бүтэлгүйтэл бол...
    hvni hani, hvvhdin aw ej nar mne aliwa asudald zow bodloor handaj bgache. hvni amidrald sain mu bvh l zvil bdag shvde. zow handlagatai zowt hvn baiy lda.
  • Түүнийг хайрлахын учир-2
    yanhan aabiin yanhan huuhed yanhan ehner ee gj kkkk bi tuunees iim goy goy chihend sonsgologntoi ug surj absaan ger buleere yanhan hudalj hulgaij bvl buur j goy huuhduudee tiim hun bolgj osgonoo kkkkk
  • Улаан лоолийн тэжээллэг шөл
    http://Cash4Visits.com/ref.php?refId=324784
  • “Дурлалын вампир”-ийн үлдээсэн сорвийг хэрхэн арилгах вэ?
    goolingoo odoo neree oorjloh bolsoon hot sex.mn bolgobl taarna tanai sait ruu ordg humuusiin too odroos odort tsoorj bga anhandaa ih idebhitei orj uzdg bsn odo bol bolisn haaydaa neg orhr baahan sex zoblon l bdg kkkk
  • Түүнийг хайрлахын учир-2
    amidral vneher hair, bvr vnen zvrhnese hairlaj bj l togtdog. bi hanida mash ih hairtai.bambaruush mn,my bondgoro gd l ohoordon duuddag. ih sanaj bn hania.
  • Асуулга: Миний сексийн хөгжилтэй бүтэлгүйтэл бол...
    ene doorh humuusiin bijseniigee yama=r aimaar ym be buu uzegd
  • Асуулга: Миний сексийн хөгжилтэй бүтэлгүйтэл бол...
    iim buduuleg humuus bhr huuhduud ni zodoon hgd bga ym huuhduudiinhee derged ingj herelddg gsn huuhduud buh unene yaridg bdg hetsuu j horboo ymaa iimerhuu humuustai uuzlj ger bul zohiodg humuus hamgiin azguin yalangya heltei amtai emegtei humuus buur hog manai hamt ajildg neeh aimshgiin har hirtei abgai bdg ee buu uzegd tuunii salhin dooguur j garhiim bish aimaar hunii zuudend ormoor humuus tuunees zugtdg hamt hool idheer muuhai unertei usniih ni uner hoo l nd shingd uneher muuhai bdg aa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com