ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Залуу байхын нууц нь ердөө л цэвэр ус

Гоо сайхан  | 2007 / 06 / 21

Арьс чинь толигор, жигд, ямар ч үрчлээсгүй, үс нь гялалзсан сайхан өнгөтэй байлгахын тулд өдөрт 1.5-2 литр цэвэр ус уудаг гэнэ. Кофе, цай, сок, ундаа ер хэрэглэдэггүй.

Хоол идэхээс өмнө мөн хоолны дараа ус уудаг
Дунд сургуулийн биологийн хичээлээс бид хүний биеийн 60-70 хувь нь ус байдаг гэдгийг мэднэ. Дөнгөж сая төрсөн хүүхдийн 80 хувь, харин хөгшрөх тусам усны хэмжээ багассаар 60 орчим хувь болдог байна. Хүний биеийн уян хатан чанар алдагдахгүй, үс гэхэд өнгө зүсээ алдахгүй байхад гол нь элдэв хорт бодисыг биеэс цаг тухайд нь гадагшлуулах хэрэгтэй гэнэ. Үүний тулд дараахь зөвлөгөөг дагах хэрэгтэй аж
1. Өглөө сэрэнгүүт тасалгааны температурт байлгасан нэг аяга усыг яаралгүйхэн ууна. Ер нь унтаад сэрэх үед ам цангадаг. Амны цангааг тасалгааны температурт байлгасан ус илүү тайлдаг байна. Харин халуун ус судсыг цэвэрлэдэг байна.
2. Хоол идэхээс 30 минутын өмнө, мөн хоол идсэнээс хойш 2-2.5 цагийн дараа ус ууна. Ус хоол боловсруулах явцыг нэмэгдүүлдэг. Харин хэт их тостой зүйл идсэний дараа хүйтэн ус уухгүй байсан нь дээр. Мөн жимс ногоо идсэний дараа ус уух хэрэггүй.

Гоожуураас бүү уу
Бие организмд ус чухал. Гэхдээ цэвэр, элдэв хольцгүй ус уух нь зөв. Гоожуурын усыг аяга тосоод шууд ууж харагддаг. Энэ нь буруу. Гоожуурын ус нь хамгийн бохир ус юм. Ер нь гоожуурын усны 25-30 хувь нь бохирлогдсон байдаг. Орост орон сууцны хоолойгоор дамжуулж байгаа усны 50 хувь нь унданд хэрэглэх боломжгүй ус байдаг аж. Ус голчлон төмрийн зэврэлт, органик болон хамгийн хольцтой байдаг гэнэ. Орон сууцныхан усыг ямар ч хэрэггүй элементүүдээр "баяжуулдаг" гэнэ.
Зэвэнд идэгдсэн төмрийн нүхээр элдэв бохир зүйл орж болзошгүй. Тийм учраас орон сууцны байшингийн төмөр хоолойгоор дамжуулж байгаа ямар ч ус ундны зориулалтад тэнцдэггүй. Ер нь хлор, сульфат мэтийн бодис нь ходоод бөөр, зүрх судсанд муу нөлөөлдөг. Мөн азот, хлор хоёрын нэгдэл нь элэг, бөөрний дутагдалд хүргэдэг. Харин алюмин нь мэдрэлийн төв системд муугаар нөлөөлдөг, төмөр нь харшил үүсэх нөхцөл болдог аж

Усаа заавал буцалга
Савласан ус-аваад л уугаад байвал болох мэтээр төсөөлж байна уу. Гэвч Английн эрдэмтэд савласан усны 10 хувь нь хоол боловсруулах эрхтнийг өвчлөх шалтгаан болдгийг судалгаагаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид микро организмыг нарийн шалгаж шинжилдэггүй. Тийм учраас гоожуурын ч, савласан ч ялгаагүй усыг заавал буцалгаж, шүүж хэрэглэх хэрэгтэй. Усыг буцалгах үед элдэв нян устаж үгүй болдог. Тийм учраас буцалгасан усыг айх юмгүй ууж болно.

Эрчүүд илүү хуурайшдаг
Бид чийг усаа байнга алддаг. Хөлсөөр өдөр 0.5 литр, уушгиар амьсгалах үедээ 0.3 литр, шээсээр нэг литр шингэнээ алддаг. Гэхдээ эрдэмтэд эрчүүд эмэгтэйчүүдййг бодвол хагас литр хэртэй илүү их шингэн уудаг мөртлөө илүү их шингэн алддаг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, эрчүүд өдөрт 0.7 литр илүү шингэн алддаг учраас ус асар их дутагддаг гэнэ. Давсаг чулуужих зэрэг өвчний үед шингэн бүр илүү алдагдцаг аж. Өдөрт уусан нэг аяга буцалсан ус өмөнүүгээр өвчлөх магадлалыг долоон хувь бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

  |  
Өмнөх мэдээлэл
Загасны холимог салат
Дараах мэдээлэл
Луувантай бялуу

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(337)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Anna.   2007-06-26
Hi huurhunvvdee ta bvxnii ajild amjilt xvsie.Ta bvxen ix saixan zvil xiij baigaa bolobch 1,2 xelex um bna aaa xo :-) 1.Nar -tanaix 2 neg baigyylaga 2 site-tai um yy or neg negeesee xyylaad baidag um yy?Vzbees nar tanaixaas l....:-) 2.Ladies-d zopiylsan site um chin man-ii talaar ilvv ix info tabibal yamar be?Eronxiidoo tanai site emegtei ta tegj boloxgvi,ingej boloxgvi l,za tiim um bolson bol tanii l byryy gex met ..eponxiidoo ix bichix um aa..Xoorxii ladies-xamag xvnd xvchiriig vvrdeg deerees ni tegeed setgel sanaanii daramtand opyylaad...:-0 Mon fashion-ii talaar info sain oryylj ogno vv? All the Best wishes .

Зочин: uulkun.   2007-06-26
ene 2 gazar chin shaaal ondoo gazruud shde bi l lab tegej bodjiino

Зочин: gerelee.   2007-06-22
busguichuudee fashionmongolia.blogspot.com-d zochilno uu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com