ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Залуугаараа урт наслах 5 онол

Гоо сайхан  | 2007 / 06 / 18

Чи ч байнга л гялалзаж байх юм. Зуу наслах хүн дээ. Гэвч хүмүүс өтлөж, өвгөрөн эрүү өвдөг нь нийлдэг гэдгээ бид мэднэ. Учир юунд байна. Та ч гэсэн нууцыг нь тайлаарай.

Эрчимт хүчний онол
Хөгшрөнө гэдэг бол организмын элэгдэл юм. Хүн төрөхдөө тодорхой эрчим хүчийг биедээ агуулж байдаг. Нас ахих тутам бодисын солилцооны дүнд, эд эс элэгдэж хоцрогдсоноос эрчим хүчээ алдаж, нөөц нь хомсдон организм хөгширдөг.
Яавал зохих вэ?
Хэрэв эрчим хүчээ хадгалъя гэвэл аль болох бага хөдлөх болж байна уу? Энэ асуултад хариулахаар Францийн беологичид олон жилээр зүтгэж, зөвхөн чийгийн улаан хорхойдын насыг уртасгажээ. Хүний амьдрал өөр орчинд үргэлжилдэг учир энэ онолын баталгаа биш болов уу?
Харин - Хүний хувьд бол эсрэгээр, хэн хэдийчинээ хөдөлж байгаатай амьдралын хугацаа пропорциональ байдаг. Хөдөлгөөн амьдрал ч гэсэн үг юм уу?

Удамшлийн онол
Хүний амьдралын үүсэл хөгжил, улмаар мөхөл нь түүний генийн санд агууллагддаг. Хүний бие 25-35 мянган генээс бүрдсэн гэвэл, үнэхээр хүний наслалтын гол оньс нь болж байдаг. Тоон илэрхийлэлт нас чацуу ч, нэг нь хөгшин нөгөө нь залуу байх ялгаа биеэ авч явахаасаа тодорхой хамаардагч, эцсийн хариуг удамшсан генүүд шийддэг.
Яавал зохих вэ?
Үнэхээр тийм юм бол хөгшрүүлээд байгаа генийг зайлуулчихвал үр дүн нь өөр болж таарна. Энэ онолыг батлахаар генийг өөд уруугүй судалсаар байна. Амжилт ч гарсаар.. Харин – Хүний генийн санг өөрчлөөд бүр мөнх настай болгочихвол хүн биш өөр нэг юм болж таарна. Байгальтай тэмцэх сайны ёр биш болов уу? Харин байгаль өгснийг бүрэн ашиглахад амьдралын хэв маягаа өөрчлөх зам байж болох юм.

Молекулын онол
Ертөнц дээрх эс бүхэн өөрөө нэгэн хугацааны хэмжүүр юм. Хүний хромсомын хуваагдах бүр эсийн хэмжээ жижгэрсээр цааш хуваагдах боломжоо барснаар, мөхөлдөө хүрнэ. Өдөр бүр тэрбумаараа эс үхэж 100 хоногт организм бүхэлдээ шинэчлэгддэг байна.
Яавал зохих вэ?
Онолоор бол эсийн нас хэр уртаас хамаарч хүн амьдрах боломжтой.
Харин – Эрдэмтдийн хулгана дээр хийсэн туршилтууд энэ онолыг бас л нотлож чадсангүй. Урт настай эс өмөнд урьтаж өртсөн тохиолдол ажиглагджээ.

Өөрийн буруугаас өтлөх онол
Хөгшрөлтийн үндсэн шалтгаан бол наслахын хэрээр ДНК-гаа гэмтээснээс болдог. Эсийн гэмтэл юм уу хувьсал нь тохиолдолын дараах шалтгаануудаас хамаардаг. Үүнд: Цацраг идэвхт нөлөө, ядрал, вирус хордлого, хэт ягаан туяаны хуримтлал гэх мэт. Дээрх “алдаа”-нуудын улмаас уураг нийтлэгжин эсүүд үүргээ гүйцэтгэх болж, хувьсалын нийлбэр хязгаарын түвшинд очиход хөгшрөлт зайлшгүй болдог. ДНК бол авран хамгаалах үүрэгтэй хэдий ч насны ахилтаралдаатай ажиллаж, хүч чадал нь улам суларсаар байдаг.
Яавал зохих вэ?
Хувьсгалаас үүдсэн хөгшрөлтийг генийн инженерчлэлийн тусламжаар ДНК-д загвар хийж удаашруулах, зогсоох боломжийг эрж хайх явдал юм.
Харин – Байгалийн хувьсалын дүнд хүн өөрчлөгдөж буй нөхцөлд дасан зохицох чадвараа сайжруулдаг. Хэрэв түүнийг нь зогсоовол юу болох талаар бодох ч юм биш.

Чөлөөт радикалын онол
Чөлөөт радикалууд нь хөгшрөлтөд гол нөлөө үзүүлдэг. Организмд чөлөөт радикалын гинжин урвал эхэлснээр нэг электроноо алдсан молекул өөрөө чөлөөт радикал болж идэвхтэйгээр өөр нэгнээсээ электроныг нь дээрэмдэж цааш үргэлжилсээр байдаг. Ийнхүү чөлөөт радикалууд дархлааг сулруулж, ядралыг өдөөдөг байна. Организмд исэлдэл явагдах бүрийд ийм урвал явагдсаар байх учир зогсоох аргагүй юм. Бас чөлөөт радикал нь эрүүл мэндэд хортой нөлөөнөөс аврахаас бий болоод эргэж түүнийхээ ачаар хөгширч байдаг.
Яавал зохих вэ?
Организмдаа тус дэм үзүүлэх хоол хүнс хэрэглэж исэлдэлтийг багасгах ёстой. Үүний хамгийн чухал нь идэвхтэй хөдөлгөөн юм. Дараагийн нэг арга нь А,С,Е амин дэмийн хангамж юм. Мөн цай, вино ч адил чанартай. Эдгээрийг агуулсан их аврага бол хар чавга шүү дээ. Мөн тэргүүн долоод нь үзэм, бөлжиргөнө, байцаа, хар нэрс, гүзээлзгэнэ, бууцай орно.
Харин – Хэрэв хамгийн хүчтэй эсэлдэлтийг сөрөгч Е аминдэм тогтмол хэрэглээд байх юм бол хөгшрөлтийг удаашруулж болно. Гэвч шинжлэх ухаан үүнийг бас л бүрэн нотлож чадаагүй. Гол нь амин дэмүүдийг байгалийн бусаар хэрэглэснээр тууштай үр дүн гардаггүй. Тэгвэл хоол хүнсэндээ аль болох байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж байвал хөгшрөлтийг удаашруулж өгдөг. Гол нь ургамалын төрлүүд- жимс ногоо дагнан хэрэглэсэн кавказ мэтийн бүс нутагт хүмүүсийн наслалт маш өндөр байдаг.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(754)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bilgee.   2009-11-30
saihan medee bnaa. mash ih taalagdlaa, hun turulhtun hezee negen tsagt hugshrultiig zogsooj chadna gedegt itgeltei bna

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com