ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та ямар үед төрсөн бэ?

Чөлөөт цаг  | 2007 / 06 / 13

Таны төрсөн өдөр зүгээр нэг он сар, өдөр тоо биш. Хэн бүхэн энэ дэлхий дээр тодорхой тавилантай үйлийн үртэй ирдгийг төрсөн өдөр илэрхийлж чадна.

Шинэчлэлийн үе
12-р сарын 22-ноос 1-р сарын 19-ний өдрүүд

Цасан цагаан өвөл байгаль дэлхийг бүрмөсөн эзэмдэж, өөрийн дэг журмыг тогтоожээ.
Та дэг журамд дуртай хүн юм. Гэхдээ энэ үеийн дэг журам байгалийн шинэчлэлийн /өвөл/ үр дүнд тогтсон. Тийм болохоор та ч бас шинэчлэгч хүн байх учиртай. Эс бөгөөс амьдралтай зохилдохгүй зөрчилдөж байх юм. Та байнга амьдралдаа шинэчлэл хийж шинэ дэг журам тогтоож байх учиртай. Ингэж чадвал сайн сайхан аз жаргалтай аж төрөх болно гэдгээ санаарай.

Цэвэрших үе
1-р сарын 20-ноос 2-р сарын 18-ны өдрүүд

Байгаль дэлхий хаврыг угтан цэвэршиж байдаг үе юм. Цэлмэг тэнгэр, хурц нар, цэвэр тунгалаг уур амьсгал зонхилно. Энэ үед байгаль урин дулаан болох, амьдрал өрнөн бужигнахын өмнөх цэвэршилтээ хийдэг байх. Байгалийн их ажил өрнөж, байгал бүхнийг илүү сайхан болгох гэж чармайдаг үе ажээ. Энэ цаг үед хамгийн алдартай, суут мэргэн, зохион бүтээгч эрдэмтэд төрж байсан. Энэ үед төрсөн хүмүүс энэ дэлхийн хүн зон нийгмийг цэвэршүүлэх, сайжруулах юмуу ер нь сайн үйл бүтээх зорилгоор ирдэг юм шүү. Жаахан л хазгай буруу үйл хийх гэж чармайвал тэр нь танд эргээд их гарз хохирол авчрахыг анхаар.

Салхи шуурганы үе
2-р сарын 19-нөөс 3-р сарын 20-ны өдрүүд

Салхи шуурга замдаа таарсан бүхнийг хийсгэн авч явахыг эрмэлздэг. Таныг ч гэсэн мөн адил. Танд ямагт салхи адил саад тохиолдоно. Тэдгээр саадын олонхийг таны сайхан сэтгэлийг ашиглах гэсэн хүмүүсийн гуйлт хүсэлтүүд бүрдүүлнэ. Тэр бүхэнд саатаж, сатаарч огтхон ч болохгүй шүү. Тэр бүхэнд хуваагдаж, жижгэрч, замхарч болохгүй. Хамаг анхаарлаа салхинд хийсэхгүй байхад, амьдралынхаа гол чиг зорилгод л чиглүүл.

Сэрэх үе
3-р сарын 21-нээс 4-р сарын 19-ний өдрүүд

Бид өглөө босоод юуны өмнө хэрхэх ёстой байдаг билээ? Тийм ээ, гимнастик хийх ёстой. Гимнастикийг тогтмол хийвэл, бүх өдрийн турш эрч хүчтэй сайхан ааш зантай байж болдог шүү. Та байгалийн сэрэх цаг үеэр төрсөн. Байгаль “гимнастикаа хийх” үед та төржээ. Тэгэхээр танд байгаль их эрч хүчийг хайрласан байна. Гэхдээ түүнийг бусадтай хуваалцахгүй бол танд илүүдэж, хямрал бухимдал үүсэх болно. Тиймээс дээд зэргийн илэн далангүй, нийтэч, нөхөрсөг байх нь танд зохино. Тэгвэл үйлс тань бүтнэ, таныг аз хийморь ивээж байх болно.

Өсч өндийх үе
4-р сарын 20-ноос 5-р сарын 20-ны өдрүүд

Цэцэг ургахад юу хэрэгтэй байдаг билээ? Ус, бордоо, зохимжтой орчин, том сайхан сав. Та ч гэсэн цэцэгтэй адил байх болно. Зохистой хоол хүнс, аминдэм, эрүүл мэнддээ тавих анхаарал, сайхан хувцас гоёл танд зайлшгүй хэрэгтэй. Тэр бүхэн байх аваас та фикус гэдэг гоёмсог цэцэг шиг гэрэлтэн бадарч явах болно. Цэцгэнд тусдаа ваар сав хэрэгтэй байдаг. Нэг саванд олон цэцэг байх аваас аль нь ч олигтой ургадаггүй. Яг л үүнтэй адилаар та өөрийн гэсэн “ваар савтай” байх учиртай. өөрөөр хэлбэл бие даасан, тусгаар тогтносон байдал танд маш чухал. Бусдын үгийг хэт дагаж болохгүй, бусдын хэрэгт ч хэт оролцох хэрэггүй.

Цэцэглэх үе
5-р сарын 21-нээс 6-р сарын 20-ны өдрүүд

Цэцэг, зөгий хоёр эсрэг тэсрэг чанартай. Гэхдээ бие биегүйгээр оршиж үл болно. Зөгий цэцгийн бал, тоосонцороор хооллодог, цэцэг зөгийгүйгээр үржиж эс чадна. Та өөрийн ухамсар сэтгэл хоёрыг зөгий, цэцэг хоёртой зүйрлэ. Аль аль нь танд тэгш хэмжээгээр байж бие биеийг нөхөх учиртай. Хувийн амьдралд тань сэтгэл давамгайлдаг. Ажилд тань ухамсар ноёлох ёстой. Гэртээ ирээд ажлаа март. Ажил дээрээ илүү дутуу сээмэгнэл үүсгэж болохгүй. Чингэж чадваас таны бүх амьдрал бүрэн зохилдож байх болно.

Урт өдрүүдийн үе
6-р сарын 21-нээс 7-р сарын 21-ний өдрүүд

Та тайван, гэрэл гэгээтэй, урт өдрүүдийн цаг үед төржээ. Бүх санасан бодсоноо амжуулж гүйцээхэд хангалттай тийм л өдрүүдэд төрсөн ажээ. Бүр хэтэрхий урт өдөр ч төрсөн байж мэднэ. Тиймээс таны хувьд уйдах, өнгөрсний тухай харамсах, ирээдүйн талаар хоосон мөрөөдөлд автах зэрэг байдал гарч болзошгүй юм. Гэхдээ нэг зүйлийг сайн санаж явагтун. Хамгийн сонирхолтой сайхан цаг бол зөвхөн одоо юм гэдгийг байнга анхаарч бай. Маргааш өдөр улам богинохон болно, нар улам холдон одно. Энэ цаг үед төрсөн хүмүүсийн хувьд өнөөдрөөрөө л амьдарч, одоо цагаас аль болох их таашаал авч сурах маш чухал байдаг. Тэгвэл аз жаргалтай байж чадна.

Боловсрох үе
7-р сарын 22-ноос 8-р сарын 21-ний өдрүүд

Байгалийн үр жимс, цэцэг ногоо, ан амьтан гээд буй бүхэн боловсрон гүйцэж байдаг үе юм. Энэ цаг үед төрсөн хүний хувьд ирэх амьдрал нь мөн боловсорсон байх болно. Тиймээс бүхнийг өөрчлөх, хувьсгах гэж чармайсны хэрэггүй байдаг. Харин өөрт байгаа бүхнээ үнэлж цэгнэж ашиглаж аж төрөх нь зохимжтой.

Ургацын үе
8-р сарын 22-ноос 9-р сарын 21-ний өдрүүд

Хувь заяа танд ургац мэт амьдралыг өгсөн. Тиймээс эрж хайх, хувьсгах өөрчлөх бус мөн л байгаа бүхнээ үнэлж цэгнэж, зөв зүйтэй ашиглаж явах учиртай. Од мичид таныг ямагт хэрэгтэй газар хэрэгтэй цагт нь аваачиж байх болно. Тийм атал өөрийн хүчээр бүхнийг өөрчилнө гэж зүтгэх хэрэггүй. өөр амьдрал руу тэмүүлэн хямрах ч шаардлагагүй. Ямар нэг зүйл таалагдахгүй байлаа ч, тэсвэр тэвчээртэй байж, хүчээ гамнан жам ёсны зүйлд зарцуулж бай.

Навч унах үе
9-р сарын 22-ноос 10-р сарын 22-ны өдрүүд

Моддоос навчис хийсэн одохын адилаар таны амьдралаас аливаа бүхэн салж одохдоо хялбар байх болно. Зарим үед та “унасан навчисын” араас явж шинэ зүйлийг нээн мэдэж олж авах хэрэгтэй. Зарим үед та амьдралын хэв маяг, чиг шугамаа өөрчилж байх шаардлагатай. Янз бүрийн шилийг сольж зүүхийн адилаар ертөнцийг үзэх үзлээ ч сольж байх хэрэгтэй. “Унасан навчны” хойноос харуусан гашуудаж явах нь танд зохисгүй.

Хүйт ноёлох үе
10-р сарын 23-наас 11-р сарын 22-ны өдрүүд

Хүйт ноёлоход хамаг амьтан ичээндээ орсон байдаг. Таны хувьд ичээнд орсон амьтны адил тайван хүлээцтэй байдал агаар, ус шиг чухал. Яарах нь танд огт зохихгүй. Дулаан оронгуут ичээний амьтан яаран гарч хооллохгүй бол өлбөрч үхнэ. Түүний адилаар зайлшгүй чухал шаардлагатай үед та цаг алдаж болохгүй. Үйл явдал, өөрчлөлтийг зөвөөр үнэлэн цэгнэж сурах хэрэгтэй.

Урт шөнийн үе
11-р сарын 23-наас 12-р сарын 21-ний өдрүүд

Зүүд нойрондоо хүн ер бусын ертөнцөөр аялж, ирээдүйг зөгнөн мэдэж ч чаддаг. өөрийн дотооддоо бүрэн захирагдсан байдаг. Энэ цаг үед төрсөн бол “дотор хүнээ” байнга сонсож, түүнтэй харьцаж, ойлгохыг хичээ. Зөвлөгөөг нь даган дотооддоо захирагдаж явах ёстой. Зөн билгээ нэн их анхаарч мэдрэх нь чухал. Таны дотоод ертөнц, зөн билэг амьдралын тань хөтөч нар байх болно.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Венера сонин
  |  
Өмнөх мэдээлэл
Мөнгө тогтоох зарим аргаас
Дараах мэдээлэл
Үс уналт

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(554)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: khongoroo.   2010-06-08
hi all.. bi ch tasasrhai ued torjee. buuur setgel sanaa nise bolchloo, kkkkkkkk

Зочин: eegii.   2010-05-30
Sain bna uu. Ene 19 nastai ohind zuvluj bichij bna.Chamd ene bol hairch baij bolno.Eniig uguisgeh argagui ee. Hunii amidrald yu es ch tohioldono.Gehdee ene zaluu minii huvid naashaa gsn bolgontoi yavalddag baij bolno. Ene bolgoniig n chi urshuuguud hed heden udaa salj niilsen bna. Ene zuiliig n chi setgeliinhee tevcheereer davsan bna. Bi chamaig oilgoj bna. Odoo chinii gargasanshiidver zuv gej bodoj bna. Heseg hugatsaa ungurnu ene bugded tsag hugatsaa heregtei. Chi medeej ene huniig hairlaj bgaa bolohoor chi suuhiig l husej bgaa. Chi amidral ene huntei zohioloo gehed huuhed gargaad ene hun bas chamaas salna ene ter geed baival chi uuruu l zovno. Neg hunii daramtad amidarna gsn ugee. Tiim bolohoor minii duu bolison deeree. Emegtei hun anh udaa huntei untahaar tsus gardag gesen oilgolt manai mongol erchuudiin tolgoind bdag. Huduunii eruul bietei huuhduudees tsus gardaggui yum. Hotod usuj bas ajil hiij uzeegui ohiduudaas l ter tsus ene ter n gardag baih. Ene chin hunii bieiin pizlogtoi holbootoi zuil shuu.Enend gomdoh zuil baihgui ee.

Зочин: maagii.   2010-05-01
yag unen bnshuuuuu!

Зочин: maagii.   2010-05-01
yag unen bnshuuuuu!

Зочин: geji.   2010-04-20
sonirholtoi yum gehdee bvh l sar sain muu taltai bgaa biz dee tegheer hvn huvi zayagaa zuvhun uuruu songodog ene vnen shvv tanii huvi zaya zuwhun tanid l orshij baidag

Зочин: Таны нэр.   2010-04-20
hehe unenii ortoi bhaa

Зочин: fen.   2010-04-07
yg vnen bnaa, zuvulguug n heregjvvlnee. shinechlegch bolohiin tuluuu uragshaa

Зочин: eegii.   2010-02-24
ymar sonin yum be gexdee vnen bj medex l yum bna

Зочин: gggg.   2010-02-17
sonin l ym bn

Зочин: заилаа.   2010-02-17
шал тэнэг юм баина

Зочин: gabriela.   2010-02-10
oilgoloo unen yum shig bna sanachii kk

Зочин: hutsvaa.   2010-02-08
medrel muutai novshd ni iim yuman itgedeg bnaa..aygui bl zohioson hun ni uur uurtuu setgegdel bichsen bha te1 sda ve

Зочин: xoorxon.   2010-01-28
erguu sda we yronxii zurxai bxad 2010 oniix xezee we ch gx shg

Зочин: tseene.   2010-01-21
yosoti goyo ug bna barag unen yum bna da

Зочин: Naraa.   2010-01-16
davgui zurhai bna. 2010 oniih hezee garah ve?

Зочин: Naraa.   2010-01-16
davgui zurhai bna. 2010 oniih hezee garah ve?

Зочин: uyngaa.   2010-01-13
hi ene ih goe yumaa herwee vnen bdag bol

Зочин: boojii.   2010-01-13
unen bnaa estoi l yg heljee xexe

Зочин: buynaa.   2010-01-10
wow eemr unen ym bn taalagdaj bn thanks

Зочин: gerlee.   2009-12-08
hey dajagui shu er taarch bna gej..

Зочин: gerlee.   2009-12-08
hey dajaui shu er taarch bna gej..

Зочин: gerlee.   2009-12-08
hey dajaui shu er taarch bna gej..

Зочин: gerlee.   2009-12-08
hey dajaui shu er taarch bna gej..

Зочин: urtaa.   2009-12-03
dajgvi yumaa

Зочин: sek.   2009-12-03
gui yahawdee

Зочин: sek.   2009-12-03
gui yahawdee

Зочин: namhandorj.   2009-11-21
hi dajgui l yum bna

Зочин: zoloo.   2009-11-21
goe yum bn

Зочин: Ari.   2009-11-20
odo ch amar boljde, hen neg ni sananda orsno zohiogool, ene yamar undeslel ul suuritai zurhai we tgd? unen bh magadlal undur gj bga humus ygad tegj bodow? hun bolgon adilgui, neg uyd tursun humuus bugd l ijilhen bwal horwo delhid tgd hedhen turlin humus amidardag bolj taarch bn, shal utgagaui yum

Зочин: icarus.   2009-11-19
unen ch yum shg...taalaglaa...

Сүүлийн сэтгэгдэл

  • Ганцаараа ярих гоё
    ihevchlen setgel medreliin ovchtei humuus oorteigee yariad yavj bdag sh tee
  • Сэтгэл чинь хүйтэн биш ээ! Төмөр дутагдлын цус багадалтын 9 шинж
    Цус багадалттай эмэгтэйчүүд маань биений юм ирсэн хугацаандаа TOTEMA бэлдмэлийг өдөр, орой нэг аяга хүйтэн бүлээн усанд хийгээд ууж байгаарай. Хоол идсэнийд дараа уух ёстой шүү. Ингээд дор хаяж 6 сар-1 жил уугаад үзээрэй, цус маш сайн төлждөг шүү. Биений юм ирээгүй үед уугаад хэрэггүй шүү, цус тийм ч сайн төлждөггүй. Амжилт
  • Би нөхрөө ганцхан хүнтэй л хардаад байна
    nadad bas iim asuudal geraad bga barag l nadad tohioldood bga asuudliig bichtsen yum shig sanagdaad bvvr gaihlaa tsaanaas l asuudliin helj uguh gej bga yum shig sanagdaj bn bi nz bandutai boilood udaagvi bga nz zaluutga anh taniltsahdaa nz ohinooor taniltsuulj bsan ma nz ohinii bvvr bagiiin hamgiin sain eregtei nz n bsan. tgel bid hoer taniltsaad verhsen, bi bol hairtai ter ch nadad hairtai. harin bi ter nz ohintgoo hardaad bdg boltson. uurtuu ch gesen helsen. uchir nm ter hoer bvvr bagiin nzuud bolohoor bvh zowlon jargal huwaaltsaj yriltsaj ilen dalangvi bdg. anh bid hoeriig taniltsaj bhad ter hoer ih svrhii bsan hongor min hairt min gej bi biengee duudaad l bi ch gaihaal neeh toohgvi bsan odoo harin ihg hardaad bga bi ene hardaltaas bolood ter emegtei nztaigaa uulzahaas durgvi hvrdeg bolson neriin sonsohoos durgvi hvrdeg bolson. bi yah estoi yum boloo ih muu muuhai yum bodood bhiin zvgeer ,bagiin nzuud gdgiin medseer bj l hardaad ih bie biendee anhaaral tawidag
  • Үргэлж муу залуутай учирчихаад байдгийн чинь шинжлэх ухаанч 6 шалтгаан
    huuhed gedeg tsaga bolohor irj bga shu avahulna gej bodod ch hereggui huvi tavilangar irsen huurhun ure saihn hairlaj osgorei
  • Эрхүүгийн зун /аяны тэмдэглэл/
    Uuruu Raah bagshiin ach ohin uu? Mun bol uvuu chini hamgiin aguu hun bsan shuu
  • Би нөхрөө ганцхан хүнтэй л хардаад байна
    buruu l bodoj bna daa. zoloogoos oor setgeliig n bulaah hun ireeduid garch ireh n todorhoi. Tegeheer asuudal Zolood bish chamd bna. Ingehee medej bsan yum bol 75-aar buulgaj bj suuh n yasan?
  • Ганцаараа ярих гоё
    bi baga angid baixdaauurteigee mash ix yridag bailaa. neg odor unuu l yridgaaraa tolind xaraal yrij baital neg egch maani xaral aimar gaixaal zvgeervv gej asuuj bilee. ternees xoish bi yr n uurteigee yriagui ym bna shvv. odoo bi chin 19tei. nileed olon jil uuriiguu sonsoogvi zorilgoo uxamsarlaagvi yvsnaa sayxanaas l oilgoj exelsen, Vvntei bas xolbootoi baij magadgvi l ym. Tsaashdaa uuriiguu sn sonsoj zoriilgodoo xvrnee. Bayrlalaaa Goolingoo. xairtai shvv
  • Жирэмслэлтээс хамгаалах аргууд
    Спарль tawiulaad hed honood haritsaand orj bolh we
  • Ганцаараа ярих гоё
    Bi neg medehed l dotroo huntei yarij ehelsn bdag uuniigee heviin bus gen gaj bhdaa gen sanaa zovdog bsan n harinch heregtei ajil bjee tnx
  • Ганцаараа ярих гоё
    Bi neg medehed l dotroo huntei yarij ehelsn bdag uuniigee heviin bus gen gaj bhdaa gen sanaa zovdog bsan n harinch heregtei ajil bjee tnx

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com