Хэрвээ та жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй, биений юм өмнө нь тогтвортой хэвийн ирдэг байсан бол биений юм хугацаандаа ирэхгүй байх нь жирэмсэлсний шинж байж болно. Харин зарим эмэгтэйд жирэмсэлсэн гэсэн ч биений юм ирэх ёстой хугацаандаа үзэгдэх төдий гарч болзошгүй. Мэдээж биений юм ирэхгүй саатаж эхлэхэд та эргэлзэж эхэлнэ.
* Өдрийн аль ч үед хамаагүй дотор дотор муухайрах, бөөлжис цутгах
* Шорвог, давслаг, гашуун идээнд дуртай болох
* Аманд төмөр, эвгүй амт мэдрэгдэх
* Хөх хатуурч чинэрэх, томрох, эмзэглэлтэй болох
* Ойр, ойрхон шээс хүрэх
* Гэнэт маш ихээр ядарч сульдах
* Үтрээнээс гарах ялгдас ихсэх
* Зан ааш тогтворгүй болох
* Ядарч нойр хүрэх
* Зарим төрлийн хоолонд дургүй болох, хоолны үнэр эвгүй санагдах
* Сэтгэл санаа тайван биш, уцаарламтгай болох
Эдгээр шинжийн илрэх эсэх нь таны бие махбодийн онцлогоос ихээхэн хамаарах бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрдэг. Зарим тохиолдолд аль ч шинж илрэхгүй байж болно. Мөн дээрх шинж тэмдгийн нэг нь эсвэл хэд хэдэн шинж тэмдэг зэрэг илэрч болох юм. Ядарч сульдах нь жирэмслээгүй байх үеийнхээс нилээд өвөрмөц байдаг.
Жирэмсэн үед нойрмоглох, ялангуяа оройн цагаар маш их сульдах нь ажиглагддана. Энэ үед заавал унтаж амрах хэрэгтэй. Үүний шалтгаан нь жирэмсэн үед биед боловсрогдох (прогестрон) даавартай шууд хамааралтай байх талтай. Учир нь энэ даавар нь тайвшруулах, нойрсуулах, тайван, амгалан, тогтуун болгох үйлчилгээтэй байдаг.
Сэтгэгдэл (96) | Хэвлэх | Үзсэн тоо: 364593 | | | |
Өмнөх мэдээлэл Танд хэрэгтэй зөвлөгөө |
Дараах мэдээлэл Оворгүй харагдъя гэвэл … |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
sn bnu bienii ym irsen ved hvntei untal jiremsen boloh magadlal her ondor ve? jiremsen bolsonoo yaj medeh wee hed deh honogt jiremsnii shinj ilreh wee?