ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

БЗДХ өвчин нь бүрэн төгс эмчлэгддэг үү?

Эрүүл мэнд  | 2007 / 04 / 03

Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл
Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл өвчний шинж тэмдэг, зовиур ямар байдлаар илэрдэг вэ?

-Нянгийн гаралтай үтрээний үрэвслийг үүсгэгч нь Gardnello vaginalis болон агааргүйтэн нян юм.
-Нянгийн гаралтай үтрээний үрэвслийн үед үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарч, бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж илэрнэ.

-Нянгийн гаралтай үтрээний үрэвсэлтэй хүн бэлгийн хавьтлын дараа бэлэг эрхтэн эвгүй үнэртэй болоод байна гэж зовиурлана.
Үрэвслийг бүрэн эмчлүүлэхийн тулд…
-Мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хандан наалдацын шинжилгээ өгөх хэрэгтэй.

Вирусын гаралтай БЗДХ (Бэлгийн замын дамжих халдвар)

Тэгвэл вирусын гаралтай бэлгийн замаар дамжин халдварлах өвчин олон байдаг уу?
-Вирусын гаралтай зонхилон тохиолддог БЗДХ-т бэлэг эрхтний үү, бэлгийн герпес, В, С гепатит (Элэгний халдварт шар өвчин) орно. Тухайлбал:
Бэлэг эрхтний үү нь:
Эрэгтэйд шодой, хуухнаг, тээрхийд. Эмэгтэйд бэлгийн их бага уруул, үтрээ, умайн хүзүүн дээр ямар нэгэн өвчин эмзэглэлгүй, зовиургүй шовх хэлбэрийн ургацаг гарна. Бэлгийн герпесийн үед бага зэрэг ирвэгнэж загатнах, хорсох шинж илэрч цэврүүнцэр гарна. Мэргэжлийн эмчид цаг алдалгүй даруй үзүүлж, онош тогтоолгож, эмчилгээ хийлгээрэй.

БЗДХ өвчин нь бүрэн төгс эмчлэгддэг үү?
-Орчин үед БЗДХ-ыг эмчлэх олон төрлийн эмийн бэлдмэлүүд эмчилгээний аргуудыг нээсэн. Гэвч төгс эмчлэгдэх нь хувь хүний дэглэм тухайн өвчин үүсгэгчийн онцлогоос хамаардаг. Вирусын гаралтай халдварыг төгс эмчлэх арга, эмийн бэлдмэлүүдийг одоогоор орчин үеийн анагаах ухаан хараахан бүтээж чадаагүй байна. Харин нян, эгэл биетэн, шимэгчдээр үүссэн БЗДХ-ыг хэдий чинээ эрт илрүүлж эмчлүүлж чадна төдий чинээ хор хөнөөл багатай бүрэн төгс эмчлэгдэнэ.

Цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандсан нөхцөлд…
-БЗДХ-ыг цаг алдалгүй эрт мэргэжлийн эмчид хандан оношлуулж эмчлүүлэх нь өвчнийг цааш даамжруулах, бусдад халдвар тараахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчийн зөвлөгөө авч эмчлүүлсэн нөхцөлд хамгийн үр дүнтэй. БЗДХ аваад бүрэн эмчлэгдсэн хэдий ч халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орвол дахин өвчлөх боломжтой.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(686)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Баажээ.   2018-04-06
Сайн байна уу? Би эрэгтэй. Нэг охинтой танилцаад үерхээд 2 сар болоод яаг одоо хамт хонож байна. Гэтэл түүний бэлэг эрхтэний хажууд нэг ургацаг гарт мэдрэгдээд байх юм. Өөрөөс нь асуухаар юм ярихгүй байна. Би энэ бэлгийн үү гэдэг өвчнийг сонсож байсан болхоор сэжиглээд байна. Итгээд хамгаалалтгүй унтсан болхоор санаа зовоод болдгүй ээ. Өглөа гараад ямар эм, эмчилгээ хэрэглэвэл халдвар авахгй байх вэ ? Тийм зүйл мэдэх нэг нь тус болооч

Зочин: Ганаа.   2016-06-13
Бэлэг эрхтэний арьсан дээр жижкэн2 юмнууд гарсан. тэгээд шинжилгээ өгсөн хариу нь зүгээр гэж гараад байхын сонин юмаа одоо яахуу?

Зочин: baaska.   2016-05-19
Sn bnu bi jil garabgiin omno tohioldloor owchn awsiima teriige medehgvi nohortoigo untsan ym tegsen nohor emnelegt vzvvlsen chine zag hviten gsen genlee nohor neg taria hiilgesen bi harin aigaad yuch hiilgeegviee vrewsliin esteg em uugaadl ongorson harin odoo nohor maani dahiad erhtnees ni idee garaad bna gh ym miniih edhehgvi odoog hvrtel bga ym bolowuu umnu ni hiilgesen taroagaa 2laa hiihiilgeed dawhar vrewsliin em uuwal yadag boloo hariulj tuslaachee

Зочин: jagaa.   2007-04-04
jiremsen tohioldold unertei yalgadas gardag uu shinjilgee ogood haldvargui orovsol ihtei bna gebee zoviurtai bna yaj emchleh ve? maahan handah ve

Зочин: zzzzz.   2007-04-03
tgd ali emleg ni hangiiin sain yum be? bi eur ni amarhan muuguntsurddug. tgd 3 hywiiim emlegt vzvvlsen 3eelaa uur uur onsh helsen.nadaa yamar ch tiiim yum bhgvi bhad bvvr belgiiin zamiiiin uwchtei bna gsn shv. tgd haldwartad ochij 2 ydaa ugsun. joohon muguntsurtui bna gsn. haldwart l naidwartai yum shig sanagdsan.

Зочин: j.   2007-04-03
hi vvnig ynshahad hamgin gol ilerdeg shinj temdegvvdig bicheh heregtei shdee

Зочин: otgoo.   2007-04-03
zugeer zovlogoo bna. medehed iluudehgui. harin shinj temdgiin tuhaid gevel jiriin bdgaas oor uner yalgarah, zagatnah, yamar negen bdlaar tsevruu, uu urgatsag urgah zereg shinj temdegtei bj bolno. yer ni tegeed odoo uyed humuus ih naidvargui bolson uchir belgevch l hamgiin sain nz daa gej helmeer bna. hervee tiim shinj temdeg ilervel handah emneleg gevel haldvart. bas mary stops gesen emnelguud ndvartai bhaa.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com