ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьсаа тодорхойлох амархан арга

Гоо сайхан  | 2007 / 04 / 03

Аливаа гоо сайхны бүтээгдэхүүн тодорхой нэг төрлийн арьсанд зориулагддаг. Арьс нь үндсэн 4 төрөлтэй: хуурай, хэвийн, холимог, тослог. Өглөө арьсны төрлөө тодорхойлоход хамгийн тохиромжтой үе юм. Нүүрээ сайтар цэвэрлээд ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэлгүй гурван цаг болоод уусгагч бүхий салфеткийг духны төв хэсэгт тослог авах зорилгоор 15 секунд тавина. Дахин нэг салфетка авч нүдний гадаад өнцөгний харалдаах хацарны хэсэгт тавьж, улмаар хоёр салфеткаа харьцуулж үзнэ.

  • Хэрэв хоёр салфетканд тосны ул мөр байвал таны тосны булчирхай хэвийн байгаа бөгөөд та - хэвийн арьстай юм байна.
  • Хэрэв аль нэг салфетка дээр ул мөр төдийхөн тос байвал таны арьс - хуурай гэсэн үг. Тосон толбо байхгүй байгаа нь арьс их хуурайшсаны шинж тэмдэг.
  • Хэрэв хоёр салфетканд тосон судал ихтэй байвал таны арьс - тослог гэсэн үг. Хэдий чинээ тослогийн ул мөр илэрнэ төдий чинээ тослог их арьстай байна.
  • Хацар дээрээ тавьсан салфетканд тослогийн ул мөр, духан дээр тавьсанд түүнээс илүү байвал та - холимог арьстай илрэл.

Хуурай, хэт хуурай арьсны арчилгааны зөвлөгөө

  • Хурууны үзүүрээр чийгшүүлэгч бүтээгдэхүүн түрхсэний дараа бүлээн усанд норгосон салфетканы тусламжтайгаар арилгана.
  • Зохих журмын дагуу торгомсог зөөлөн болгох маск тавина.
  • Унтахын өмнө нүүр хүзүүгээ бүлээн усаар угаагаад, шөнийн зориулалт бүхий гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэнэ..
  • Чийгшүүлэх бүтээгдэхүүнийг өдөрт хоёр удаа заавал хэрэглэж занших.

Хэвийн арьс арчилгааны зөвлөгөө

  • Нүүр хуурайшуулж болох учраас халуун усаар битгий угаа Харин бүлээн ус хэрэглэж занш. Ингэснээр нүүрний эргэлтийг сайжруулж арьсыг сэргээх үйлчилгээ үзүүлнэ.
  • Арьсандаа хэт хүчтэй эсвэл татах хэлбэрээр гоо сайхны бүтээгдэхүүн бүү түрх. Энэ нь үрчлээ үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг.
  • Нүдний орчим тос түрхэхдээ ядам хурууныхаа үзүүрээр түрхэх нь зүйтэй. Хамар чиглэсэн хөдөлгөөнөөр зовхины тос түрхдэг.
  • Уруул, нүдний эргэн тойронд маш зөөлөн, эмзэг арьстай тул зөвхөн зориулалтын тос түрхэж занших.

Холимог арьсны арчилгааны зөвлөгөө

  • Өглөө, оройдоо хоёр удаа нүүрээ цэвэрлэж занших.
  • Долоо хоногт хоёр удаа арьсны эд эс сэргээх маск тавьж байх. Нүд болон уруулын ойролцоо тавьж болохгүй. Нойтон салфетканы тусламжтай нүүрээ 10 минутын дараа цэвэрлэнэ.
  • Эмзэг болон батгатай арьсанд ердийн арьсны маск хэрэглэлгүй зөвхөн зориулалтын маск хэрэглэх.
  • Өдөрт хоёр удаа арьсны чийг барих бүтээгдэхүүн хэрэглэх.
  • Өглөө бүр суурь хэрэглэхийг хичээх.

Тослог арьсны арчилгааны зөвлөгөө

  • Өглөө, өдөр эсвэл орой унтахынхаа өмнө гурван удаа нүүрээ цэвэрлэж, чийгшүүлэгч хэрэглэх. Энэ нь нүүрний арьсыг сэргээх үйлчилгээтэй.
  • Долоо хоногт гурван удаа илүүдэл тослог авах зориулалт бүхий маск тавьж занших.
  • Тослог үүсэхийг зогсоох зорилго бүхий тослог тогтмолжуулагч хоёр үе бүхий бүтээгдэхүүн хэрэглэх. Нэгдүгээр үед тэжээл өгөх боломж олгож хоёрдугаар үед хөнгөн хөдөлгөөнөөр түрхэж өгнө.
  • Өдрийн хамгаалах шингэн тос хэрэглэсний дараа нунтаг энгэсэг түрхэнэ.
  • Арьсан дахь тослог авах зориулалт бүхий салфеткийг өдрийн турш ашиглах. Энэ нь будалтыг сэргэг байхад тусална.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(187)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hulan.   2007-11-08
vneheer gaigvi hvnd heregtei awyyshtai bolohoor taalagdlaa

Зочин: hulan.   2007-11-08
vneheer gaigvi hvnd heregtei awyyshtai bolohoor taalagdlaa

Зочин: Munguunuu.   2007-05-10
ih sain medeelel ugsund bayarlalaa.

Зочин: deegii.   2007-04-20
shan zowolgoo bna ulam ilvv ih sonirholtoi zowolgoo tawiarai

Зочин: Oogii.   2007-04-20
mash ix taalagdaj bna shvv. Tanai zowlogoog bainga dagaj xiij baix bolnoo.

Зочин: buya.   2007-04-17
hi eme odriin mend my nuurig xolimog aristai gj onshilson gexdee my nuur xuuraii yum shig sanagddag yumaa yagad we gewel danda aris maani gujij bdag ene ued yax we nadad tuslaach ylanguya am toirood ch yumuu xamriin 2talarr guujdag ta buxniig nadad tuslaj mail bichne gdgt itgej bna ok ta buxend amjilt xusie

Зочин: zaya.   2007-04-13
mash ih taalagdlaa.Thanks. Oor olon goy zowlogoo ogch baigaarai. OK

Зочин: saka.   2007-04-05
zowlogoo chini ihj taalagdlaa. bnga shineleg goy zowlogoo tawij bgaarari okey. Thanks

Зочин: jagaa.   2007-04-04
tanai zovjogoo ih dajgui yumaa iim zoviogoo dainga bichne gedegt chine itgej baina shu ok

Зочин: fouk.   2007-04-03
tanai zovlolgoog unshij uzeed ikh djgui sanagdlaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com