ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрөө төрөх үү, өрөөлөөр төрүүлүүлэх үү?

Эрүүл мэнд  | 2007 / 03 / 30

Язралт, үтрээ сунах, жин нэмэх гээд гоо сайханд халтай асуудлууд. Энэ талаар манай уншигчдаас олон асуулт ирдэг. Хамгийн нийтлэг нь төрөлтийн асуудал. Өөрөөр хэлбэл, байгалийн жамаар төрөх үү, эсвэл та хагалгаа хийлгэсэн нь дээр үү? Өөрөө төрөхөөр үтрээ сунах, сексийн мэдрэмж буурах, арьс язрах зэрэг сөрөг үзэгдлүүдэд орчин үеийнхэн нэлээд эмзэглэдэг.

Язралт, үтрээ сунах, жин нэмэх гээд гоо сайханд халтай асуудлууд. Энэ талаар манай уншигчдаас олон асуулт ирдэг. Хамгийн нийтлэг нь төрөлтийн асуудал. Өөрөөр хэлбэл, байгалийн жамаар төрөх үү, эсвэл та хагалгаа хийлгэсэн нь дээр үү? Өөрөө төрөхөөр үтрээ сунах, сексийн мэдрэмж буурах, арьс язрах зэрэг сөрөг үзэгдлүүдэд орчин үеийнхэн нэлээд эмзэглэдэг.

Сүүлийн үед хүүхнүүд бидний хэлж заншсанаар хийсвэр буюу кесар хагалгаа хийлгэж төрөхийг ихээхэн сонирхдог болжээ.Жирэмсний явц хүндрэлгүй, төрөх эх эрүүл, төрөлтөнд аливаа хүндрэл гарахгүй тохиолдолд төрөх замаар төрүүлнэ. Кесар хагалгаа гэдэг нь эх ургийн аль нэгэнд эсвэл хоёуланд нь хүндрэл учрах болсон нөхцөлд л хийдэг хагалгаа. Манайд одоохондоо хүсэлтээр кесар хагалгаа хийдэггүй. Кесар хагалгаа нь хүндрэл эрсдэлтэй, тийм ч хүсэх мэс засал биш. Мэдээж хүүхэд төрүүлсэн эх хүн огт төрөөгүй охид хүүхнүүдээс аарцгийн ёроолын булчин суналтаар ялгаатай байдаг. Гэхдээ тэр булчингийн суналтыг дасгал хөдөлгөөнөөр чангаруулахад анхаарахаас гадна төрөх үед гэмтэл үүссэн бол нөхөн сэргээх мэс засал хийлгэдэг юм.

Ихэнхдээ нэг их сэтгэл зовоох асуудал биш юм байна. Төрөлт цөөн, төрүүлсэн хүүхдийн жин хэт том биш /3.5-аас дээш жинтэйг том ураг гэж үздэг/, эмнэлгийн зөв тусламж авч төрсен бол таны гоо сайхан алдагдахгүй. Тийм учраас зөвхөн төрөх замын суналтаас болгоомжилж, төрөлтөө кесар хагалгаагааар төгсгөх гэж хүсэх иь буруу. Өөрөө төрөх, төрсний дараа тэнхрэх нь хурдан, зовиур шаналгаа бага гээд мэдээж мэс засал хийснээс амар байдаг.

Байгалиараа төрөхөд үтрээ сунадаг гэдэг. Үүнийг буцааж багасгах боломж бий юу?
Суурин амьдралын хэв маягтай хүмүүсийн төрөх үеийн хүндрэл их болсон. Наад зах нь төрөх хүчний сулрал, булчингийн чангарал муу болчихдог. Энэ бүхэн хөдөлгөөнийн дутагдалтай холбоотой. Хөдөлгөөн дутагдсанаас болж хүүхэд гэдсэндээ томорч, төрөх үед эхэд хүндрэлтэй болдог. Хүүхдийн жин том байх тусам төрөх үед үтрээ тэр хэмжээгээр сунана гэсэн үг шүү дээ. Дээр нь жирэмсний хооллолт буруу байна. Ер нь жирэмсэний үеийн эрүүл ахуй гэж чухал зүйл байдаг. Үүнд хөдөлгөөн, хооллолт, агаар гээд олон зүйлүүд ордог. Одоогийн хүүхнүүд ажил дээрээ сууж байгаад гэртээ хариад хэвтээд өгдөг. Хамгийн гол нь хүүхнүүддээ төрөхийн өмнө болон төрсний дараа биеийн хүчний дасгал, аэробик сайн хий гэж зөвлөмөөр байна. Ялангуяа төрснийхөө дараа хамгийн гол нь бага аарцгийнхаа булчинг чангалах дасгал, хөдөлгөөн сайн хийвэл буцаад хэвийн байдалдаа орно шүү дээ. Тэгвэл үтрээ сунах асуудалтай тулгараад байхгүй. Сүүлийн жилүүдэд л эмэгтэйчүүд энэ тал дээрээ их санаа тавьдаг болсон. Цаг үеийн хөгжлөө дагаад хүмүүсийн сексийн мэдрэмж ч их дээшилсэн юм шиг байна. Нөгөө талаар гадны соёлын нөлөө, хамгийн гол нь суурин амьдралын хэв маяг буюу хөдөлгөөний дутагдал ийм асуудал үүсэхэд их нөлөөлж байгаа байх гэж би боддог.

Сүүлийн үед хүүхнүүд үтрээгээ ихээр оёулах болсон.
Үтрээ оёх мэс засал 2 янз байдаг.
1-рт, гоо сайхны зорилготой, бага зэргийн урагдалттай үтрээг багасгах, чангалах нөхөн сэргээх мэс засал,
2-рт эмнэлгийн заалтаар хийдэг нөхөн сэргээх мэс засал. Төрөхдөө эмнэлгийн тусламж авч чадаагүй зарим хүмүүсийн үтрээ их хэмжээний урагдалттай, өөрөөр хэлбэл шулуун гэдэсний хана хүртэл урагдах тохиолдол байдаг. Ийм хүмүүст зайлшгүй шаардлагаар нөхөн сэргээх мэс засал хийдэг. Сүүлийн үед хүүхнүүд маань гоо сайхны зорилгоор их хийлгэж байгаа. Мэдээж үр дүнтэй байдаг. Хамгийн гол нь дахиж хүүхэд төрүүлэхгүй гэсэн үедээ л энэ мэс заслыг хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дахиад төрөхөд хайчилж, дараа нь дахиад оёх хэрэгтэй болдог.

Анхны төрөлтөө кесар хагалгаагаар хийсэн бол дахиж өөрөө төрж чаддаггүй юу?
Тийм заалт байдаггүй. Кесаревын дараа боломжтой бол өөрөөр нь төрүүлдэг. Манайд одоохондоо кесар хагалгаагаар дээд тал нь 3-4 удаа төрж болдог. Гадаадын зарим улс оронд үүнээс ч олон удаа төрж байгаа. Оёдлын утасны материал, шархны эдгэрэлт гээд олон зүйл үүнд нөлөөлдөг.

Ер нь төрөлтийн тохиромжтой нас хэд юм бол?
20-35 насыг төрөлтийн тохиромжтой нас гэж үздэг. 35-аас дээш бол хожуу төрөлт гэдэг. Энэ үед төрөхөд эрсдэл өндер, ургийн гажигтай хүүхэд төрөх магадлал их байдаг. 19-с доош насыг өсвөр үеийн төрөлт гэдэг. Энэ үед мөн л эрсдэл өндөр. Ер нь анхны төрөлт 28-аас дотогш байвал зүгээр байдаг. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Мэдээж гоо сайхандаа анхааралгүй яахав. Гэхдээ учиртай байх хэрэгтэй. Гоо сайхандаа анхаарч байна гээд болох болохгүй юманд дурлаад, түүнийг хзтэрхий хавтгайруулж, туйлшруулж болохгүй.

Гоо сайхнаа хадгалах олон арга байна шүү дээ. Хамгийн гол нь дотроосоо эрүүл байх хэрэгтэй. Идэвхтэй байнгын дасгал хөдөлгөөн, зөв эрүүл хооллолт хамгийн чухал зүйл. Хүн ер нь байгалиараа, дотроосоо эрүүл сайхан байх шиг сайхан юм байдаггүй. Эрүүл хүн л гоо сайхан байдаг шүү дээ. Хүүхнүүд маань төрчихөөд болж өгвөл хурдан хөдөлгөөндөө орж, дасгал, ялангуяа бага аарцгийн булчин чангаруулах дасгал хийгээд эхлээрэй. Ингэж чадвал биеийн галбир, гоо сайхнаа хэвээр нь хадгалж үлдэх бүрэн боломжтой. Урлагийнхан, загвар өмсөгчид зөндөө төрдөг шүү дээ. Тэд харин илүү хөдөлмөрлөж, ингэснээрээ гоо сайхан, бие бялдараа хадгалж үлддэг. Тиймээс энэ бол цэвэр хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл юм.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(286)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: namuungoo.   2008-09-11
bi gadaadad amidarch bna end bi kesaov hagalgaagar torson mash sain hiideg yum bna mongold torson bol bas l haichluulj yum yum l boloh bsan baih deegyyree torhod bol mash sain hiideg yum bnaa hyndrel bhgui bas dooguuraa yag ohin heveeree gesen sorvi sharh ch baihgyi manaid bol deeguur ni hiij uguhgyi l dee bi neleen tom hyyhed teej baisan anhnaasaa ldeeguuree torno gesen bodoltoi baigaad torson ih dajgui sanagdsan dahij torwol deegyyree l torno gej bodoj bna

Зочин: nomiko.   2007-06-13
ih heregtei zowolgoo b,a huurhunuu chamd bayarlalaa gehdee ter baga aartsagnii dasgal gediig s.n tailbarlaad ogooch bas ter dasgaliig yaj hiideg yum be ene talaar delgerengui bichij ogno uu ta buhend ajiliin amjilt husey.

Зочин: Ariunaa.   2007-05-14
Unen yum bn shuu busguichuudee. Yor ni ene horvood emegtei hun bolj torood zulaig ni unerleh urtei bolno gedeg yamar hyazgaargui ih az jargal yum be...Eej bolj bgaa busguichuldee enh tunh amarjaarai gej husey, Eh bolson emegteichuuldee ur huhed tani eruul torinoj az jargaltai bgaarai gej husey. Bi huugee toruuleed 7 sar bolod say ajildaa orohdoo buselhiigeeree 89sm boltloo targaltsan bsan chini 14 honogiin dotor l 6sm turaad 83sm bolchioj bn lee shuu.Tsaashdaa ene ercheeree turaad huuchin hevendee orno gej itgej bn. Ta buhend amjilt husey.

Зочин: Tungaa.   2007-04-24
Saihan zuvulguu bna.Bi turuud 2 sar bolj bna.Getel ene gedes,harvin arlahguiiin.Bur suulde dasgal hurtel hij bga. Hedi hugatsaand butsaj hevende ordog yum bol?B hurdan urdnh shigee bolmoor bna

Зочин: Boloroo.   2007-03-31
Bi emegtei khynii yosoor tursun. /2 jiliin umnu/ Kharin ch byr tursnii daraa uridiinkhaasaa ilyy turj goyo bietei bolj, bykh zyildee segtel khangaluun amidrakh bolson shyy! Bysgyichyyd mini burkhan boldog l yum byteesen bgaa shyy dee! Byy aitsgaa. Jamaaraa l turuurei! Kharin uurtuu ikh ankhaaral tavij, setgel sanaagaa taivan blgaval byk zyil OK. Tursnii daraa yamar goyo geech. Khyykhdee khaj bayasna, khyykhedtei bolsondoo khayzgaargyi bayartai bgaa nukhruu kharj bayasna. Amidral az jargalaar dyyren bolno shyy!

Зочин: jagaa.   2007-03-30
Ih dajgui zowlolgoo bichsen bna shuu bayarlalaa! Huuhed toruulsen hun bur buduureh albagui shuu de gol ni busguichuud ta buhnees l buh yum shaltgaalna. Huurhunuu tursun emegteichuuddee zoriulj ih medeelel tawij bgaarai! Amjilt husie!

Зочин: fire42ice.   2007-03-30
mash zow zowlgoo bn,bi yaj torno gej aidag bsiin,yamar sndaa l omnoos torood ogdog yum bdg bol gej moroodool.tegeed jinhene esoor n torku gej boddog bsn,Odoo owdson aisanch gsn zaawal emgtei hunii esooroo tornoo.Ooriigoo bodood huuhdee bodood.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com