ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тамхиа хэрхэн унтраадгаар нь хайртыгаа мэдэж болно

Чөлөөт цаг  | 2007 / 03 / 22

Хорт зуршил нь хайртай хүний тань талаар хэлж өгч чаддаг гэнэ . Хэрвээ тэр:

Татсан тамхины дундуур нь хувааж хаядаг бол өглөө гэхэд л таны нэрийг мартдаг эр. Залуу ямар нэгэн зүйлийг танд хэлэлгүй нуусан нь илт байна. Эсвэл түүнд өөр бүсгүй байгаа, эсвэл тэр танд мөнгө зарлагадахыг хүсэхгүй байгаа бололтой. Гэхдээ түүнээс бүү салаарай. Тэрээр гурвал секс хүсч, дотоод ухаандаа илүү сайн руу тэмүүлж байгаа юм байна. Хайртай хүн тань хувиа хичээгч учир таныг орондоо сайхан байлгаж чадах л болов уу даа. Өглөө гэхэд л тэр таны нэрийг мартана шүү.

Шатаж байгаа чигээр нь нясалж хаядаг бол үрэлгэн эр. Ийм хүмүүс хэзээ ч баян болохгүй. Тэр халаасандаа мөнгөтэй л болчихвол түүнийгээ зугаа цэнгэл, идэш уушинд үрчихдэг сул талтай. Хөнгөмсөг, тогтворгүй. Тэр нууц амраг болж, янз бүрийн насны эмэгтэйд татагдаж чаддаг. Түүний авьяас сэтгүүл зүй, уран зураг гээд бүтээлч үйлд илэрдэг. Тэр том хөхтэй, тэнэг шаргал үстийн төлөө таныг хаяж чадах амраг.

Тамхины ишээ үнсний савандаа няц дарж хийдэг бол арчаатай эр. Тэр үргэлж өөрийгөө арчилж, спорт зааланд хичээллэж, амьдралынхаа ихэнх цагийг мөнгө олоход зориулдаг. Хэдий тийм ч тэр секст сонгодог байрлалыг илүүд үзэж, танд таашаал өгөхийн тулд бүх хүчээ гаргадаг. Танд сэтгэл хөдлөл багатай, үнэнч, халамжтай эр таалагддаг бол түүнийг өөрийн болгоорой. Хэдэн жилийн дараа гэхэд тэр хүүхдүүдээ асарч, гэртээ цэцэг тарьсан халамжтай хань болно шүү.

Тамхиа унтраалгүй хаядаг бол хайнга эр. Гоншгонуур эрийн сонгодог жишээ. Өөртөө итгэлгүй. Та түүний мөнхийн хайнга байдал, сексийн үеэр тавьдаг тэнэг асуултаас нь бүр залхаж гүйцнэ дээ. Гэхдээ та түүний шулуун шударга, энхрий занд нь хайлах болно.

Тамхины ишээ газар хаяж хөлөөрөө унтраадаг бол оньсого мэт эр. Таны хайртай хүн бага зэрэг бүдүүлэгдүү, харьцахад хүндрэлтэй хүн. Гэвч тэр дэндүү ялдам зантай. Тэр бол таны хувьд таагаад дуусахгүй оньсого. Өнөөдөр тэр таныг галзуу секс, ер бусын энхрийллээр уярааж байгаа бол маргааш гэхэд тэр тамхиндаа гарлаа гээд долоо хоногоор ч алга болж мэдэх хүн. Та түүний сул талыг мэдээд итгэл үзүүлж чадвал бүхий л амьдралд тань жинхэнэ найз байж чадна.

  |  
Өмнөх мэдээлэл
Бага идэх арга
Дараах мэдээлэл
Огцом турах биед муу

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(242)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: blr.   2008-06-17
ene chin shal hudlaa ym bn shd hen iim ym hj ywdg bn boliosoi

Зочин: playgirl.   2008-04-25
unen l yum bshde. manai bf nyats darj unsni savandaa hdegsht. yadjiitel ter zan aash n hurtel taarchhiima. emegte hunees ilu archaataisht

Зочин: Mongonerdene.   2007-06-26
yahaw dee zvgeer l ym bna

Зочин: boloroo.   2007-06-22
ene sonjoo chin amidraltai ogt niitsehgui bna yagaad gewel hun haana tataj bgaagaasaa shaltgaalj untraadag yum

Зочин: lilo.   2007-06-07
arail bish yuma.taarku bn

Зочин: piglet.   2007-06-07
tamhi tathaa boliyo tegehhuu

Зочин: piglet.   2007-06-07
tamhi tathaa boliyo tegehhuu

Зочин: ylguun.   2007-04-25
hair asuuluu bi ter uulzaj uchrahiig huseed bga hair geechte chin evleghen tanilclaa zovoodog n unen jargaadag n c unen hait 4hun usegta murtluu mar gunjgii geec ihiig huseh tusa uh sanalj bagahaniig avahad l tengert nisej hair uuruu hairluulahiig husdeg hairiig hairlaval ter anhnii hair bis ene amidraliin tsoriin gans chin setgeliin hair...

Зочин: Hehe.   2007-04-05
hehehehe shal hudlaa yum bishvv

Зочин: miracle.   2007-03-29
iim yum gej yu bsiin be shal hudlaa, hervee ter tamhi tataad ishee hayh toolondoo uur uur ynzaar ishee haydag bol yu gej oilgoh uu??????????????

Зочин: ulzii.   2007-03-26
sonin l um gehdee ajiglaad vzeh heregtei um baina...

Зочин: hahaha.   2007-03-26
hahha bas l ineed hurgechlee.gehdee unen ym shig bnoo.hahaha

Зочин: hahaha.   2007-03-26
hahha bas l ineed hurgechlee.gehdee unen ym shig bnoo.hahaha

Зочин: hubgtt_uka.   2007-03-24
hudlaa l yum shig bna shdee. arai ch dee...

Зочин: jobi.   2007-03-22
tegeed vnen ymuu

Зочин: ariunaa.   2007-03-22
itgehed berh l ym

Зочин: daria.   2007-03-22
manai bf sawandaa darj untraadii shd hehe

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com