ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бөөрөнхий махтай хүрэн шөл

Чөлөөт цаг  | 2007 / 03 / 21

Орц: 1,5 литр шөл, хүрэн манжин 800гр, нэг ширхэг шар лууван, яншуйн үндэс, нэг ширхэг сонгино, хоолны нэг халбага томатны нухаш, цөцгийн тос 50 гр, цайны нэг халбага гурил, хагас аяга зөөхий, лаврын навч, давс

Бөөрөнхий маханд: махны шанз 300 гр,нэг ширхэг сонгино, өндөг, хоолны 4 халбага хатаамжны нунтаг, давс, повоор.
1. Махны шанзыг үхэр, гахайн махаар бэлтгэнэ.
2. Сонгино, чанасан өндгийг жижиглэн хэрчиж, шанзтай хольж бага зэрэг шөл, давс, повоор хатаамжны нунтаг нэмж сайтар жигдрүүлж найруулна.
3. Бэлтгэсэн шанзнаас жижгээр таслан авч бөөрөнхийлнө.
4. Чанаж болгосон хүрэн манжинг жижиг нүхтэй үрүүлээр жижиглэнэ.
5. Яншуй, шар лууван, сонгиныг жижиг хэрчиж томатны нухаштай хамт тосонд хуурч шөлөндөө хийнэ. Дараа нь бөөрөнхий мах нэмж болтол нь чанана.
6. Шөлөө давсаар амт оруулж, тосонд хуурч, шөлөөр шингэлсэн гурил, жигнэж болгосон хүрэн манжинг хийж лаврын навч, давсаар амт оруулаад дахин буцалгаж бэлэн болгоно.
7. Шөлийг таваглаж дээр нь зөөхий дусаана.

  |  
Өмнөх мэдээлэл
Харвингаа хэрхэн арилгах вэ?
Дараах мэдээлэл
Уруулын амттан

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(355)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: GG.   2007-03-28
yanshui navchin nogoo bdag yum, odoo hurtel yanshui gedeg nogoo hereglej uzeegui yu? yamar haramsaltai yumbe, tiim goe amtiig medehgui. pavor gedgiig medehgui bh ni argaguiee har nuntag pertsiig heldeg yum

Зочин: onion.   2007-03-26
yanshui,povor gedgiin oros ner ch yum uu niited taniogdsan ner ni yu yum boloo?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com