ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Харвингаа хэрхэн арилгах вэ?

Гоо сайхан  | 2007 / 03 / 21

Эмэгтэй хүн махлаг байж болно. Гэхдээ пропорци тохирсон, том гэдэсгүй байвал аятайхан харагдана. Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн гэдэс шалихгүй унжих нь бий. Гэвч аажимдаа агшдаг. Ер нь эмэгтэй хүний бие организмын онцлогоос шалтгаалан ташаа, бэлхүүс, гэдэс, өгзөг орчим өөх хуримтлагдах, “сонирхолтой” байдаг. Иймд өв тэгш, сайхан бие галбиртай болохын тулд дасгал хийх аргаар гэдэсний булчинг чангаруулж болно.

  • Нуруун дээрээ хэвтээд, гараа биеийн дагуу унжуулж, алгаа шаланд хүргэнэ. Хөлөө дээш нь өргөж энэ байрлалд 5-7 секунд байна. Дараа нь аажим доош буулгана. Дасгалыг 8-10 удаа давтаж хийнэ.

  • Нуруун дээрээ хэвтэнгээ, өвдгөө нугалж, гараа урагш тэнийлгэ. Жаахан өндийгөөд гараа өвдгөндөө хүргэж, анхдагч байрлалд орно. 8-10 удаа давтаж хийнэ. Амьсгаа авах үедээ биеэ өргөж, гаргах үед эхний байршилдаа орно.

  • Нуруун дээрээ хэвтээд, гараа унжуул. Хөлөө өргөж, өвдгөёр нь нугалаад тавхайгаар ном хавчина. Шилбээ өргөж, буулгана. Дасгалыг 10-12 удаа давт.

  • Хажуу талаар хэвтэж, нэг гараа дээш тэнийлгэж, нөгөөгөөр бэлхүүс дээр тавина. Амьсгал авах үедээ хөлөө нугалахгүй, шулуун чигээр нь өргөж, амьсгал гаргахдаа эхний байршилд орно. Дасгалыг 8-10 удаа давтан хийнэ. Эсрэг талаар хэвтэж, дасгалыг нөгөө хөлөөр хийнэ. Дасгалуудыг тогтмол хийвэл гэдэс, ташаан дахь өөх, харвин мэдэгдэхүйц багасна. Чавхгар гэдэстэй болохын тулд дасгалаас гадна хоол, хүнсээ тохируулж, хэтрүүлэн идэхгүй байх нь чухал.

  • Гэдсэнд тогтмол иллэг хийх. Цусны эргэлтийг сайжруулж, өөхөн хуримтлал бий болохоос сэргийлнэ.

  • Шүршүүрт орохдоо ширүүн үстэй сойз, алчуураар асуудалтай хэсгийг үрэх маягаар иллэг хийнэ. Мөн хоол идсэний дараа гэдэс орчимд иллэг хийвэл сайн.

  • Тусгай крем, тэжээлийн тосыг гэдсэнд түрхэж иллэг хийнэ.

  • Хүйтэн шүршүүрээр гэдсээ цохих. Орой үдэш, унтахын өмнө хооллохгүй байх.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(337)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zasvar.   2007-04-12
dytyy bichsen bna. holoo ergeed byylgahdaa 60, 30 gradyst 10-20 too barij byylgana. 10-20 gedeg maani ehleed hiihed hetsuu baih tyl 10 toogoor hiij eheleh heregtei .tegeed tsaash ni odor bur hiigeed baival 20 too barij chaddag bolno

Зочин: zasvar.   2007-04-12
bi ta heded neg dasgal helie ene ih ur duntei shuu. deeshee harj hevteed hol shylyyn garaa bieiin hajyygaar shylyyn bailgana . tegeed holoo gazartai 30 gradys ontsog uusgeheer orgono 10-20 tool, tegeed 60gradys, 90gradys orgon tys tys 10-20 toolno. tegeed holoo gazar tailgui 60, 30gradyst bas 10-20 too barina. uuniig odort 1-3 ydaa hiih heergtei. ohidyyddaa oorsosdoo tsag gargay. tv uzeed hechneen tsag hii demii syyj baihiin orond oron deer hevteed yadaj oortoo 2 min zartsyyl . ene dasgaliig 1 ydaa hiihed erdoo 2min zartsyylagdana.za hiigeed uzeerei. hamgiin gol ni odor bur hiih heregtei tegj baij ur dun garna shude .

Зочин: urnaa.   2007-04-04
nairuulga muutai yum dasgaluudiig oilgohod hetsyy blaa gehdee dajgyi zovolgoo bnaa

Зочин: donna.   2007-03-26
taalagdlaa gej helehed hetsuu l yumda tiimee ohidoo gehdee harvin bgad l bval yag yahuu!

Зочин: haliuka.   2007-03-26
shan zuyulguu ugsund bayarlalaa uneneesee shuuuuuuuuuu

Зочин: BOLOR.   2007-03-21
NADAD IH TAALAGDAJ BIANA. BI ENE DASGALIG HJ YZNE EE

Зочин: girlie.   2007-03-21
bayarlalaa huurhun medeelel bna

Зочин: ogii.   2007-03-21
sorry bi eniig eruusuu oilgohgvi bna yu bichsen yum be? ain

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com