ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

5-ийн тоотнууд гүн ухаантан

Чөлөөт цаг  | 2007 / 03 / 21

Та өөрийн төрсөн он, сар, өдрөө бичээд нийлбэрийг нь нэг оронтой тоо гартал нэмж бодоорой. Тэгэхэд дараах 1-9 хүртэлх тооны аль нэг гарах бөгөөд таны зан араншинг тодорхойлох учиртай юм. Жишээ нь, та 1979 оны 10- сарын 5-нд төрсөн гэж бодъё. Тэгвэл 1+9+7+9+1+0+5=32 буюу 3+2=5 гарч байна. Та 5 гэсэн дугаартай тайлбарыг уншина уу. Амжилт хүсье.

1.Биеэ тоосон
Сайн тал: Хатуужил сайтай. Уран бүтээлийн авъяас чадвартай, бие даасан өөртөө итгэлтэй нэгэн. Үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Сэтгэн бодох чадвар болон ой тогтоолт сайтай. Өөдрөг үзэлтэй бөгөөд аливаа юманд идэвхтэй ханддаг.
Дутагдал: Маш түрэмгий болохоор удирдлагатайгаа зөрөлдөх тал ажиглагдана. Бусдын үгийг сонсох дургүй. Хэний ч захиргаанд орохыг хүсэхгүй бөгөөд харин ч өөрөө бүхнийг захирч байхыг эрмэлздэг. Бусад хүмүүстэй харилцаа тогтоож найзлах эсвэл хайр дурлалын амт шимтийг мэдрэх чадвар дутагддагаас амьдрал нь бүрэн дүүрэн аз жаргалтай байж чаддаггүй.

2. Бясалгагч
Сайн тал: Ямарваа нэг асуудалд ухаалаг хандаж чаддаг, хэлсэн амандаа хүрдэг, боловсон даруу зантай, сэтгэн бодох өндөр чадвартай, цэвэр цэмцгэр байдалд дуртай, шинэ нөхцөл байдалд амархан уусан дасч чаддаг. Ийм хүн хэрэгжүүлэхээсээ илүүтэйгээр мөрөөдөж бясалгаж байдаг. Зан харилцааны талаар маш эелдэг тул орчин тойрныхоо хүмүүст таалагдаж чаддаг.
Дутагдал: Ааш зан нь огцом өөрчлөгдөн хувирч байдаг, хамгийн гэмээр асуудлыг ч хойш тавьж мэднэ. Хууран мэхлэх, ов заль хэрэглэхээс ч сийхгүй. Тэр бүү хэл, дэндүү хатуу сэтгэл гаргаж ч магад. Тэр бусдын гараар могой бариулах дуртайг санууштай.

3. Уран бүтээл
Сайн тал: Тал бүрийн авъяастай. Сэтгэн бодох чадвар, хүч чадал, эр зориг нарийн ухаан, дотоод нөөц бололцоо, бие даасан байдал, шийдэмгий чанар цөм түүнд бий. 3-ын тоотнууд ерөнхийдөө эр зоригийн билэгдэл юм.
Дутагдал: Юм болгонд захиран тушаахыг эрмэлздэг. Нэр хүндэд дуртай, өөрийн ааш зан болон шунал тачаалаа барьж чаддаггүй. Хэт чалчаа, сандруу, яаруу тэвдүү. Хэдий чухал байсан ч ганц зүйлд анхаарлаа төвөлрүүлж чаддаггүй.

4. Найдвартай
Сайн тал: Үнэнч шударга, зарчимч ажилсаг, хичээнгүй, төлөв даруу, тэсвэр хатуужил, зохион байгуулах авяастай. Хэрэгтэй гэж үзвэл аз туршихаас буцдаггүй. Тэд өөрийн чармайлт зүтгэлээрээ бүхнийг ялан дийлж чаддаг улс.
Дутагдал: Удаан, хөдөлж яддаг, бүгдийг хардаж сэрдэж явдаг. Хэнд ч юунд ч үл итгэнэ. Шогч наргианч зан дутагддагаас хүнтэй нийцгүй. Ийм хүмүүс уйтгар гунигт амархан автдаг. Хааяа гэнэт огцом уурлана. Олонх нь амьдралаа ядуурал, үгүйрэлтэй тулгарна.

5. Гүн ухаанч
Сайн тал: Гоц оюун ухаантай. Олон талын сонирхолтой бөгөөд аз турших дуртай. Аялал жуулчлал, адал явдлаас ер татгалздаггүй. Ажил хэрэгч. Хүнд урам өөрийгөө өөд нь татаж чаддаг. Юмны цаад нарийн учрыг тунгаахыг боддог. 5-ын тоотнууд сэтгэн бодох чадвар сайн хөгжсөн уран бүтээлч нэгэн юм.
Дутагдал: Тэвдүү, сандруу, өөртөө итгэлтэй биш, тэвчээргүй, мэдлэг санаа бодлоо хүнтэй хуваалцах дургүй. Мөрийтэй тоглоомын хорхойтой. Янз бүрийн мэргэ төлөгт амархан итгэдэг. Зүрх сэтгэлийн холбоотой асуудлыг их сонирхдог. Ийм хүний хайр дурлал болон харьцаа нь тун тогтворгүй байдаг.

6. Хөөрүү сэтгэлтэн
Сайн тал: Юмны эвийг олж чаддаг. Тайван, дөлгөөн, үнэнч, аливаад сэтгэлээсээ ханддаг, найдвартай. Гэр бүлийн уур амьсгалыг бүхнээс илүүд үздэг. Тэдэнд байгалиас хүч чадал заяасан. Хаана ч амьдарч зохицож чаддаг. Ийм хүмүүс сайн багш, сурган хүмүүжүүлэгч, зураач болдог.
Дутагдал: Консерватизмыг хэт баримталдаг. Ажил хэрэгч чанар дутагддаг. Нийгмийн амьдралд идэвхгүй ханддаг. Санхүүгийн талыг сонирхдоггүй. Хувийн амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун явдаг. Заримдаа цааш тэмүүлэхийг ч эрмэлздэггүй.

7. Туурвигч
Сайн тал: Өндөр мэдрэмжтэй, төрөл бүрийн юм сонирхдог, онцгой гойд оюун ухаантай нэгэн. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй боловч өөрийгөө эзэмдэж чаддаг. Гоо сайхны өндөр таашаалтай. Аливаа юманд чинь сэтгэлээсээ ханддаг. Өөрийгөө золиослохоос буцдаггүй. Гүн ухаан болон шинжлэх ухаанд өөрийгөө сориод үзэхэд гэмгүй. Ийм хүн өөрийн зөн совингоороо асуудлыг шийдэж, бүгдийг халамжилж зохицуулж чаддаг.
Дутагдал: Юманд хэт бодитоор ханддаг. Гутранги үзэлд хэт амархан автдаг. Маш бардам зантай. Өөрийгөө илэрхийлэхдээ муу. Маш амархан гомдож түүнийгээ мартаж чаддаггүйн улмаас амьдралын хэв маягийг таашаан хүлээн авдаггүй. Тэдэнд хүнд хэцүү үед нь түшиг тулгуур болоод аваад явчих хүн дутагддаг.

8. Зохицуулагч
Сайн тал: Эрч хүчтэй, санасандаа хүрдэг. Ертөнцийг байгаа чигээр нь хүлээн авдаг. Ажилч хичээнгүй. Зовлонг даах тэсвэр хатуужилтай, болгоомжтой. Түүний хүч чадал нь үг үйлдэл хоёроор илэрхийлэгдэхээс гадна орчин тойрныхоо хүмүүсийг зохицуулан аваад явах чадварт оршдог.
Дутагдал: Хувиа хичээсэн, юманд хэт ашиг хонжоо харчих гээд байдаг. Огцом ууртай, ер айж ичдэгггүй, түрэмгийлэх дуртай. Бүдүүлэг байхаас нэрэлхдэггүй. Толгой эргэх амжилт гаргах эсвэл хэт бүтэлгүйтэх зэрэг аль нь ч түүний амьдралд тохиолдоно.

9. Тогтворгүй
Сайн тал: Идеалист хэв шинж ихтэй. Ариун шударга, хэзээд өөр бусдад туслахад бэлэн, нэлээд хатуужилтай, бүтээлч чанар эрч хүчтэй. Аливаа зүйлийг төгс болгох гэж чармайдаг. Сэтгэл өөдрөг, эвсэг хамтач.
Дутагдал: Ааш зан тогтворгүй, их юмыг шаарддаг. Хэт хувиа хичээсэн бас хэт романтик сэтгэлгээтэй. Өөрийнхөөрөө зүтгэдэг. Зарим тохиолдолд хүйтэн цэвдэг сэтгэлээр ханддаг. Түүнээс юу ч гарч болно.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(165)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: suugii.   2008-11-24
vnen ym bna a yaj ingej meddeg bnaa very nice

Зочин: ineemsegleerei.   2008-10-23
otgoo 10 garah bolomjgui shdee ygd gevel 10 chin 1 orontoi too bish tiim bolhoor 1+0= gd hariuga unshina :-) amjilt...

Зочин: chemka.   2008-10-21
eo aimar unen bn shd kkkkkkkk 9 gsn chin yg l zov helj bnoo bi odoo ooriinhoo dutagdliig medsen yum chin zasahiig hicheehees........

Зочин: A&T.   2008-09-09
uguie yahve.. sain ni taaraad muuni taarhgui bn..

Зочин: baigal.   2008-09-05
10 gj yu gj bdgiin 1dr 0g nemeed vzeech

Зочин: buka.   2008-07-14
goy ym bn yag taarch bn shv thanks

Зочин: zooboo.   2008-06-22
guu yah we dajgui l ym a. hey nomind heleh ym bna a 11 garaad bwal 1+1 g=2 gej bodno

Зочин: solongo.   2008-05-04
11 garsan bol 1+1 geed 2 garna sh dee

Зочин: solongo.   2008-05-04
bas helehed ene uneheer unen ym aa yah argagui taarch bna

Зочин: kukla.   2008-04-27
10 gedeg chine 1+0 ged 1 gsn ug shd.yorinhodo unen l yum shig bn.

Зочин: jenna.   2008-04-26
huurhun yumaa taalagdlaa

Зочин: tamir.   2008-02-20
tnx yag taarch bn 1

Зочин: hulan.   2008-02-01
ystoi hudlaa yu n ch taarku bna shde

Зочин: hulan.   2008-02-01
ystoi hudlaa yu n ch taarku bna shde

Зочин: zaya.   2007-12-24
zov l buula. 11 garval dahiad hoorond ni nemdeg sh de. yg l minii aash zang helle

Зочин: munju.   2007-11-08
my yag taarj bna gehdee huviaa hicheesen arai bish yum aa

Зочин: amina.   2007-08-15
hey taaraad bgaa yum shigee.er ni gaigui shuu he he.zarim neg humuus zaavriig ni unshdag boloosoi joohon anhaaral dutaad bnadaa gej.baka

Зочин: nano.   2007-08-09
hehe taarkad bh chin!! sonin l ym! bi gehdee hii muruudugch gedgee medeed gutarch bna......

Зочин: Mina.   2007-07-27
miniih yag taarch bna shd. lag yumaa zaza.

Зочин: uyanga.   2007-07-17
zarim ni taar ch bna zarim ni taarahgui bna

Зочин: Beegii.   2007-07-14
Нэр: uka Имэйл: summy@hotmail.com chi shuu bayrlalaa oilgohgui mangartaj baina sh t kkkkkkk

Зочин: amur.   2007-07-13
laitai nadiinh yg taar ch bna.sonin l ym da

Зочин: amur.   2007-07-13
laitai nadiinh yg taar ch bna.sonin l ym da

Зочин: uka.   2007-07-01
taarch bna, ineedtei yum. 10-s deesh gargaad bga humuus guitsed nemee, neg orontoi too gartal ni nem geed bga bizde, 10 garsan bol dahiad +r chine 1, 11 bol 2 l gesen ug shuu de!!

Зочин: terminator_mgl.   2007-06-14
miniih 9 garsan.yag l unen garch bna

Зочин: emma.   2007-06-08
1+9+9+2+5+2=28 tegeed 2+8=10 garj bna end 10 alga yaj uzeh we?

Зочин: sunjee.   2007-06-06
bi 5.5 nd tursun yum chini gun uhaantan bj l taara

Зочин: uka.   2007-06-06
минийх 1995521 юм би бүгдийг нэмээд үзэхэд минийх яг 5 болж байна нээрэн зөв байхаа би онц сурдаг гүн ухаантан юм чинь

Зочин: zaya.   2007-06-05
yr ni dajgui l ym gehdee jahan delgerengui bolgovol zugeer ym shig sanagdlaa

Зочин: eegii.   2007-05-30
sonirholtoi yum aa, yag taaraad bga ch yumshig, kekeke

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com