ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дотуур хувцсаа зөв сонгох арга

Загвар  | 2007 / 03 / 20

Стиль, имиж, моод сайхан харагдах гээд ярихаар бид хамгийн түрүүн гадуур хувцсандаа л анхаарал тавьдаг. Харин хэний ч нүдэнд өртдөггүй дотуур хувцсыг үл тоомсорлодог нь буруу зүйл гэнэ. Яагаад гэхээр дотуур хувцас гадаад өнгө үзэмжний үндэс суурь болж өгдөг гэнэ шүү. Бүсгүй та оюутан цагийнхаа шоортон дотоож, хатуулгагүй хөхний даруулгаасаа салаагүй байна уу. Тэгвэл хэрхэн тансаг бас биед эвтэйхэн дотуур хувцас сонгох аргыг танд зааж өгъе.

1. Танд дор хаяж нэг хос тансаг хослол байх ёстой. Голдуу янз бүрийн өнгийн салангид хөхний даруулга, дотоож өмсдөг байлаа ч онцгой тохиолдолд зориулсан эсвэл зүгээр л үе үе өөрийгөө баярлуулахын тулд өмсөх ганц гоёмсог хослол аваарай. Өмнө нь өмсөхөөс эсвэл авахаас айдаг байсан зүйлийг худалдан ав. Тэгээд ч гоёмсог дотуур хувцас өмссөн эмэгтэй өөртөө илүү итгэлтэй болдог нь батлагдсан.

2. Хувцасны цаанаас дотоожны оёдол, хөхний даруулганы мөр товойж цухуйх ёсгүй. Та унхиагүй, бас бүдүүн харагдах аюултай үүнээс гадна дотуур хувцас бариу бол биений тань өөг улам тодосгоно.

3. Хөхний даруулга сонгохдоо зөвхөн гадаад үзэмжийг нь анхаараад зогсохгүй өөрийнхөө хэмжээнд тааруулж сонгоорой. Жижигхэн хөхтэй бүсгүйчүүд хэтэрхий дээш өргөдөг даруулга сонгох хэрэггүй харин том хөхтэй бүсгүйчүүд хөхийг аль болохоор сайн хаасан аяга томтой бас сайн өргөдөг даруулга сонгоорой.

4. Дотуур хувцсаа зөв арчилж угаах хэрэгтэй. Дотуур хyвцасыг голдуу нимгэн эмзэг даавуугаар хийдэг тул онцгой арчилгаа шаарддаг. Нэг хөхний даруулгаа хэдэн өдөр дараалан зүүлгүй ээлжилж бай. Гараар угаах юм уу эсвэл, угаалгын машиныхаа зохих тохируулгыг нь тааруулж байгаад угаахын зэрэгцээ хэзээ ч бүү машинд хатаа.

5. Хуучин хувцсаа харамсалгүй хая. Yе үе шүүгээндээ шалгалт хийж сунасан, агшсан эд зүйлсээсээ сал.

6. Биений өнгөтэй хөхний даруулга танд заавал байх ёстой. Зуны цагт хар бараан өнгийн хөхний даруулга зүүх нь хөхний хорт хавдарыг үүсэх шалтгаан болдог гэдгийг та лав сонссон байх.

7. Мөрийг нь янз бүрээр сольж болдог даруулга тун ашигтай эд. Мөрийг нь аваад зүүж болно, эсвэл хүзүүгээр ороодог мөртэй болгох зүгээр хувцсандаа тохируулан яаж л бол яаж өөрчилж болдог.

Эцэст нь хэлэхэд дотуур хувцсаа зөв сонгох нь гадуур хувцас сонгохоос дутахгүй чухал. Зөв сонгосон дотуур хувцас биений өөг далдаж бас гоо сайхныг тодотгодог. Хамгийн гол нь өөрийнхөө хэмжээнд тааруулан сонгох. Бас дотуур хувцасны өнгө эзэгтэйнхээ сэтгэл санааны байдалд нөлөөлдөг гэнэ. Бор царайтай эмэгтэйд ягаан, номин цэнхэр, нил ягаан өнгө тохиромжтой байдаг бол цайвар царайтай хүүхнүүдэд ууссан завсарын гэгээлэг өнгийн дотуур хувцас тохирдог аж. Мөн хар, цагаан өнгийн дотуур хувцас бүгдэд тохирдог энэ.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(407)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: gerelee.   2008-01-10
dajgui yumaa bayrlalaa

Зочин: Sansara.   2007-07-03
dajgui sanagdlaa. uur olon sonirholtoi heregtei zuils bichij bgaarai

Зочин: 111.   2007-05-18
Hi bvgded niene odriin mend!today unshij vzlee.dajgvi l ym bna.manai ohiduud ch oortoo mash ih anhaaral tawidag bolson bna lee.ene ch saishaaltai heregshvv.ohiduud huurhyn!!!

Зочин: Tsengee.   2007-05-14
Huuhnuudee dotuur huvtsasaar n emegtei huniig shinj gedeg shu de!

Зочин: goedoo.   2007-05-11
Za caak caak dotuur huvtsas ch ter 3-4-r horoolliin Minj Plaza-d bna lee dee Victoria's Secret-iin huvtsas zardag yum bna lee goe dotuur huvtsas umsuh ch goe shyy

Зочин: oyuntuya.   2007-04-10
hi bi yanai saitad anh udaa orj uzlee uneheer ih taalagdlaa daraa targan hund yamar huwtsas iluu tohiromjtoi bolohiig bicheerei ok

Зочин: gogo.   2007-03-20
tnx

Зочин: aaa.   2007-03-20
Huuhnuudee bolj ugvul tsever daavuun dotuur huvtsas avhiig zuvlie. Yamar delguur dajgui dotuur huvtsas zardag ve zuvluurei!!!!!!!

Зочин: Gerele.   2007-03-20
hi tanai sited today l orj uzlee.mash ih taalagdlaa daraa sanal bodloo bichij bnaa.zuni tsag oirtoj bga bolohor yaj nudend dulahan tseberhen haragdah talaar bas turah shildeg argiig zaaj uguurei.tur bye huurhunuu

Зочин: uulkun.   2007-03-20
goe dotuur huvtsas omsoh shig goe yum haana bhav i like it

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com