ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүд амраг хань хоёроо шал өөр шалгуураар сонгодог

Хайр & секс  | 2007 / 03 / 20

Эрэгтэй ба эмэгтэй хүмүүс эсрэг хуйстэнээ сонгох тал дээр сэтгэл зүйн тэс өөр зарчим баримталдаг болох нь батлагдсан зүйл. Тухайлбал эмэгтэй хүмүүс ямар эр хүнийг хамгийн их хайрлаж, татагдаж, дурладаг вэ гэвэл:
- Сэтгэлийн тэнхээтэй
- Наргианч
- Мэдрэмтгий
- Оюуны түвшин өндөр
- Сайхан биетэй

Харин эрчүүдийн хувьд шал хоёр ондоо жагсаалт үүснэ. Эр хүн дотно харицаа үүсгэх хүүхнээ шал өөр жагсаалтаар сонгодог. Харин амьдралын ханиа мөн л тэс ондоо жагсаалтаар сонгодог ажээ. Эмэгтэй хүн тийм биш. Тэд амьдралын хань ч бай, түр эуурын амраг ч бай нэг л жагсаалтаар шалгаруулалт хийдэг. Эр хүн халамжтай, ухаалаг, наргианч, итгэлтэй, өөрийг нь ойлгодог байхыг л хүсдэг. Эрэгтэй хүний царай зүс, гадаад төрх тэдний хувьд жагсаалын төгсгөлд байрлана өерөөр хэлбэл эрэгтэй хүн баримал шиг сайхан биетэй байвал сайн л хэрэг, гэхдээ энэ чанар эмэгтэйчүүдэд нэг их чухал биш. Эрчүүдийн хувьд эмэгтэй хүний гадаад байдал түүний өөртөө анхаарсан байдал зэргийг тун дээгүүр тавьдаг. Эмэгтэй хүн өөр гэж түрүүнд хэлсэн.

Хэрэв эр хүн муу хувцас хунартай, том гэдэстэй байлаа гэхэд эмэгтэй хүнд таалагдахгүй гэж болох ч сонголт хийхэд нь гол үзүүлэлт хэзээ ч болдоггүй. Эмэгтэй ба эрэгтэй хүний сэтгэл зүйн үндсэн ялгаа энд оршино. Yүнээс болоод үл ойлголцох байдал, хэрүүл маргаан эхэлдэг. Харин эмэгтэйчүүд эндээс зохих дугнэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл түүний царай зүс, биеийн галбир, хувцаслалт гэх мэт гадаад төрх эр хүний хувьд маш чухал үзүүлэлт гэдгийг ойлговол зохино. Гадаад төрх нь эр хүний. сонголтоо хийхэд хүчтэй нөлөөлдөг. Эрчүүд ч бас дүгнэлт хийгээрэй. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүмүүс таны гадаад төрхийг биш сэтгэлийн чанаруудыг илүү үнэлдэг гэдгийг ойлгох ёстой.

Судалгаанаас үзвэл эмэгтэй хүний биеийн хэлбэр, гадаад төрх эр хүний хувьд чухал үүрэгтэй атлаа харин эр хүн амьдралын ханиа сонгохдоо шал өөр үнэлэмжээр сонголт хийдэг болох нь батлагджээ. Ухаалаг эр хун эмэгтэй хүнийг арван секунд дотор нэвт шувт харах чадвартай. Ердөө арван секунд дотор царай зүс, хувцасны цаана нуусан биеийн хэлбэрийг нь тодорхойлж амждаг. Эр хүн ажил хэрэг сайн, нийгэмд эзлэх байр суурь өндөр байх л юм бол эмэгтэй хүнд болоод явчихдаг. Хэрэв энэ эртэй байхад дандаа инээж наргидаг, хэрэгцээг нь ойлгодог, ярилцахад сонирхолтой, амжилттай шаргуу ажилладаг, дээр нь гомо биш л бол хүүхнүүд түүн рүү баланд дурласан шоргоолж шиг л овоорч дайрдаг ажээ. Ялангуяа өөрийг нь байнга инээлгэдэг наргианч яриа хөөрөөтэй эрчүүдэд хүүхнүүд маш их татагддаг. Түүний хажуугаар үргэлж манлайлан урагшаа давшиж амьдралаа дээшлүүлж байдаг эр бол шууд л татна.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(819)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!