ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьс арчлахад тохиромжтой болон тохиржгүй цагууд

Гоо сайхан  | 2007 / 03 / 16

Хүний арьс биеийн бусад эрхтний адил биологийн цагт захирагддаг. Иймээс арьсаа зөв арчлахын тулд биологийн цагаа сайн мэдэх хэрэгтэй аж.

Хүний арьс өглөөний 5-7 цагт “сэрж” эхэлдэг байна. Энэ үед дотоод шүүрлийн булчирхайн эд эс дааврыг ялгаруулж эхэлдэг. Эсийн хуваагдал удааширч, арьсны шингээх чадвар буурдаг. Энэ хэсэгхэн хугацаа гоо сайханд хамгийн тохиромжгүй үе. Өглөөний долоон цагаас цусны эргэлт нэмэгдэж, идэвхтэй бодис ихэсдэг. Энэ үед арьсанд харшил өгч болзошгүй тул шинэ бүтээгдэхүүн туршаад хэрэггүй.

Найман цагт судас нарийсч эхэлдэг тул харшил өгөх магадлал буурдаг байна. Иймээс нүүрээ будахад тохиромжтой. Гэхдээ чийгшүүлэгч тос заавал турхээрэй. Тос арьсны гүнд шингэх албагүй, өнгөц түрхэж, зөөлрүүлсэн байхад л болно.

10-12 цагийн хооронд өөх тосны булчирхай ажиллаж, арьс гялалзаж эхлэх үед үүнийг багасгах тусгай бэлдмэл түрхэх нь зүйтэй.
Үдээс хойш цусны даралт ихэсч, арьс цуцаж эхэлдэг. Бага зэрэг унтаж амрах, эсвэл цэвэр агаарт явах нь арьсанд нөлөөлж, амрахад нь тусална. Хэрэв ийм боломж олдохгүй бол дор хаяж арван минут амарч, нүдээ анин сууж болно. Өдрийн гурван цагийн үед гоо сайхны эмчээр үйлчлүүлэхээр төлөвлөсөн бол хойшлуулах нь дээр. Энэ үед арьсны нүх бөглөрдөг тул ямар ч арчилгаа үр дүнгээ өгөхгүй. Арьсаа арчлах хамгийн тохиромжтой үе бол 17-20 цаг.

20-22 цагт алжаал тайлахад тохиромжтой. Саунд суувал илүү үр дүнтэй. Гэхдээ чийгшүүлэгч тос, сүүн шингэн түрхэхээ бүү мартаарай. Ууранд сууж байхдаа хийжүүлсэн, эсвэл хэтэрхий чихэрлэг уснаас зайлсхий. Энэ нь зөвхөн арьсанд муу нөлөө үзүүлээд зогсохгүй, биед ч муу. Халуун усанд ор. Усандаа далайн давс нэмж өгвөл илүү үр дүнтэй байна.

22 цагаас хойш унтаж амрах хэрэгтэй. Шөнийн тос заавал түрхээрэй, учир нь шөнө дундын үед арьсны эс хуваагдаж, сэргэдэг. Гучаас дээш насны эмэгтэйчүүд хөгшрөлт, үрчлээнээс хамгаалах тос хэрэглэх хэрэгтэй. Шөнийн тосыг нимгэхэн түрхдэг бөгөөд 30 минутын дараа илүүдлийг нь арчиж авах хэрэгтэй. Шөнөжин тостой унтах, эсвэл зузаанаар түрхэж болохгүй. Үлдэгдэл тосыг арчаагүйгээс тосонд нян шингэж арьс цочирч, батга гардаг.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(595)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: deegii.   2007-03-28
disko and very nice

Зочин: tsd.   2007-03-28
mash saihan sanagdlaa

Зочин: ariuka.   2007-03-26
my nuureer ym garaad udaj bna duxaar garch bsnaa odoo barag bux xesgeer garaad bna uuniig yaj arilgax be

Зочин: uulkun.   2007-03-17
harin tiin bi l gehed hamgiin ertdee 1 gej untdag ug ni emegtei hvn 12 gehed zaaval untsan bh yostoi gesen getel bi yu ve?

Зочин: uka.   2007-03-16
saikhan zovlogoo baina. bayrlalaa

Зочин: munkhjoo.   2007-03-16
uneheer heregtei zovlogoo baina. thanks

Зочин: namuun.   2007-03-16
heregtei zuvulguu bn shuu gehdee yag ene deglemiig dagaj chadahguil dee 22 tsagt uhtaj chadahgui shuu dee hamgiin naad zahiin humuus 11 unguruuguudl untaddag ...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com