ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та хоёр ээж аав болоход бэлэн үү?

Гэр бүл  | 2007 / 03 / 16

Удахгүй ээж аав болох гэж байгаа хүмүүст зориулан энэхүү зөвөлгөөг өгье.

Нярай хүүхдийн биеийн онцлог
Зулай:
Хүүхдийн толгой дээр духны дээхэн талд дух, зулай ясны хооронд ясгүй зөвхөн зөөлөн арьсаар хучаастай эд байх бөгөөд түүнийг зулай гэдэг юм. Зулай нь эмзэг зөөлөн эд учраас хүүхдийн амьсгалын замаар хонхолздог. Хүүхэд нэг нас хүрэхээр зулай битүүрдэг. Тиймээс зулай дээр хамаагүй дарж болохгүй шүү. Энэ бол эмзэг эрхтэн.

Улаан толбо: Төрсний дараа сайтар ажиглавал хүүхдийн нүүр толгойд жижиг жижиг улаан толбонууд ажиглагддаг. Заримдаа толбонууд нь нэлээд том хэмжээтэй байж болно. Хацар, дагзны толбо нэлээд нэлээд удаан хугацаанд байдаг боловч үсэн дунд байдаг болохоор нэг их сайн үзэгдэхгүй. Нярай хүүхдийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа болон дархлаа бүрэн хөгжөөгүй байдаг учир гадаад орчны бага зэрэг нөлөөнд амархан мэдрэмтгий, өвчлөмтий байдаг.
Төрөлхийн хавдар ба цус харвалт: Ургийн толгой төрөх замаар доошлох явцад толгойн зөөлөн эд дарагдсаны улмаас цусны урсгалд саад учирч толгойн орой, зулай орчмын хуйх хавагнана. Мөн нүд, зовхины орчмоор цус хурж болно. Үүнээс айх хэрэггүй аяндаа шимэгдээд арилчихдаг юм. Нярай хүүхдэд асаргаа сувилгаа их шаардагддаг учир эцэг эхчүүд анхааралтай байх хэрэгтэй.

Нярай хүүхдийн асаргаа, сувилгаа
Хүйн асаргаа:
Яаралтай онцгой тохиолдлоос л бусад үед хүйг дур мэдэн хайчлах хэрэггүй. Нярайг эхэд өгөөд, хүйний лугшилт зогссоны дараа л хүйг хайчилдаг. Хүйг хайчлах, эхийг салгах нь орон оронд өөр өөр байдаг. Иймд эмнэлгийн ажилчид ёс заншлын дагуу авдаг. Хүүхдийг дөнгөж төрөөд эхийн хөхөн дээр тавьж хүйг боолгүйгээр лугшилтыг зогстол байлгаж байгаад боовол тохирно. Өөрөөр хэлбэл төрснөөс хойш нэг минутын дараа боох нь тохиромжтой. Хүйний шарх нь төрсний дараа халдвар авах гол зам болдог. Иймд хүйг байнга цэвэр байлгаж, үргэлж цэвэрлэж бэйх хэрэгтэй. Хүй нь агаарт ил боолтгүй байлгасан нөхцөлд хатаж унадаг учир ямар нэг бодисоор цэвэрлэх хэрэггүй. Хүйний шарх бохирдвол хүйг цэвэр усаар угааж самбайгаар арчиж хатаана. Эсвэл бүр хүндрээд цэвэрлэж чадахгүй бол эмчид хандсан нь дээр.
Дулаан байлгах: Нярай хүүхэд амархан даарч хөрдөг учир дулаахан байлгах нь чухал. Хүүхдийн хэвийн халуун 36.5-37.5 хэм байдаг. Өрөө нь 22-24 хэм халуун байвал болно. Мөн тохирсон хувцас малгай өмсгөх нь даарч өвчин тусахаас сэргийлнэ. Өрөөндөө хамаагүй салхи нэвт оруулахгүй байвал зүгээр.
Арьс арчилгаа: Хүүхдийн нүүрийг өдөр бүр буцалсан усаар угаана. Чихний ар, хүзүү, суга, цавь зэрэг амархан нурдаг хэсгийг өдөр бүр шалгаж, зориулалтын тос, цацлагыг түрхэж байх хэрэгтэй хүүхэд өтгөнөөр бие зассаны дараа бөгсийг угааж хуурай болтол нь арчина.
Өлгийдөх: Өлгийдөх нь хүүхдийг халдвараас хамгаалдаг, бас дулаан байлгадаг. Хүүхдээ хэт их чанга өлгийдөх хэрэггүй. Энэ нь зарим нэг муу нөлөөтэй. Жишээ нь биеийн зарим хэсэгт цусны эргэлт алдагдана. Мөн гар хөлийн хөдөлгөөнийг хязгаарладаг тул мэдрэл булчингийн зохицол алдагддаг.
Хуурайлах: Хүүхэд төрсний дараа эхний хэдэн долоо хоног хэцүү байдаг. Хүүхэд шээсэндээ норж удаан байвал арьс нь нурах аюултай. Хүүхдээ хооллохын өмнө заавал хуурайлж байх нь зөв.

Нярай хүүхдэд үзүүлэх тусламж
Шарлалт удаан үргэлжилж байгаа буюу дутуу төрсөн хүүхдэд тусгай тусламж үзүүлэх хэрэгтэй. Эдгээр хүүхдүүдийг төрсний дараах нярай хүүхдэд зориулсан тусгай өрөөнд эмчилдэг. Шаардлагатай бол эмчилгээг үргэлжлүүлэхийн тулд тусгай тасагт хэвтүүлж эмчилдэг. Нярайн эхэд энэ үөд эмч эмнэлгийн байгууллагынхан тусалдаг. Яагаад гэвэл наад зах нь хүүхэд эхийнхээ хөхийг өөрөө хөхөж чаддаггүй. Тийм учраас эхийн сүүн саан тусгай аппаратаар хөхүүлдэг.
Уйлах:Ямар ч шалтгаангүй хүүхэд уйлна гэж байхгүй. Хүүхэд уйлж байна гэдэг маань өөрт тохиолдож буй ямар нэг юмын хэлж байна гэсэн үг. гэхдээ хүүхэд бүүр янз бүрийн шалтгаанаар уйлдаг. Ихэнх тохиолдолд өлсөн цангах, даавуу нь норсон, хэт бариу өлгийдөх, ганцаардсан, тоглохыг хүссэн, халууцсан эсвэл даарсан зэрэг шалтгаанаас болж уйлдаг. Иймд энэ бүгдэд анхаарч байх хэрэгтэй. Төрсний дараа дуу, мэдрэхүй , хувцас, угаалга мэтээр олон төрлийн шинэ орчин ахуйд хүүхэд амархан дасдаг. Түүнтэй энхрийлэн ярих, аяархан дуулах, бүүвэйлэх, тэвэрч явах зэргээр хүүхдээ тайвшруулах нь чухал.
Нярайн баас: Даавуу, памперс дээрх өнгө өдрөөс өдөрт өөрчлөгддөг. Хүүхдийн баас нь ихэвчлэн өтгөн зунгааралдсан байдаг. Төрсний дараах хэд хоногт хар ногоон өнгийн зунгаг гарна. Энэ нь ураг умайд байх үедээ ургийн ус залгисны шинж. Сүүгээ хөхөөд эхлэхээрээ баасны өнгө цайвар шар өнгөтэй болдог. Хүүхдээ өдөрт хэдэн удаа бааж байна вэ гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Ихэнх нярай хүүхэд баах үедээ дүлж, нүүр нь улайдаг. Энэ нь баас хатсаны шинж биш айх зүйлгүй.
Даавууг цэвэрлэх, угаах: Өдөр бүр хэрэглэх даавууг час халуун усаар угаана. “Био” хэмээх энзимийн идэвхт бодис, угаалгын нунтгаар хүүхдийн даавууг угааж болохгүй шүү. Эдгээрээр угааснаас болж хүүхдийн арьс цочирдог. Даавуугаа усаар сайтар зайлж байх хэрэгтэй. Тусгай зориулалтын хатаагчийг их ашиглаж болохгүй. Ер нь хүүхдийн арьс их мэдрэмтгий байдаг болохоор элдэв янзын бодис хэрэглэхгүй байвал зүгээр.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(998)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ariun.   2007-05-03
bayarlalaa.manai bf bid 2 mamatai boloh tuluvluguutei bga

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com