ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Tамхилмаар санагдах бүртээ шарласан шүдээ толинд харан дахин татахгүй гэж өөртөө амла

Эрүүл мэнд  | 2007 / 03 / 15

Тамхинаас гарахыг хүсвэл та юуны өмнө өөрийн оршин буй газраасаа эхлэ. Эхлээд «тамхи таны насыг хорооно» гэж бичээд хаа сайгүй наа. Тамхинаас гарах болсон тухайгаа тааралдсан уулзсан хүн бүртээ ярь. Ихэнх нь танд итгэлгүй хандах нь мэдээж, зарим нь бүр танаар доог тохуу ч хийж магад. Гэвч танд тамхинаас татгалзах сэтгэлийн тэнхээ, чадвар байгаа гэдэгт итгэ. Та бусдын амны зугаа болж, хэлсэндээ хүрэх чадалгүй амьтан, тэсвэр тэвчээргүй гэж хэлүүлэхийг хүсэхгүй байга биз дээ.

Бусад хүмүүс татахгүй байж болж байхад яагаад би чадахгүй гэж, би чинь өөрийгөө захирах чадвартай, тамхи бол тоглоом, түүнийг хаана ч хаяад явж болно гэсэн бодлыг тархиндаа хад. Тамхи татдаг хүмүүсийг татдаггүй хүмүүстэй харьцуулан сайтар хар, бод. Тамхи татмаар санагдах бүртээ шарласан шүдээ толинд харан тамхинаас заавал гарна гэж өөртөө амла. Татмаар санагдмагц амаа угаа. Өдөр бүр тамхи татахдаа зарцуулдаг мөнгөө цуглуулан өөрт хэрэгтэй зүйлд зарцуул. Ингэхдээ та ямар нэг таашаал, баяр баяслыг заавал мэдэрнэ. Эсвэл хайртай нэгэндээ бэлэг ав, түүнийхээ баярласан сэтгэл гэрэлтсэн нүднээс та аз жаргалыг олж харна.

Тамхи татна гэдэг бол ердөө ч зуршил. Танд хэвшсэн рефлекст үйл ажиллагаа юм. Энэхүү тогтсон зуршлыг хязгаарлан барьж чадах туйлын амархан, танд тамхинаас гарахсан гэсэн хүсэл сэтгэл л байх хэрэгтэй. Тамхи татдаг хүмүүс хиэвчлэн даарч хөрөх, өлсөх, уйдаж, ядрах үедээ л хэрэглэдэг. Тиймээс өөртөө зав чөлөөг бүү өг, гараа сул байлгалгүй, ямар нэг зүйлийг хийж бүтээхэд оюун санаагаа төвлөрүүл. Тамхи таны залуу насыг, хийж бүтээх цагийг тань ямар их хумсалдагийг тооц. Танд амжилт хүсье.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(924)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hoorhon.   2007-03-30
xarin tiin xarin ch bur tatmaar sanagdaad baisan te...

Зочин: baidrag.   2007-03-16
Harin ch bur uur hureed nemj tamhilmaar sanagdaad bainashdee ha haha

Зочин: Dovchoo.   2007-03-15
Sain uu ta bvhend ene odriin mend . Bayarlalaa avuushtai zovolgoo bn . nzdaa yavuulaa hi hi . ta hvhend ajiliin ondor amjilt hvsii

Зочин: Buka.   2007-03-15
Interneteer korea hel zaaj bn www.yes.mn-iin free boar deer bgaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com