ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхдийн чинь нүүр царайнд таагүй өөрчлөлт ажиглагдаад байвал …

Гэр бүл  | 2007 / 03 / 14

Сүүлийн үед шүдэндээ төмөр аппарат зүүгээд явах нь элбэг болсон. Зарим хүмүүс гайхаад л ямар өвчтэй хүмүүс ийм юм зүүдэг юм бол гэж боддог.Намайг эрүү нүүрний гажигтай байна гэнээ, тийм өвчин байдаг юм гэнэ гэж гайхах хүмүүс олон байдаг. Иймээс энэ өвчний талаар мэдээлэл өгье.

Эрүү нүүрний гажиг гэдэг нь аливаа нэг эрхтэн хэлбэр, хэмжээ, тоо, хөгжлийнхөө хувьд зөв байх ёстой байдал нь алдагдсаныг л хэлээд байгаа юм. Энгийн үгээр хэлбэл шаамий, орсгой, шүд буруу байрлалтай, шүд хоорондоо харшихгүй байх гэх мэтийг гажиг гэж хэлж болох юм. Нүүрний хэв, хэлбэр нь алдагдаад л байвал эрүү нүүрний гажиг үүсэж байна гэж ойлгож болно. Гажиг гэдэг нь бусад зүрх судас, бөөрний өвчин шиг биш учраас энэ бол өвчин заавал эмчлүүлэх ёстой гэж хэлэхэд хэцүү байдаг. Хүмүүс нүүрэндээ тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байгааг мэдрээд гоо зүйн талаасаа тааламжгүй байнаа гэдэг мэдрэмж төрөхөөр л эмчид ханддаг.

Юунаас болж үүсдэг вэ? Гажиг удамшдаг уу?
Гажиг нь төрөлхийн болон олдмол гэж байдаг. Төрөлхийн гажиг гэдэг нь үр хөврөлийн үед тухайн эрхтний хөгжлийн үйл явц алдагдсанаас үүсдэг. Жирэмслэлтийн үед ээж нар биеэ маш зөв авч явах хэрэгтэй.Эрүү нүүрний хавийн эрхтэнүүдийн хөгжил нь маш эрт явагддаг учраас тэр үед нь хэвийн биш байлгавал гажиг үүснэ. Жишээлбэл, хүчтэй эм тариа хэрэглэх ч юм уу, архи тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж эрүү нүүрний гажиг үүсэх магадлал өндөр байдаг. Үүнээс гадна бас төрсний дараа янз бүрийн гажиг үүсдэг. Хүүхэд өсч байгаа үед нь тэр хүүхдийн хөгжлийн чиг хандлага, хүчийг зөв зохицуулж өгөөгүйгээс болж бас гажиг үүсч байгаа юм. Энэ нь хөгжлийн гаралтай гажиг болно. Олдмол гажиг нь бол тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Эрүү нүүрний гажиг 20% нь удамшдаг гэж судлаачид үздэг.

Гажигийг хэрхэн эмчилдэг вэ?
Гажиг заслын эмчилгээ хэд хэдэн үе хэсгээс бүтдэг. Эмч эхлээд тухайн хүний биеийн байдлын мэдээллийг өөрөөс нь асууж харилцана. Жишээ нь яагаад нүүр царай нь өөрчлөгдөх болсон, хэзээнээс эхэлж энэ байдлаа мэдрэх болсон, хэдэн удаа эмчид шүдээ үзүүлж байсан, ямар эмчилгээнүүдийг хийлгэж байсан гэх мэт зүйлүүдийг асууснаар тухайн хүний гажиг үүссэн шалтгааны нэг хэсэг тодорч ирнэ. Тэгээд дараа нь оношлогоонуудыг хийдэг. Оношлогоог хажуугийн болон дэлгэмэл рентген зураг болон фото зураг авах, загвар дээр хэмжилт хийж оношийг тогтоодог. Тэгсний дараа эмчилгээний төлөвлөгөөг боловсруулдаг. Эмчилгээ нь зэмсгийн, мэс заслын, хавсарсан гэж байдаг. Зэмсгийн эмчилгээ гэдэг нь авагддаг, хагас авагддаг, авагддаггүй гэсэн гурван төрөл байдаг. Гажиг заслыг доод тал нь нэг жил таван cap дээд тал нь арван жил ч эмчлэх тохиолдол байна. Хүүхдийн өсөлт хөгжил хэзээ дуусна тэр болтол гажиг заслын эмчилгээ үргэлжилдэг. Гажиг заслын эмчилгээг дандаа чиглүүлсэн хүчний тусламжтайгаар хийдэг.

Гажиг үүсэхээс урьдчилан сэргийлэх ямар аргууд байдаг вэ?
Эцэг эхчүүд хүүхдээ өсч байхад нь маш их анхааралтай байх хэрэгтэй. Шүд нь зөв ургаж байна уу. Ургах ёстой шүднүүд нь цагтаа ургаж байна уу гэдгийг сайн анхаарч байх хэрэгтэй. Анх цахиур ургах үеэс нь л гажиг заслаас урьдчилан сэргийлж болно. Байнга зургаан cap тутам эмчид хандаж байх. Шүднүүд нь зөв дэс дараатай ургаж байна уу гэдгийг үзэж байх. Тэгээд хэлбэр, өнгө, хугацаа нь зөв байна уу гэдгийг ажиглаж байвал зүгээр. Ер нь хүүхдээ том болтол нь хяналтандаа байлгах хэрэгтэй. Тэгэх юм бол бид гажигийг урьдчилан сэргийлж чадна. Хүний эрүүл мэнд чинь ерөөсөө л амны хөндийгөөсөө шалтгаалдаг. Хоол тэжээлийг бид амруугаа оруулаад зөөллөөд, шингэлээд, жижиглээд бүр нарийн болгоод залгидаг. Хоол боловсруулах эрхтэнүүд түүнийг хүлээн аваад хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь ялгаж гадагшлуулдаг. Хэрвээ амны хөндий өөрийнхөө хийх ёстой ажлыг бүрэн гүйцэд хийж чадахгүй бүхэл бүхлээр нь залгивал нөгөө хоол боловсруулах эрхтэнүүдэд маань ачаалал өгдөг. үүнээс л бидний яриад байдаг ходоод өвдлөө, шархлаа боллоо гээд байдаг чинь он удаан жилийн турш хоолоо буруу боловсруулснаа үүсэж байгаа юм. Тэгэхлээр амны хөндий бүрэн шүдтэй, зөв зуулттай, зөв хоршилттой байвал хоолыг зөв зажилж жижиглэж чаддаг. Ингэснээр хоол боловсруулах замын эрхтнүүд эрүүл байж чадна.
Ажиглаад байхад шүдний гажигтай хүмүүс их болсон юм шиг. Энэ нь манай амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой байгаа юм. Ахмад үеийнхэн маань маш сайхан ярайсан цагаан шүдтэй, шүд өвдлөө гэж бараг ярьдаггүй, юун гажиг мажиг. Тэд маань зөв хооллолтыг сахидаг байж. Улирлын чанартай хоолоо зохицуулж иддэг. Зун нь сүү цагаан идээгээ, өвөл нь борцоо иддэг байсан нь их нөлөөлж байжээ. Бас чихэр бага иддэг, ааруул хатуу юм их иддэг байсан нь нөлөөлж байгаа юм. Одоо бол бидний идэж байгаа юм голдуу зөөлөн, нялцанхай, чихэрлэг зүйл их байдаг болохоор өвчлөх магадлал ихэссэн гэж үзээд байгаа. Дээр нь янз бүрийн муу зуршлууд байна. Хуруугаа хөхөх, хэлээ хөхөх, шанаагаа тулах гэх мэт. Тэгээд түрүүний хэлдэг шаамий, орсгой болох царай муутай болох л юм бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ нүүр царайг сайн ажиглаж байх хэрэгтэй. Гоо сайхан нь алдагдаад ирэхээр тэр хүүхэд нийгэмд чөлөөтэй байж чадахаа больж байгаа юм л даа. Өөрийнхөө энэ байдлаас ичээд гараараа амаа таглах ч юм уу их сонин сонин үйлдлүүдийг хийдэг. Тэгээд тэр үйлдлүүдээ санаатай ухамсартайгаар хязгаарлаж ирдэг. Тийм болохоор хүүхдээ сайн ажиглаж харж байгаарай. Мөн нүүрэндээ илэрсэн таагүй явдлаас болж гоо заслын чиглэл рүү битгий яаран гүйгээрэй. Юуны түрүүнд эрүү нүүрний гажиг засалч эмчид хандаарай гэж хэлмээр байна.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(451)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: togoso.   2008-05-05
aagii-d talbain hajuu tald bdag eruu nuurnii tuvd ochij zuvulguu av

Зочин: aagii.   2007-03-20
bi bas iim owchtei tegeed ymar emchid handahaa medehgvi baina. ervv nvvrniii gajig zasalchdiin holboo gej baidag gene ter gazriin hayg bairshliig ni olood ogooch

Зочин: duuya.   2007-03-14
medej awahad ilvvdehgvi ym bna

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com