ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Солонгост түгээмэл хийгдэж байгаа гоо сайхны зарим мэс заслуудын нууцаас …

Гоо сайхан  | 2007 / 03 / 14

Хиймэл хөх
Холливудын жүжигчин хүүхнүүд бараг бүгдээрээ хиймэл хөхтэй болжээ. Харин солонгос жүжигчдээс хөхний хэлбэрийг сайжруулах мэс заслыг жүжигчин Ким Нам Жу, Чой Жи By, Ким Хюн Жу, Сон Хю Кюү буюу “Зочид буудлын эзэн” киноны Ким Юн Хи нар болон маш олон хүүхнүүд хийлгэсэн юм. Үүнийг хийхдээ хөхний толгойных нь доод эсвэл суганы орчимд нүх гаргаж урьдчилж бэлтгэсэн протезийг нийлэг материалан янз бүрийн дүүргэгчээр дүүргэж хийж байна. Дүүргэгчид силиконоос эхлээд физиологийн уусмал хүртэлх олон төрлийн бодисыг ашигладаг. Ихэвчлэн физиологийн уусмалыг ашиглана.

Нүүрний арьс татаж оёх мэс засал
Лифтинг буюу нүүрний арьсыг татаж оёх мэс заслыг Па Ён Жу /Чанву/, Ким Сюнг By зэрэг олон жүжигчид хийлгээд байна. Үүнийг хийхдээ духан дээгүүр үсний захаар, хүзүүнд, эрүүн дор, чихний араар болон шанаанд зүсэлт хийнэ. Үүний дараа арьс булчингийн завсраар зүсэлт хийж арьсыг хөндийрүүлээд татаж оёно. Үүсэх сорвийг нүдэнд үл үзэгдэх газар далдалдаг. Ийм мэс заслыг бүтэн наркозтойгоор 2-4 цаг хийдэг бөгөөд дараа нь хоёр хоногийн турш эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болдог аж. Ийм мэс засал хийлгэсэн хүн 7-10 жилийн турш залуу сайхан зүс царайтай явж чаддаг гэнэ. Хөгшрөлтөөс үүссэн үрчлээг арилгах үүднээс өөр найдвартай аргыг одоогоор нээж чадаагүй байна.

Өөх соруулж авах мэс засал
Зарим тохиолдолд хацар, хэвлий, харвин, хөл зэрэг биеийн зарим хэсэгт тогтсон өөхийг биеийн тамирын ямар ч дасгалаар арилгах боломжгүй байдаг. Иймд өөхийг зайлуулах найдвартай аргын нэг нь вакуумын системийн тусламжтайгаар соруулж авах арга юм. Мэс засалч бидэнд өчүүхэн жижиг зүсэлт хийж үүссэн нүхээр нь илүүдэл өөхийг соруулж авна. Үүний дараа тэр хэсэг барагтай бол дахиж өөхөлдөггүй. Ийм аргаар нэг хүнээс дээд тал нь илүүдэл өөхийг авч болно.

Арьс өнгөлөх мэс засал
Арьс өнгөлөх мэс заслыг Ким Нам Жу хийлгэсэн. Энэ мас заслыг хийх хэд хэдэн арга байдаг. Хамгийн түгээмэл арга нь механик арга юм.Тусгай хутганы тусламжтайгаар арьсны өнгөн хэсгийг хуулж авдаг. Ингэснээр арьсны өнгөн хэсэг нэлэнхүйдээ шархалж дараа нь толигор шинэ арьс ургадаг. Ийм аргыг бүрэн наркозтой хийдэг Арьсны өнгөн хэсэгт үүссэн үрчлээг арилгаж болдог. Энэ мэс заслыг лазерын тусламжтайгаар ч хийж болно. Олон дахин хийж болдоггүй, учир нь хүний арьс хэт нимгэрдэг.

Арьсан доорхи алтан утас
Заримдаа алтан утас ч гэж нэрлэдэг энэ мэс заслыг дуучин Чой Жи By хийлгэжээ. Нүүрний арьсан доогуур бие биентэйгээ перпендикуляраар маш нарийнхан алтан утас / 999.9-ын сорьцтой, 24 карат, диамерт нь 0.1мм/ суулгадаг.
Алт нь хүний биед харшил өгдөггүй, гэхдээ арьсан доор зөөлөн сорвижилт үүсгэдэг. Алтан утсан торыг бүрхэж үүссэн сорвижилт нь арьсыг татаж тэгшилдэг.

Үс шилжүүлэн суулгах мэс засал
Үс шилжүүлэн суулгах энэ мэс заслыг алдарт жүжигчин Пак Сан Мюн хийлгэжээ. Үүнийг хийх хэд хэдэн арга бий. Жишээлбэл, тусгай аппаратаар туг үсийг арьстай өвчиж аваад халзарсан хэсэгт шилжүүлэн суулгаж оёно. Ойроос харахад хүүхэлдэйний толгойтой тун адилхан болдог. Хамгийн сүүлийн үеийн арга бол үсийг ширхэг ширхгээр нь шилжүүлэн суулгана. Аль ч тохиолдолд жинхэнэ үс шиг харагдаж чаддаггүй. Гэхдээ гэрэл зураг дээр маш сайхан харагддаг.

Уруул зузааруулах
Силикон гелийг хориглосноос хойш үйлчлүүлэгчийн өөрийнх нь өөх буюу коллагеныг /амьтны гаралтай уураг/ тарьдаг болсон. Коллаген нь ойролцоогоор жил хагасын хугацаатай уусаж алга болдог. Заримдаа харшил өгөх тохиолдол гарах нь бий. Та бидэнд сайхан харагдахын тулд онц зүтгэл гаргаж, өөрийгөө золиослон мэс засалчдын хутган доор хэвтсэн хүмүүс цөөнгүй байдаг билээ. Тэдний заримаас дурдвал: Ким Нам Жу: Хөхнийхөө хэлбэрийг гурван удаа өөрчилсөн. Нарийхан бэлхүүстэй болохын тулд доод хавиргаа авахуулж, нүүрнийхээ хэлбэрийг өөрчилжээ. Уруулынхаа хэлбэрийг өөрчлөн янзалж хэдэн удаа нүүрниихээ үрчлээг арилгуулсан.
Чой Жи By: Хамарнаас жавьж хүрсэн үрчлээгээ гортексын утас тавиулж арилгуулсан. Мөн урууландаа силикон тариулж зузааруулсан. Түүнчлэн хөмсөгнийхөө илүү үсээ цахилгаан элиляцийн аргаар зайлуулсан.

Гоо сайхны мэс засал хийлгэхэд тохиромжтой нас
7-8 нас: Чихний хэлбэрийг сайжруулах
18-21 нас: Хөл, шилбэний липосакци
20-30 нас: Эрүү, хацар, өвдөг, ташааны липосакци. Мөн уруул зузааруулах, хөх болон эрүү томсгох
30-40 нас: Зовхины үрчлээг арилгах, харвин авахуулах, хөхний хэлбэрийг сайжруулах
40-50 нас: Нүүрний арьсыг татах, духны үрчлээ арилгах, хэвлий, ташаа, гарын гоо сайхны мэс засал, нүүрний дермабрази
60 нас: Нүүрний болон хүзүүний гоо сайхны мэс заслыг давтан хийлгэх

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(806)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: emmy.   2009-04-13
Bitgii goo saihni mes zasald oroochee.Vr dvn ni yamar aimaar geech. chi medehgvi l dee.Helj ugmuur l b.a.Daanch urt tvvh boloh b.h.

Зочин: namunaa.   2008-04-28
nadad bol iimerhuu mes zasal aimshigtai l yum shig sanagdjiinaa bi lav hezee ch mes biendee hurguulehgyi bsan.gehdee yahavde hoorhii orovdoltei humuus l iimerhuu yum hiilgedeg bh.tsarai muutai tursun ni ted nariin buruu bish shdee

Зочин: ff.   2007-07-02
eoooe hawirgaa awahuulj us shiljuulen sulguulad gene uu soliotoi

Зочин: ariuka.   2007-04-15
soloongosshuud mes zasal hiilgehgvi geer od bolj ghaddaggvi vm baix daa dandaa l odod ni nvvrendee mes zasal hiilgesen bna soloongosghuud bolio boloosh de mongolshuud shig turulhiin tsaraigaaraa od bolohgcvi uu urubdshih luu vvvvvvvvvvvvvv

Зочин: naagii.   2007-04-03
mes zasal yagaad bolohgui gej ,emegtei humuus ooriin setgel hanamjgui yawdag hesegee zasuulaad goe saikhan setgel tenuun yawbal nohor ni hurtel hairlag haramlana shuu de bi l ailiin awgai gej nawsaij yawaad etsest ni ooroosoo iluu negend nohroo alddag shuu de,tiimees sain bodood uzwel muu yum bish yum shig

Зочин: chimka.   2007-03-20
Za busad ni ch yahvee ongorch , yamar my bie yum bish Ter MIKEL JACKSON l zuudend ormoor yum bna

Зочин: uuuuuuuu.   2007-03-15
tegeed haana hiilgej bolhiin be? mgld hamgiin sain hiideg gazar haana bn?

Зочин: hashaa.   2007-03-14
yee burhan min yamar aimshigtai yum be

Зочин: ss.   2007-03-14
uneheer aimar yum aa yaj hiilgedeg b ,aa tursun biyiig tursunuur ni bailgatsgaay

Зочин: Meegaa.   2007-03-14
sonin yum bichdeg yum end nerlesen solongos jujigchidees ni hollywooded hen ch tanihgui jujigchid shuu slongosiin savangiin duur oor hench meddehgui ingej bichehee boliochee

Зочин: oogii.   2007-03-14
yo yu vzchihvee yamar aumaar yum bee yoooo ingej hvn oor bolno gej bh uu daa heleh ch vg oldohgvi bna yadaj bhad yamar aimaar tsairaatai bsan yum be yoo arai ch dee ingej oor bolno gej bh uu gaihaad barahgvi ni ee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com