ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүсгүйчүүдийн төөрөлдөөн

Эрүүл мэнд  | 2007 / 03 / 08

Орчин үед турж, гоолиг сайхан биетэй болох маш олон дасгал, хоолны жор бий болоод байна. Тэр болгон хүн бүрт тохирч, үнэхээр сайн үр дүн өгдөг үү. Чухам аль нь мэдэгдэм үр дүн өгч, аль нь спортын танхимд өнгөрөөсөн цаг, мөнгөндөө харамсахад хүргэдэг вэ.

Зарим хүн энэ талаар зорилго тавьж, үүндээ хэрхэн хүрэх талаар өөрийгөө жишээ болгон зөвлөдөг. Бараг л хоёр хүний нэг нь хоолоо хасч, дасгал хийхийг өөрийн биеэр туршиж буй. Үр дүнд хүрсэн нэг нь мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах гэж яардаг. Гэвч хүн болгоны бие адилгүй, хувь хүн болгоны бие организм өөрийн гэсэн онцлогтой байдгийг мартдаг гэмтэй. Өөрөөс тань илүү өөрийнхөө бие организмыг, юу нь сайнаар нөлөөлж, юу нь буруу болдог гэдгийг мэдэх хүн байхгүй. Тиймээс бодибилдинг, турах дасгалын тухайд гол хэдэн зүйлийг мэдэх нь чухал. Жингээ хасч амжилтад хүрэх замдаа алдаа гаргаагүй гэдэгтээ итгэ. Эс бөгөөс бодсоноосоо эсрэг үр дагаварт хүрч болзошгүй.

Нэг. Найзын тань хичээллэж буй хөтөлбөр танд ч мөн тохирно гэж үү?
Энэ нь хүмүүсийн дунд нийтлэг тохиолддог төөрөгдөл. Хамт ажилладаг, хамт сурдаг найзуудаасаа ямар хөтөлбөрийн дагуу хичээллэдэг, ямар хоолны дэглэм барьдаг тухай асуудаг. Ингэхдээ тэдэнд тохирсон дасгал надад ч тохирно, адилхан л үр дүн гарна гэж боддог. Энэ нь буруу. Эмэгтэйчүүдэд зориулсан турах хөтөлбөрийн тухай ном ч бий. Магадгүй олон жил, амжилттай ажилласан дасгалжуулагч энэ хөтөлбөрийг боловсруулсан байж болох юм. Нас, жингийн хувьд адилхан гэмээр болохоор танд тохирч болох. Гэхдээ ганцхан зүйлийг л бүү март. Хүн бүрийн бие өөрийн гэсэн онцлогтой. Таных ч мөн. Тиймээс дасгал болгон хүн бүрт адилхан үр дүн өгөхгүйг анхаар. Үүний тулд юу хийх вэ гэхээр, дасгалын техникийг хийхдээ таны бие организмд эдгээр дасгал тохирч байгаа эсэхийг ажиглаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, танд чухам аль дас­гал илүү үр дүн өгч байгааг тогтоо. Үүний дагуу зарим дасгалыг түлхүү хийж, заримыг нь болих хэрэгтэй. Зөвхөн биедээ тохирсон дасгалын тусламжтайгаар үр дүнд хүрнэ гэдгийг л ямагт санаж яв.

Хоёр. Өглөө гүйдэг бол гүйлтийн зам дээр гүйхгүй байсан ч болно гэж үү?
Бүсгүйчүүд спортын танхимд орж ирмэгцээ гүйлтийн зам тэнд сул байсан ч тоодоггүй. Заавал бусадтай булаалдан байж гар, цээжний булчингаа хөгжүүлэх дасгал хийж эхэлдэг. Ихэнх эмэгтэй ийм алдаа хийдэг. Ялангуяа өглөө бүр гүйж, эсвэл дугуйгаар дасгал хийдэг бол давтах шаардлага бага гэж үздэг. Тэгвэл тийм биш. үнэн хэрэгтээ, хөлний дасгал хийж, хөлөнд ачаалал өгөх нь цээжин бие төлөвшихөд ч нөлөөлдөг. Хөлийн булчингууд өргөн байдаг бөгөөд ачаалал өгсний үр дүнд их хэмжээний тестостерон буюу шинэ эс бий болгоход чухал үүрэгтэй анхдагч дааврыг ялгаруулна. Тиймээс гар, нуруу, цээжний булчингаа хөгжүүлэхэд ч хөлийн дасгал түлхэц болно. Ерөнхийдөө, хөлийн булчинг хөгжүүлэх нь биеийн бусад хэсгийн булчинг хөгжүүлэх суурь болно. Хэрэв та хөлийн дасгал бараг хийдэггүй бол суурийг нь тавилгүй байшин босгохтой адил юм. Тиймээс хөлийн дасгал таны хөтөл­бөрийн нэгээхэн хэсэг гэдгийг ойлго.

Гурав. Өөхөө хайлуулах хамгийн сайн арга нь...
Олонхи хүн дасгалаа 60 минутын турш дунд зэргийн ачаалалтай хийх нь илүүдэл жингээсээ хасах хамгийн сайн арга гэж үздэг. үнэндээ, ийм ачааллын үед хурдан хөдөлгөөнтэй, эрчимтэй ачаалалтай үеийнхээс илүү их илчлэг шатдаг. Гэхдээ илүүдэл жингээ хасахын тулд өөхөө багасгах арга сонгох нь зөв боловч авч буй илчлэг, зарцуулж буй ачааллыг тэнцүү барих нь чухал.
Түүнээс гадна, дасгал хийж дуусгасны дараа таны бие организм ямар байдалтай байгааг ажигла. Зарим хүн дасгалаа завсарлагатайгаар хийх нь дээр гэж үздэг. Ингэж хийх нь дасгал дууссанаас хойш ч бие дэх илчлэг шатаж байдгаараа илүүтэй юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, та дасгалаа дуусгаж, шүршүүрт ороод, буйдан дээр тухлах үед ч таны бие таны өмнөөс хэдэн цагаар ажиллаж байдаг. Ингэснээр өдөрт шатааж буй илчлэгийн хэмжээ арай илүү байдаг учир илүү үр дүнтэй байгаа биз.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(615)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: molly.   2007-03-09
ene unen sh dee baigaa yum b.gaagaaraa l b.h heregtei sh dee hun bolgon adilgvi yum chinitei???????

Зочин: nyamaa.   2007-03-09
gehdee l targan baina gedeg busad humuus namaig targan gej helehees iluu oort ih hetsuu tovogtei baingiin setgeliin daramttai bailgadag. ternees salj l baival nuur bardam az jargaltai oortoo itgeltei alhana.

Зочин: nyamka.   2007-03-09
aaaaaan

Зочин: bi.   2007-03-08
Ene neeree zuv l bichij, Turaah em uuj, turaah tos /tsavuu/ unertej uuriiguu horlodog humuusiig yeruusuu oilgodoggui yum.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com