ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мартагдашгүй сайхан бэлэг бэлдээрэй

Ээждээ, эхнэртээ, хайртай бүсгүйдээ баярынх нь өдөр ямар цэцгийн баглаа барих вэ гэж та бодож сууна уу. Эсвэл дэлгүүрт орчихоод өнгө алагласан олон цэцгийн алийг нь сонгохоо мэдэхгүй будилж зогсоно уу. "Jarden " цэцгийн дэлгүүрийн хамт олон та бүхэнд сонголтоо хийхэд тусалж байна. Одоогоор "Jarden" дэлгүүрт 10-аад төрлийн цэцэг худалдаалж буй юм. үнэ нь 800-3500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг энэ дашрамд дуулгая.

Хонгорзул цэцгийг ээждээ
Турьхан иштэй хонгор зул цэцэг хүндэтгэлийг илэрхийлдэг учраас настай ээжид бэлэглэхэд хамгийн тохиромжтой гэнэ шүү. Бас урт удаан наслахын утгыг ч давхар агуулдаг байна. Том цагаан дэлбээтэй сараана ч хүндэтгэлийн утгыг агуулдаг гэж байгаа. Ээжүүдэд барих Мартын бэлэг үүгээр хязгаарлагдахгүй, ягаан сарнайг ч сонгох боломжтой. Учир нь ягаан сарнай ээжүүдийн зөөлөн, дулаан сэтгэлийг бэлгэддэг учраас дунд эргэм насныханд илүү тохирох юм билээ. Хэрвээ та эдгээр цэцгээс сонголтоо хийсэн бол сондгой тоогоор аваарай. Тооны бэлгэдэл цэцэгт хүртэл агуулагддаг болсон байна шүү. Нэг зүйлийг сануулахад дээр дурдсан гурван цэцгээс та нэг, нэг ширхэгийг ч сонгож болно. Дангаар нь боолгох боломжтой. Гагцхүү хувь хүний сонголт, мөнгөний хэмжээ л мэдэх нь. Тухайлбал, хонгор зул цэцэг нэг ширхэг нь 1100 төгрөг бол сараана 2500 төгрөгийн үнэтэй. Ягаан сарнай нэг ширхэг нь 1000 төгрөг. Аль цэцэгнээс хэдэн ширхгийг сонгохоос шалтгаалаад тооцоо өөр, өөр гарах тул тооцоогоо өөрсдөө хийсэн нь дээр байх.

Кала буюу цагаан даль
Том цагаан дэлбээ, урт ногоон иштэй цагаан даль цаанаа нэг өвөрмөц мэдрэмж төрүүлэх юм билээ. Кала цэцэг нь эрүүл энх урт удаан наслахыг "ерөөдөг" учраас ээждээ, хайртдаа, энхрий үрдээ бэлэглэхэд буруудахгүй. Тэр тусмаа охины тань төрсөн өдөр Мартын 8-нд тохиодог бол кала цэцгийг сонгоорой. Таны сонголтод бяцхан охин хязгааргүй баярлаж, гэргий тань охиныхоо сэтгэл дүүрэн инээмсэглэлииг хараад талархах нь дамжиггүй. Боломжийг бүү алдаарай аавууд аа. Мартын 8-нд дүрсгүй хүү тань мэндэлсэн аваас удвал цэцгийн баглааг санал болгож байна. Дэггүй жаал ирээдүйд эрдэмтэн болох ч юм билүү хэн мэдлээ. Учир нь удвал цэцэг оюун ухааны бэлгэдэл болдог байна.

Хамтийи урт настай нь хар сарнай
Үнэ дагаж чанар гэдэг үнэн бололтой. Бас тэгээд ховор ургадаг учраас "Jarden''-д худалдаалж буй цэцэгсээс хамгийн үнэтэй нь хар сарнай аж. Хар сарнай гэхээр тас хар өнгөтэй гэж бүү бодоорой. Сайн ажигласан хүнд сарнайн дэлбээний төгсгөл хэсэгт гүн хар өнгө ууссан харагдсан. Түүнээс хүрэн улаан өнгөтэй сарнай л даа. Хүндэтгэлийн утгыг агуулдаг учраас ээжүүдэд бэлэглэхэд буруудах зүйлгүй. Цэцгүүдээс хамгийн урт удаан амьдрах чадвартай нь хар сарнай тул 10-14 хоногийн хугацаанд өнгө зүсээ алддаггүй байна. Усыг нь солин өдөр бүр арчилж чадвал хайрын бэлгэдэл хар сарнай амьдарсаар л байх гэсэн шүү. Шар, цагаан сарнай ч тэднээс дутахгүй, сараана, хонгор зул ч мөн амь бөхтэй гэнэ лээ.

Шар сарнай оюуныг илтгэнэ
Шар, цагаан, улаан сарнайтай өнгө булаалдан харц булаах цэцэгсийн нэг нь саатай саргай байв. Хар хөх, гүн ногоон өнгөтэй энэхүү сарнайг залуу бүсгүйчүүдэд гал улаан сарнайтай хамтатган баривал чамин цэцгийн баглаа болдог байна. Хэрвээ та хайртдаа саатай сарнай бэлэглэхээр шийдсэн бол шар тууз сонгоорой. Хар хөх, гүн ногоон өнгийн сарнайн дундаас шар тууз тодоос тод ялгарч чамин харагдана. Нэг ширхэг нь 3000 төгрөг юм билээ. Хайртад тань хамгийн ихээр таалагдана гэдэгт итгээрэй. Харин багшдаа шар өнгийн сарнайг бэлэглээрэй гэж "Jarden''-гийнхан сануулсан шүү. Шар хадаг оюун ухааныг бэлгэддэгийн нэгэн адил шар сарнай ч мөн ийм утгыг агуулдаг байна. Наиз бүсгүй тань оюуны ажил эрхэлдэг бол гал улаан сарнайтай цуг шар сарнайг хамтатгаж болно.

Цагаан сарнай эрүүл энхийн бэлгэдэл
Энхийн манаанд зогсч буй хүйн ээжүүдэд цагаан сарнай хамгийн хүндтэй бэлэг нь болжээ. Тийм болохоор Эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж яваа эмэгтэйчүүдэд цагаан сарнай бэлэглэхэд сүүн цагаан сэтгэлийн илэрхийлэл болж гүн сэтгэгдлийг үлдээх учиртай. Хэзээ, мөдгүй төрөх дөхсөн ээжүүдэд ч цагаан сарнайг бэлэглэхэд буруудах зүйлгүй гэнэ лээ.

Захиалгаар үйлчилж буйг сануулъя
Хэрвээ та гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барихаар шийдсэн бол "Jarden" цэцгийн дэлгүүрт зочлон захиалгаа өгч болно. Захиалгаа өгсөн даруйдаа төлбөрийнхөө 50 хувийг урьдчилан хийх ёстой. Таны сонгосон цэцгийн баглаа гэр бүлийнхэнд тань аз жаргал инээд баясал хамгийн сайн сайхныг авчрана. Итгээрэй, ирээдүйг итгэл дагадаг гэдэг юм шүү. Харин та Мартын 8-ны өмнөх өдөр алс холын Америк орныг зорих гэж буй бол дараах зөвлөгөөг санал болгоё. Эрхэм хүмүүсийнхээ дэргэд биш ч баярынх нь өдөр цэцгийн баглааг хүргэхээр захиалгаа өгч болно. Сэтгэлийн гүнээс гарсан зүрхний үгтэй захидлыг цэцгийн баглаатай хамтатган хүргүүлвээс гэрийнхэн тань бахархах нь лавтай.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(446)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com