ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй харин арчаагүй эмэгтэй хүн гэж байдаг

Гоо сайхан  | 2007 / 03 / 07

Хүмүүсийн дундаас олны хайр хүндэтгэл, анхаарлыг татахыг хүсдэггүй хүнийг олох хэцүү. Хүн төрөлхтөн үүсэн хөгжиж өнөөг хүрэх хүртлээ гоо сайхан, таашаалыг нэг л адил үнэлж цэгнэн хүндэтгэн дээдэлсээр ирсэн. Чиний гадаад дүр төрх, биеэ авч яваа байдал чиний нэрийн хуудас л гэсэн үг. Хэн ч байлаа гэсэн хэн нэгэнтэй харьцахдаа эхлээд гадаад дүр төрхийг нь харан ерөнхий дүгнэлтэнд хүрч хэрхэн хандах, харьцахаа тодорхойлдог. Иймээс чи өөрийн нэрийн хуудсыг гайхалтай сайхан бас өнгө үзэмжтэй байлгах шаардлагатай болж байна.

Энэ бүхнийг бий болгох тийм ч хялбар биш. Yүний тулд чи орчин үеийн хэв маягаар хувцаслаж, үнэтэй гутал өмсөж, тансаг гоо сайхны хэрэглэл хэрэглэх шаардлагагүй. Гоо сайхан гэдэг чинь энэ бүгдээр хязгаарлагддаг юм биш. Мөн тарган туранхай, өндөр нам, майг хөлтэй, том хамартай, царай муутай байх нь ч бас гол зүйл биш юм. Хүн дотроосоо гоо сайхан, сэтгэл амгалан, ихэмсэг бардамхан байх явдалд л үзэсгэлэнтэй сайхан харагдахын нууц оршдог юм.

Бүсгүй хүн тансаг сайхан эдлэл, хэрэглэлээрээ биш харин орчин тойрондоо хэрхэн яаж тааламжтай уур амьсгал бүрдүүлж чадаж байгаагаараа олонд үнэлэгдэж чаддаг байх ёстой. Харамсалтай нь манай охид бүсгүйчүүд энэ тухай огт боддоггүй гэхэд хилсдэхгүй. Жүжигчин Сувдыг бодоод үз л дээ. Тэр хүн өдгөө хэдий нас ахисан ч гэсэн ямар ч залуу охины хажууд сайхан харагдаж чаддаг. Энэ бол миний хэлээд байгаа дотоод гоо сайхантай холбоотой зүйл.

Гоо сайхны орон болсон Францад ийм үг байдаг юм. Царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй харин арчаагүй эмэгтэй хүн гэж байдаг. Энэ хэдийгээр хатуу ч гэсэн үнэн үг билээ. Охид болгонд бусдаас ялгарах давуу тал сайхан чанар байдаг. Yүнийгээ л олж өдөр бүр тордон үр шимийг нь хүртэх хэрэгтэй.
Алдаа дувагдалгүй хүн хэн байх вэ. Харин үүнийгээ даван дийлж өөрөө өөрийнхөө эзэн болох хэрэгтэй. Мэдээж гадаад өнгө үзэмжиндээ хангалттай цаг зарцуулж сурах шаардлагатай. Энэ бүхнийг өөрөө өөртөө цогцлуулан бүрдүүлж чадсанаар чи эргэн тойрныхоо дунд дур булаам нэгэн болохоос гадна тохь тухтай сайхан орчинг бүрдүүлэгч байж хүн бүрийг соронзон мэт татаж чаддаг нэгэн болж чадна. Иймээс дахин сануулахад гадаад өнгө үзэмждээ анхаарахаас гадна дотоод ертөнцөө гэрэлтүүлэн гийгүүлэхээ бүү мартаарай.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(222)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hulan.   2009-04-26
unen shuu ohid busguichuudee let`s go aja aja amjilt

Зочин: gerlee.   2007-03-14
i think it is exectlly but some people arent understand about it becouse you told that anyone is look face first then character is it right?

Зочин: oyuntsatsral.   2007-03-10
uneheer zov zovolgoo bn aa ta buhend ajliin ondor amjilt husey thanks

Зочин: huslen.   2007-03-08
hi uneheer unen goy zuvluguu baina

Зочин: tito.   2007-03-08
dajguil sanagdlaa hamgiin gol zuil bo, dotood goo saihan byuyu oodrog baih gej bodoj baian gehdee minii bodloor emegtei hun unetei bogood engiin huvtsas omsvol saihanharagdah baihaasetgeliin goo saihnaas gadna huvtsas bol tom urlag bas shudgui matar iig huvtsasgui emegtei gej helsen baidag yumaa

Зочин: hi.   2007-03-07
Yag vnen chvv gej

Зочин: ulziii.   2007-03-07
ene ih sonirholtoi yum bna hun ni dotood setgeleeree ongo uzemjtei bh estoi gej bi uzdeg

Зочин: tseegii.   2007-03-07
vnen vg ldee gehdee hench vvniig olj hardaggvi yum hichneen dotood setgel saihan blaach gadna torh bvgded chuhal bdag sh dee aashtai muuhai setgel muutai hvn bsan ch tsarailag bol bvgd l dagan bayasdag biz dee amidrald notlogdson vnen bdal shvv tiim biz dee

Зочин: buya.   2007-03-07
unen ug helj bna shuu hu

Зочин: buuka.   2007-03-07
harin ch ynen shyy...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com