ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зөөлрүүлсэн ус арьсыг булбарай болгодог

Гоо сайхан  | 2007 / 03 / 07

Ус чандмань эрдэнэ гэж үнэн билээ. Усыг бид өдөр тутам янз бүрийн зориулалтаар өргөн хэрэглэдэг. Наад зах нь хир буртгаа угааж цэвэр цэмцгэр явахад ус ямар их ач холбогдолтойг хүмүүс хэлүүлэлтгүй мэднэ. Усгүйгээр гоё сайхан гэрэл гэгээтэй байх талаар санахын ч хэрэггүй биз ээ. Тэгээд ч арьсны цэвэрлэгээнд ус хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэгэн чухал хэрэглүүр юм.

Гэвч усыг тэр чигээр нь өөрөөр хэлбэл хатуулагтай усыг гоо сайхны зориулалтаар хэрэглэж болохгүй хэд хэдэн дутагдал бий. Ердийн хэрэглээний усанд хүнд металь, давсууд, хлор зэрэг хортой бодисууд агуулагдсан байдаг юм.Ийм усыг хатуу ус гэдэг. Хатуу ус арьсанд нэвчиж арьсыг гүйцэд цэвэрлэж чаддаггүй ба усны хатуулгын давс савангийн зарим нэг хэсэгтэй нэгдэж усанд уусдаггүй арьсыг цочроож гэмтээдэг бодис үүсгэдэг. Ийм болохоор усыг зөөлрүүлэхгүйгээр гоо сайхны зориулалтаар хэрэглэхийг хориглодог. Усыг заавал зөөлрүүлж хэрэглэх ёстой. Ялангуяа нүүр, гарыг зөөлрүүлсэн усаар угаахад арьс зөөлөрч, гөлгөр толигор болохоос гадна янз бүрийн халдвар авахгүй сайн талтай. Усыг зөөлрүүлж хэрэглэх хэд хэдэн арга байдгаас дурьдъя. Үүнд:

1. Усыг нэг цагийн турш буцалгаад зургаан цаг байлгасны дараа хэрэглэж болно.
2. Нэр литр усанд тал цайны халбага бура эсвэл 1/4 цайны халбага сод, тал аяга глицерин хийж усны хатуулгийг арилгана.
3. Нэг стакан усанд хоёр хоолны халбага өргөст хэмхийн буюу алим, улаан лооль, эсгэсэн байцаа ны шүүс нэмнэ. Өөр бас тэр хэмжээний усанд 2 цайны халбага сүү хийж усыг зөөлрүүлж болдог.
4. Нэрмэл усыг гоо сайханд маш их хэрэглэдэг. Ийм усыг эмийн сангаас авах ёстой байтал хүмүүс тогооны тагны устай зүйрлэж мөн дэлгүүрт зардаг цэвэр ус, содтой болон бусад хийжүүлсэн ундаатай андуурдаг. Нэрмэл усыг тусгай аппаратаар ариун цэврийн дээд зэргийн шаардлага хангасан нөхцөлд гаргаж авдаг болохоор ямар ч хольцгүй цэвэр байдаг.
Цэвэршүүлж зөөлрүүлсэн усаа ариутгасан цэвэр шилэн саванд хийхгүйгээр гартаа тааралдсан бохир саванд хийчихвэл таны хөдөлмөр хий дэмий үрэгдэнэ гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Хэрвээ та гоо сайхнаа удаан хадгалж хүүхдийнх шиг уян зөөлөн булбарай арьстай явъя гэвэл хатуу биш, зөөлрүүлсэн усыг хэрэглээрэй. Танд сайн сайхныг хүсье.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(561)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com