ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гуравдугаар сарын зурхай

Зурхай  | 2007 / 03 / 01

Хонь

Хониныхныг Улаан нүдэн гариг ивээдэг бөгөөд ирэх гуравдугаар сард албан тушаалын төлөө идэвхтэй ажиллахыг сануулж байна. Бүтэн сарын турш хүрээлэн буй хүмүүсийн зүгээс танд өндөр шаардлага тавих хандлагатай. Тиймээс цагийг аль болох үр ашигтай өнгөрөөхийг зөвлөе. Бэртэл гэмтлээс сэргийлэх нь чухал. Гэхдээ зарим талаар танаас шалтгаалахгүй хууч өвчин хөдөлж болзошгүй. Сарын сүүлээр гадаад үзэмждээ анхаар. Шинэ хайртай учрах магадлалтай.

Үхэр

Гуравдугаар сар ихэнх үхэрт ачаалал ихтэй байх ч гэлээ үр дүн нь тааламжтай байхыг одод амлаж байна. Сарын эхээр бие тавгүйрхэх боловч ажил мэргэжлийн хувьд амжилт авчирна. Ойр дотнынхондоо зөөлөн, элгэмсэг хандах хэрэгтэй. Сарын дунд хэсэгт дуусгаагүй үлдсэн ажлаа эмхэлж, цэгцлэхэд тохиромжтой. Харин сарын сүүлээр мэргэжил боловсрол, санхүүгийн асуудлаа сайжруулах арга замыг эрэлхийлж, чухал алхам хийх шаардлага тулгарч болзошгүй. Хайр сэтгэлийн хувьд онцын өөрлөлт ажиглагдахгүй.

Ихэр

Энэ сард одод нэлээд хувьсамтгай хандах нь ээ. Зарим нь шинэ хообийтой болж, ажил албаны хувьд санаандгүй өөрчлөлтүүд гарч болзошгүй. Сарын эхээр шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол амжилттай хэрэгжүүлж чадна. Сарын дунд хэсэгт хуучин хүндрэлтэй асуудлууд шийдвэрлүүлэхээр сөхөгдөн гарч ирнэ. Хамгийн гол нь хэт ядрахаас зайлсхийж чадвал бүх зүйл хэвийн. Сарын сүүл хүртэл үл ойлголцол, санал зөрөлдөөн нэлээд гарах тул хүчээ нөөж, уурлаж бухимдахаас зайлсхийгээрэй.

Мэлхий

Ирж буй сард ажлын шинэ хамтрагчтай болох, дуусгаагүй ажил, өр зээлээ төлөх зэрэгт сайн. Ажлын эрч хүч нэмэгдэж, шинэ санаа, төлөвлөгөө арвин байх нь. Өрсөлдөгчид байгаа ч таныг хохироож чадахгүй. Сарын эхээр их амлаж, бусад хүмүүсийн өмнө санхүүгийн холбогдолтой үүрэг хүлээхээс зайлсхий. Гэхдээ сарын дунд болон сүүл хэсгээр эрх чөлөөг мэдэрч, урам зориг сэргэнэ. Чухал уулзалт, амьдралыг тань өөрчилж болох учрал тохиож болзошгүй.

Арслан

Гуравдугаар сар танаас идэвхтэй байдлыг шаардана. Арслангууд бусдын анхаарлын төвд байх тул өөртөө эерэг имиж бүрдүүлэхийг хичээгээрэй. Сарын эхээр эрүүл мэнд доройтож болзошгүйг анхаарч хэт ядрах, даарахаас сэргийл. Мөн энэ үед гэр бүлийнхэндээ илүү анхаарч, өөрийн ашиг сонирхлыг ч гаргуунд нь гаргана. Ажил, мэргэжлийн хувьд бусдын зүгээс хууран мэхлэлт, үл ойлголцол үүсгэнэ. Үүнийг давж гарахын тулд сэтгэлийн тэнхээ, ухаан зарах хэрэгтэй. Сарын дундуур хоосон амлалт өгөх, ялангуяа санхүүгийн асуудалд яаруу шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.

Охин

Өвөл, хаврын заагт олон үйл явдал тохиодог. Охиныхон ч үүнээс хоцрохгүй. Сарын эхэн болон сүүлч хамгийн тайван, аз ивээх үе. Энэ үед хувийн амьдралд харилцан халамж нэмэгдэж, санхүүгийн байдал тогтворжин, ажил мэргэжилтэй холбоотой сонирхолтой мэдээ, мэдээлэл хүлээж авна. Хайр сэтгэлийн гайхалтай мэдрэмж таныг шинэлэг зүйл нээхэд тус болно. Сарын дунд үеэс эхлээд ажил нэлээд ундрах бөгөөд чухал уулзалт, мэдээ мэдээллээс хоцрохгүй байхыг хичээ. Сарын сүүлээр одод тантай хамтрахаас цааргалах вий. Энэ үед эрүүл мэнддээ анхаарч, ажлаа цагт нь амжуулахыг хичээх хэрэгтэй.

Жинлүүр

Сарын эхэн үед жинлүүрийнхний сэтгэл санаа, гадаад үзэмжид таатай нөлөө үзүүлнэ. Гэхдээ уурлаж бухимдсанаас эрүүл мэнд доройтож болохыг анхаар. Энэ сард өмнөө тавьсан зорилгоо ухаарч, түүндээ хүрэхийг хичээ. Үүний тулд олон зүйлд хямгатай хандах хэрэгтэй болно. Сарын дунд үед хийсэн бүхэн тань хялбархан бүтэж, бага зэрэг амсхийх чөлөө гарна. Хэрэв та ямар нэгэн нүсэр ажил төлөвлөж байгаа бол хэсэг хугацаанд саатаж болзошгүй. Сарын сүүлээр жинлүүрийнхний хайрын харилцаанд шинэ, гайхалтай үе эхэлнэ.

Хилэнц

Гуравдугаар сарын эхний өдрүүдэд том ажилд хүчээ соримоор санагдах болно. Сарын эхэнд хилэнцийнхэн бусад ажлыг түр хойш тавиад өөртөө амралт гаргахад гэмгүй. Гэсэн хэдий ч урт удаан хугацааны албан томилолт, гэрээ хэлэлцээр хүлээж байна. Хүсвэл та ирж буй энэ сард их зүйлийг амжуулах болно. Сарын дунд үед хуучин найз нөхөд, танилуудтай уулзсанаар шинэ, хэрэгтэй олон зүйлийг мэдэж авна. Сарын сүүлээр ирээдүйд амжилт гаргах шинэ ажлын суурийг тавих магадлалтай. Ер нь энэ үе хилэнцийнхний хувьд хамгийн тааламжтай.

Нум

Ажил мэргэжлийн хувьд зогсонги байдал ажиглагдах тул энэ үеийг ар гэрийнхэндээ анхаарал халамж тавихад зориул. Энэ сар танд ажил алба, бусадтай харилцах харилцаанд таатай сэтгэгдэл, шинэ мэдрэмж бэлэглэнэ. Ажилдаа амжилт гаргах эсэх нь таны бусад хүмүүстэй хэр сайн харилцаа тогтоосон, хийх зүйлээ төлөвлөсөн зэргээс шууд шалтгаална. Сарын сүүлээр ажил албанд томоохон өөрчлөлт орж болох тул том жижиг саад бэрхшээл, мэдээлэл алдагдах, чухал баримт бичиг гээгдүүлэхээс сэргийлээрэй.

Матар

Ангараг гаригийн нөлөөгөөр хийж бүтээх урам зориг тань нэмэгдэнэ. Хэрэв сэтгэл санаагаар унавал “Энэ жилийн хамгийн үр бүтээлтэй үе ирээд байгааг” өөртөө итгүүлээрэй. Эрчүүд ажилдаа амжилт гаргаж, эмэгтэйчүүд нийгэмд, ар гэртээ эзлэх байр сууриа улам бататгах болно. Чөлөөт цаг бага гарах боловч сарын дотор та их зүйл хийж бүтээнэ. Сарын дунд үе амжилтын оргил үе хэдий ч ихэнх матрын хувьд санхүүгийн бэрхшээл тулгарна. Сарын сүүлээр хуучин найз нөхөдтэйгээ уулзаж, эртний холбоогоо сэргээгээрэй.

Бумба

Бодит байдлаас нэлээд хол зөрж явах болов уу. Энэ нь сэтгэл санааны байдалтай холбоотой. Өдөр тутмын нэгэн хэвийн байдлаас хол байх нь ашигтай ч ажлаа цалгардуулахаас сэргийлээрэй. Урлагийн болон олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнд оролцож, мэдлэг боловсролтой, нөлөө бүхий хүмүүстэй танилцаж чадвал таны өмнө асар их боломж нээгдэх болно. Сарын дундуур бие чилээрхэх тул урьдаас эмчид үзүүлж, шинжилгээнд хамрагдахыг зөвлөе. Сарын сүүлээр албан ажлын уур амьсгал нэлээд тогтворгүй болох тул аливаад нямбай хандахыг хичээ.

Загас

Энэ сар ихэнх загаст амжилттай, үр бүтээлтэй байх болно. Танд шинэ эрч хүч мэдрэгдэж, оновчтой санаа төрөх болно. Сарын эхээр Цолмон, Буд гаригийн нөлөөгөөр сонирхолтой уулзалт, учрал тохионо. Энэ нь таны гадаад үзэмжид нөлөөлөөд зогсохгүй үзэл бодолд тань томоохон өөрчлөлт оруулна. Найз нөхдийн тусламжаас татгалзах хэрэггүй. Сарын дунд үед Буд гаригийн нөлөө орж ирснээр ажил төрөлд бага зэргийн саад тулгарна. Сарын сүүлээр том зүйл худалдаж авахаас зайлсхийж, санхүүгийн асуудалд болгоомжтой ханд.

  |  
Өмнөх мэдээлэл
Атаа жөтөө хөгширөлтийн үндэс болдог
Дараах мэдээлэл
Цаг бол алт

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(916)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: carrick.   2008-03-05
goy goy goy

Зочин: sodko.   2007-04-03
4n sariin zurhaig hurdan harmaar baina yamar hariutslagagui yum be? 4n sar garchaad baihad 4n sariinhaa zurhaig taviagui baidag mglchuud l iim gesen shig bitii iim bai l daa tsag hugatsaandaa yumaa hiij bai l daa huurhun.mn

Зочин: hurdlaarai.   2007-04-02
4n sariin zurhaigaa hurdan garga l daa nadad mash chuhal ajluud bgaa hurdan unshmaar bna ldaa ali boloh hurdan ok gehdee jaahan delgerengui zurhaig ni songooroi

Зочин: uuganaa.   2007-03-31
arai l towchhon ymaa delgervvlj boloh uu

Зочин: aagi.   2007-03-29
yahaw dee gehdee jaahan taalagdsangui l dee

Зочин: amaraa.   2007-03-28
arai l tovchxon baina delgervvlj boldoggvi ymu

Зочин: akusiko.   2007-03-21
huurhun goy sayt bna nh udaa orj uzlee aimar taalagdsan shuu

Зочин: tuyaka.   2007-03-21
goy yum. unenii huvitai l yumshig bna. neg talaar arai ih telgerengui bsan bol...

Зочин: uugii.   2007-03-20
yag vnen gedegt naidaj bna shvv amjilt hvseye all :>

Зочин: AKOR.   2007-03-19
yg unen bizdee ok

Зочин: agii.   2007-03-19
mash dowchhon bna shv

Зочин: Enkhbat.   2007-03-18
boljiinoo. gyalaachlaa shuu Thanks

Зочин: ganaa.   2007-03-16
delgerengvi,todorhoi,olon sedweer bwal zvgeer yum shig bna daa

Зочин: jagaa.   2007-03-14
hvn bvriin zurhaig dandaa bichij bdagt baylaj ywdag shv gej helmeer bna.

Зочин: Sanjaa.   2007-03-14
thangs

Зочин: tulgaa.   2007-03-14
saihan buudsan bn bayarlalaa

Зочин: zaya.   2007-03-12
dajgvi l yum bna. gehdee eruul mend, hair durlal, ajil, sanhvv geed tus bvrd ni delgerengvi bichvel vnen goyo

Зочин: oogoo.   2007-03-12
mash ih taalagdlaa........

Зочин: xaliuxa.   2007-03-11
Bi uug ni nadad uram xairlax bolovuu getel joohon xachin yumaa gexdee thank you very mach arai delgerengui bval zugeer bishuu

Зочин: togosoo.   2007-03-10
towchhon yumaa.bvvr delgerengvi bwal sain bn

Зочин: ari.   2007-03-10
arai delgerengui bsan bol...........

Зочин: uyanga.   2007-03-05
delgerengui bai l daa

Зочин: okey.   2007-03-04
thanks dawgvi shv savelchihlee

Зочин: soko.   2007-03-02
taalagdaj bna gehdee delgergui bval bur ih taalagdah blaa

Зочин: soko.   2007-03-02
taalagdaj bna gehdee delgergui bval bur ih taalagdah blaa

Зочин: hair.   2007-03-01
mash ih taalagdaj bna

Зочин: Mona.   2007-03-01
Ymar ch towchhon yumbdee

Зочин: enkhmaa.   2007-03-01
thanks

Зочин: hair.   2007-03-01
mash ih taalagdaj bna

Зочин: haliuna.   2007-03-01
thanks, enhmaa chi oros 3t surdag ohin mon uu?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com