ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мөрөөдлөө биелүүлэх 15 арга

Ажил & Мөнгө  | 2007 / 02 / 28

Билл Гейтсийн хувьд ямар нэгэн ажлыг амжилттад хүргэх 3 арга байдаг.

1. Зөв цагт зөв газар байх.(Магадгүй та аль хэдийн зөв газар байгаа)
2. Өөрийнхөө ажиллаж байгаа газрын хэтийн төлөв болон, ерөнхий байдлыг нь сайн мэдсэн байх.
3. Зөв чанартай алхам хий.

Тиймээ, хамгийн бүтэшгүй мөрөөдлөө биелүүлэх 15 арга.
  • Өөрийгөө сайн тань. Дутагдалтай талаа болон алдаагаа (бид бүгд дутагдалтай талтай) сайн мэдэж хүлээн зөвшөөр. Гэвч үүнээс илүүтэйгээр өөрийн давуу талуудыг болон Бурханаас заяасан авьяас билгээ нээ. Өөрийн даваа талаа илүү их хөгжүүлж, харин дутагдалтай талаа хамгийн доогуур төвшинд буулгахыг хичээ. Та өөрөө өөртөө үнэнч байж байж бодит анализ хийж чадах нь мөрөөдлөө биелүүлэхийн хамгийн эхний алхам мөн билээ. Амьдралдаа хамгийн их хүсдэг зүйлийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй бол. Бүгдийг нарийн судал. Энэ талаар үргэлж бодож, тэмдэглэл хий. Аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол, таны хувьд чухам юу аз жаргал болохыг тогтоо. Хэн нэгэнд хамааралтай байх, эрх чөлөө, эсвэл олонд танигдах, мөнгө, хайр дурлал, итгэл найдвар аль нь таныг аз жаргалд хүргэнэ гэж бодож байгаагаа сайн тодорхойл. Амьдралын зорилготой, хаана байгаагаа мэдэхгүй бол амжилтад хэрхэн хүрэх билээ! Хоосонг бай болгоод онил. Ямар ч маргаангүй зөвхөн түүнийг л онох болно.
  • Хүсэл, эрмэлзлэл, сэтгэл хөдлөлөөр дүүрэн бай. Ийм байдал тань таныг эвгүй байдалд оруулна гэж бүү бод. Өөрийнхөө хийж байгаа ажлаасаа таашаал авч, сэтгэл хөдлөлтэй байж чадахгүй бол бусдыг таны мөрөөдлөөс хуваалцахыг хүлээсний хэрэггүй. Хүсэл эрмэлзлэлээ мэдсэн цагт зорилгоо тодорхойлж амьдрал тань илүү утга учиртай болно.
  • Өөрийгөө өөдрөг байлга. Үргэлж анхааралтай бай. Гутрангуй хүмүүс мөрөөдлийг хамгийн их хордуулдаг. Түлхүүр: “Өөдрөг биш бол битгий ярь!” Муу зүйлд ч гэсэн өөдрөг хандахыг хичээ.
  • Эхэлж байгаа ажил тань бүх хүмүүст таалагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Таныг буруугаар ойлгоно, та үгээ буруу хэлнэ, зарим найз тань гомдоно, бүр зарим найзаа алдаж ч мэднэ (түр зуур). Түлхүүр: “Бусдын юу гэж бодох нь надад падгүй.” Энэ үгийг өөртөө байнга давтаж хэл. Ялангуяа шантарсан үедээ юмуу эсвэл эргэлзэж эхлэхдээ хэрэглээрэй.
  • Өөрөөрөө бай. “To thine own self be true.” (Өөртөө шударга бай.) Энэ бол маш чухал юм. Хүмүүс таны тухай юу гэж ярих нь хамаагүй. Учир нь хүмүүс нэг хэвийн ертөнцдөө дадсан байдаг бөгөөд бусдын амжилт тэднийг өөрсдийгөө дорд үзэх шалтгаан болдоггүй. Өөртэйгээ эвлэр. Бусдын туршлагаас сургамж ав. Гэвч таныг шантруулж ухрахад бусад хүмүүс нөлөөлөх ёсгүй. Мөн байгаагаасаа өөр байдлаар харагдах гэж хичээсний хэрэггүй. Учир нь та зөвхөн өөрөөрөө байсан тохиолдолд л хамгийн их нөлөөтэй байж чадна.
  • Алдаа гаргахаас бүү эмээ. Ганц үнэн бол алдаа байдаг. Бүр ямар ч сургамж авч чадаагүй алдаа л үнэн байдаг. Түлхүүр: “Туршиж үзээд алдах нь юу ч туршиж үзэлгүйгээр амжилтад хүрэхээс хавьгүй дээр!”
  • Хялбар биш гэдгийг хүлээн зөвшөөр. Мөрөөдлөө биелүүлэх нь таны амьдралд тохиолдсон хамгийн хэцүү, ядаргаатай ажил байж болно. Гэхдээ танд ажлаас зайлах ямар ч арга байхгүй. Амжилтын тулгын чулуу бол хэзээ ч бууж өгөхгүй байх явдал юм. Зорилгодоо хүрэхийн тулд өөдөө мацсаар бай. Тийм ээ, амжилтын 99%-ийг амжилтад хүрэхийн тулд гаргасан алдаа эзэлдэг гэж хүмүүс яридаг шүү дээ.
  • Даруу бай. Хэчнээн өндөр амжилтад хүрсэн байсан ч их зан бүү гарга. Амжилтад бүрэн хүрсэн, зорилгоо бүгдийг нь биелүүлсэн гэж бүү бод. Хүнд үргэлж хүрэх гэж тэмүүлэх өөр оргилууд үргэлж байдаг. Түлхүүр: “Ажил хийх хамгийн сайн аргыг одоогийн байдлаар нээгээгүй байна.”
  • Өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Танд маш их хүч байгаа. Өөрт байгаа төрөлхийн зарим чанарыг дагуулан энэ хүчийг ашиглах хэрэгтэй. Өөрийгөө дутуу үнэлдэг байдлаас гарах хэрэгтэй. “Надад хэн ч дургүй.”, “Би хийж чадахгүй.” гэж бодох хэрэггүй. Иймэрхүү бодол мөрөөдлийг тань хулгайлна.
  • Зугаатай бай. Ямар ч юм харагдаж байгаа шигээ тийм муу биш байдаг. Ажил урагшгүй болж эхлэхэд (заримдаа тийм үе гардаг) уйтгарлан гуниж сэтгэл санаагаар унаад хэрэггүй. Эдисоны номноос хоёр өгүүлбэр та бүхэнд сонирхуулъя. “Би амьдралынхаа туршид барьцтай ажил, аятайхан ажил огт хийсэнгүй. Хийсэн бүх юм маань зүгээр л өөрийгөө зугаацуулсан ажил байсан юм!” Амьдралд болж байгаа хөгтэй явдлуудад инээж бай. Хөгтэй явдал бараг өдөр бүр тохиолдож байдаг. “Аз жаргалын түлхүүл бол, дуртай ажлаа хийх биш, харин хийж байгаа ажилдаа дуртай байх юм.” гэж Ж.М.Барри хэлжээ.
  • Амьдралд хайртай бай. Мөрөөдөл тань талаар өнгөрөх үе танд маш их тохиолдоно. Эрсдэл, уналт, заналхийлэл, урам хугаралттай та үргэлж тулна. Амжилтаасаа биш алдаанаасаа сурдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Учир нь амжилтанд хүрч чадаагүй шалтгаан нь юун дээр алдаа гаргасныг тань хэлж өгдөг. Тиймээс хийсэн алдаа бүр тань амжилтад хүргэх нэг алхам юм.
  • Боломжийг хэзээ ч бүү алд. Боломж таныг байнга хүрээлж байдаг. Хүндрэлийг хэцүү асуудал гэж бодож болохгүй. Жишээ нь “Хямрал” гэдэг үгийг хятадаар “аюул”+ “боломж” гэсэн утга агуулдаг байна.
  • Бусдад туслах хүслээр дүүрэн бай. Ганцаараа амжилтад хүрэх нь таныг эвдэж зожигруулна. Таны амьдралд утга учир байхгүй бол иймэрхүү амжилт мухар гудамж л гэсэн үг. Олон жилийн турш тэмцэж байж хүрсэн амжилт таныг зан чанарын хувьд төлөвшүүлдэг.
  • Амжилтад хүрэхийг хүс. Хийж байаа ажилдаа итгэж байгаа бол амжилтад хүрнэ гэдэгтээ ч гэсэн бүрэн дүүрэн итгэх ёстой. Хөл дээрээ зогсохыг хичээхээс илүү хамгийн сайн нь болохыг төлөө зүтгэ. Таны мөрөөдөл үргэлж том, зориг шаардсан, бүр өвөрмөц байх хэрэгтэй. Хүмүүс таныг солиотой гэж бодсон ч хамаагүй эрч хүчээ бууруулсны хэрэггүй. Ямар нэг саад бэрхшээлийг давахад таны өөрийн бодол, хүсэл, зөн совин, итгэл хамгийн чухал байдаг. Хүчтэй итгэлтэй бай. Ямар нэг далдын хүч танд тусална.
  • Мөрөөдлөөсөө хэзээ ч ухарч болохгүй. Тэвчээртэй бай. Зорилгодоо хүрэхийн тулд хэт яарсны хэрэггүй. Хэзээ ч ухарч болохгүй. Юу гэдэг билээ: “Амжилтад хүрэгсэд хэзээ ч шантардаггүй, шантарсан хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй!” Бүх боломжоо алдлаа гэж бодогдохоор тийм хүнд байдалд байсан ч гэсэн заавал өөр боломжууд байгаа гэдэгэт итгэх хэрэгтэй. Учир нь үнэхээр өөр олон боломж заавал байдаг. Бүр илүү сайхан боломж байдаг гээч. Хамгийн чухал нь илүү сайн боломж гарах өөр нэгэн өдөр байгаа гэдэгт бат итгэ. Мөрөөдлийнхөө хойноосяв. Учир мөрөөдөл тань таны хүрч чадах цэгийг зааж байдаг.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(779)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hishgee.   2007-03-04
bayarlalaa saihan zovolgoo ogson. ashramd helehed hun ih l sonsoh yum eniig yag amidral deer oor deeree heregjuuleh heregtei shuu humuusee tyyshtai.

Зочин: hishgee.   2007-03-04
bayarlalaa saihan zovolgoo ogson. ashramd helehed hun ih l sonsoh yum eniig yag amidral deer oor deeree heregjuuleh heregtei shuu humuusee tyyshtai.

Зочин: orkhon_7456.   2007-03-04
Баярлалаа. энэ зєвлємжийг уншаад єєртєє итгэх итгэл, ємнєє тависан зорилгоодоо шантарахгїйгээр хїрэхээр зориг шулуудан орохоор маш их эрч хїч урам зоригийг энерги авлаа Дахин баярлаа.

Зочин: erka.   2007-03-01
mash ih taalagdlaa minii dutagdaltai taluudiig maani oorchloh suuri yum u da gej bodoj bn hun bolgon deerhiin daguu bval moroodoldoo hurch chadahgui hun baihgui boloh biz ee taalagdlaa

Зочин: yanjmaa.   2007-03-01
vneheer saihan zowlogoo bna ta bvhend bayarlalaa hvn oorin gesen moroodoltei tvvndee hvrehiin tuld zorilogo tawij hicheeh heregtei yum bna gedgig sain uhaarlaa thank"s

Зочин: damn.   2007-02-28
Haraal id gej!!!! Yaaasan unen ug ve! Unuug hurtel olon gadaad dotoodiin humuustei uulzaj yavhad ene buhniig bugdiig ni biyeluulj chaddag gants l huntei bi amidaraldaa taaraldaj baisan yum bn... Damn it!

Зочин: uulkun.   2007-02-28
goe yum bna mordoj dagaj bodoj yabahad heregtei zuil bna

Зочин: Dovchoo.   2007-02-28
Bayarlalaa vnheer heregtei zovolgoo bna urdaa zorilgo tavij tvvniihee toloo shargui shandrahgvi zorigtoi bj zorilgo moroodloo zaawal amidral deer bielvvlj hvnees ilvv hvn bh saihan yuni tuld amidarch bgaa bilee hvnii amidral boginhon shvv dee tegeed ch bid hezee vhhee ch medehgvi uchiraas oortoo onoodortoo margaashdaa ireedvidee itgeltei amidrtsaaya mongolchuud 800 jilin tertei morin deerees delhiig hvcheer baildan daguulj bsan bol 800 jiliin daraa oyun uhaanaaraa delhiig baildan daguulii bid chadna hvseh l ym bol aliin bolgon ongorson veiin tvvheeree delhiid dursagdaj amidrah ym ve bvgd urdaa zorilgoo taviaad itgeleti tevcheerei shargui amidrtsgaaya. Ta bvhnii ajild amjilt hvsii

Зочин: uyanga.   2007-02-28
mash saihan heregtei medeelel baina. ta buhend uneheer bayarlalaa... oortei itgeltei bolhod mini tusalsand... thanks... amjilt husie uragshaa!!!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com