ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрүүл толигор арьс таны нэрийн хуудас

Гоо сайхан  | 2007 / 02 / 28

Гоо сайхан харагдахын нэн тэргүүний нууц нь эрүүл арьс. Хатуу, ширүүн уур амьсгалтай манай орны хувьд арьсаа эрүүл, мөнхийн гэрэлтэй харагдуулах нь тийм ч амар зүйл биш. Өнгөлөг сайхан байлгахын тулд арьсанд байнга анхаарал тавьж, тордох хэрэгтэй болдог.
Манай хүүхнүүдийн ихэнх нь унтахдаа сүүн цэвэрлэгчээр нүүрээ арчаад л өглөө дээрээс нь будгаа түрхэн ажилдаа гардаг. Энэ нь зөвхөн будаг арилгах төдий л үйлдэл бөгөөд арьсны давхрага бүрт илүүдэл тос, хорт бодис хуримтлах эхний алхам болдог аж. Мөн нүүрэн дээр идээт үрэвсэл гарах, тослогтох, хуурайших, толбо үүсэх нь ч дээрхээс үүдэж байж ч болох талтай.

Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн цэвэрлэх, амраах тухай олон зөвлөгөө байдаг хэдий ч эмэгтэйчүүд сард дор хаяж хоёр удаа гоо сайханд орж, массаж хийлгэн арьсаа баярлуулж байх хэрэгтэйг гоо сайханчид зөвлөж байна.

Арьсны бүтэц
Хүний арьс эпидермис, дермис, өөхлөг эд гэсэн гурван давхрагатай. Хамгийн гадна талын давхрага болох эпидермис арьсны өнгийг нийлэгжүүлдэг меланоцит, нарны нил ягаан туяанаас хамгаалдаг кератиноцит, гадаад орчны олон мянган нянг биед нэвтрүүлэхгүй байлгах үүрэгтэй лангерхансын эсүүдээр баялаг байдаг аж. Эпидермис нь суурин мембранаар дермис давхрагаас тусгаарлагддаг бөгөөд дермис давхарга бидний арьсыг толигор, уян хатан, бат бөх чанартай байлгахад чухал нөлөө үзүүлдэг. Энэ хоёр давхрагын эсийн бүтцийн өөрчлөлт нь арьс суларч унжих, үрчлээ суух, хуурайших, батга сэвх, нөсөөт толбо гарах, улайх зэрэг шинжийг үүсгэдэг. Үүнд манай орны эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, нарны нил ягаан туяа, архи тамхи, стресс, гормоны өөрчлөлт, бодисын солилцооны дүнд үүсэх илүүдэл бодисын хуримтлал, дотор эрхтний эрүүл бус байдал зэрэг зүйл нөлөөлдөг гэнэ.

Цэвэрлэгээ
Арьсны эсэд хөгшрөлт явагдах нь жам ёсны хэрэг боловч зөв арчилгаа арьсыг удаан хугацаанд толигор сайхан байлгаж чадна.
Арьсаа цэвэрлэх нь хамгийн чухал арчилгаанд тооцогддог. Зөв сайн цэвэрлэхгүйгээр дараагийн шатны цэвэрлэгээнд орж болохгүй. Ингэсэн тохиолдолд үр дүнтэй байдаггүй аж.
Өдрийн турш тоосжилт, нар салхины нөлөөнөөс үүдэн нүүрээ будсан, будаагүй ч арьсыг өглөө, орой бүр цэвэрлэж байх шаардлагатай. Ингэхдээ арьс, нүүрний шугамын дагуу иллэг хийхгүй бол наснааснаа эрт хөгширдөг тал бий. Шугамын дагуу цэвэрлэгээг хийгээгүйгээс арьс амархан сунаж, сулардаг байна.

Нүүрний шугам

  • Эрүүний голоос чихний доод өнцөг хүртэл
  • Хамрын угалзнаас дээш уг хүртэл
  • Завж, хацрын доод талаас чихний цэцэг буюу чихний дунд хүртэл
  • Дээд зовхины доод булангаас нүдний гадна булан хүртэл
  • Доод зовхины гадна булангаас нүдний дотор булан хүртэл
  • Духны голоос хоёр тийш чамархай хүртэл
  • Эгэмний яснаас эрүү хүртэл гэх мэт чиглэлээр иллэг, массаж хийдэг.

Арьс цэвэрлэх дараалал
Нүүрний будгийг уруулнаасаа эхлэн арилгадаг. Завжны буланд хурууныхаа өндгөөр дарж, арьсаа хөдөлгөөнгүй болгон хөвөнд шингээсэн сүүн шингэнээр арчиж цэвэрлэнэ. Үүний дараа зовхи болон сормуусны будгаа арилгах хэрэгтэй. Нүүр цэвэрлэх зориулалттай эсвэл зөөлөн хөвөн даавуунд цэвэрлэгчээ шингээн будгийг сайтар арчина. Нүдний эргэн тойрны арьс хамгийн эмзэг нимгэн байдаг тул үрчийж, сунахдаа хурдан. Иймд энэ хэсгийн арьсыг сайтар тордоорой.
Харин үүний дараа хацар, дух, эрүү, шанаагаа мөн л шугамын дагуу цэвэрлэнэ. Нүүрэндээ цэвэрлэгч түрхээд хурууныхаа өндгөөр бага зэрэг товшин, бяцхан массаж хийвэл арьс амардаг байна. Массаж хийж дуусаад илүүдэл тосыг хөвөнгөөр арчихдаа шугамын дагуу нүүрний голоос хоёр тийш зөөлөн арчих хэрэгтэй.
Сүүн шингэн нь арьсанд шүлтлэг орчин үүсгэдэг тул цэвэрлэснийхээ дараа заавал лосьоноор арчаарай. Энэ нь цэвэрлэгээг гүйцээж арьсны орчинг хэвийн болгох шидтэй.
Мөн долоо хоногт нэг удаа арьс гуужуулагчтай нүүр цэвэрлэгч хэрэглэж байхыг зөвлөж байна. Гуужуулагч нь жимсний үр, ясны маш нарийн үртсийг агуулдаг учир арьсны өнгөн хэсгийг гуужуулах ба гүнд нь нэвтэрч, хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, зөөллөх үйлчилгээтэй. Гуужилт удааширснаас шим тэжээлтэй бодис арьсны гүнд нэвтрэх нь удааширч, хорт бодис гадагшлах нь багасдаг. Энэ нь арьсны өнгө үхмэл болж, эрт хөгшрөхөд гол нөлөө үзүүлдэг байна.

Уян зөөлөн болгох жор
30 гр хөрөнгийн исгэгчийг хэдэн дусал зөгийн балтай хольж сайтар хутгана. Хэрэв та хуурай арьстай бол энэ бэлдмэл дээрээ чидун жимсний тос дусаан холих хэрэгтэй. Нүүрэн дээрээ 10-15 минут тавих энэ бигнүүр арьсыг уян зөөлөн болгодог.

Тараг арьс тайвшруулна
Хоёр халбага шинэхэн таргийг түүхий өндөгний шартай холин хутгана. Үүн дээрээ хэдэн дусал устөрөгчийн лимоны шүүс дусаана. Түрхлэгийг нүүр хүзүүндээ жигд тараан 10-15 минутын дараа хүйтэвтэр усаар цэвэрлэх бөгөөд хэсэг хугацааны дараа хүйтэн усаар шавшаарай. Энэ түрхлэг арьсны өнгийг сэргээж, тайвшруулах үйлчилгээтэй байдаг аж.

Усан үзмийн шүүс ашигтай
Намар цагт усан үзмийн шүүсээр түрхлэг тавих нь үр дүнтэй. Өглөө сэрэнгүүт нүүрээ цэвэрлэж, урьдаас бэлтгэсэн 2-3 ширхэг усан үзмээ хагалан шүүсээр нь нүүр, хүзүүгээ арчина. 15-20 минутын дараа угааж, нүүрээ будаарай. Бэлтгэхэд хялбар энэ түрхлэг арьсыг амрааж, толигор болгох үйлчилгээтэй.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(595)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: gerel.   2007-04-09
1 sh nibegiig nariihan zuseed tseverlesen nuuree archina ingee 14 honogiin daraa tanii ars medegdehuits oorchlogdno.bi uuniig bieree medne um gardag baisan bol garahaa bolj ars tsairch zoolon boldog eroosoo hc huuraishdaggui shuu. ehleed archhaar aimar horsdog um bailee.

Зочин: uuganaa.   2007-03-05
iluu urgun medeelel tawibal zugeer sanagdaj bna

Зочин: Orkhontungalag.   2007-03-04
сайхан зєвлємжийг уншлаа.гарын доорхи материалыг ашиглан нїїр хїзїїгээ яажарчилах тухай мэдэж авлаа.єшєє сайхан зєвлємжїїдийг єгч байгаарай

Зочин: bika.   2007-03-01
nimbegnii shuuseer archih n arisan yamar ur ashigtai baidag yum be?

Зочин: sanjaa.   2007-03-01
ih taalagdlaa vnt zowolgoo bna.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com