ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зөвхөн бүсгүйчүүдэд шивнэх шивнээ

Хайр & секс  | 2007 / 02 / 25

Бэлгийн ариун цэвэр:
Бэлэг эрхтэний эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн үр дүнтэй арга бол цэвэрч байдал. Бэлгийн уруулын завсараар өнгөр гэж нэрлэгддэг шингэн зүйл хуримтлагддаг. Өнгөр ерөнхийдөө цагаан өнгөтэй, хурц үнэртэй, үхсэн эд эс, нянгийн нийлэмж юм. Та усанд эсвэл шүршүүрт орж байхдаа шингэн савангаар гадаад бэлэг эрхтэнээ угаах хэрэгтэй. “Intimate washes” гэсэн нэртэй зориулалтын шингэн саванг хэрэглэж болно.

Бургуйдаж угаах нь тийм ч сайн арга биш. Бургуйдах үед эд эс гэмтэж гадна байсан нян биеийн дотор хүчээр шахагдан ордог. Тиймээс одоо үед түүнээс болгоомжлох нь зүйтэй. Хэдийгээр бэлгийн уруулаас гарах үнэр танд таалагддаггүй ч энэ нь тодорхой хэмжээгээр эмэгтэй хүнд байх ёстой гэдгийг санаарай. Yнэхээр эвгүй үнэр ялгараад байвал мэргэжлийн эмчид очиж үзүүлэх нь хамгийн зөв арга. Yнэр бэлгийн замын халдварт өвчний улмаас гарч болох юм. Эмчид үзүүлэх нь таны хийх ёстой зүйлсийн нэг гэдгийг бүү март.

Сексийн үед анхаарах зүйл:
Эр хүн ходоодоороо дурладаг гэж бид ярьдаг. Тэгвэл сексийн үед эрчүүд бүсгүйнхээ дуу хоолойноос дур хүслээ илүүтэй өдөөдөг байна. Тиймээс бүсгүй та орон дотроо эрчүүдийг ухаан алдуулъя гэж бодож байгаа бол дуу хоолойндоо анхаарал хандуулах хэрэгтэй. Хэт жонгиносон нарийхан дуу чихэнд чийртэй байдаг. Эршүүд хэрнээ тамирдаж тэчьяадсан дуу хоолой тэдний сэрлийг илүүтэй өдөөдөг аж.
Эрчүүдийг жинхэнэ эротик орчинд өдөөе гэж бодож байгаа бол та эхлээд дуу хураагчтай ажиллаж сур. Дуу хураагчийг сексийн үед ойрхон тавиад дараа нь сонсож, дуу хоолойгоо засаж, өдөөгчөө чангаруулж болно. Тэдний чихэн дээр эвлэгхэн хоолойгоор ухаалаг биш ч гэсэн жинхэнэ эмэгтэй хүнийхээ инстектээр өдсөн яриа өрнүүлж сурвал та сексээ дуу хоолойгоороо байлдан дагуулж болно.
Гайхамшигтай эмэгтэйчүүд жинхэнэ янаг хоолойгоороо л эрчүүдийг цатгаж орхидог гэдгийг санаж явбал та заавал үтрээгээ оёулж, хөхөө томруулж, амаа цангатал утга учиргүй гийнах шаардлагагүй болно гэсэн үг.

Эрчүүд юунд хамгийн дургүй вэ?
Сексийн үед эрчүүд тун эмзэг сэтгэхүйтэй байдаг. Тэдний хүсэн мөрөөдсөн хамгийн романтик орчныг та уйтгартай амьдралын түүх, утга учиргүй сээтэгнэл, санхүүгийн дутагдлаараа гутааж болохгүйг хатуу анхаар. Нэгэнт та хоёр харилцан ойлголцоод энэ харилцаанд орохоор шийдсэн бол хэн хэнийгээ хүндлэх хэрэгтэй. Тиймээс та хэчнээн хүсэж байсан ч өөрийнхөө тухай бага яриарай.
Харин ч түүнийг анхааран сонсож, улиг болсон амьдралын түүхийг зөвхөн энэ мөчид л мартагнах цаг гэдгийг хэн хэндээ ойлгуулаад ав. Ингээд та уянгалаг таатай, хор хөнөөлгүй, сэтгэлд сэвгүй цагаахан сээтгэнэлээр түүнтэй харилцаж, санаачлагыг гартаа оруулаад авбал тэр эрэгтэй таныг хожим хамгийн аятайхан бүсгүй гэж удтал дурсан санах болно.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(396)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: khongor.   2007-02-26
ter duugaa duu huraaguurt huraana gedeg shal utgagyi sanagdaj bn.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com