ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жимсэнд дурлагч эрчүүд шийдмэг бус

Чөлөөт цаг  | 2007 / 02 / 25

Японы хоол судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэрбээр эрчүүдийг идэх дуртай хоолоор нь тодорхойлж болох боломжийг нээсэн байна. Өглөөний болон өдөр, оройн зоогондоо та жимс л идэхийг хүсдэг үү? Ном уншингаа шарсан төмс идэх бус, алим хазмаар байдаг уу? Ойлгомжтой. Таны дотор шавхагдашгүй эрч хүч нуугдаж байна. Тэдний нээснээр бидний дурлах хоол хүнсээс зөвхөн эрүүл мэнд ч бус ажлын амжилт, хайр дурлал маань ч шалтгаалдаг аж. Тэр энэ шинжээр нь эрчүүдийг зургаан төрөлд хуваажээ.

Ногоонд дурлагч
Лууван, вандуй, байцаа зэрэг ногоонд дурлагчид нь чиглэсэн зорилгодоо үнэнч, нэр алдарт дуртай. Тэдний хүссэн зүтгэл үргэлж амжилттай төгсдөг. Тэдэнд дэв дав хийсэн үсчсэн хөдөлгөөн байдаггүй. Тогтвортой зан чанартай, найрсаг, эрүүл мэндэд нь ямар нэг асуудал байдаггүй хүмүүс. Гэхдээ давс, халуун ногоо хэрэглэхдээ болгоомжилж байгаарай. Хэтрүүлбэл хоолой, толгой өвдөх магадлалтай.

Жимсэнд дурлагч
Тэд нөхөрсөг харилцааг тун хялбар тогтоодог бөгөөд сайн ярилцагч хэмээн тооцогддог. Өрсөлдөөнийг тэвчдэггүй, ажлын талбарт дээш мандахыг хүсдэггүй хүмүүс. Ханборгоцой, чавга, усан үзмийн дарсанд дурладаг бол өчүүхэн төдий хүнд асуудлын өмнө өвдөг сөхөрдөг хүн. Жимсэнд дурлагч эрчүүдийн ихэнх нь ичимтгий, шийдмэг бус байдаг.

Халуун ногоонд дурлагч
Халуун, хурц хоол хүний зан чанарт шууд нөлөөлдөг. Халуун ногоонд дурлагчид “галзуу” хүмүүс юм. Хайр дурлалд ч “халуун” амрагийг илүүд тооцдог.Тэдний сул тал нь амиа хичээсэн зантай, өөдөөс нь зөрүүдлэхийг тэвчдэггүй. Ногоонд дурлагчдын адил давсыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Анд дурлагч
Тэд тун хөдөлгөөнтэй хүмүүс. Байнга амжилтад хүрдэг боловч шаргуу зүтгэл дутагддаг. Энэ төрлийн эрчүүд дурлалд тун ч тогтворгүй. Нарийн маханд дуртай бол судас бүдүүрэх, таргалах сөрөг талтай.

Далайн анчид
Далайн гаралтай хоолонд дурлагчид тайван, тогтвортой зантай хүмүүс байдаг. Олсон орлогоо зөв зарцуулж чаддаг чанар нь бусдын хүндэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Загасны маханд дурлагчид хайр дурлалд найдвартай хос болж чадна. Гэхдээ ганц “но” бий. Тэд нээлттэй биш, Өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг гаргаад байдаггүй аж.

Тосонд дурлагч
Тэд өөртөө тун итгэлтэй. Хамт олон дундаа төдийлөн нээлттэй бус. Гэвч энэ ганцаардмал байдал нэр алдарт хүрэхэд нь ердөө ч саад болдоггүй. Янаглах урлагт гаргууд сайн. Сул тал нь өөртөө хэт итгэлтэй байдлаасаа болж ярилцагчаа эвгүй байдалд оруулдаг.

  |  
Өмнөх мэдээлэл
Ижий танаа
Дараах мэдээлэл
Зөвхөн бүсгүйчүүдэд шивнэх шивнээ

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(489)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com