ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Манай улсад 7000 гаруй цагаан хоолтон бий

Эрүүл мэнд  | 2007 / 02 / 24

Эрүүл байхын үндэс нь зөв хооллолт. Зөв хооллох гэдэг бас нэг төрлийн урлаг бөгөөд түүнд суралцах ёстой аж. Улс үндэстэн бүрийн 100-гаас дээш насалсан хүмүүс амьдралдаа мөрдлөг болгож ирсэн хооллох дэг жаягтай. Дорнын соёлтой монголчууд бид амжиж өөрийн болгохгүй бол Европт мацаг барих дэглэмээр уламжлуулан цагаан хоолтон болох замаар эрүүлжиж буй хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ.

Мацаг барих гэж юу вэ, цагаан хоолтон болох нь эрүүл мэндэд ямар тустай вэ. Мацаг барихын өмнө махнаас татгалзаж цагаан хоолтон буюу вежетариан болдог байна. Манай улсад 7000 гаруй цагаан хоолтон байдгаас 4000 гаруй нь хагас вежетариан, үлдсэн нь цэвэр вежетариан гэнэ. Хагас цагаан хоолтон долоо хоногт хоёр удаа цагаан хоол иддэг. Вежетариан хоол холестерингүй байдаг. Цагаан хоол идэх нь олон талын ач холбогдолтой.

Буурцагт ургамлын уургийн агууламж махныхаас илүү
Цагаан хоолонд махны оронд дүфү буюу шар буурцгийн бяслаг, эрдэнэ шиш, будаа, шар буурцаг, хүрэн буурцаг, вандуй, гурилнаас гаргасан уураг зэрэг бүтээгдэхүүн юун түрүүнд ордог. Жимс, хүнсний ногоо нь амин дэм, эрдэс бодис, хэт исэлдлийн эсрэг бодисуудаар баялаг, эрүүл саруул, урт удаан амьдралыг тэтгэгч сайн чанарын эслэг агуулж байдаг.
Хүний биед физиологийн хувьд мах боловсруулах нэг ч эрхтэн байдаггүй гэвэл та итгэх үү? Хүн байгалийн ангиллын хувьд өвсөн тэжээлтний бүлэгт багтдаг. Манай улсад цагаан хоолтнуудыг уулзуулдаг, ундаалдаг газар хэдийнэ бий болжээ. Энэ нь “Сонгодог хүнс судлан дэлгэрүүлэх академи”.
Цагаан хоол гээд ярихаар цагаан идээ, будаахнаар төсөөлдөг байсан үе түүх болж хоцроод байна. Манайхан 250 гаруй нэр төрлийн цагаан хоол хийдэг болжээ. Бидний хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөс хоёрхон зүйлийг хасчихвал цагаан хоолтон болчихно. Энэ нь мах, өндөг. Вежетариан хүмүүсийн хоолыг тангараг өргөсөн тусгай тогооч бэлтгэдэг байна. Тэрхүү тангараг өргөсөн тогооч нь махан хоол иддэгүйн дээр хоол хийж байхдаа уурлаж уцаарлахгүй, хоол хийх бүтээгдэхүүн нь хамгийн сайн чанартай байх учиртай. Тиймээс сайхан сэтгэл, сайн чанартай хүнсний бүтээгдэхүүний нэгдэл нь хүмүүст сонгодог хүнс зооглох боломж бүрдүүлж байгаа юм.
Тус академийн тэргүүн О.Ганболд цагаан хоол нь эрүүл мэндэд тустай, эдийн засагт хэмнэлттэйн дээр байгаль орчинд ч ээлтэй гэж ярилаа. Тэрбээр, хүний ажил үйлс бүтэмж муутай, уур уцаар ундуу ихтэй байдгийн далд утга нь маханд байдаг гэсэн.

Хүн энергийнхээ 10 хувийг хоолноос авдаг
Буурцагт ургамлын уургийн хэмжээ махныхаас илүү байдаг. Дэлхий нийтийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний эхний байрт буурцагт ургамал ордог гэнэ. Мах их иддэг хүн хамгийн өвчлөмтгий. Хүн энергийг гурван янзаар авдаг. Агаараас 70, нойрноос 20, харин хоолноос 10-хан хувийг авдаг байх юм.
Өвсөн тэжээлтний хөлс ялгаралт арьсаараа гардаг байхад араатных амаараа гардаг аж. Араатны гэдэс биеийн уртаасаа гурав дахин илүү байдаг бол өвсөн тэжээлтнийх 8-12 дахин урт байдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Бидний идэж, уусан хүнсний бүтээгдэхүүн дөрөв, тав хоногийн дараа ялгарч гадагшилдаг. Харин араатан амьтан богино гэдэстэй учир хоёр өдөр хүрэхгүй хугацаанд гадагшлуулдаг байх юм.
Хүний бие 70 триллион эсээс тогтдогоос хоёр сая нь хавдрын эс. Гэдсэнд удсан махнаас үүссэн ялзмагаас хорт хий ялгарна. Хорт хий ялгарах бие дэх хавдрын эс идэвхждэг. Энэ бүхнээс үзэхэд хоолонд хэрэглэдэг махаа багасгах, болж өгвөл махнаас татгалзах нь олон талын ач холбогдолтой.
Махан хоол идэхгүй нэг өдөр өнжиж чадахгүй гэсэн үгийг бид захын хүний амнаас сонсдог. Та нэг өдрийн хоолныхоо махны оронд шар буурцгийн бяслаг хийгээд үзээрэй. Махтай идмээр байвал хоолонд орох махныхаа талыг хийгээд, үлдсэнд нь шар бууцгийн бяслаг хийчих. Ийн өдөр ирэх тусам хоолонд орох махныхаа хэмжээг багасгаад бай. Тэгэх тусам мах идэх хүсэл тань буурна. Хэсэг хугацааны дараа өмнө нь хэлж байсан “Махгүй бол амьдар чадахгүй” гэсэн үгээ буцаахад хүрэх вий.

Мацаг барихдаа сайн үйлийн тухай бясалгадаг
Зөв хооллох урлагийн дэг жаягт чухал хэрэгтэй нэгэн зам бол мацаг барих. Мацаг барихын эхлэл нь цагаан хоол идэх гэж ойлгож болно. Мацаг барих нь буддын шашны зан үйлүүдийн нэг бөгөөд амьтны амь хорлосон хилэнцэт идээ буюу махан хоолыг олон хоногоор идэхийг цээрлэх ёс юм. Хүн хоол идэхгүй байлаа гээд өлсөөд үхчихгүй. Учир нь ургамал, салхинаас энерги авч байдаг.
Шашны номд амьтны амь хөнөөх нь нүгэл хилэнц бөгөөд хорлогдсон амьтны мах идэх нь хилэнц ихтэй гэж үздэг учир нэг, хоёр хоног амьтны аминд хүрсэн идээ, ундаанаас татгалзах хэрэгтэй гэдэг.
Нэг өдрийн буюу цөөн хоногийн мацаг барихад үдээс хойш юм идэхийг цээрлэдэг. Мацаг барьж байх үедээ буянт сэтгэл үүсгэж сайн сайхан үйлийг бодож, бясалгаж байх хэрэгтэйн дээр мэдэх маань мэгзэм уншиж байвал их буян хураадаг.
Сарын дүйчин буюу шинийн 8, 15, 25-наас гадна 30-нд мацаг барьж болно. Мөн бурхад, мэргэд дээдсийн мэндэлсэн, таалал барьсан өдрийг ихэвчлэн онцолдог. Эдгээрээс гадна лам багш, эцэг эхийнхээ таалал барьсан өдөр ч мацаг барих ёс бий. Энэ өдөр үйлдсэн буян түм бум, сая живаагаар арвиждаг гэж буддын сургаальд айлджээ.

Сондгой тоотой өдөр мацаг бариарай
Буян хураахаас гадна эрүүлжихийн тулд мацаг бариарай. Ходоод хоосон байлаа ч гаднаас олдсон энергийг “идэж” байдаг аж. Өлсгөлөн үед бие дэх нянгуудыг эсүүд идэж эхэлдэг байна. Хүний ходоодны ханан дахь тэмтрүүл шим тэжээлийг сорж байдаг. Мах иддэг хүний ходоод мөлгөр болж өнгөр тогтдог. Тиймээс мацаг бариад эхлэхэд ходоодны ханан дахь өнгөр арилж, цэвэршдэг гэж хоолны мэргэжилтнүүд ярьж байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнх нь өвчлөмтгий, архаг хууч өвчтэй байдаг. Тарган хүн өөрийгөө эрүүл, өөдрөгөөр төсөөлж чаддаггүй.
Хэрэв мацаг барихаар шийдсэн бол эхлээд хагас өдрийн мацаг бариад үз. Ингэхийн тулд ходоод гэдсээ маш хөнгөн байлгах хэрэгтэй
-2-3 хоногийн өмнөөс халуун хоол идэхээс татгалзаарай. Тэгэхэд ходоод агшина
-Сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү
-Сарын шинэдээр мацагаа эхлээрэй. Мацагийг 3, 5, 7 хоног буюу сондгой тоотой хоногийг сонгоорой.

Мацаг тайлах нь мацаг барихаас хэцүү
24 цаг мацаг барьж болно. Энэ нь өдрийн хоолноос маргааш өдрийн хоол эсвэл оройн хоолноос маргааш оройн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд ямар нэг хоол хүнс болон жимс, ногооны шүүснээс татгалзах хэрэгтэй. Мацаг барихдаа нэрмэл ус л ууна. Үүнийг бүрэн мацаг барилт гэнэ. 24 цагийн мацаг барих тохиолдолд ганц л зүйлийг зөвшөөрдөг.
Аяга усанд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй цэвэр зөгийн бал, эсвэл нэг халбага нимбэгний шүүс нэмж хийж болно. Эдгээр нь биен дэх хорт бодис салстуудыг уусгах нөлөөтэй. Мацаг тайлах нь мацаг барихаас ч төвөгтэй. Мацаг тайлахдаа гадил зэрэг шүлтлэг биш жимс идээрэй. Гэхдээ шууд идчихэж болохгүй. Эхлээд жимснээс бага зэргийг нухаад усанд найруулж ууна. Энэ мэтчилэн орцыг нь бага багаар нэмсээр гурав дахь өдрөөс жирийн хоолонд ороорой.

  |  
Өмнөх мэдээлэл
Ханиад эдгээх энгийн аргууд
Дараах мэдээлэл
Үнсэлт тураадаг

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(510)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Dovchoo.   2007-02-28
Sain uu ene odriin mend . matsag barih ni vnheer heregtei zvil ym bn lee yadaj ehleed 7 honogt 1 udaa 24 tsag 3 sar iim maygaaraa matsag bariaad daraa ni 36 bolgood ehendee jaahan hvnd bdag ym bn lee gehdee jaahan tevcheed l ogvol olon zvil saihan bolno doo gehdee bolj ogvol ooriigoo bitgii hvchleerei ter ni oorigoo yadraadag ym matasag barih olon taliin ashigtai shvv hvmvvsee bolj ogvol yaadaj sar oroldod vzeerei sard 4 hon honog gesen vg shvv dee . Ta bvhnii ajild amjilt hvsii

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com