ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Орон орны цагаан сар

Цагаан сарын баяр буюу Уламжлалт Шинэ жилийн баярыг билгийн тооллыг эртнээс хэрэглэж ирсэн Буддын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Элгээр орнуудад Монгол, Төвд, Хятад, Солонгос, Япон, Ветьнам, Энэтхэг, Лаос, Бутан, Индонез, Тайвань зэрэг азийн уламжлалт цаг тооллыг өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа улс орнууд багтдаг бөгөөд тэдгээр улс орнууд өөр өөрсдийн ёс заншлаар Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Цаг хугацаны хувьд Дорнын тоолол буюу билгийн тоолол улс болгонд ерөнхийдөө ижил байдаг ажээ. Билгийн тооллоор Цагаан сарын эхний өдрөөс эхлэн Шинэ он буюу дахин нэг шинэ жил эхлэж байна гэж үздэг. Энэ нь 12 жилээр нэрлэгдэнэ. Дээрх улс орнуудад Цагаан сарын баярын өдрүүдэд жуулчид маш их ирдэг байна.

Монгол
Монголчууд билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн нэгэнд шинэ он гарч, хавар ирж байна хэмээн уг баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн энэ өдөр хамгийн хар өдөр байдаг тул гай барцадыг нь арилгах үүднээс Цаган өдөр болгон баяр хийдэг ч гэдэг. Иймдээ ч энэ өдөр хүүхдийн үс авдаггүй, шинээр ажил эхэлдэггүй ажээ. Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босож шинэ сайхан хувцасаа өмсөж, хэрүүл маргааныг аль болох цээрлэн, ахмад настангууддаа очиж золгодог. Мөн сайхан таваг, идээ будаа засдаг. Ихэвчлэн уг баярыг шинийн 1-8 хүртэл тэмдэглэдэг. Мөн шинийн 5,8-ны өдрүүдийг хамгийн бэлэг дэмбэрэлтэй сайн өдрүүд хэмээн бурхандаа зул хүж асаан, ном уншуулдаг. Ер нь Цагаан сарын өдрүүдээ хэрхэн угтсанаар тэр жилийнх нь өнгө тодорхойлогддог тул аль болох сайхан тэмдэглэж өнгөрүүлдэг байна.

Хятад
Хятадууд мөн билгийн тооллын шинийн 1-нд Уламжлалт Шинэ жилийн баяр буюу Еэвэн сарын баяр хэмээн цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ баярынхаа өдөр еэвэнгээр таваг засч, сайхан идээ будаагаар ширээ дүүргэн, цаасан буу буудуулж, бурхандаа мөргөдөг ажээ. Энэ баярын гол идээ нь Шиока хэмээх цагаан будааны боов ажээ . мөн энэ баярын хамгийн гол бэлэг тэмдэг нь тухайн жилийнхээ амьтны дүрстэй маш том багаар бүжиг бүжиглүүлдэг ёс билээ. Энэ жилийн хувьд Хятадууд 10-20 хүн дотор нь орж, залж явахаар том тахианы баг хийж гудамжаар бүжиглүүлэх гэнэ. Тахианы хажуугаар Хятадын бэлэгдэл болсон луу, бурхад ч бас бүжиглэх ажээ. Цагаан сараараа Хятадууд шинэ гутлаа гаргаж өмсдөг заншилтай. Энэ уламжлалт баярыг бүх нийтээрээ тэмдэглэдэг.

Солонгос
Солонгосчууд Лунар баяр буюу Шинэ сарын баяр хэмээн цагаан сарыг 3 өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил 2-р сарын 8-10-ны өдрүүдэд Солонгосын Цагаан сарын баяр болно. Солонгосчууд энэ баяраараа Сарын шөл хэмээн хамгийн амттай шөл хийж ууцгаадаг ба Теок хэмээх банш чанаж идэцгээдэг байна. Мөн гэр бүлээрээ сүмд очиж аав ээждээ, бурхан багшдаа мөргөцгөөдөг. Лунарын баяраар тэд үндэсний хувцасаа өмсдөг бөгөөд ардын хөгжим, дуугүйгээр Солонгосын цагаан сарыг төсөөлшгүй.

Төвд
Төвдүүд энэ баярыг Лосар гэж нэрлэдэг бөгөөд Ло гэдэг нь жил, Сар гэдэг нь шинэ гэсэн үг ажээ. Мөн билгийн тооллын шинийн 1-ээс эхлэн тэмдэглэдэг. Уг баяраараа Төвдүүд шинэ дээл хувцасаа өмсөн, ахмад настнагууддаа золгож, мэндчилдэг ажээ. Мөн Дашдэлэг хэмээх номыг ард олон нийтээрээ уншуулдаг гэнэ. Лосарын гол идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, Лосарын тусгай гурилтай шөл ажээ. Энэ баяраараа тэд ч бас бүх нийтээрээ дуулж бүжиглэдэг гэнэ.

Япон
Японд уг баярыг Уламжлат шинэ жил хэмээн 3 өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Японоор уг баярыг О-Шогацу гэж нэрлэдэг байна. Япончууд энэ баяраар Сусухарай хэмээх тусгай цэвэрлэгээ хийж гэрэ цэвэрлэн, Омочи, Озони хэмээх цагаан будаагаар хийсэн боов, идээ будаа засдаг. Мөн энэ баярын гол идээ нь төрөл бүрийн загасаар хийсэн хоол байдаг. Мөн өөрсдийн цагаан будаагаар исгэсэн саке архиа ууцгаадаг ба цайны газрууд нь эдгээр өдрүүдэд үнэгүй саке архи үүдэндээ тавьсан байдаг ажээ. Хүүхдүүд нь эцэг эхдээ мэндчилгээ дэвшүүлж, бяцхан дугтуйд мөнгө хийж өгдөг бөгөөд энэ ёслолоо Отоши-Дама гэж нэрлэдэг ажээ.мөн сүмд очиж бурхандаа мөргөцгөөдөг байна. Харин одоо Япончуудын 80 гаруй хувь нь Христын шашинтай болсон тул уламжлалт цагаан сарын баяраа ахмадууд нь ихэвчлэн тэмдэглэж , залуучууд нь ёслол төдий, фестиваль маягаар өнгөрөөдөг болжээ.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(388)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: amur.   2007-02-20
za ene odoo ali garigt tsas orood baigaan be havariig ugtaj tsagaan sar bolchood baihad huurhun tsasaa arilgii

Зочин: Sondgoi.   2007-02-19
Huush ee ene medeelel chine buur 2 jiliin omnoh medeelel bna sh dee yun tahia jil be joohon shineleg medeelel tavimaar yom aa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com