ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нүүрний арьсыг залуу сайхан харагдуулах

Гоо сайхан  | 2007 / 02 / 17

Нүүрний арьсанд үрчлээ суух нь биологийн настай холбрртрй хөгшрөлтийн жам ёсны толь боловч орчин үед түүнийг аль болох удаашруулж ямар ч насны хүнийг биологийн наснаас нь залуу харагдахуулах өөрөөр хэлбэл хөгшрөлтөөс сэргийлэх мянга мянган жор бий болжээ. Тэдгээрийг хүмүүс дэндүү өрөөсгөл ойлгож дутуу хагас хэрэглэдэг нь харамсалтай.

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон энэ чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлдэг компаниуд ч өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг борлуулахын тулд нэг талыг барьсан сурталчилгаа явуулдаг нь нууц биш билээ. Геронтолог буюу хөгшрөлтийг судлах шинжлэх ухаан сүүлийн үед судалгааныхаа цар хүрээг маш өргөнөөр тэлж байгаа бөгөөд түүний нэг жишээ бол доктор Элизабет Витмор нарын эрдэмтэд хөгшрөлтөөс сэргийлэх шинэ аргыг Германы “Happy Lifestyle” сэтгүүлд хэвлүүлжээ. Анагаах ухааны нотолгоо түшсэн уг зөвлөгөөг та бүхний сонорт хүргэе.

1. Хамгийн эхний алхам бол орой эрт унтах. Тогтмол 22 цагт шүү.
2. Өдрийн хоолны дараа наад зах нь 20 минут нүдээ аньж амрах.
3. Өдөрт 2-3 удаа нүүр, хүзүү толгой, нарынхаа арьсыг сэргээж байх.
4. Энэ сэргээлт нь эрүүл агаарт гарах юмуу цай уух, чийгтэй алчуураар гар нүүрээ арчих, усан засал, өдрийн тос зэрэг юм.
5. Хаа хамаагүй тааралдсан тосоо хэрэглэх хэрэггүй. Нүүрний тос худалдаж авахдаа өөрийнхөө арьсанд тохируулахаас гадна харшил өгөх эсэх ямар насны хүмүүст зориулсныг заавраас нь уншиж танилцаж байж аваарай. Ерөнхийдөө зарим хүмүүсийн арьс хэт хуурай байдгийг бид мэднэ. Хэт хуурай эмзэг арьсанд тохирох тосны жор бас д арай өөр. Тийм учраас та хөгшрөлтөөс сэргийлэх нүүрний арчилгаанд санаа тавьж байгаа бол эмчилгээний тосыг эмчийн зааврын дагуу сонгох нь хэрэгтэй.
6. Тосоо олчихсон бол санаа амрах хэрэггүй. Та амьдралынхаа хэв маягаа өөрчлөхийг хичээгээрэй. Энэ амархан мэт боловч хэцүү.
7. Арьс үрчийж нүд хонхойх нь хоол унд муу, ажлын ачаалал ихээс шалтгаалдаг учир хүн ажил амралтаа зөв зохицуулахгүй бол хичнээн сайхан үнэтэй тос түрхэж массаж хийгээд ч нэмэргүй шүү.
8. Чанар сайтай эрдэс витанминаар баялаг хоол хүнс тогтмол хэрэглэхийг сануулья. Орой унтахын өмнө сүү, тараг нэх мэт сүүн бүтээгдэхүүн хэрэглэх сайн.
9. Арьс үрчийж хөгшрөхөд хамгийн их нөлөөлдөг хортой зүйл бол уур уцаар, тамхины утаа, архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх явдал юм.

  |  
Өмнөх мэдээлэл
Гараа арчлах нь
Дараах мэдээлэл
Цагаан сарын ёс заншил

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(340)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: khorolmaa.   2007-02-21
bayarlalaa.Saikhan zovlogoo b.a

Зочин: ng.   2007-02-21
ulig bolson yum nurshaad...shineleg yum yuch alga

Зочин: buuka.   2007-02-18
Ta byhend sar shiniin mend hyrgei mash saihan zobolgoo baina

Зочин: jhavzaa.   2007-02-17
Goe sanaa bna shuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com