ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулгаДэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүдОддыг хувцаслая
 

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Та найз хүүхнийхээ хархүүг өөр хүүхэнтэй явалдаж байгааг мэдвэл яах вэ?

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан

Хайрлуулахыг хүсч байвал өөрөө хайрла

Хайр & секс  | 2010 / 07 / 27

Хайртай. Энэ л үгийг хэлэнгүүт амьдрал тэр аяараа өөрчлөгдөнө гэвэл та үнэмших үү? Мэдээж хүүхэд шиг,тоглоомтой юм шиг санагдах ч энэ нь энгийн боловч алтан үгс та бидний амьдралд ямар их гайхамшгийг бүтээх чадвартай гэдгийг та лав төсөөлөхгүй байх.

Хайрлуулахыг хүсч байвал өөрөө хайрла
Угтаа хүн бүр л сэтгэлийнхээ гүнд хайрыг л хамгийн их хүсдэг. Гэсэн хэдий ч амьдралын эгэл өдрүүдэд бид эд хөрөнгө ,албан тушаал, зугаа цэнгэлд хэт хошууран хайр гэдгийн жинхэнэ чанарыг умартдаг нь нууц биш юм. Хүн төрөлхтөнийг өөрийгөө, бусдыг, амьдралыг хайрлаж явахыг олон мянган жилийн өмнөөс эрдэмтэн мэргэд сургаж байсан бөгөөд ямарч нөхцөл байдалд байсан бидний хэн нь ч хайрлах,хайрлуулах, жинхэнэ хайрын харилцааг бүтээх боломжтойг баталж байсан билээ. Гагцхүү үүний тулд тэрхүү мэргэдийн хүмүүст хэлж өгсөн жинхэнэ хайрын нууцуудыг мэдэж байх ёстой аж. Энэ нь зүгээр ч нэг хайрын бус, бүх л амьдралд хүрэлцэхүйц тийм элбэг дэлбэг хайрыг бий болгоход туслах сургаалиуд юм. Та хэн нэгэнд сэтгэл алдравч хариу хайрлуулж чадахгүй байгаа бол, магадгүй таны зүрх хэн нэгний зүрхний дуудлагад хариулахаас «татгалзаж» байгаа бол, эсвэл хайр бол зөвхөн шаналлаас өөрийг авчирдаггүй гэж боддог бол та зөвхөн хайрлаж л сурах хэрэгтэй юм байна. Харин ингэхийн тулд жинхэнэ хайрын сургаальд анхаарлаа хандуулаад үзээрэй.

1-р сургааль
Бодол санааныхаа хүчийг мэдэр

Бид юун тухай бодож байна,түүнтэйгээ адил болж хувирдаг нь маргашгүй баримт. Та муу санаа агуулбал муу муухайг мэдэрч,сайн сайхныг бодвол баяр баясгаланг мэдэрч,аз жаргалтай болдог. Бодол санаа чинь хайраар дүүрвэл та хайрыг амсана. Хэрэв та сайн сайхан бодлуудыг бий болгож чадахгүй байвал дотроо эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар санаа бодол,итгэл үнэмшилээ өөрчилж болно. Жишээ нь «Би бусдыг хайрласнаар өөрийн амьдралд хайрыг бүтээнэ» эсвэл «Би хайртдаа итгэдэг, миний хардах санаа буруу» гэх мэт. Бодол санаа үйл хөдлөлийг,үйл хөдлөл нь зан үйлийг ,зан үйл нь хувь заяаг бүтээдэг гэдгийг санаарай. Тиймээс агуу их хайрыг мэдэрч ,мэдрүүлж сурахад эхлээд бодол санаагаа зөв болгож,бодол санааныхаа агуу хүчийг мэдрээрэй.

2-р сургааль
Аварсан хүн ертөнцийг аварна

Хэн нэгнийг ямар нэг зүйлийг хайрлахын тулд эхлээд заавал хүндэтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд өөрийгөө хүндэлж сурах нь зүйтэй. Өөрийгөө хүндэтгэхгүй бол өөрийгөө хайрлаж чадахгүй. Өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа хүн бусдыг хайрлаж чадахгүй нь ойлгомжтой.Тэгэхээр юуны түрүүнд «Би өөрийгөө хайрлаж ,хүндэлч чадаж байна уу?» өөрөөсөө асууж, өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг бий болгох, төлөвшүүлэх аргыг байнга хэрэглэж сур . «би өөрийнрөө юуг хүндэлдэг вэ ?» гэж асуухад ухаан санаа тань хүмүүсийн танд таалагдаггүй талууд дээр биш хүндэлмээр талууд дээр нь төвлөрч эхэлнэ. Yүний дүнд хүмүүстэй агуу их хайраар хандах болно. Хүн гээч амьтан өөртөө, бусдад, амьдралд хүндэтгэлгүй хандсанаас хорвоогийн хайр энэрэлийг үгүй болгодог. Учир иймээс та эхлээд өөрийгөө ойлгож хүндэлвэл хайр аяндаа танаас ундран гарах болно.

3-р сургааль
Эхлээд өөрөө өг

Та хэн нэгэн рүү инээмсэглэхэд тэр хүн тан руу хариу инээмсэглэдэгийн адилаар сайхан сэтгэлийн үг, утасны яриа, захидал гэх мэт хүний төлөө анхаарал тавьж буйгаа харуулсан бүхэн таньд буцаж ирдэг. Хайр бол бумеранг л гэсэн үг, үргэлж л буцаад ирнэ. Бүр өсч үржээд буцаад ирдэг. Хэн нэгэн түрүүлж алхам хийхийг бүү хүлээ. Хөгжимчин хүн « хүмүүс бүжиглэвэл л би хөгжимдөж эхэлнэ» гэдэгггүй шүү дээ. Жинхэнэ хайр хариу нэхдэггүйг санаарай. Хэрэв та жинхэнэ хайрыг мэдрэхийг хүсвэл хайрыг ямарч болзолгүйгээр,харриуд нь юу ч шаардалгүйгээр бусдад өгөхөд бэлэн байх ёстой. Түүнээс гадна хоёр хүний харилцаанд «Тэр миний төлөө юу хийж чадах вэ ?» гэж асуухын оронд «би түүний төлөө юу хийж чадах вэ?» гэж асууж байвал хамтын амьдралд насан туршын хайрыг бий болгодог гэдгийг санаарай.

4-р сургааль
Хайрыг хүсч байвал нөхөрлөлийг хай

Францын их зохиолч Антуан де Сент-Экзюпери: «Хайрлана гэдэг өөд өөдөөсөө харахын нэр биш нэгэн зүгт харахыг хэлнэ гэж хэлсэн байдгийг санагтун. Итгэл үнэмшил нэдмэл зорилго сонирхол харилцан хүндлэл бишрэл нь насан туршын жинхэнэ хайрын үндэс юм шүү. Олон хүмүүс бие махбодийн сонирхолоос хайр үүсдэг гэж буруу ойлгодог нь харасалтай. Гэтэл гоо үзэмж мөнх биш, Өдраас өдөрт гундаж байдаг зүйл харин нэгдмэл санаа зорилго сонирхол хүндлэл бүхий нөхөрлөлөөс үүссэн хайр өдрөөс өдөрт бихжиж байдаг юм.
Yүний баталгаа болох нэгэн судалгаа таньд сонин байж болох юм. 50 аа дээш жил хамтдаа аз жаргалтай байсан хосуудаас энэ амжилтынх нь нууц юунд байгааг асуухад нөхөрлөл гол үүрэгтэй хэмээн хариулсан гэж амеркийн их сургуулын хэсэг социлиогчид судалгаандаа бичжээ. Асуулгад оролцсон хүн бүр ханиа өөрийн хамгийн санй найз нөхрөө гэж хэлсэн байдгыг анхаараарай. Тэгэхлээр харилцаандаа хайр бий болгохыг хүсвэл та эхлээд нөхөрлөлийг олоорой.

5-р сургааль
Хүрэлцэхүй саадыг давж харилцааг бэхжүүлэгч

Хайр бол хамгийн хүчтэй эм. Аз жаргалтай гэр бүлийн гишүүд хүнд өвчнөөр өвдөх магадлал бусдаас 10 хувиар бага байдаг гэнэ. Мөн эмч сувьлагч нар гарыг нь атган өөрсдийг нь хайрлаж буйгаа илэрхийлэхэд өвчтэнүүд хавьгүй түргэн эдгэрдэг гэсэн судалгаа ч байдаг аж. Энэ бүхэн хүрэлцэхүйн хүчийн гайхамшигтай ач тус юм. Хүрэлцэх ид шид нь хүмүүсийн хоорондох зааг хязгаарыг үгүй болгож тэднийг нэгтгэдгээрээ өөр юутай ч зүйрлэшгүйгээр хүмүүст нөлөөлдөг. Хүрэлцэхүйд гайхамшгыг бүтээдэг эрчим нөлөөлөл үйлчилж байдаг байна. Бид хэн нэгэнд энхрийлэн гар хүрэхэд бидэнд ч тэр хүнд мааньч стрессийн гармоны хэмжээ багасах, мэдрэлийн систем тайвшрах, дархлалын систем сайжрах зэрэг физилогийн өөрчлөлтүүд гархаас гадна бидний зан байдалд ч нөлөөлж сэтгэл санаа дээшилдгийг санаарай. Та хайрыг өгөх авахдаа биед нь хүрэх ,тэврэх,гар барих, өөрөөр хэлбэл хүрэлцэх нь ямар их ач холбогдолтойг ухааран зориг гаргаж хүмүүс рүү гараа дэлгэн сунгаарай. Та сэтгэл зүрхээ дэлгэж байна гэж ойлгож хүрэлцэхүнй хүчээр бадарсан хайрын эрч хүийг мэдрэх болно.

6-р сургааль
Эрх чөлөө олго

Тагтаа тэжээж тэд нараа бахархан хайрладаг хирнээ далавчаа ч дэлгэн нисэх боломж өгөлгүй торонд барьдаг хүнийг уншигч авхай та юу гэж дүгнэх бол. Ихэнх хүмүүс үүнийг агуу их хайр гэж ойлгодог нь харамсалтай. Хэрэв хэн нэгнийг хайрлаж байвал түүнийгээ чөлөөтэй тавь. Буцаад ирвэл таных, ирэхгүй бол тэр хэзээ ч таных байгаагүй гэдэг үг юутай үнэн. Хэдийгээр хайртай хүндээ эрч чөлөө олгоод явуулчих амаргүй ч түүндээ эрх чөлөөг нь өгөхгүй л бол хайргүй байна гэсэн үг. Хайрлахыг албадаж болохгүй. Эс тэгвэл дээрх тагтаа тэжээгчээс ялгарах юмгүй болно. Та хэн нэгнийг хайрлаж л байвал түүнийг эрх чөлөөг нь нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнийг өөрийнхөөрөө шийдвэр гаргах, таны хүссэнээр биш, өөрийнхөө хүссэнээр амьдрах боломж олгох ёстой. Учир нь хүн бүхэнд тодорхой орон зай хэрэгтэй байдаг.
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(537)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: arii.   2010-07-31
hi hvvhnvvde hairtai baina gedeg jargaltai hirnee bas zowlontoi yum shige. vnen setgeleese bvhnee zoriulaad hairlaj baihad neg l udur chamaig huurwal setgel chini ymar ih shanalana geech. tegeed l bvh zvil utgaggvi bolnodo. Uilaad l uilaad l nulimas ursaad setgej uwduud l .....

Зочин: rashxan.   2010-07-31
hi, buzina. huniig hairlah und hairluulah saihan shdee, hen negend durla chin setgeleesee, huuchin hairaa martaad yah yum be saihan dursamj bolgood l hadgalchih, hairtai hun bolgon chini zaaval chiniih boloh yostoi yumuu, ugui shdee, hunii huniig hairlah yamar buruu yumu, hairla heniig ch bsan hairla hamaagui, harin ooriin bolgoh gd hajuudaa bailgah gd gunij gutrah l hereggui bhgui yu. ongorson hairiinhoo hoinoos haramsaad buur ch hereggui, bugdiin shineer ehleh ni deer. amidraltai shine huudas neej erch huchtei shine hun boloh, ooriigoo oorchilj baij l ongorson amidralaa bodsoj gutrahgui haramsahgui amirana shde, huuchin saihan jargaltai bsan uye saihan tuuh bolood uldeg, chi dahiad uunees ch iluu saihan tuuh bichih l bolno. chamaas buh l zuil shaltgaana. ene bol chini l amidral chi gol dur ni chi nairuulagch ni, oor hen negneer nairuuluulah hereggui. ene amidral chini tanisan jujig. uzegdluudee chi ooroo tavi.

Зочин: Buzina.   2010-07-29
Sn uu? Bi neg zaluud mash ih hairtai. Ter minii ankhnii hair l daa. Odoo hurtel martaj chadahgui yavna. Gehdee ter odoo ehner huuhedtei, togtson amidraltai. Gevch bi tuuniihee tuluu yu ch hiij chadaagui, hairiinhaa tuluu yu ch hiij chadaagui. Odoo l ih haramsah yum daa, ter ued genen teneg baijee gej...Bi huntei suuj, ur huuhedtei bolson ch tuuniigee martaj chadaagui, nuhriiguu tuuniig hairladag shig nandin hairlaj chadaagui, udalgui salsan. Odoo ch ter huniig bodoj amidarch bna. Mash ih gantsaardaj, zarimdaa uilmaar boloh yum. Bi yah ve? Uur huniig hairlah heregtei baih , tiim uu?

Зочин: Таны нэр.   2010-07-29
medehgui yumdaa hair mini odor ireh tusam l gundaad baih shig huuhduudee geed bi nohoroo anhaarahaa bailaa nohor maani ch gesen namaig ur huuhdee geheesee iluu ajilaa chuhalchidgaj bolloo oor huuhentei holbogdood l ter ni nadad medregdeed l huuhduud ni baisaar baihad hairtai geed taviad yvuulah bolj bn uu erchuud tolgoig ni ileheer ulam l davardag yum shig

Зочин: stone.   2010-07-27
Namaig hairlaj hvndelj bayar jargal zowlongoo huwaaltsaj yawdag hani min chamdaa bi hyazgaargvi ih hairtai. Chiniihee tuluu uuriinhuu hiij chadah halamj hair chamd min nadaas uur hen ch ugch chadhaargvi tiim ih hair halamjiig chamdaa medrvvlj amidarnaa. Minii hania chamdaa bi hairtai

Зочин: fdsgh.   2010-07-27
hi ohidoo huuhnuudee erdeneted baigaa dajgui busguichuuded sanhuugiin demjleg uzuulne. 22toi tseverch dajgui zaluu baina NA bolson ch bolno6 Ene dugaar luu msg bicheerei yordoo 19 tog buyu msgnii negj unana shuu 511887615

Зочин: Hair.   2010-07-27
Hair gj aguu zuil shuu. Yg l nadad tulgarsan asuudliig shiidej bh shig.... BI HAIRTAI HUN EE OLTSON ODOO HARIN HICHEEJ HAIR AA ALDAHGUI HAMTDAA URT UDAAN JARGALTAI AMIDRAH BOLNO OO. 2LAAA CHADNA AAAAAAAAAAAAA. HAIRTAI

Зочин: dvs.   2010-07-27
shan zuwulguu taalagdlaa zarim 1 n minii bodluudtai taarch ba. ygd bid hairtai huniihee erh chuluug hyazgaarlaj booh estoi gej

Зочин: Tuul.   2010-07-27
Gaihaltai zuvulguu bna. Hair gdg negen toirog hairlasnii hariud irj l taarna, yur ni dandaa irdeg bh. Tm bolohoor hen negnig taniig hairlahiig huleelguiger uursduu busdiig hairlaj eheltseey!Bayarlalaa Goolingoo-I love this site

Зочин: moongirl.   2007-03-02
hairlasanii hariud hair irdeg gj uu? hairlaad hairlaad hair irdeggui sh dee

Зочин: zizo_girl.   2007-02-26
huniig hairlana gedeg saihaan, ter min derged irj suuhad setgel dotroo angid orj irehees ni ehleed l dogdlood ehelchihsen, urgelj butsalj baidag tiim medremj. urgelj tuundee shineer durlamaar, tuuniihee uneriig haanaas ch olj unertsen medmeer,,, uuriiguu ilerhiilj chadaagui bolohoor uur hen negnees tuunii tuhai sonsohod bur neriig ni sonsoh todiid l zurh dogdolmoor tiim l negen namaig devergej bas uiluulj, uhaaruulj , daanch nadad neegdeegui tuunii min setgel odoo ch sanagdaj baih yuma gej...

Зочин: boy.   2007-02-22
hey.yunii turuund dajgui site bna gej helehiig husj bn.

Зочин: zugeer l.   2007-02-11
uneher saihan zovlogoo bn nadad ih yum boduullaa odoonoos ahiriig ooroosoo haij bh bolno. A harin daraa ergen toirniihoo humuust tuunii dundaas hamgaas hairtdaa!!!

Зочин: zugeer l.   2007-02-11
hair yum shuu anduurav

Зочин: mj.   2007-02-02
vneheer abuushtai yumaa.bayarlalaa.huurhunuu.

Зочин: Bolordagina.   2007-01-31
Wow gaikhaltai. Uneheer unuudur humuus bie bienee hairlahiig umartaj ungu mungu zugaa tsengeliig iluud uzdeg bolson ni nuuts bish. Chin unen hairiig bie biedee tugeetsgeey zaluusaa. Uruu tsarailj yavahiin orond ineemseglel duuren alhaj bie bienee hairlaj hundeltsgeey. Bi ta nart  hairtaiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii i.Hundetgesen,Boloroo

Зочин: zul.   2007-01-30
hairtai hunee aldah ymar hetsuu geech zurh zusegdeh shig bolj, setgel ih uvddug, hairiig amsah mash goy aldah ni harin muuhai shuu!!!

Зочин: Gan_zo.   2007-01-30
zaluusaa ene huudasruu orvol zaaval unshaarai

Зочин: uulkun.   2007-01-30
vneheer shan bnaa hair aguu aguu heleh ch vggvi aguu zvil bhgvi

Зочин: oyunaa.   2007-01-30
tiimee unun l ug gehdee medseer bj boldoggui zuil gej bas bdag. uuriin hunee yavuulna gedeg chin amar zuil bish shuu.

Зочин: dawn.   2007-01-30
uneheer shan zowlogoo bn uun dotroos 4surgaali mash ih taalagdlaa

Зочин: bi hairiig husej bna.   2007-01-30
bi hairlahiig bas hairluulahiig husej bna

Зочин: TJ.   2007-01-30
hairiin 10 nuuts ch biluu neg nomnoos bichsen yum shig bna. Ug ni 10-n zuil bdag sh dee. Busadiig ni bichihgui yum uu?

Зочин: Zulaa.   2007-01-30
bi huneer hairluulj,my hairiin burhan hezee ireh bol gesen chin bi uuruu ehelj hairlah heregtei yum bna sh dee.ih goy zuwulguunvvd bna.ter dundaa 3,6 ni ilvv taalagdlaa.


GOOLINGOO.mn © 2009 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 96650363 И-мэйл: goolingoo@gmail.com