Гоолингоо болон Marie Stopes International Mongolia нөхөн үржихүйн эмнэлэгтэй хамтран охид бүсгүйчүүд та бүхэндээ нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэлүүдийг цувралаар хүргэж байна.
Энэ удаад бид Микрогинон жирэмслэхээс хамгаалах эмийг танилцуулж байна.
Охид бүсгүйчүүдийн санаа зовдог зүйлүүдийн нэг нь жирэмслэх тухай асуудал юм. Гэтэл тэр болгон найдвартай сайн эм олдох нь ховор. Харин одоо энэ тал дээр санаа зовохгүй байх боломжтой боллоо. Учир нь бид бүхний сайн мэдэх эрүүл мэндийн нөхөн үржихүйн Мари Стопс эмнэлэг микрогинон хэмээх жирэмслэхээс хамгаалах дааврын хавсарсан эмийг танилцуулж байна. Уг эм нь жирэмслэлт болон төрөлтөө зохицуулахыг хүссэн бүх эмэгтэйчүүд хэрэглэх боломжтой хялбар, үр дүнтэй аж. З хавтгай дотроо 84 ширхэг шахмалаас бүрдэх бөгөөд бүтэн сарын турш хэрэглэнэ. Эхний 21ширхэг шар өнгөтэй шахмал нь жирэмслэхээс хамгаалах бөгөөд бусад 7 бор шахмал нь төмрийн бэлдмэл юм. Энэ эм нь өндгөвчинд эм бэлгийн эс боловсрохыг зогсоох, умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс нэвтрэхэд саад учруулах, умайн хана үр тогтсон өндгөн эс хүлээн авах хэмжээгээр зузаарах явцыг сааруулах зэрэг үйлчилгээтэй.
Хэрэглэх заавар:
Энэ эмийг хэрэглэснээр :
Хэрэв та эмээ уухаа мартсан бол өмнөх өдрийнхөө эмийг тэр өдрийнхөө эмтэй хамт буюу 2 ширхэгийг ууна гэсэн үг. Мөн хэрэглэх явцад цээж давчдах, нүд харанхуйлах, үтрээнээс цус алдах зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрч болзошгүй боловч эдгээр зовиур нь аажимдаа арилна.
Хэн ямар үед хэрэглэж болохгүй вэ?
Дараах тохиолдолд мигрогиноныг хэрэглэхээс өмнө эмчийн зөвөлгөө авна
Зарим эмэгтэйчүүд иймэрхүү төрлийн эмийг удаан хугацаагаар хэрэглэснээс болж цусны даралт ихсэх, зүрх өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг учраас уг эмийг хэрэглэхээс өмнө эмчийн зөвлөгөө авч хэрэглэхийг зөвлөе.
Мигрогиноныг хаанаас худалдан авахаа мэдэхгүй байгаа бол та Улаанбаатар хотын бүх эмийн сангуудаас авч болохоос гадна эмчийн жороор энэ эмийг өгч байгаа юм байна.Сэтгэгдэл (23) | Хэвлэх | Үзсэн тоо: 66167 | | | |
Өмнөх мэдээлэл 4 төрлийн эрчүүд |
Дараах мэдээлэл Заяаны ханиа мэдмээр байна уу? |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
jiremseltees hamgaalh em uuj bgaa tohioldold dotor tawisan ch jiremsen bolohgui yu