Уураг тархины дохио
Охин хүүхэд эхээс төрөхдөө л өндгөвчиндөө олон зуун мянган өндгөн эстэй байдаг боловч амьдралын туршид ердөө 800-900 нь л боловсордог. Ойролцоогоор найман наснаас эхэлж тархины дотоод шүүрлийн булчирхай гипофиз даавар ялгаруулдаг.
Уураг тархины дохио
Охин хүүхэд эхээс төрөхдөө л өндгөвчиндөө олон зуун мянган өндгөн эстэй байдаг боловч амьдралын туршид ердөө 800-900 нь л боловсордог. Ойролцоогоор найман наснаас эхэлж тархины дотоод шүүрлийн булчирхай гипофиз даавар ялгаруулдаг.
Даавар нь фолликул буюу өндгөн эс байдаг уутыг үүсгэдэг. Фолликул бас өөр даавар буюу эстроген ялгаруулдаг, түүний нөлөөгөөр хөх томорч, ташаа бүдүүрч, умдаг, суганы үс ургадаг. Яваандаа өндгөн эс боловсорч дааврын нөлөөгөөр өндгөвчнөөс гадагшилдаг. Ингэж өндгөн эс боловсорно. Энэ үед зарим охид бүсгүйчүүд өвдөхийг мэдэрдэг бол ихэнх нь огт анзаардаггүй.
Маш богино зам
Дараа нь өндгөн эс үрийн хоолойгоор умайд очно, түүний урт ердөө 10 см. Өндгөн эс дөрвөн өдрийн дотор энэ замыг туулдаг. Умайн дотор тал хөвсийж хөөн цусны судсуудаар дүүрсэн зөөлөн дэвсгэр буюу шар бие болон хувирч өндгөн эсийг хүлээж байдаг. Хэрэв өндгөн эс үрийн хоолойгоор хөвж байхдаа эр эстэй нийлж үр тогтсон бол энд ирж бэхлэгдэнэ. Умайд ирсэн өндгөн эс эхний гурван өдөр чөлөөтэй хөвнө. Хэрэв үр тогтсон бол хананд бэхлэгдэнэ. Хэрэв үр тогтоогүй бол уут хагарч прогестерон даавар ялгаруулахаа байна. Ингээд умайн бүрхүүлд прогестерон ирэхгүй болохоор тэр цусны судсууд хагарч шар бие үтрээнээс цус болон гадагшилдаг. Ингэж сарын тэмдэг ирдэг. Хэдэн өдрийн дараа умай хэвийн байдалд орж, шинэ уутууд өндгөвчний гадаргуу руу гарч ирэх дохио аван бүх зүйл эхнээсээ давтагддаг.
Сарын тэмдэг
Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг үзэгдэх хүртэлх хугацааг сарын мөчлөг гэнэ. Сарын мөчлөг 21-35 өдөр үргэлжилдэг, голдуу 28 өдөр байдаг. Гэхдээ яг 28 өдрийн дараа сарын юм нь тогтмол ирдэг эмэгтэй тун ховор. Охидын сарын тэмдэг ялангуяа их тогтворгүй, 14 хоногийн дараа эсвэл зургаан сарын дараа гэх мэтээр ирдэг. Голдуу 2-3 жилийн дараа сарын мөчлөг тогтворждог. Унаа тээврийн хэрэгслээр хол явах, шалгалт өгөх үед гэх зэргээр сарын тэмдгийн ирэх хугацаа өөрчлөгдөх нь бий. Сарын тэмдэг ирэхдээ 2-7 хоног үргэлжилдэг. Энэ үед цус их гарч байгаа юм шиг боловч үнэндээ хэмжээ нь нэг аяганаас хэтэрдэггүй. Эхний хоёр өдөр голдуу их хэмжээгээр ирдэг боловч бас зарим эмэгтэйд эхний өдөр нь бага ирж харин дараа нь ихэсдэг.
Тоо бодоцгооё
Хэрэв сарын мөчлөг 28 өдөр бол 14 дэх өдөр өндгөн эс боловсорно. Заримдаа 1-2 өдрөөр наана цаана байдаг. /12-16-ны өдөр/ Ихэнх хүүхнүүд өндгөн эс сарын мөчлөгийн дунд хэрд боловсордог гэж ойлгодог. Yнэндээ бол өндгөс эс мөчлөгийн уртаас хамааралгүйгээр дараа-гийн сарын тэмдгээс 14 хоногийн өмнө л боловсордог.
Нэмэх хасах хоёр өдөр. Хэрэв сарын мөчлөг 22 өдөр бол найм дахь өдөр /22-14=8, 32 өдөртэй бол 18 дахь өдөр /32-14=18/ Энэ их чухал. Яагаад гэвэл зөвхөн өндгөн эс боловсорсон үед эсвэл түүний өмнөхөн ба хойно л жирэмсэлдэг. Ихэнх хүүхнүүд өндгөс эс боловсрох өдрүүдэд л үрийн өндгөн эс боловсорсон үед эсвэл түүний өмнөхөн ба хойно л жирэмсэлдэг. Ихэнх хүүхнүүд өндгөн эс боловсрох өдрүүдэд л үрийн шингэн үтрээнд орохгүй байхад болоо, жирэмслэхгүй гэж боддог. Гэтэл заримдаа мөчлөг өөрчлөгддөг. Эм хүний бие организм цаг шиг ажилладаггүй. Ийм учраас огт өөр өдөр өндгөн эс боловсорч магадгүй. Тэгэхээр жирэмслэлтээс сэргийлэхийн тулд дан ганц хуанлийн арга хэрэглэх нь нилээд найдваргүй. Сарын тэмдэг ирээгүй ч байсан өсвөр насны охид энэ тухай мэдэж байх хэрэгтэй, эс тэгвэл хожимдоно.
hey bi 14 tei herwee ohidoo tsagaan ym garwal shinjilgee uguurei. ene urewsel bj bolno bs БЗХӨ uwchin bj magad.ma nz shinjilgee ugsun jin tiim bn gsn. huntei untaagui ch gsn ahuin zamaar halddag genelee. gehdee ene ih howor tohioldol gsn shuu. zaza ymar ch bj magad.... kkk hariu bicheerei